Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2023/01324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Б.Хишигдаваа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************,*******,*******,*******,, холбогдох

,,,,,,,, тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч эд холбогдуулан гаргасан,,,,,,,, тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

нь Булган аймгийн Гурванбулаг сумын арван жилийн сургуулийг 2003 онд төгссөн. Улмаар Батлан хамгаалахын Их сургуулийг Цэргийн инженерийн албаны офицер мэргэжлээр 2003 оноос 2008 оны хооронд суралцаж төгссөн. 2013-2014 онд Батлан хамгаалахын Их сургуулийн Цэргийн командын инженерийн сургуулийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр, 2019-2021 онд Үндэсний батлах хамгаалахын Их сургуулийн Батлан хамгаалах удирддагын академыг стратеги тактик цэргийн удирдаагын менежер мэргэжлээр тус тус суралцан төгссөн. 2008-2010 онд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид Салааны захирагч, 2010-2011 онд Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид салааны захирагч, 2011 -2014 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид Ротын захирагч, 2014-2019 онд Зэвсэгч хүчний 084 дүгээр ангид инженерийн офицер, сургагч, 2019-2021 онд Батлан хамгаалахын удирдаагын академийн магистрт суращаж төгссөн ба 2021-2022 онд Зэвсэгг хүчний 110 дугаар ангид тус ангийн Захирагчийн орлогч, Захиргаа, удирдаагын тасгийн дарга зэрэг ажил албан тушаалыг хувь албан хаагчийн, албаны өндөр нэр хүндтэйгээр хашиж байна. Ийнхүү дээрх байдааар суралцаж, ажиллаж байхдаа Цэргийн албаны болон сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй. Өөрийн үүрэгт ажил, албан тушаалдаа мэргэжлийн болон хувийн хичээл зүтгэлтэйгээр алба хааж байсан. Намайг 2021 оноос эхлэн Зэвсэгт хүчний 110 дугаар ангид томилогдон ажиллаж эхлэхэд гэх эмэгтэй нь миний удирдааганд хамаарахгүй боловч, өдөр тутмын ажлын шаардаагаар удирдуулдаг байлдааны хангалтын салбарын телефончиноор ажиллаж байсан. /ахлагч/ нь Бүгд найрамдах өмнөд Судан улсруу 2021 оны 12 дугаар сард энхийг сахиулах ажиллагааид явж ирсэнээсээ хойш ээлжийн амралтын хугацаа дууссан боловч ажилдаа ирээгүй 10 гаран хоног өнгөрсөн. Би түүний удирдах албан тушаалтны хувьд түүнд хандан цэргийн дүрмийн дагуу ажил албан үүргээ гүйцэтгэх талаар цэргийн дүрэмд заасан шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан. Гэтэл нь миний зүгээс тавьсан дээрх албаны шаардаагыг байнга эсэргүүцдэг байсан ба сүүлдээ хувийн өс хонзон болгон хандаж намайг түүнийг хүчиндсэн мэтээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргад бичгээр гомдол гаргасан байсан ба үүнээс хойш миний алба хааж байгаа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд, зэрэгцээ байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний барилга инженерийн удирдах газар, түүний харъяа ангиуд /Улаанбаатар хотд байрлах 017 дугаар анги, Сүхбаатар аймагт байрлах 338 дугаар анги, Баянхонгор аймагт байрлах-339 дүгээр анги, Баян-Өлгий аймагт байрлах 340 дугаар анги, Архангай аймагт шинээр байгуулагдаж байгаа анги/, хамт энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн албан хаагч нарт амаараа худал мэдээлэл тарааж эхэлсэн. Тэр ч бүү хэл миний өмнө хааж байсан Зэвсэгт хүчний 234, 014, 084 дүгээр ангийн албан хаагч нарт хүртэл дээрх худал мэдээллээ тараасан байдаг. Үүнээс гадна манай цэргийн ангид манай Гурван булаг сумын харъяат хугацаа цэргийн албан хаагч нар болон тус ангид алба хаадаг офицер, ахлагч нарт мөн уг худал мэдээлэл тарааснаас болж нутаг усандаа ч очих нэр нүүргүй болж хохирч байна. Түүний худал мэдээлэлд үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/1294 дугаартай тушаалаар миний бие төрийн албанаас халагдах сахилгын шийтгэл хүлээсэн. Ингээд миний бие ажилгүй болж хохирсон бөгөөд үнэ зөвийг нь олохыг хүсч би өөрөө Зэвсэгт хүчний жанжин штабын төрийн албаны сатбар зөвлөлд хандан гаргасанг харъяалах мөрдөн шапгах байгууллагаар шалгуулахаар Зэвсэгт хүчний жанжин штабаас Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байдаг. Тодруулбал үнэн зөвийг тогтоолгохоор хандсаны дагуу Зэвсэгт хүчний жанжин штаб нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 531 дугаартай албан бичгийг Орхон аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн Орхон аймгийн цагдаагийн газраас 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын хүртэл 7 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар явуулсан. Би үнэхээр түүнийг хүчиндээгүй, гэмт хэрэг үйлдээгүй байсан тул үнэ мөнийг нь олж намайг буруугүй болохыг тогтоосон Орхон аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Миний бие ийн худал гомдол гаргаснаас болж 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй, байнгын цагдаагийн газарт байцаагдаж сэтгэл санааны болон цалин хөлс байхгүй, эдийн засгийн хүнд байдалтай байлаа. нь надад холбогдуулан худал мэдээлэл тараагаагүй байсан бол би нийт 11,790,000 төгрөгийн шлин хөлс авах байсан, Үүнээс гадна энэхүү худад мэдээллээс бөлж гэр бүл, хамаатан садан, ажил албан тушаалтнууддаа буруугаар ойлгогдож сэтгэл санаагаараа хохирч, гэр бүл, эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд хүртэл хүндрэл учирч ирсэн. худал мэдээлэл тараах үйлдлээ одоог хүртэл зогсоолгүйгээр үргэлжлүүлж хүмүүст мэдээлэл тараасаар байна. Иймд миний бие эд холбогдуулан нэр,,,,,,,, уучлалт гуйлгахыг түүнд даалгуулах шаардлагыг гаргаж байна. Мөн түүний худал мэдээлэл тараасан үйлдлээс болж надад учирсан бодит хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин 11.790.000 /арван нэгэн сая долоон зуун ерэн мянган/ төгрөгийг ээс гаргуулан авах нэхэмжлэл гаргаж байгааг тус тус шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Түүний надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон хүсэлт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие анх 2004-2013 онд Хялганатын цэргийн ангид холбоочноор ажиллаж байхад энэ хүн 2010 онд Хялганатын цэргийн ангид ирж ажилласан. Тэр үед намайг эргүүлж надтай уулзахаар халамцуу ирж юм яриад байж байхад шууд жалганд авч орж намайг зөвшөөрөхгүй байхад хүчээр бэлгийн ажил хийж байсан. Тухайн үедээ би яаж ч эсэргүүцээд дийлээгүй бөгөөд энэ явдлыг хэнд ч хэлэлгүй нууж ирсэн. Үүнээс хойш би түүнээс зугтаад харьцдаггүй байсаар 2011 онд 1 жилийн хэлний дамжаанд Улаанбаатар хотод Жанжин штабд суралцаад ирэх хооронд шилжээд явсан байсан тул санаа амарч байсан. Үүнээс хойш тааралдаагүй бөгоөд миний бие 2020-2021 онд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байж байхад гэнэт чатаар энэ хүн орж ирээд би эрдэнэтийн 11 Од ирсэн байгаа чи манайд хэрэг хөтлөгчийн орон тоо байгаа цалин чинь нэмэгдэнэ гэж бичсэн. Мөн би удахгүй Суданруу даргалж явна чи дахиад надтай хамт яв гэх мэтээр чат бичиж байсан. Тэгээд үүнээс хойш харьцаагүй явсаар би ангидаа иртэл намайг хараад инээгээд надтай харьцахдаа чамайг би эзэгнэж чадсан гэсэн тавласан царайтай байдаг байсан. Өглөө болгон жагсаал дээр намайг гоочилдог жаахан ажилдаа ирээгүй удвал бол энэ хаачив гээд л хайгаад унадаг. Тэгээд өрөөндөө дуудуулаад байхаар нь орохоор за 2 уулаа нэг хусалдчих уу урьдныхаараа гэх мэтээр хэлээд ингээд тойроод байхаар ороод ирдэг байхгүй юу гэх мэтээр даапаалж харьцдаг. Би өмнөх явдлыг нь бодоод энэ хүнд анхнаасаа дургүй байдаг ба аль болох харьцахгүй байхыг хүсдэг. Гэтэл өөрөө элдвээр араас хэлээд янз бүр болж явсаар 2022.04.19ны өдөр намайг согтоож байгаад хүчиндсэн байсан. Би өөдөөс нь гараараа болиулах гэж цохиод дийлээгүй. Үүнээс хойш намайг дарамталсан хэвээрээ байсан тул аргагүй эрхэнд 2022.07.01-нд энэ асуудлын талаар би Жанжин штабд гомдол гаргатал цагдаа руу миний өргөдлийн шилжүүлсэн байсан. Би энэ хүнийг ажлаас нь халж өгөөч гэж бичээгүй. Цаашдаа намайг ингэж доромжлох асуудал гаргуулахгүй болгох гэж өргөдөл бичсэн. Би түүнийг элдвээр хов яриа хэлжийг нь гутаан доромжилсон зүйл надад байхгүй. Одоог хүртэл худал мэдээлэл тараасаар байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө хүчиндүүлж сэтгэл санааны хүнд дарамтанд орсон байж миний өөрийнтэй холбоотой асуудлын хүнд яриад явж байх уу. Харин ч ярих нь бүү хэл ичээд нууж явсаар өөрөө сэтгэл санаагаар маш хүнд явж байна. Миний бие 2023-04-14-нд хийсвэрээр төрж одоо 1 сар хүрээгүй хүүхэдтэй, төрөхөөс өмнө 2 удаа эмнэлэгт хэвтэж, ажлаа хийх боложгүй нилээн хугацаанд эмнэлгийн хуудсаар ажлаас чөлөөлөгдөж байсан. Төрсний дараа одоог хүртэл оёдол маань эдгэрч өгөхгүй дээр нь харшил хөдлөөд одоог хүртэл эмнэлгээр явж байна. Би жирэмсний хордлоготой бие муу байхад намайг цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан. Би учир байдлаа зөв хэлж ярьж мэдүүлэг өгч чадаагүй. Мөн Батсүх намайг шүүхэд өргөдөл өгсөн гэж шүүхээс намайг дуудхад нь би эмнэлэгт хэвтсэн хагалгаанд орох гээд байж байсан. ийн эхнэр нь Ариунзаяа намайг эмнэлэгт хэвтсэн төрөх гэж байхад залгаад бид нар учир эв зүйгээ олсон гээд Жанжин штабын тэргүүн ахлагч Баасанруу хэлээд өг тэгвэл бид шүүхэд өгсөн өргөдлөө буцааж авлаа гэж гуйсан. Төрөх гэж байгаа болхоор хэл ам хийгээд яахав гэж бодоод хэлсэн гуйснаар нь бид эв зүйгээ олсон гэж хэлж өгсөн. Дөнгөж төрчөөд байж байтад шүүхээс дуудаад өргөдлөө буцааж аваагүй бас л намайг хууран мэхэлж ашигласан болохыг мэдсэн. Эсрэгээрээ биөө сэргээлгэх байтал миний жирэмсэн, нялх, биетэйг харгалзахгүйгээр намайг шүүхэд өгч байгааг бас нэг хүчирхийллийн хэлбэр гэж үзэж байна. Ер нь бол надад ажлын байрны бэлгийн дарамт учруулж, намайг дээрэлхэж ирсэн тул гомдолтой байна. Би жирэмсний хордлоготой удсан, дээр нь хийсвэрээр төрж одоо болтол шарх маань эдгэхгүй байгаа нь энэ хүнтэй холбоотой тул гомдолтой байна. Хүүхэд маань хүртэл ургын дутуу хөгжилтэй гарсан, шөнө унтахгүй уйлдаг зэрэг нь миний сэтгэл санаатай холбоотой шокны байдлаас болсон. Би ийм байж тэр хүнд хүчиндүүлснээ гайхуулаад хүн болгонд ярьж тараагаад одоог хүртэл үргэлжлүүлэн яриад яваа асуудал надад огт байхгүй. Би энэ талаар нөхрөөсөө хүртэл нуусан байж өөр хүнд яриад явж байх уу. Миний бие түүнд холбогдох хэргийг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргаж байгаа болно. Иймд түүний нэхэмжлэл болон хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-1-2/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/657 дугаартай тушаалын хуулбар /хх-5/, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын Б/1294 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Орхон аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолын хуулбар /хх-7-9/, нэхэмжлэгчийн цалингийн хуудас, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанууд /хх-10-17/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-18-19/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23/46 дугаартай хүсэлт, мессежний зураг /хх-23-26/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23-45 дугаартай хүсэлт /хх-27/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/55 дугаартай хүсэлт /хх-28/, ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлээ дэмжиж гаргасан нэмэлт тайлбар /хх-43-45/, ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх81-103/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх109-112/, ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх192/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч ээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-38/, хариуцагчийн хариу тайлбар /хх-39/, Б.Одбаярын төрсний гэрчилгээний хуулбар /хх-40/, ийн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг гаргасан өргөдлийн хуулбар /хх-41-42/, хариуцагчийн өмгөөлөгч ын шүүгчийн захирамжид гаргасан гомдол /хх50-51/, хариуцагчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ирүүлсэн өвчний түүх, амбултороор эмчлүүлэгсдийн карт, жирэмсэн эмэгтэйн дэвтрийн хуулбар, төрөлтийн түүх, яаралтай тусламжийн хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбах /хх62-74/, хариуцагчийн өмгөөлөгч ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх106/, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /хх130/, хариуцагч ийн 88148118 дугаартай бичсэн мессежний гэрэл зураг /хх131-141/, хариуцаг ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх142-158/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дугаартай тушаалын хуулбар/, оролцогчид шийдвэрийн төсөл танилцуулах хуудас, Зэвсэгт хүчний Жанжин штабын өргөдөл, гомдлын бүртгэлийн хуулбар, өргөдөл гомдол шийдвэрлэх хуудас, ийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан нэмэлт тайлбар, уг гомдолд өгсөн хариу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан өргөдөл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхэд ирүүлсэн баримтууд, Орхон аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн 2222500571 дугаартай хэргийг нотлох баримтаар авч хх 3-4 дүгээр тал Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад ийн гаргасан өргөдөл, хх 8-9 дүгээр тал ээс гэрчээр авсан мэдүүлэг, хх 10 дугаар тал эд гэрчээр хууль сануулж, эрх үүрэг тайлбарласан баталгааны хуудас, хх 13 дугаар тал гэрч гэрчээр өгсөн мэдүүлэг, хх 15 дугаар тал гэрчээр өгсөн мэдүүлэг, хх 42 дугаар тал гэрч гэрчээр өгсөн мэдүүлэг, хх 157 дугаар тал хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, хх 162-163 дугаар тал прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тэмдэглэл, хх 164 дүгээр тал хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын тэмдэглэл, хх 165 дугаар тал прокурорын уулзалтын бүртгэл, хх 96 дугаар тал ийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хх 46-48 дугаар тал шалган нэвтрүүлэх байрны ажлын дэвтрийн тэмдэглэл, гэрчээр өгсөн мэдүүлэг, ээс авсан мэдүүлэг, хх 2 дугаар тал Зэвсэгт хүчний Жанжин штабын гэмт хэргийн мэдээлэл хүргүүлэх тухай, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тухай тогтоол зэрэг баримтуудыг бүрдүүлж, шинжлэн судалсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ийн хариуцагч эд холбогдуулан гаргасан,,,,,,,, тухай нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...миний бие ийн худал гомдол гаргаснаас болж 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй, байнгын цагдаагийн газарт байцаагдаж сэтгэл санааны болон цалин хөлс байхгүй, эдийн засгийн хувьд хүнд байдалтай байлаа. нь надад холбогдуулан худал мэдээлэл тараагаагүй байсан бол би нийт 11 790 000 төгрөгийн цалин хөлс авах байсан.Үүнээс гадна энэхүү худал мэдээллээс болж гэр бүл, хамаатан садан, ажил, албан тушаалтнууддаа буруугаар ойлгогдож сэтгэл санаагаар хохирч, гэр бүл, эхнэр хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд хүртэл хүндрэл учирч ирсэн.Иймд эд холбогдуулан гаргасан,,,,,,,, учруулсан хохирол 11 790 000 төгрөгийг ээс гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд ...миний бие анх 2004-2013 онд Хялганатын цэргийн ангид холбоочноор ажиллаж байхад 2010 онд шилжин ирж надтай хамт Хялганатын цэргийн ангид ажиллаж байсан.Тэр үед намайг эргүүлж, надтай уулзахаар халамцуу ирж юм ярьж байгаад шууд жалга руу авч орж намайг зөвшөөрөөгүй байхад хүчээр бэлгийн ажил хийж байсан.Би бага залуу байсан болохоор ичээд хэнд ч хэлээгүй нууж өнгөрөөсөн бөгөөд сургууль соёлд яваад энэ хүнээс холдсон.Үүнээс хойш тааралдаагүй бөгөөд 2020-2021 онд над руу би танай ангид ирсэн, би Судан руу даргалж явна чи надтай хамт яв гэх мэт чат бичиж байсан.Би харьцахгүй явж байгаад ангидаа ирэхэд манай ангид ирсэн байсан...ирсэн цагаасаа хойш намайг гоочилдог, өрөөндөө дуудуулдаг, архи нэхдэг, өрөөнд нь ороход хоёулаа урьдныхаараа нэг хусалдчих уу гэх мэтээр хэлээд байхаар нь уулзахгүй тойроод зугтаагаад байсан...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр намайг согтоож байгаад хүчиндсэн.Би энэ хүний дарамт, доромжлолыг тэвчихгүй Жанжин штабад өргөдөл бичсэнийг Жанжин штабаас Цагдаа руу шилжүүлсэн байсан.Намайг доромжлох асуудал гаргахгүйн тулд би Жанжин штабад өргөдөл бичсэн.Надад энэ хүнийг гүтгэсэн асуудал байхгүй.Би хүчиндүүлж сэтгэл санааны дарамтанд орсон байхад энэ хүн яахаараа шүүхэд ханддаг юм бэ...намайг цагдаад битгий өгөөч гээд өөрөө болон эхнэр нь над руу зөндөө гуйсан болохоор би цагдаад хандаагүй.Хэрэв би цагдаад хандсан бол энэ хүн өнөөдөр яриад зогсох биш эсрэгээрээ байх байсан.Би ийнийг гутаагаагүй, би хүчиндүүлчихээд яагаад энэ хүнээс уучлалт гуйх ёстой юм бэ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

4. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2.-д зааснаар Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж хуульчилсан. Ажил хэргийн нэр хүндийг тодорхой этгээдийн мэргэжлийн буюу аж ахуйн үйл ажиллагааны явцад олж авсан нийгмийн үнэлгээ, хүний буюу хуулийн этгээдийн ажил хэргийн чанар,ийн тухай ерөнхий буюу өргөн тархсан санаа бодол хэмээн тодорхойлдог. Энэ талаар нотолсон баримтаа нэхэмжлэгч хэрэгт ирүүлээгүй.

5.Нэхэмжлэгч .... намайг өөрийг нь хүчиндсэн гэсэн худал гомдол гаргаснаас болж би ажилгүй болж, хохирол учирсан...иймдийг минь гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож,,,,,, учруулсан хохирол 11 790 000 төгрөгийг ээс гаргуулж өгнө үү гэсэн тайлбараа Орхон аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолд үндэслэж байгаа бөгөөд уг тогтоолд ....хэргийг шалгах явцад нь ийг хүчиндсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, мэдүүлэг хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байна...хүчиндэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

6.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12/ Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч удирдах дээд байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штабад өргөдөл гаргасныг ийн,, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэхгүй.

 

7.Нэхэмжлэгч ийг Цэргийн нийтлэг дүрмүүдийн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч эрх хэмжээний асуудал биш бөгөөд эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан, нэхэмжлэгчийг хэсэг хугацаанд ажлаас чөлөөлсөнд буруутай үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бол ажил олгогчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, ажил олгогчоос цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй.

 

8.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч эд холбогдуулан гаргасан,,,,,,,, тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

Б.ХИШИГДАВАА