Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/01202

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2023/01202

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г*******нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 640 402 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 07 сарын 21 өдөр ЗГ4015102469 тоот зээл гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая / төгрөг, 36 /Гучин зургаан/ сарын хугацаатай, жилийн 16.8% /Арван зургаа аравны найман / хувийн хүүтэй Цалингийн зээл авсан болно. ******* зээл авах үедээ Эрдэнэт үйлдвэр ХХК АТБ цехд засварчинаар ажилдаг байсан. ЗГ4015102469 тоот зээл нь 2022.03.28-ны өдрийн байдлаар 1908 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 8,764,100.53/ Найман сая долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун төгрөг тавин гурван мөнгө / хүү 6,958,921.95 / /Зургаан сая есөн зуун тавин найман мянга есөн зуун хорин нэгэн төгрөг ерэн таван мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 917,380.11 /Есөн зуун арван долоон мянга гурван зуун наян төгрөг арван нэгэн мөнгө /. Нийт 16,640,402.59 /Арван зургаан сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун хоёр төгрөг тавин есөн мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд /ГЮ86052870/-ын хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр болох 16,640,402.59 / Арван зургаан сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун хоёр төгрөг тавин есөн мөнгө/-г албадан төлүүлж богино хугацаанд банкыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 онд Эрдэнэт хотод хувиараа үсчин хийдэг байсан ба миний аав хорт хавдраар өвчилж асарч байсан. 2016 оны 3 сард найз Алтангинжтэй уулзалдаж эмчилгээний мөнгө 5.0-6.0 сая төгрөг хэрэгтэй байна, надад зээл олдох болов уу гэж асуухад эхнэртээ хэлээд үзье гэсэн. Тухайн үед Алтангинж Ачит Эх компанид мастер хийдэг, эхнэр Баярчимэг нь Голомт банкны салбарт эдийн засагч хийдэг байсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг данс нээлгэчих иргэний үнэмлэхээ хуулбар хийгээд багийн тодорхойлолттой авчраад өг зээл гарч болох юм шиг байна гэхээр нь би аваачиж эхнэр Баярчимэгт нь өгсөн. Тэгээд таг болсон. 6 сарын 6-нд миний аав өнгөрөөд ажил явдал дуусаад байж байтал 6 сарын 20- диор Алтангинж надруу яриад мөнгө бүтсэн, ажил тарахаар банкны гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд би 6-р микрт байдаг Голомт банкны гадаа орой 20 цагийн орчим очиход Алтангинж Баярчимэг хоёр машин дотроо сууж байсан. Тэр өдөр надад 4.0 сая төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс 2 хоногийн дараа 2.0 сая төгрөг манай гэрийн гадаа ирж бас бэлнээр өгсөн. Тэгж өгөхдөө ингээд 6.0 сая төгрөг өглөө шүү чи сар болгон нээлгэсэн дансруугаа 350.0 төгрөг хийгээд байгаарай тэгээд төлөөд дуусгана биздээ гэж хэлсэн. Надад банкнаас хэдэн төгрөг ямар нөхцөлтэй авсан талаар огт хэлээгүй. Надад бэлэн авчирч өгөхөөр нь өөрсдөө мөнгө олоод надад зээлүүлж байна гэж ойлгосон. Мөнгө өгөхдөө надаас 200.0 төгрөг газар дээр нь мөнгө олж өгсний шан гэж авсан. Би тухайн үед өртэй байсан болохоор өгсөн 5800.000 төгрөгийг нь 6.000.000 болгож төлнөө гээд авсан. Түүнээс хойш би сард 350.000 төгрөгөөр болон мөнгөтэй болсон үедээ бөөн бөөнөөр хийгээд явж байсан. Гэтэл 2017 оны эхээр надруу банкнаас залгаад та цалингийн зээл 10.0 сая төгрөг авсан байна, зээлээ яагаад хугацаандаа төлөхгүй байгаа юм бэ гэсэн. Би гайхаад банкин дээр очиж эрхлэгч гэх эмэгтэйтэй уулзахад миний нэр дээр цалин барьцаалсан цалингийн зээл 10.0 сая төгрөг гарсан байна гэж хэлсэн. Тэр үеэс хойш би мөнгө төлөөгүй, найз Алтангинж Баярчимэг нартай холбогдох гэтэл хоёулаа Солонгос явсан байсан. Тухайн үед би найзаасаа мөнгө зээлсэн гэж бодож байсан, нэг ч удаа банкин дээр очиж гэрээ хийгээгүй, мөнгө аваагүй, огтоосоо банктай харьцаагүй. Сая л нэхэмжлэлээс намайг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж банкинд өгч зээл гаргасныг мэдлээ. Одоо би банкнаас нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Алтангинжид бэлэн авсан 6.0 сая төгрөгөөсөө төлсөн мөнгөө хасаад үлдэгдэлийг нь төлнө гэж бодож байна. Иймээс Голомт банкны нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаартай цалингийн зээлийн гэрээ /хх-4/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-5/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-6/, зээлийн дансны хуулга /хх-7-10/, орлогын мэдүүлгийн баримт /хх-11/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-12/, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-13-16/, 4005105092 тоот дансны хуулга /хх-28-29/, мемориалын баримт /хх-30/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчийн хүсэлтээр *******-аас зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тодорхойлолт, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, 407184495 тоот цалингийн дансны хуулга, 4005105092 тоот дансны хуулга, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-44-55/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 117/111 дугаартай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 113/64 дугаартай албан бичиг /хх-69-70/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 21 өдөр ЗГ4015102469 тоот зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 640 402 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* нь 2016 оны 07 сарын 21 өдөр ЗГ4015102469 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая / төгрөг, 36 /Гучин зургаан/ сарын хугацаатай, жилийн 16.8% /Арван зургаа аравны найман / хувийн хүүтэй Цалингийн зээл авсан болно. ******* зээл авах үедээ Эрдэнэт үйлдвэр ХХК АТБ цехд засварчинаар ажилладаг байсан. ЗГ4015102469 тоот зээл нь 2022.03.28-ны өдрийн байдлаар 1908 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 8,764,100.53/ Найман сая долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун төгрөг тавин гурван мөнгө / хүү 6,958,921.95 / /Зургаан сая есөн зуун тавин найман мянга есөн зуун хорин нэгэн төгрөг ерэн таван мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 917,380.11 /Есөн зуун арван долоон мянга гурван зуун наян төгрог арван нэгэн мөнгө /. Нийт 16,640,402.59 /Арван зургаан сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун хоёр төгрөг тавин есөн мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд /ГЮ86052870/-ын хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүүний төлбөр болох 16,640 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Голомт банкнаас зээл аваагүй.Зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш. ...2016 оны 3 сард найз Алтангинжтэй уулзалдаж аавын эмчилгээний мөнгө 5.0-6.0 сая төгрөг хэрэгтэй байна, надад зээл олдох болов уу гэж асуухад эхнэртээ хэлээд үзье гэсэн. Тухайн үед Алтангинж Ачит Эх компанид мастер хийдэг, эхнэр Баярчимэг нь Голомт банкны салбарт эдийн засагч хийдэг байсан. Тэгээд хэд хоногийн дараа намайг данс нээлгэчих иргэний үнэмлэхээ хуулбар хийгээд багийн тодорхойлолттой авч ирээд өг зээл гарч болох юм шиг байна гэхээр нь би аваачиж эхнэр Баярчимэгт нь өгсөн. Тэгээд таг болсон. 2016 оны 6 сарын 6-нд миний аав өнгөрөөд ажил явдал дуусаад байж байтал 6 сарын 20- диор Алтангинж надруу яриад мөнгө бүтсэн, ажил тарахаар банкны гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд би 6-р микрт байдаг Голомт банкны гадаа орой 20 цагийн орчим очиход Алтангинж Баярчимэг хоёр машин дотроо сууж байсан. Тэр өдөр надад 4.0 сая төгрөг бэлнээр өгсөн. Түүнээс 2 хоногийн дараа 2 сая төгрөг манай гэрийн гадаа ирж бас бэлнээр өгсөн. Тэгж өгөхдөө ингээд 6 сая төгрөг өглөө шүү чи сар болгон нээлгэсэн дансруугаа 350.000 төгрөг хийгээд байгаарай тэгээд төлөөд дуусгана биздээ гэж хэлсэн. Надад банкнаас хэдэн төгрөг ямар нөхцөлтэй авсан талаар огт хэлээгүй. Надад бэлэн авчирч өгөхөөр нь өөрсдөө мөнгө олоод надад зээлүүлж байна гэж ойлгосон. Мөнгө өгөхдөө надаас 200.000 төгрөг газар дээр нь мөнгө олж өгсний шан гэж авсан. Би тухайн үед өртэй байсан болохоор өгсөн 5.800.000 төгрөгийг нь 6.000.000 төгрөг болгож төлнөө гээд авсан. Түүнээс хойш би сард 350.000 төгрөгөөр болон мөнгөтэй болсон үедээ бөөн бөөнөөр хийгээд явж байсан. Гэтэл 2017 оны эхээр надруу банкнаас залгаад та цалингийн зээл 10 сая төгрөг авсан байна, зээлээ яагаад хугацаандаа төлөхгүй байгаа юм бэ гэсэн. Би гайхаад банкин дээр очиж эрхлэгч гэх эмэгтэйтэй уулзахад миний нэр дээр цалин барьцаалсан цалингийн зээл 10 сая төгрөг гарсан байна гэж хэлсэн. Тэр үеэс хойш би мөнгө төлөөгүй, найз Алтангинж, Баярчимэг нартай холбогдох гэтэл хоёулаа Солонгос явсан байсан. Тухайн үед би найзаасаа мөнгө зээлсэн гэж бодож байсан, нэг ч удаа банкин дээр очиж гэрээ хийгээгүй, мөнгө аваагүй, огтоосоо банктай харьцаагүй. Сая л нэхэмжлэлээс намайг Эрдэнэт үйлдвэрт ажилладаг мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж банкинд өгч зээл гаргасныг мэдлээ. Одоо би банкнаас нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Алтангинжид бэлэн авсан 6 сая төгрөгөөсөө төлсөн мөнгөө хасаад үлдэгдэлийг нь төлнө гэж бодож байна. Иймээс Голомт банкны нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

4.Нэхэмжлэгч ...хариуцагч ******* Голомт банкнаас 2016 оны 07 сарын 21 өдөр ЗГ4015102469 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөг зээлсэн, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч ...би Голомт банкнаас зээл аваагүй, бидний хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж байна.

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй нь нотлогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Тодруулбал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээ /хх4х/, эргэн төлөлтийн график /хх5х/, мемориалын баримт /хх30х/ баримтуудад зээлдэгч болон харилцагч хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна.

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2.-д хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-д бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.1.-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж шүүхэд ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээнд зээлдэгчийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй байгаа нь хариуцагчийн ...би Голомт банкнаас зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбарыг,

түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн даргын ... Эрдэнэт үйлдвэр ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж байгаагүй тул холбогдох баримт бичиг байхгүй болно гэсэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 113/64 тоот албан тоот нь хариуцагчийн ...би Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүй гэсэн тайлбарыг тус тус нотолж байна.

9.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгийг хариуцагч *******ын гарын үсэг мөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

10.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж *******ын гарын үсэг бүхий 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээг /хх54х/ шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч уг гэрээнд зурсан гарын үсгийг хариуцагч миний гарын үсэг биш гэж маргаж гэрээнд зурагдсан гарын үсэг *******ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн болон Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон.

Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10/8070 дугаар албан бичгээр ...загвар ирүүлээгүй үндэслэлээр, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 35/324 дүгээр албан бичгээр ...дээрх гарын үсэг болон загваруудад илэрч буй шинж тэмдгүүд нь шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийхэд Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээний объектын нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байх тул тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжилгээ хийхээс татгалзав гэж албан бичиг ирүүлсэн.

11.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн хх54 талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгийг хариуцагч миний гарын үсэг биш гэж маргаж байгаа, хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график /хх5х/, мемориалын баримтад /хх30х/ ******* гарын үсэг зураагүй байгаа, ******* Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилладаггүй нь баримтаар тогтоогдож байгаа, нэхэмжлэгч хавтаст хэргийн 54 дүгээр талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4015102469 дугаар зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсгийг хариуцагч *******ын гарын үсэг мөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй зэрэг нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн нь нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэл боллоо.

12.Мөн нэхэмжлэгч ...хариуцагч ******* зээлж авсан 10 260 000 төгрөгөө гарын үсэг зурж Ц.Төгөлдөрт шилжүүлсэн, энэ нь түүний гарын үсэг бүхий төлбөрийн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-д заасан хуулийн шаардлага хангаагүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй, түүнчлэн уг төлбөрийн баримтанд зурагдсан гарын үсэг *******ын гарын үсэг мөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

13.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 152 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******-ийн Орхон салбарын хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 152 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА