Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/00685

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/00685

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн ******* дүгээр хороо, Шарга морьт 2,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол,******* дугаар байр,******* тоотод байрлах,******* регистрийн дугаартай,*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол,******* дугаар байр,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай, нарт холбогдох

Амины орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 30.131.250 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Мөнхчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Батбаяр нь Их богд тауэр констракшн ХХК, нарт холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 30.131.250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Батбаяр нь************** оны 6 дугаар сарын 08-ны өдөр Их богд тауэр констракшн ХХК-ийн захирал Ж.Гал-Эрдэнэтэй 70 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал************** оны 7 дугаар сарын*******-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулахаар тохиролцсон.************** оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5.800.000 төгрөг,************** оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5.800.000 төгрөг,************** оны 8 дугаар сарын 09-ний өдөр 10.687.500 төгрөг,************** оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг,************** оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.300.000 төгрөг,*******20 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 5 удаагийн гүйлгээгээр*******.087.500 төгрөгийг хариуцагчид төлсөн. Хэдийгээр************** оны 7 дугаар сарын*******-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулахаар тохирсон боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар одоохон барьж дуусгана гэж утсаар ярьж тохирон*******20 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Хариуцагч*******20 онд багтаан амины орон сууцыг барьж дуусгана гэсэн боловч утсаа авахаа больж, барилгын үйл ажиллагаа зогссон тул нэхэмжлэгч шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйл 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо гаргуулж болно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 10.043.750 төгрөг буюу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож, нийт 30.131.250 төгрөгийг Их богд тауэр констракшн ХХК, нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн*******22 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамж,ын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа,************** оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар амины орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулга,*******22 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн 0520 дугаар итгэмжлэл,

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас дансны хуулгыг баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Батбаяр нь************** оны 6 дугаар сарын 08-ны өдөр Их богд тауэр констракшн ХХК-ийн захирал Ж.Гал-Эрдэнэтэй 70 м.кв талбай бүхий амины орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал************** оны 7 дугаар сарын*******-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулахаар тохиролцсон.************** оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5.800.000 төгрөг,************** оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5.800.000 төгрөг,************** оны 8 дугаар сарын 09-ний өдөр 10.687.500 төгрөг,************** оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.300.000 төгрөг,************** оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1.300.000 төгрөг,*******20 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 5 удаагийн гүйлгээгээр*******.087.500 төгрөгийг хариуцагчид төлсөн. Хэдийгээр************** оны 7 дугаар сарын*******-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулахаар тохирсон боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар одоохон барьж дуусгана гэж утсаар ярьж тохирон*******20 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг нэмж өгсөн. Хариуцагч*******20 онд багтаан амины орон сууцыг барьж дуусгана гэсэн боловч утсаа авахаа больж, барилгын үйл ажиллагаа зогссон тул нэхэмжлэгч шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйл 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо гаргуулж болно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 10.043.750 төгрөг буюу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Талууд************** оны 6 дугаар сарын 08-ны өдөр 03 дугаар амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр блок, 81 мкв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1.250.000 төгрөг, нийт 101.250.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээ байгуулжээ.

 

6.Дээрх гэрээний дагуу захиалагч болох нь урьдчилгаа төлбөр 15 хувийн 5.800.000 төгрөгийг бэлнээр болон 9.387.500 төгрөгийг************** оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж, байрны үлдэгдэл төлбөр болох 85 хувь буюу 86.062.000 төгрөгийг*******25 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах, худалдагч буюу Их богд тауэр констракшн ХХК амины орон сууцны зориулалттай 2 давхар барилгыг************** оны 7 дугаар сарын*******-ны өдрийн дотор багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.

 

7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

8.Ж.Батбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захирал Хаан банкны 5028*******8209 тоот дансаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба харин худалдагч Их богд тауэр констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

9. Иргэний хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1-д ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.. гэж зааснаар гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, нь Их богд тауэр констракшн ХХК, Ж.Галбадрах нараас гэрээний дагуу төлсөн*******.087.500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, гэж заасан ба хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч Их богд тауэр констракшн ХХК нар нэмэлт хугацаа тогтоосон үйл баримт тогтоогдохгүй байх тул алданги 10.043.750 төгрөгийн хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

11. Иймдын нэхэмжлэлийн шаардлагаас*******.087.500 төгрөгийг хариуцагч Их.богд тауэр констракшн ХХК, нараас гаргуулж, үлдэх 10.043.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их богд тауэр констракшн ХХК, нараас*******.087.500 /хорин сая наян долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчт олгож, үлдэх 10.043.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 308.607 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Их богд тауэр констракшн ХХК, нараас 175.650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН