Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00779

 

 

 

 

2023 оны 03 сарын *******0 өдөр

Дугаар *******83/ШШ2023/00779

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ******* дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Төв аймгийн Лүн сум, ******* дүгээр баг,******* оршин суух, НА79*******0*******579 регистрийн дугаартай,******* овогт Баттулгын Уугандаваагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 2******* дүгээр хороо, *******047-42 тоотод оршин суух ТБ8*******04077******* регистрийн дугаартай,*******,

 

Гуравдагч этгээд: дүүргийн ******* дүгээр хороо, *******9 дүгээр байр, тоотод оршин суух регистрийн дугаартай, нарт холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч,

Нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Уугандаваа нь 20*******7 оны ************** дүгээр сард *******0.000.000 төгрөгийг өвсөнд явж, худалдан борлуулан буцаан өгөх зорилготойгоор зээлсэн. Өвсөнд явах ажил нь бүтэмжгүй болоход Б.Баттүвшинг залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. ингэж гомдол гаргах үед.000.000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй байхад Б.Баттүвшин нь чи газраа шилжүүлээд өгчих, үлдэгдэл төлбөрөө төлсний дараа газраа буцааж авч болно гэж хэлсний дагуу хүү өмчлөлийн аймгийн Лүн сумын дугаар баг, суваргын шинэ гудамж, тоот хаягт байрлах, *******998 м.кв талбайтай газрыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж өгсөн байдаг. 20*******8 оны 4 дүгээр сард үлдэгдэл төлбөрийг төлж дуусган тохиролцсоны дагуу газраа буцаан авах гэтэл чи шагнал өгнө гэж хэлсэн, газрыг хүүнд нь авна гэж буцаан өгөөгүйгээс тэдний хооронд маргаан үүссэн. Хавтаст хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээг талууд байгуулсан боловч энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Учир нь Иргэний хуулийн дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн хувьд хариу үүрэг байхгүй, хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлээ төлөх боломжгүй болж тодорхой хугацааны дараа буцаан авах нөхцөлтэйгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг түр хойшлуулах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан учир талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор энэ гэрээг байгуулсан тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20*******7 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдөр нэхэмжлэгч Б.Уугандаваа нь хариуцагч Б.Баттүвшингөөс *******0.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан. Мөнгө зээлж авахдаа би өвсний наймаа хийдэг, Сүхбаатар аймгийн суманд өвс хадсан. Өвсний наймаа их ашигтай байдаг, нэг нугалардаг гэж хэлсэн байдаг. *******0.000.000 төгрөг авч шагналд нь чамд 4.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Мөн хамтран ажиллах зүйл ярьж байсан боловч алга болсон тул нутгийн хүмүүсээс асуухад наад хүн чинь хулхиддаг, хэцүү хүн гэж сонсоод 20*******9 оны ******* дүгээр сард аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, 20*******9 оны 0******* дүгээр сарын 22-ны өдөр Б.Уугандаваагаас мэдүүлэг авсан нь хавтаст хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 202 дугаар талд өгсөн мэдүүлэг нь байдаг бөгөөд *******0.000.000 төгрөг дээр нэмж 4.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж мэдүүлсэн. Шүүгч захирамж гарган гэрчийн мэдүүлгийг авсан боловч ганцхангийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй байсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэрэг ирсний дараа шүүхэд хүсэлт гаргаж, энэ мэдүүлгийг авсан. Цагдаа дээр шалгагдаж байхдаа Б.Уугандаваа нь Б.Баттүвшингөөс мөнгөний боломж муу байна, би чамд газраа өгье гэж хэлсэн байдаг. Хавтаст хэргийн 58 дугаар талд 20*******8 оны 0******* дүгээр сарын*******-ний өдрийн дугаартай аймгийн Лүн сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамжаар У.Чандманабаатарын нэр дээр газар олгогдсон. Хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан гэрчилгээг авч, мөн тэр өдрөө энэ гэрчилгээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээр өгсөн. *******.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн газрыг үнэгүй авч, бидэнд 4.000.000 төгрөгөөр өгсөн. 2020 оны 03 дугаар сарын*******-ний өдөр Б.Баттүвшин газраа Б.Сэргэлэн гэдэг хүнд зарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Өмнө нь хариуцагчаар оролцож байхдаа гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Ахин шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,гийн иргэний үнэмлэхний хуулбар,гийн хорооны Засаг даргын тодорхойлолт, талуудын хооронд байгуулсан 20*******8 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн газар бэлэглэх гэрээ, 2020 оны *******2 дугаар сарын-ны өдрийн итгэмжлэл,

Хариуцагчаас 2020 оны ************** дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэл,

Шүүхийн журмаар 2020 оны ************** дүгээр сарын *******0-ны өдрийн *******46*******5 дугаар захирамжаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г-*******4*******6000673 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээний хуулбар, гэрчилгээний хуулбар, 202******* оны 03 дугаар сарын *******2-ны өдрийн 770 дугаар шүүгчийн захирамжаар Г-*******4*******6000673 дугаарт бүртгэлтэй аймгийн Лүн сумын дугаар баг, Суварганы шинэ гудамж, тоот хаягт байршилтай, *******998 м.кв талбайтай, газрын улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаа, 202******* оны 03 дугаар сарын *******5-ны өдрийн228 дугаар шүүгчийн захирамжаар *******83400068 дугаар эрүүгийн хэргээс хохирогчийн гомдол, мэдүүлэг, прокурорын шийдвэр, 202******* оны *******0 дугаар сарын 27-ны өдрийн *******3024 дүгээр шүүгчийн захирамжаар аймгийн прокурорын газраас 20*******8 оны 0******* дүгээр сарын 22-ны, 20*******8 оны 02 дугаар сарын 23-ны, 20*******8 оны 03 дугаар сарын 06-ны, 20*******8 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны *******0 дугаар сарын 04-ний өдрийн *******6496 дугаар шүүгчийн захирамжаар аймгийн Прокурорын газраас 20*******8 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 202******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь

зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: нь 20*******7 оны ************** дүгээр сард *******0.000.000 төгрөгийг өвсөнд явж, худалдан борлуулан буцаан өгөх зорилготойгоор зээлж, өвсөнд явах ажил нь бүтэмжгүй болоходг залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба гомдол гаргах үед.000.000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй байхад Б.Баттүвшин нь чи газраа шилжүүлээд өгчих, үлдэгдэл төлбөрөө төлсний дараа газраа буцааж авч болно гэж хэлсний дагуу хүү өмчлөлийн газрыг мөнгө зээлсэн зээлийн төлбөрт түр шилжүүлсэн, төлбөрөө төлсөн тул Б.Баттүвшинтэй байгуулсан 20*******8 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн газар бэлэглэх гэрээг хүчингүй болгуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Уугандаваа 20*******7 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдөр Б.Баттүвшингөөс *******0.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан ба *******0.000.000 төгрөг зээлж авсны шагналд нь 4.000.000 төгрөг өгнө гэж амласан боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй, алга болсон тул 20*******9 оны ******* дүгээр сард аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдол шалгагдаж байх хугацаанд Б.Уугандаваа нь зээлсэн мөнгөнийхөө оронд 20*******8 оны 0******* дүгээр сарын*******-ний өдрийн дугаартай аймгийн Лүн сумын Засаг даргын газар өмчлүүлэх тухай захирамж бүхий У.Чандманабаатарын нэр дээр олгосон газрыг тэр өдрөө хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, *******.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн газрыг үнэгүй авч, бидэнд 4.000.000 төгрөгөөр өгсөн. Цагдаа дээр шалгагдаж байхдаа Б.Уугандаваа нь Б.Баттүвшингөөс мөнгөний боломж муу байна, би чамд газраа өгье гэж хэлсэн байдаг. 2020 оны 03 дугаар сарын*******-ний өдөр Б.Баттүвшин газраа Б.Сэргэлэн гэдэг хүнд зарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Сэргэлэн аймгийн Лүн сумын дугаар  баг, Сувраганы шинэ гудамж, тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, *******998 м.кв талбайтай газрыг 2020 оны дугаар сарын*******-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Дээрх газрыг худалдан авахад газрын хууль ёсны өмчлөгч нь Б.Баттүвшин байсан бөгөөд тухайн газартай холбоотой ямар нэгэн маргаангүй, эрхийн зөрчилгүй байсан учраас миний бие холбогдох бүхий л баримт бичгийг хууль ёсны дагуу үйлдэж, өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч У.Чандманабаатар, болон хариуцагч Б.Баттүвшин нарын хооронд  үүссэн асуудлын талаар надад мэдэж байгаа нэг ч зүйл байхгүй. Хамгийн гол нь  тухайн газрыг худалдаж авахаас өмнө Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт Б.Баттүвшин нь газрыг худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй этгээд гэж бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу Г.Сэргэлэн надад шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Б.Уугандаваа, Б.Баттүвшин нар 20*******7 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдөр амаар тохирч, зээлийн гэрээ байгуулж, Б.Баттүвшин *******0.000.000 төгрөгийгд нэг сарын хугацаатай зээлсэн боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс Б.Баттүвшин 20*******8 оны 0******* дүгээр сарын *******9-ний өдөрг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр аймгийн цагдаагийн газарт гомдол гаргажээ.

 

7.Тус газарт гомдол шалгагдаж байх явцад У.Чандманабаатарын нэр дээр олгосон газрыг Б.Баттүвшин өөрийн нэр дээр шилжүүлээд өгчих, төлбөрийг төлсний дараа буцаан шилжүүлж, хохиролгүй болгоё гэх тохиролцоо хийж, 20*******8 оны 02 дугаар сарын 0*******-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээргийн хүү нэр дээрх аймгийн Лүн сумын дугаар баг, сувраганы шинэ гудамж, тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, *******998 м.кв талбай бүхий газрыг бэлэглэсэн болох нь талуудын хооронд байгуулсан газар бэлэглэх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8.Иргэний хуулийн дугаар зүйлийн.*******-т ...Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ... гэж заажээ.

 

9.Зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдах болсон шалтгаан нь нь мөнгө зээлж, хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс тэдний хооронд маргаан үүсч, улмаар Б.Баттүвшингийн нэр дээр газрыг түр шилжүүлж, төлбөрөө төлсний дараа буцааж авахаар тохиролцсон, түүнд бэлэглэх хүсэл зориг байгаагүй, өөр үйлдлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж дээрх гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх бөгөөд улмаар 20*******8 оны 4 дүгээр сард төлбөрөө төлж газраа шилжүүлж авах гэтэл шилжүүлж өгөөгүй гэж тайлбарлаж, хариуцагч нь *******0.000.000 төгрөг зээлүүлсний шагналд нь 4.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч амлалтаа биелүүлээгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргаж байгаа болно.

 

*******0.Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа өнгөрсөн боловч зээлийг төлөөгүй, улмаар мөнгө зээлүүлсний шагналд 4.000.000 төгрөг өгнө, төлбөрөө бүрэн төлсний дараа Б.Баттүвшингийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж авахаар тохирсон боловч амлалтаа биелүүлээгүй, төлбөрөө дутуу төлсөн, дээрх газрыг бусдад худалдсан үйл баримт тогтоогдож байна.

 

**************.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т ...Энэ хуулийн 56.*******.*******-56.*******.4, 56.*******.8 заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ... гэж заасан тул талуудын хооронд хийгдсэн 20*******8 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн газар бэлэглэх гэрээ нь хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, *******89 дүгээр зүйлийн *******89.******* дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

*******2.Б.Баттүвшин нь дээрх бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг Б.Сэргэлэнд худалдсан нь Иргэний хуулийн *******0******* дүгээр зүйлээр *******0*******.*******. дэх заалттай нийцэж байна.

*******3.Иймдгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилахаар шийдвэрлэв.

*******4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хэрэгт хамтран хариуцагчаар оролцож буй Г.Сэргэлэнгээс татгалзаж, түүнийг уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

  *******.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******.3, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлангийн нэхэмжлэлтэй холбогдох бэлэлглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.7, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                         

ДАРГАЛАГЧ                           Д.ДАВААСҮРЭН