Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/02817

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/02817

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Хариуцагч: 

Хариуцагч:

Хариуцагч:

Хариуцагч:  холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 040 708 163 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б,

хариуцагч МФ ХХК-ийн төлөөлөгч Т.Б

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.

/хариуцагч Б.А, Б.З, Т.Ц, ТБ ХХК-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байх ба ямар хүндэтгэн үзэх шалтгаанаар ирэх боломжгүй талаарх хүсэлт болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул талуудын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** 0 дугаар зүйлийн ** 0.3-т зааснаар тэдний эзгүйд шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЖДҮхариуцагч М ХХК, Б.З нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үндсэн үүрэгт 600 000 000 төгрөг, зээлийн хүү 34 359 617.62 төгрөг, алданги 406 318 045.17 төгрөг, нотариатын зардалд 30 500 төгрөг, нийт 1 040 708 163 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А, Б.З, Т.Ц, ТБ ХХК нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: МФ ХХК-нь 2018 онд 600 000 000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөх хүсэл эрмэлзлээ илэрхийлж, төлбөр хийгээгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 600 000 000 төгрөг хэвээрээ байна. Зээл олгосноос хойш төлбөр төлөөгүй 1 548 хоногийн хугацаа хэтрүүлж, зөрчил үүсгэсэн учраас алданги 406 318 045.17 төгрөг бодогдсон. Зээлийн барьцаанд Т.Цийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах 115.2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх, Т ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 300 м.кв талбайтай малын тэжээлийн зориулалттай газар, мөн компанийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 115.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, МФ ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах, 420 м.кв талбайтай үнээний ферм, мөн Т.Цийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах, 135 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх газар гээд 5-н барьцаа хөрөнгийг барьцаалуулан зээлдүүлсэн. Мф ХХК нь зээл авснаасаа хойш ЖДҮд, ** 5 090 808 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн. Үндсэн зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй учраас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8 476 679.87 төгрөгийн алданги, үндсэн зээлийн төлбөр 2019 оны 6 дугаар сарын 01-нээс төлөх ёстой байсан төлбөр нь 11 751 832.88 төгрөг, энэ үлдэгдлээсээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гээд зээлийн гэрээний гэрээнд заасны дагуу алданги бодогдоод 1 548 хоногт тооцоолоход алданги нь 406 000 000 төгрөг болсон. Коронагийн нөхцөл байдалтай холбоотойгоор хүү, алдангийн асуудлаар төлөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Энэ тайлбар дээр Мф ХХК нь Жижиг дунд үйлдвэрийн газар болон ЖДҮ, коронагийн нөхцөл байдалд орсон талаарх тайлбар мэдээллийг ирүүлээгүй мөн хүү алдангиас бууруулах, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нотлох баримтаа манайд ирүүлээгүй учраас алдангиас бууруулах нөхцөл байдал одоогийн байдлаар үүсээгүй байна гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Жижиг үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 онд 600 000 000 төгрөгийн зээл авч малын хаягдал, үлдэгдлийг боловсруулж тос гаргах төсөл хэрэгжүүлэхэд нийт 1 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар гаргасан. 2018, 2019 онуудад 2 жил үйлдвэр барьж ашиглалтад орж дууссан. Энийг залгуулаад Корона вирусээс шалтгаалж 2 жил сул зогсоод үйлдвэрлэлээ амжилттай явуулж чадахгүй, зээлийн төлөлтөд саад болсон. Гэрээ байгуулснаас хойш эхний нэг жилд хүү төлөх үүргийнхээ дагуу бид хүүгээ төлсөн. Үүнээс хойш бүх эргэлтийн хөрөнгө үйлдвэрт ороод, үйлдвэрийн үйл ажиллагаа Коронагаас хамаараад зогссон учраас бид зээлийнхээ төлөлтийг хийж чадахгүй гээд өгсөн юм. ЖДҮгийн үндсэн зардал нь Монгол Улсад Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилготой байдаг учраас ямар нэгэн банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо шиг ийм их хэмжээний буюу 400 000 000 төгрөгийн алданги нэхэж байгааг бид үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас бид нар үндсэн зээлийг, хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2018.06.08-ны өдрийн **********, ********** дугаар зээлийн гэрээнүүд, МФ ХХК-ийн 2018.05.21-ний өдрийн 66 дугаар албан бичиг, 2018.05.21-ний өдрийн зээлийн өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МФ ХХК-ийн дүрэм, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,М ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.05.17-ны өдрийн ***дугаар итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг, ТБ ХХК-ийн дүрэм, Т ХХК-ийн компанийн захирлын 2018.05.21-ний өдрийн *** дугаар тушаал, ЖДҮгийн 2020.06.19-ний өдрийн ***** дугаар албан бичиг, Засгийн газрын 2020.08.12-ны өдрийн ** дүгээр тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.08.21-ний өдрийн Х-*** дугаар тушаал, Монгол улсын Засгийн газрын 2022.01.05-ны өдрийн ** дугаар тогтоол зэргийг ирүүлсэн. /хх-ийн 5-53/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ********** дугаар зээлийн, ********** тоот барьцааны гэрээ байгуулан 600 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Гэвч зээлдэгч нь төлбөрөө төлөхгүй байх тул хариуцагчМ ХХК, Б.З нараас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 600 000 000 төгрөг, зээлийн хүү 34 359 618 төгрөг, алданги 406 318 045 төгрөг, нотариатын зардалд 30 500 төгрөг, нийт 1 040 708 163 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А, Б.З, Т.Ц, ТБ ХХК нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч тал ...2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ЖДҮтай ********** тоот гэрээ байгуулан, Малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг байгуулах төслийг санхүүжүүлэх зориулалтаар 600 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй төслийн зээлийг авсан. ...2023 ондоо багтаан бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байна. Үндсэн зээлийн төлбөрт 600 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34 359 617.62 төгрөг, нотариатын төлбөрт 30 500 төгрөг, нийт 634 390 117.52 төгрөгийн мөнгөн хэлбэрээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ********** дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 600 000 000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, Малын гаралтай яс, дайвар бүтээгдэхүүн арьс шир боловсруулах, уургийн бэлдмэл үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх зориулалтаар зээл олгож, эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна. байна./хх-ийн 5-11/

Уг зээлийн гэрээний баталгаа болгон 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ********** дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр Т.Цийн өмчлөлийн Ү-********** дугаартай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг дахь ахуйн үйлчилгээний төв, 115.2 м.кв, үл хөдлөх эд хөрөнгө, Г-*********** улсын бүртгэлийн дугаартай, ************ нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 3-4 тоот, 135 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, ТБ ХХК-ийн өмчлөлийн Ү-************ дугаар Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Ахуйн үйлчилгээний төв, 115.2 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, **************** нэгж талбарын дугаартай, ************* гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, Их булгын ам, 21 дүгээр хороо, 4000000 м.кв малын тэжээлийн зориулалттай эзэмшлийн газар, МФ ХХК-ийн өмчлөлийн Ү-************* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Их булаг гудамжны ****** тоот, 420 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ./хх-ийн 12-18/

Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 26 352 508.65 төгрөгийг төлсөн ба байх ба гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүй болох нь зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 29-30/

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 08-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагад дүгнэлт хийх шаардлагагүй юм.

7. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...2019 оны цар тахлын улмаас зээлээ төлж чадаагүй ба үндсэн зээл 600 0000 000 төгрөг, зээлийн хүү 34 359 617.62 төгрөг, нотариатын төлбөрт 30 500 төгрөг, нийт 634 390 117.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэж тайлбарлажээ.

 

8. Нэхэмжлэгч нь гэрээний 9.1-д Зээлдэгч нь гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0.1 хувийн алданги төлнө. гэснээр алдангийг хугацаа хэтрүүлсэн 1 548 хоногт тооцоолоход 406 000 000 төгрөг болсон тул гаргуулна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх хугацаанд давагдашгүй хүчин зүйл болсон байх бөгөөд мөн тухайн зээлийг ашиглах хугацаанд үйлдвэрлэл явуулах боломжгүй байсан зэргээс зээлийн гэрээний төлбөр төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал бий болсон үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас бүхэлдээ болоогүй байна гэж шүүх дүгнэж, зээлийн гэрээний алдангийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

** . Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ЖДҮнь дээрх зээлийн хэрэгжилт болон зарцуулалт, зээл төлүүлэх талаар гэрээнд заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлж, хяналт тавьсан талаарх баримтыг ирүүлээгүйн дээр нэхэмжлэгч ЖДҮнь Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 138 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам-ын 7.1-д заасан Сан нь зээлийн гэрээний биелэлт, хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн хэрэгжилтэд жилд 1-ээс доошгүй удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үүрэгтэй. гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

11. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж зааснаар хариуцагч Т.Цийн өмчлөлийн Ү-********** дугаартай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг дахь ахуйн үйлчилгээний төв, 115.2 м.кв, үл хөдлөх эд хөрөнгө, Г-*********** улсын бүртгэлийн дугаартай, ************ нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 3-4 тоот, 135 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, ТБ ХХК-ийн өмчлөлийн Ү-************ дугаар Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Ахуйн үйлчилгээний төв, 115.2 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, **************** нэгж талбарын дугаартай, ************* гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, Их булгийн ам, 21 дүгээр хороо, 4000000 м.кв малын тэжээлийн зориулалттай эзэмшлийн газар, МФ ХХК-ийн өмчлөлийн Ү-************* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Их булаг гудамжны ****** тоот, 420 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг, хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

  

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ** 0 дугаар ** 0.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчМ ХХК, Б.З нараас зээлийн гэрээний үүрэгт 634 390 118 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, илүү нэхэмжилсэн 406 318 045 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчМ ХХК, Б.З нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, хариуцагчМ ХХК, Б.А, Б.З, Т.Ц, ТБ ХХК нарын өмчлөлийн Ү-********** дугаартай, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг дахь ахуйн үйлчилгээний төвийн 115.2 м.кв талбайтай барилгын тал хэсэг /гэрчилгээнд бичигдснээр/ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Г-*********** улсын бүртгэлийн дугаартай, ************ нэгж талбарын дугаартай, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 3-4 тоот, 135 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, өмчлөлийн Ү-************ дугаар Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Ахуйн үйлчилгээний төвийн 115.2 м.кв талбайтай барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгө, **************** нэгж талбарын дугаартай, ************* гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, Их булгийн ам, 21 дүгээр хороо, 400000 м.кв малын тэжээлийн зориулалттай эзэмшлийн газар, өмчлөлийн Ү-************* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Их булаг гудамжны ****** тоот, 420 м.кв талбайтай үнээний фермийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчМ ХХК, Б.З нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 329 901 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ