Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02857

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2023/02857

Улаанбаатар хот

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Хулан, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Гэм хорын хохиролд 2 582 400 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Х /цахимаар/,

хариуцагч Л.Н ,

хариуцагчийн өмгөөлөгч Г.М

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Х хариуцагч Л.Н ид холбогдуулан Гэм хорын хохиролд 2 582 400 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Г.Х нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 7 цаг 30 минутад гэрээсээ гараад ажил руугаа буюу Хан-Уул дүүргийн нутаг тэмээтэй хөшөөний зүүн талын замын ногоон гэрлээр явж байх үед Toyota Crown маркийн автомашин улаан гэрлээр орж ирэн намайг мөргөсөн. Мөргүүлэх үед би 2-3 секунд ухаан алдсан ба тухайн үед замаар гарч явсан 2 хүн босгож дэмнэж замын хажуу талын тэмээтэй хөшөөний сандал дээр суулгасан. Тэдгээр хүмүүс түргэн тусламж болон цагдаа дуудаж өгсөн байсан. 7 цаг 40 минут орчимд цагдаа болон түргэн тусламж ирж анхны тусламж үзүүлсэн. Намайг мөргөсөн жолооч хэргийн газраас зугтсан ба цагдаагийн эрэн хайх явцад буюу 5 цагийн дараа олсон ба 14 цагт дуудагдаж ирсэн. Одоо хүртэл миний бие болон нуруу өвдөж байгаа ба ажлаа хийж чадахгүй байгаа. Миний ээж болох Ч.Б нь 02 дугаар сарын 17-ны өдөр холбогдож хийлгэсэн оношилгоо, шинжилгээ эмчилгээний хохирлыг барагдуулж өгнө үү гэхэд хэл амаар доромжлон басамжилж хохирол барагдуулахаас татгалзсан. Иймд миний эрүүл мэндэд хохирол учруулсан Л.Н оос эмчилгээний зардал болох 2 582 400 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Л.Н хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг мөргөсөн жолооч хэргийн газраас зугтсан...эмчилгээний хохирлыг барагдуулж өгнө үү гэхэд хэл амаар доромжлон басамжилж хохирол барагдуулахаас татгалзсан гэжээ. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн Тоёота Кроун маркийн **** УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байх үед автомашины арын хэсэгт хүн цохих мэт дуу гарахад автомашинаа зогсоож толь болон автомашинаас буугаад харахад нөхцөл байдал хэвийн байсан бөгөөд тухайн үед хүн мөргөсөн гэдгийг мэдээгүй, гарцаар гарч яваа явган зорчигчдын хэн нэг нь автомашиныг цохисон гэж бодоод цааш явсан байдаг. Нэхэмжлэгч Г.Х нь хоёр хүн босгож, дэмнэж замын хажуу талын тэмээтэй хөшөөний сандал дээр суулгасан гэж дурдсан байх бөгөөд би хурд хэтрүүлэн яваагүй, гарцаар гарахдаа хурдаа хасч явж байсан бөгөөд автомашинаасаа буугаад харахад зам дээр ямар нэгэн хүн байгаагүй тул хүн мөргөснөө мэдээгүй, хэрвээ хүн мөргөснөө мэдсэн бол нэхэмжлэлд дурдсан шиг хэргийн газраас зугтах, анхны тусламж үзүүлэхгүй байх шалтгаан байхгүй болно. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай Шинжээчийн дүгнэлтэд Г.Х ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байхад нэхэмжлэгч Г.Х нь нуруу өвдөж байгаа ба ажлаа хийж чадахгүй байгаа гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.Х ын биед ил шарх сорвигүй, биет гэмтэл тогтоогдоогүй байхад дүрс оношилгооны зардал төлсөн төлбөр, сувилалд сувилуулсан зардлаа шаардсан нь зайлшгүй гарах зардал биш төдийгүй бодит нөхцөл байдалд ямар шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.01.18-ны өглөө ХУД-н 1 дүгээр хороо, Тэмээтэй хөшөөний уулзвар дээр **** УАА машин хүн мөргүүлсэн гэх гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, М эмнэлгийн үзлэгийн хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу, сувилалд хэвтэн сувилуулсан тухай тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.01.24-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023.02.03-ны өдрийн *** дугаартай мөрдөгчийн магадалгаа, Тээврийн прокурорын газрын 2023.02.08-ны өдрийн *** дугаартай прокурорын тогтоол, төлбөрийн баримт, Автотээврийн үндэсний төвийн мэдээлэл, эмнэлгийн магадалгаа зэргийг ирүүлсэн /хх-ийн 3-20, 44-45, 48-50/

 

4. Хариуцагчаас хариу тайлбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 28, 36/

 

5. Шүүх талуудын хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны 2023.05.11-ний өдрийн ********** дугаартай албан бичиг, 2023.05.17-ны өдрийн ***** дугаартай албан бичиг, түүний хавсралт, 2023.06.16-ны өдрийн ****** дугаартай албан бичиг зэрэг баримтыг хэрэгт хавсаргав. /хх-ийн 42, 53-66, 73/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 7 цаг 30 минутад гэрээсээ гараад ажил руугаа буюу Хан-Уул дүүргийн нутаг тэмээтэй хөшөөний зүүн талын замын ногоон гэрлээр явж байх үед Toyota Crown маркийн автомашин улаан гэрлээр орж ирэн намайг мөргөсөн. Мөргүүлэх үед би 2-3 секунд ухаан алдсан ба тухайн үед замаар гарч явсан 2 хүн босгож дэмнэж замын хажуу талын тэмээтэй хөшөөний сандал дээр суулгасан. Тэдгээр хүмүүс түргэн тусламж болон цагдаа дуудаж өгсөн байсан. 7 цаг 40 минут орчимд цагдаа болон түргэн тусламж ирж анхны тусламж үзүүлсэн. Намайг мөргөсөн жолооч хэргийн газраас зугтсан ба цагдаагийн эрэн хайх явцад буюу 5 цагийн дараа олсон ба 14 цагт дуудагдаж ирсэн. Одоо хүртэл миний бие болон нуруу өвдөж байгаа ба ажлаа хийж чадахгүй байгаа. Иймд миний эрүүл мэндэд хохирол учруулсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 2 582 400 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэж тайлбарлав.

  3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн Тоёота Кроун маркийн **** УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байх үед автомашины арын хэсэгт хүн цохих мэт дуу гарахад автомашинаа зогсоож толь болон автомашинаас буугаад харахад нөхцөл байдал хэвийн байсан бөгөөд тухайн үед хүн мөргөсөн гэдгийг мэдээгүй, гарцаар гарч яваа явган зорчигчдын хэн нэг нь автомашиныг цохисон гэж бодоод цааш явсан байдаг. Нэхэмжлэгч Г.Х нь хоёр хүн босгож, дэмнэж замын хажуу талын тэмээтэй хөшөөний сандал дээр суулгасан гэж дурдсан байх бөгөөд би хурд хэтрүүлэн яваагүй, гарцаар гарахдаа хурдаа хасч явж байсан бөгөөд автомашинаасаа буугаад харахад зам дээр ямар нэгэн хүн байгаагүй тул хүн мөргөснөө мэдээгүй, хэрвээ хүн мөргөснөө мэдсэн бол нэхэмжлэлд дурдсан шиг хэргийн газраас зугтах, анхны тусламж үзүүлэхгүй байх шалтгаан байхгүй болно. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай Шинжээчийн дүгнэлтэд Г.Х ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн байхад нэхэмжлэгч Г.Х нь нуруу өвдөж байгаа ба ажлаа хийж чадахгүй байгаа гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

  4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

  5. Нэхэмжлэгч Г.Х нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Тэмээтэй хөшөөний урд замд Toyota Crown маркийн **** УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж тайлбарласныг, хариуцагчаас өөрийн гэм буруутай үйлдлээс болоогүй гэж маргасан байна.

6. Хариуцагч Л.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн Тоёота Кроун маркийн **** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Г.Х ыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь Тээврийн Прокурорын газрын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн *** дугаар Прокурорын тогтоолд дурдсан үйл баримтаар тогтоогдсон байна.

Тодруулбал, уг тогтоолд жолооч Л.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэх дүгнэлт зэрэг материалд авагдсан үйл баримтуудаас дүгнэхэд дээрх осол нь жолооч Л.Н ийн буруутай үйлдлийн улмаас дээрх зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн. /хх-ийн 18-20/

7. Түүнчлэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн **** дугаар дүгнэлтийн үзлэг шинжилгээ хэсэгт М hospital-н 2023.01.19-ний өдрийн Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, 2023.01.19-ний Бүсэлхий нурууны тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, 202.01.19-ний хоёр тал мөрний компьютерт томографийн шинжилгээг үндэслэж, мөн 2023.01.18-ний өдрийн ГССҮТ-ийн эмчийн үзлэгт: Онош Бүх үеийн доргилт, бүсэлхийн зөөлөн эд няцрал, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэжээ, гээд шинжээчийн дүгнэлтэд: 1. Г.Х ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн байна./хх-ийн 63/

8. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч Л.Н ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, иргэн Г.Х ыг мөргөсөн үйлдлээс түүний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй хэдий ч Г.Х нь тухайн өдрүүдэд биеэ эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж, түүнтэй холбоотой зардал гаргасан болох нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 505 дүгээр зүйлийн 505.1 Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

10. Нэхэмжлэгч Г.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М эмнэлгийн бүсэлхий нурууны, мөрний үе, толгойны дүрс оношилгоо хийлгэж, нийт 560 000 төгрөгийг, мөн 2023 оны 05 сарын 06-ны өдөр бүсэлхий нурууны дүрс оношилгоо хийлгэж, нийт 300 000 төгрөгийг, нийт 860 000 төгрөгийг төлж зардал гаргасан болох нь хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

11. Харин нэхэмжлэгч нь Ө сувилалд хэвтэж эмчлүүлсэн 1 320 000 төгрөгийн зардал болон орон нутагт зорчсон замын зардлын 402 400 төгрөг, нийт 1 722 400 төгрөгийг гаргуулах шаардлага нь хариуцагч Л.Н ийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэх үндэслэлгүй тул хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

12. Шүүх 2023.04.27-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын А*** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Зд шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Г.Х , хариуцагч Л.Н , өмгөөлөгч Г.М нар нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргасан./

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Н оос гэм хорын хохиролд 860 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х т олгож, илүү нэхэмжилсэн 1 722 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 23 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Х т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Д.ЭНХЦЭЦЭГ