Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03070

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03070

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г, О.Б,

хариуцагчийн төлөөлөгч П.М,

гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б,

шинжээч Г.О,

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч  Э ХХК хариуцагч НШШГГ т холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулахаар шаарджээ.

1.а Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манайх нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Учир нь НШШГГ нь захиалгаар манай газар дээр үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр СЭ ХХК нь манай хөрөнгийг 6 000 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл бид 2019-2021 онд шүүхээр маргахдаа, үнэлгээ хийлгээд, Х ХХК болон талууд хүлээн зөвшөөрөөд, шүүх бас тухайн үед хөрөнгийн үнэлгээний компанийг томилоод үнэлгээ хийлгээд, энэ үнэлгээг талууд хүлээн зөвшөөрчихсөн аль аль талдаа маргаангүй байсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад НШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, дур мэдэн үнэлгээ хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 онд шүүхийн шийдвэр гаргахдаа, тухайн эд хөрөнгийг үнэлээд, энэ хөрөнгүүд нь 39 817 850 000 төгрөгөөр үнэлэгдэж байгааг тогтоосон. Энэ дээр талууд маргаагүй. Тухайлбал шүүхийн шийдвэрт байдаг. Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийн хянавал хэсгийн 9 дэх хуудаст Э ХХК-ийн Найрамдал нэртэй шаврын орд, тусгай зөвшөөрөлтэй үнэ цэнэ бүхий газрууд байна. 39 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га газар байна. Мөн Улсын дээд шүүхийн хянавал хэсгийн 12 дугаарт хуудаст ашигт малтмалын орд нь дангаараа үнэ цэнэтэй зүйл байна гэдгийг тодотгож өгсөн. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Энэ шийдвэрт мөн адил 39 817 850 000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Хөрөнгийн үнэлгээний төв компани нь сангийн яамны зөвшөөрөлтэй, эд хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллага. Энэ хөрөнгийн үнэлгээний төвийн хийсэн үнэлгээг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна гэж шийдсэн. 3-н шатны шүүхийн шийдвэрүүдийг хараад үзэхээр энэ хуралд орсон талууд ямар нэгэн байдлаар үнэлгээтэй холбоотой маргаагүй. Тийм учраас шүүх шат шатандаа дүгнэсэн байдаг. Энэ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийсэн үнэлгээ нь зөвхөн тусгай зөвшөөрлийн талбайд буюу лицензтэй талбай дээр үнэлгээ хийсэн. Сул чөлөөтэй 40.86 гар талбай газар дээр үнэлгээ хийгээгүй гэдэг нь харагддаг. Бид шүүхийн шатанд Л ХХК-д захиалга өгч дахиж яг 2023 оны байдлаар зах зээлийн ханш нь ямар байгааг үнэлэхэд 70 000 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний тайланг шүүхэд хүргүүлсэн байгаа. 2019 оноос хойш зах зээлийн ханш нэмэгдсэн. Газрын үнэлгээ ч мөн нэмэгдсэн. Барилгын бараа материалын үнэлгээ мөн нэмэгдсэн. Мөн үнэлгээн дээр байгаа маргаад байгаа тэр газар дээр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас, аялал жуулчлалын цогцолбор газар байгуулах гээд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулчихсан байгаа талаар 2019 оны албан бичгийг бид шүүхэд хүргүүлсэн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Найрамдал, Хос шаргын хооронд барилгажих боломжтой 40.83 га талбай газар дээр нөхөн сэргээлт хийгээд, 10 000 айлын орон сууц барихаар төлөвлөөд, аялал жуулчлалын цогцолбор гэсэн ангиллаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан байгаа. Одоо энэ ордыг бол тусгай зөвшөөрлийн дагуу ашигладаг. Энэ нь социализмын үеэс хойш ашиглаж байсан газар юм. Улаанбаатар хотод байгаа хамгийн том, сул чөлөөтэй барилгажих боломжтой газар юм. Энэ газар нь яагаад ч 6 000 000 000 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байх боломжгүй. Энийг 3-н шатны шүүхийн шийдвэрээр хүлээн зөвшөөрчихсөн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш зах зээлийн үнэлгээ нэмэгдээд, 2023 онд өндөр үнэлгээтэй болсон байгаа юм. Тийм учраас шүүхийн шийдвэрийн газрын захиалгаар хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай тогтоолоор Э ХХК-аас 21 982 1 ** 422 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд Э ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах **** гектар талбайтай, Найрамдал нэртэй газар орших, шар шаврын ордны ***** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологи судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн барим зэрэг, холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой, сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжлээд, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор тус хөрөнгийг хурааж авсан. Хурааж авчхаад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ********* дугаартай үнийн санал ирүүлэх мэдэгдлийг гардуулж өгөхөд, Э ХХК, Х ХХК нар үнийн саналыг зөрүүтэй ирүүлсэн учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээчийг томилсон. Тухайн хөрөнгөд шинжээч томилоод СЭ ХХК-ийн үнэлгээчин Г.О тухайн эд хөрөнгийг үнэлэхэд, 6 7 ** 316 596 төгрөгөөр үнэлсэн. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

3. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд төлбөр авагч Х ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр авагч нь Э ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу 22 000 000 000 төгрөгийн төлбөр авна. Энэ шийдвэрийн агуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон гүйцэтгэх хуудаст 22 000 000 000 төгрөгийг хамгийн эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэгт байрлах Найрамдал нэртэй , ***** дугаартай, **** гектар талбайтай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Э ХХК-ийн аждын үр дүн, геологи судалгааны мэдээлэл бүхий бичиг баримт мөн барилгажих боломжтой, 40.8 га газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ т даалгасан. Нэхэмжлэлд яригдаж байгаа шиг ***** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 39 800 000 000 төгрөгөөр худалдан борлуулах талаар аль ч гүйцэтгэх хуудас, шүүхийн тогтоох хэсгүүдэд байхгүй. Харин энийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг даалгасан. Тиймээс 39 800 000 000 төгрөгөөр шууд худалд гэсэн мэдээг НШШГГ т өгөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийг нэгтгээд, үнийн саналыг, төлбөр авагч, төлбөр төлөгчөөс авахаар байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч талаас маш өндөр үнийн санал ирүүлсэн. Төлбөр авагч Х ХХК нь үнийн дүнг зөвшөөрөөгүй, шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон. Ийм учраас хуулийн дагуу ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар явагдсан. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн анхны үнэлгээг 6 сарын дараа дахин хийлгэе гэсэн нь Иргэний хуульд хамааралгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хийгдсэн анхны шинжээчийн үнэлгээ байдаг. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоох хэсгүүд дээр нэхэмжлэгч Э ХХК-аас тухайн орд газар дээр хийгдсэн тайлангуудыг нотлох баримтаар гаргаж өгч шүүх хуралдаанд мөн тайлбар гаргаж байсан. ***** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувьд энэ компанийн үнэлгээгээр 4 600 000 000 байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр мөн 40.8 буюу барилга боломжтой сул чөлөөтэй газар эзэмших эрх дээр 34 800 000 000 төгрөгөөр үнэлгээ гарсан гэдгийг дэмжиж байсан. Ингээд 39 800 000 000 төгрөгийн үнэлгээг, хөрөнгөөс эхний ээлжид хангуулах, үнийн дүн ойролцоо очиж байна гэсэн асуудал яригдсан. Нотлох баримтаар шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол уул нь авагдсан. Энэ дээр бол 4 600 000 000 гэсэн үнэлгээ явагдаж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон. Шинжээчийн үнэлгээг бидэнд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Бид шинжилгээний хуудас авсан байгаа. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлт гарснаас хойш хугацаанд нь мэдэгдсэн гэж үзэж байна. Шинжээчийн гаргасан хэргийн материалаар нэхэмжлэгч тал нь үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй. Шүүхэд үнэлгээний гомдлоо гаргасан байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоо, томилогдсон СЭ ХХК-ийн шинжээч нь дүгнэлтээ 40.8 га газар нь тусдаа эзэмших эрх байхгүй учраас **** гектар талбайтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэлгээгээ гаргасан гэж бичсэн байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд 40.8 га газарт тусдаа газар эзэмших эрх байхгүй. Харин **** гектар талбайтай тусгай зөвшөөрлийн дотор энэ явагдаж байгаа юм. Газрын алба болон байгаль орчны газруудаас ирсэн баримтуудаас үзэхэд 40.8 га газар дээр дүүргийн болон нийслэлийн засаг даргаас олгосон газар эзэмших захирамж байхгүй, мөн гэрээ байгуулагдаагүй, кадастрын санд бүртгэлгүй байна гэсэн хариу байдаг. Ийм учраас 40.8 га газар дээр тусгайлан үнэлгээ гаргах боломжгүй юм. Тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу бичиг баримтын хүрээнд шинжээч үнэлгээгээ гаргасан нь хуулийн дагуу юм гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Шинжээч Г.О дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай 2/25 тоот тогтоол ирсэн. Уг тогтоолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан дуудлага худалдаа явуулсны зах зээлийн үнэ цэнийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Найрамдал орд нэртэй газарт байрлах Э ХХК-ийн эзэмшлийн **** гектар талбайтай, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын ***** тоот тусгай зөвшөөрөл бүхий, орд газрын үнэ цэнийг тогтоож өгнө үү гэсэн. Уг тогтоолтой мөн сул, барилгажих боломжтой 48.86 га талбайтай, эзэмших эрхтэй газрыг үнэлж өгнө үү гэсэн 2 даалгавартай байсан. Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хийхдээ хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээтэй холбоотой Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахад үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу, ашигт малтмалтай холбоотой хөрөнгийн үнэлгээний тайланг хийх хамгийн зөв хандлага бол орлогын хандлага байдаг. Тийм учраас хөрөнгийн үнэлгээчин орлогын хандлагыг хөрөнгийн үнэлгээний тайланд ашигласан. Үнэлгээний Олон улсын стандартад заасны дагуу хөрөнгийн үнэлгээчин тусгай таамаглал дэвшүүлнэ. Тусгай таамаглалыг дэвшүүлэхдээ барилгажих боломжтой 48.6 га талбай гэж манайд ирсэн. Энийг биет үзлэг, талуудын гаргаж өгсөн нотлох баримт, ашигт малтмалаас авсан техник эдийн засгийн үндэслэл зэрэг бусад бүх нотлох баримтуудаар тогтооход, сул барилгажих боломжтой талбай гэж байхгүй байна. Өөрөөр хэлбэл 48.86 м.кв талбайтай газрыг барилгажих боломжтой сул газар гэж үзэхгүй байгаа нь биет үзлэгээр очиж үзэхэд ашигт малтмалын орд газрын нөөцөд хамаарах газар байсан. Өөрөөр хэлбэл манай нийт ашигт малтмал нь **** байгаа шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэл, ашигт малтмалаас гаргаж өгсөн нөөцийн үлдэгдэл, техник эдийн засгийн үндэслэлд хийсэн тодотгол, талуудын гаргаж өгсөн баримт, биет үзлэгээр очиж үзэхэд 48.6 га газарт нь манай үндсэн ордын нөөц газар дээр байгаа юм. Тийм учраас хөрөнгийн үнэлгээчин нь үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу үндэслэл байгаа учраас сул, барилгажих боломжтой талбай гэж үзээгүй. Сул, барилгажих боломжтой талбай гэж үзээгүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмалын **** гектар талбай дээр орлогын хандлагаар хөрөнгийн үнэлгээг хийгээд, эцэслэн тодорхойлсон үнэ нь 6 7 ** 316 596 төгрөг болохыг тодорхойлсон. Өнөөдөр Монгол улсад түгээмэл тархацтай буюу шавар ордыг зах зээлд нийлүүлэх боломжгүй. Энэ талаарх судалгааг хөрөнгийн үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан. Өөрөөр хэлбэл шавар орд нь өнөөдөр монгол улсад зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн биш. Шавар ордыг эзэмшиж байгаа, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бүх аж ахуй нэгжүүд хажуудаа тоосгоны үйлдвэртэй. Нэмэн өртөг шингээгээд тэр шаврыг тоосго болгож үйлдвэрлээд, зах зээлд нийлүүлдэг. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр техник эдийн засгийн үндэслэл дээр тухайн жилд боловсруулах шавар ордны нөөцийг тодорхойлоод түүгээрээ тоосго хийгээд борлуулна гэж орсон байгаа юм. Тийм учраас эрдэс баялгийн техник эдийн засгийн зөвлөлийн дүгнэлтээр тоосго боловсруулаад гаргах үнэ цэнэ гэж бодсон. Хөрөнгийн үнэлгээний тайланд бичихдээ техник эдийн засгийн үндэслэл буюу тоосго боловсруулна гэдгээр хөрөнгийн үнэлгээний тайланд тусгаж өгөх нь зөв гэж үзсэн гэж тайлбарлав.

5. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э ХХК-ийн дүрэм, 2023.02.03-ны өдрийн ***** дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.03-ны өдрийн ********* дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.02.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.02-ны өдрийн ************* дугаар Э ХХК-д хүргүүлсэн үнэлгээний мэдэгдэл, Улсын дээд шүүхийн 2021.12.10-ны өдрийн ********** **** дүгээр тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021.06.02-ны өдрийн **** дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ний өдрийн ************ дугаар шийдвэр, СЭ ХХК-ийн 2023.02.27-ны өдрийн албан бичиг, СЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсралт, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019.02.27-ны өдрийн *** дугаар хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсралт, Э ХХК-ийн 2013, 2014 оны уулын ажлын тайлангийн нүүр хуудас, Хот байгуулалт хөгжлийн газрын 2019.06.28-ны өдрийн ********** дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017.04.18-ны өдрийн ** дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн *** дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.25-ны өдрийн *** дугаар магадлал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022.08.31-ний өдрийн ******* дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2020.06.02-ны өдрийн А*** дугаар захирамж, хавсралт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Л ХХК-ийн 2023.06.07-ны өдрийн үнэлгээний тайлан, хавсралт зэргийг ирүүлсэн./1-р хх-ийн 3-124, 2-хх-ийн 64-114, 123-193/

6. Хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.28-ны өдрийн ************** дугаар гүйцэтгэх хуудас, 2022.02.28-ны өдрийн *********** дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.09-ний өдрийн ************ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021.06.02-ны өдрийн **** дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021.12.10-ны өдрийн ********** **** дүгээр тогтоол, Ашигт малтмал газрын тосны газрын 2022.04.15-ны өдрийн ******** дугаар албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.07-ны өдрийн *********** дугаар албан бичиг, 2022.03.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022.03.04-ний өдрийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020.06.02-ны өдрийн А*** дугаар захирамж, хавсралт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.06.22-ны өдрийн ****** дугаар зарлан дуудах мэдэгдэл, 2022.06.22-ны өдрийн ****** дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.06.22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.10.27-ны өдрийн *********** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.27-ны өдрийн тэмдэглэл, 2022.10.27-ны өдрийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.14-ний өдрийн албан тоот, 2022.11.21-ний өдрийн **********, 2022.11.21-ний өдрийн ************ дугаар албан бичгүүд, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.11.30-ны өдрийн *********** дугаар албан бичиг, Байгаль орчны газрын 2022.12.09-ний өдрийн ********* дугаар албан бичиг, 2023.02.03-ны өдрийн ********* дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.02.03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.02.07-ны өдрийн *********** дугаар албан бичиг, Э групп ХХК-ийн 2023.02.09-ний өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан тоот, Х ХК-ийн 2023.02.15-ны өдрийн үнийн саналд хариу өгөх тухай албан бичиг, 2023.02.15-ны өдрийн шинжээч томилох тухай ***дугаар тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзсан болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.02-ны өдрийн ********** дугаар, 2023.03.02-ны өдрийн ************* дугаар үнэлгээний мэдэгдэл, СЭ ХХК-ийн 2023 оны үнэлгээний тайлан, хавсралт зэргийг ирүүлсэн байна. /1-р-хх-ийн 187-250, 2-р хх-ийн 1-50, /

7. Гуравдагчийн этгээд Х ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.28-ны өдрийн ************** дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.02.28-ны өдрийн *********** дугаар захирамж, Улсын дээд шүүхийн 2021.12.10-ны өдрийн ********** **** дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.03.02-ны өдрийн ********** дугаар үнэлгээний мэдэгдэл, СЭ ХХК-ийн 2023.02.27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, хавсралт, 2012.11.30-ны өдрийн ************** дүгээр барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, /хх-ийн 136-177/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... СЭ ХХК нь манай хөрөнгийг 6 000 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл бид 2019-2021 онд шүүхээр маргахдаа, үнэлгээ хийлгээд, Х ХХК болон талууд хүлээн зөвшөөрөөд, шүүх бас тухайн үед хөрөнгийн үнэлгээний компанийг томилоод үнэлгээ хийлгээд, энэ үнэлгээг талууд хүлээн зөвшөөрчихсөн аль аль талдаа маргаангүй байсан. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад НШШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, дур мэдэн үнэлгээ хийлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Энэ шийдвэрт мөн адил 39 817 850 000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийсэн үнэлгээ нь зөвхөн тусгай зөвшөөрлийн талбайд буюу лицензтэй талбай дээр үнэлгээ хийсэн. Бид шүүхийн шатанд Л ХХК-д захиалга өгч дахиж яг 2023 оны байдлаар зах зээлийн ханш нь ямар байгааг үнэлэхэд 70 000 000 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ газар нь яагаад ч 6 000 000 000 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байх боломжгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийн газрын захиалгаар хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэж тайлбарлав.

3. Хариуцагч ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ********* дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжлээд, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор тус хөрөнгийг хурааж авсан. Хурааж аваад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг гардуулж өгөхөд, Э ХХК, Х ХХК нар үнийн саналыг зөрүүтэй ирүүлсэн учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөндлөнгийн шинжээчийг томилсон. Тухайн хөрөнгөд шинжээч томилоод СЭ ХХК-ийн үнэлгээчин Г.О тухайн эд хөрөнгийг үнэлэхэд, 6 7 ** 316 596 төгрөгөөр үнэлсэн. Тийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. гэж тайлбарлав.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээ татгалзлын үндэслээ ...Нэхэмжлэлд яригдаж байгаа шиг ***** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 39 800 000 000 төгрөгөөр худалдан борлуулах талаар аль ч гүйцэтгэх хуудас, шүүхийн тогтоох хэсгүүдэд байхгүй. Харин энийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг даалгасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч талаас маш өндөр үнийн санал ирүүлсэн. Төлбөр авагч Х ХХК нь үнийн дүнг зөвшөөрөөгүй, шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилсон. Ийм учраас хуулийн дагуу ажиллагааг явуулсан гэж үзэж байна... гэж тайлбарлав.

5. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ************* дугаар үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авч, гомдлоо 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.

7. Тус дүүргийн шүүхийн 2019.04.09-ний өдрийн ************ дугаар шийдвэр, 2021.06.02-ны өдрийн **** дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.12.10-ны өдрийн ********** **** дүгээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор...хариуцагч Э ХХК-иас 21.982.1 ** .422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Эрдэнэбатад холбогдох шаардлагыг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7а. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ********** **** дүгээр тогтоолоор хариуцагч Э ХХК нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах **** гектар талбайтай, Найрамдал нэртэй газар орших, шар шаврын ордны ***** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологи судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой, сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхээс үүргийг хангуулах ажиллагааг хуульд явуулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй тохиолдолд үлдэх барьцааны зүйл болох Дорноговь аймгийн Сайхандулаан, Улаанбадрах сумын Үнэгт нэртэй газарт орших 51 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн Ашигт малтмал ашиглалтын ******** тоот тусгай зөвшөөрөл, Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө 112 тоот хаягт байршилтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай 12 815 м.кв талбайтай 11 ширхэг барилга, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын ********* дугаар бүхий 140,869 м.кв, гэрчилгээний *********** дугаартай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрлэлийн зориулалттай, нэг талбарын ********* дугаар бүхий 6 743 м.кв, гэрчилгээний ************ дугаартай эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрлэлийн зориулалттай ********** дугаар бүхий 15 200 м.кв, гэрчилгээний ********** дугаартай газар эзэмших эрх, *********** дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн Клинкер шатаах зориулалттай Ф3.15/3.6х114м серийн эргэх зуух, *********** дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн, 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан филтерийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ т даалгаж шийдвэрлэжээ./1-р хх-ийн 15-61/

8. Тус газар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ************** дугаар гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн ********* дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Сонгинохайрхан дүүрэгт байрлах **** гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газрыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, ***** дугаар тусгай зөвшөөрлийг, Э хайгуулын ажлын үр дүнгийн тайлан геологийн судалгааны мэдээлэл техник эдийн засгийн үндэслэл баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрх зэргийг хураасан тогтоол гаргасан байна. /1-р хх-ийн 220-227/

9. Төлбөр авагч Х ХХК болон төлбөр төлөгч Э ХХК нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа НШШГГ т 2023.02.09-нөөс 2023.02.15-ны өдрийн хооронд ирүүлсэн ба төлбөр төлөгч Э ХХК маргаан бүхий хөрөнгийг ** 000 000 000 төгрөгөөр үнэлсэн саналыг Х ХХК-иас зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар тогтоолоор шинжээчээр СЭ ХХК-ийг томилжээ. /1-хх-ийн 233/

10. Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

11. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээ тогтоосон СЭ ХХК нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж, тухайн хөрөнгийг 2019 оны байдлаар үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг, мөн 2023.06.19-ний өдрийн байдлаар үнэлсэн Л ХХК-ийн тайланг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

Үнэлгээний тайланд тухайн хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 34 817 850 төгрөг гэж, 2023 оны 06 сарын 19-ний өдрийн байдлаар 70 8 ** 574 357.99 төгрөг гэж үнэлжээ. /2-р хх-ийн 64-114, 145-193/

12. Харин шинжээчээр томилогдож, дүгнэлт гаргасан СЭ ХХК нь үнэлгээний тайланг 2023.02.26-ны өдөр гаргаж, хөрөнгийн үнэлгээний тайланд эд хөрөнгийг үнэлэхдээ орлогын хандлагын хорогдуулсан мөнгөн гүйлгээний аргыг хэрэглэж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 6 7 ** 316 596 төгрөгөөр үнэлсэн байна.

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар Шинжээч томилох тухай тогтоолд ...төлбөр төлөгч Э ХХК-ийн төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах **** гектар талбайтай, Найрамдал нэртэй газар орших, шар шаврын ордны ***** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологи судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой, сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрх ... хөрөнгийн үнэлгээ тогтоохоор мэргэжлийн шинжээчийг томилсон байна.

Харин шинжээч дүгнэлт гаргахдаа Сонгинохайрхан дүүрэгт байрлах **** гектар талбайтай, Найрамдал нэртэй газар орших, шар шаврын ордны ***** дугаартай ашигт малтмалын ашиглалтын MV- ***** тусгай зөвшөөрөл бүхий орд газрын үнэ цэнийг тогтоож ирүүлсэн байх ба тогтоолд дурдсан 48.86 м.кв талбайтай газарт үнэлгээ тогтоогоогүй үндэслэлээ уг газар нь үндсэн ордын нөөц газар дээр байгаа ашигт малтмалын орд газрын нөөцөд хамаарах газар байсан. Энэ нь техник эдийн засгийн үндэслэл, ашигт малтмалаас гаргаж өгсөн нөөцийн үлдэгдэл, техник эдийн засгийн үндэслэлд хийсэн тодотгол, талуудын гаргаж өгсөн баримт, биет үзлэгээр очиж үзэхэд тогтоогдсон. Иймд олон улсын стандартад заасны дагуу үндэслэл байгаа учраас сул, барилгажих боломжтой талбай гэж үзээгүй. Сул, барилгажих боломжтой талбай гэж үзээгүй учраас түгээмэл тархацтай ашигт малтмалын **** гектар талбай дээр орлогын хандлагаар хөрөнгийн үнэлгээг хийгээд, эцэслэн тодорхойлсон үнэ нь 6 7 ** 316 596 төгрөг болохыг тодорхойлсон гэж тайлбарлаж байгаагаас шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий гарсан гэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, шинжээч нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ***дугаар Шинжээч томилох тухай тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийж, дүгнэлтийг гаргасан гэх үндэслэлгүй байх ба энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т заасан шаардлагад нийцсэн үнэлгээг гаргасан гэж үзэхээргүй байна.

9. Эдгээрээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хийгдсэн үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн СЭ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дахь хэсэгт заасныг баримтлан СЭ ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах **** гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газарт орших ашигт малтмалын *********** тоот тусгай зөвшөөрөл бүхий шаврын ордыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ