Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/03149

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2023/03149

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч:

 

Хариуцагч: 

2021.10.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 40 000 000 төгрөг, хохирол 17 045 000 төгрөг, нийт 57 045 000 төгрөг гаргуулах,

2021.12.03-ны өдрийн Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 201 216 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 44 *** 000 төгрөг, нийт 245 403 000 төгрөг, нийтдээ 302 448 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, Э.Ш

хариуцагч Г.Х ,

хариуцагчийн өмгөөлөгч З.А,

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Б хариуцагч Г.Х д холбогдуулан 2021.10.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 40 000 000 төгрөг, хохирол 17 045 000 төгрөг, нийт 57 045 000 төгрөг гаргуулах,

2021.12.03-ны өдрийн Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 201 216 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 44 *** 000 төгрөг, нийт 245 403 000 төгрөг, нийтдээ 302 448 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

   1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: С.Б миний бие зарын дагуу Г.Х гэх хүнтэй холбогдож, улмаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түүнээс **** УБ3 улсын дугаартай, VT маркийн автомашиныг 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, уг мөнгийг гэрээнд заасан дансруу 30 000 000 төгрөг болон 10 000 000 төгрөгөөр хоёр хуваан шилжүүлж, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд миний бие дээрх тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, эзэмшиж, ашиглаж байтал 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн тээврийн хэрэгслийг хураан авч, битүүмжилсэн. Ингээд миний бие хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээс миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг яагаад хураан авч, битүүмжилж байгааг тодруулахад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Д.Г , Д.О , Д.Б нараас 7 265 839 273 төгрөгийг гаргуулж, нэр бүхий 393 иргэнд олгохоор шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоолд **** УБ3 улсын дугаартай, VT маркийн автомашиныг худалдан борлуулж, хохирогч нарын хохиролд тооцон олгохоор шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол, гүйцэтгэх баримт бичгийг тус шүүхээс хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа талаар мэдэгдсэн. Тухайн үед миний бие Г.Х д энэ талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзаж, Дээрх автомашины үнэд төлсөн мөнгөө буцааж авах талаар хэлсэн боловч тэрээр үл ойшоож, цагдаа, шүүхээрээ яв гэхээр нь би түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаар тогтоолоор Г.Х гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэв гэсэн байх бөгөөд уг тогтоолын 4-т гомдол гаргагч С.Б нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар түүнчлэн дээрх Прокурорын тогтоолд **** УБ3 улсын дугаартай, VT маркийн тээврийн хэрэгслийг тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай зөвшөөрлөөр уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан талаар дурдсан байдаг. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд миний өмчлөлд байсан **** УБЗ улсын дугаартай, VT маркийн тээврийн хэрэгслийг хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнийг 57 045 000 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдье гэж дурдсан ба улмаар тухайн автомашиныг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар албан бичгийг ирүүлсэн. Миний бие тухайн үед тус газарт гомдол гаргасан боловч надад хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолд нэрлэн заасан хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа нь хуульд нийцэж байх тул таны гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй талаар дурдаж, татгалзсан хариуг өгч шийдвэрлэсэн. Дээрх байдлаар худалдагч Г.Х нь эрхийн зөрчилтэй буюу тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө прокурорын шийдвэрээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдсан, улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шийдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг надад худалдаж, миний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учирсан нөхцөл байдал үүссэн. Хэрвээ Г.Х нь надад эрхийн зөрчилтэй автомашин худалдаагүй, тухайн автомашин миний өмчлөлд байсан бол би өөрийн хөдлөх хөрөнгийг бусдад худалдах тохиолдолд дээрх үнэлгээний мэдэгдэлд дурдсан хөндлөнгийн шинжээчийн зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон үнээр худалдан борлуулах боломжтой байсан бөгөөд Г.Х бидний байгуулсан дээрх гэрээний үнийн зөрүү болох 17 045 000 төгрөг нь надад учирсан хохирол буюу орох байсан орлогод хамаарах юм. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ гэж мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 40 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 17 045 000 төгрөг нийт 57 045 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн С.Б миний бие 2021.12.03-ны өдөр Г.Х тэй бичгээр хэлцэл буюу гэрээ байгуулж, түүний АБГ ХХК-иас бетон зуурмагийн төлбөрт бартераар тооцон авсан гэх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах МС орон сууцны барилгын *** дугаар блок 15 давхрын В тоотын 52.56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн *** дугаар блок 9 давхрын Р тоот 73.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бэлэн мөнгөөр тус тус худалдан авахаар болж, Г.Х гээс орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг нь шилжүүлэн авахаар тохиролцож, **** болон **** тоот гэрээг байгуулсан болно. Ингэхдээ миний бие 2021.12.03-ны өдөр Г.Х гийн хэлсний дагуу гэрээнд тусгасан Б.О гэх хүний Худалдаа хөгжлийн банкны *********** тоот дансруу урьдчилгаа 120 000 000 төгрөгийг мөн 2021.12.20-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 81 216 000 төгрөгийг харилцан тохиролцсон нийт гэрээний үнийн дүн болох 201 216 000 төгрөгийг шилжүүлсэн. Миний бие Г.Х тэй анх 2021.12.03-ны өдөр гэрээ байгуулах үед би түүнд ...эхнэр бид хоёр гэр орноо зараад, өөрт байгаа мөнгөөрөө танаас энэ орон сууцнуудыг худалдаж авч байгаа шүү, бас захиалсан байр ашиглалтад орох хүртэл бид байр түрээсэлж амьдарна... гэдгээ хэлсэн бөгөөд тэрээр надад ...би энэ компанитай хамтарч ажилладаг, найдвартай, ямар ч асуудалгүй захиалсан орон сууцнуудаа чи хугацаанд нь хүлээн авах болно, би ч бас шахаж шаардаж байя... гэж хэлж байсан. Гэвч гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр улиралд тухайн орон сууц нь ашиглалтад ороогүй учраас 2022 оны 9 дүгээр сараас Г.Х тэй утсаар холбогдож ...байр хугацаандаа ашиглалтад орохгүй байна, байр түрээслээд явахад санхүүгийн хувьд хүндрэлтэй, хохиролтой байгаа учраас түүнтэй анх байгуулсан гэрээнээс татгалзаж, Г.Х гээс өгсөн мөнгөө буцааж авах..." талаараа хэлэхэд өөрт нь хамааралгүй мэт надад уурлаж байсан. Ингээд миний бие мөн тухайн үедээ түүнд гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авах талаараа хэд хэдэн удаа хэлж, түүнтэй холбогдсон ч сүүлдээ миний дугаарыг авахаа больсон. Дээрх Орон сууц захиалгаар барих гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч тал болох АБГ ХХК нь барилгыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх талаар тохиролцсон хэдий ч өнөөдрийн байдлаар тухайн барилга нь бүрэн баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа төдийгүй тус компани нь миний захиалгын эрхийг нь шилжүүлэн авсан дээрх орон сууцыг давхар гэрээ байгуулан бусдад худалдсан асуудал гарч, тус компанид төлбөр мөнгөө өгч хохирсон олон захиалагч иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар уг асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа юм. Миний бие уг асуудлыг мэдээд 2023 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ...захиалсан орон сууцыг давхар гэрээ байгуулан бусдад худалдсан гэх асуудлыг шалгуулах агуулга бүхий... гомдол гаргаж, энэ талаар болон Г.Х тэй байгуулсан гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авах талаараа түүнтэй дахин холбогдож хэлсэн, мэдэгдсэн ч үл ойшоон надад хамааралгүй мэт хандлага гаргасан бөгөөд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хохирч байна. Дээрх хугацаанаас өнөөдрийг хүртэл миний бие эхнэр М.Ариунтунгалагтай бусдын өмчлөлийн байрыг хөлсөлж, түрээсийн зардалд 44 *** 000 төгрөг зарцуулаад байна. Миний хувьд анхнаасаа Г.Х тэй гэрээ байгуулж, түүнд мөнгөө шилжүүлэн өгсөн учраас түүнтэй 2021.12.03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ буюу орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 201 216 000 төгрөгийг гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 44 *** 000 төгрөг нийт 245 403 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х миний бие 2019 онд **** УБ3 улсын дугаартай, VT маркийн автомашиныг анх 60 000 000 төгрөгөөр худалдаж аваад, 2 жил гаран унасан. Ингээд мөнгөний хэрэг болоод машинаа зарах зар тавьсны дагуу нэхэмжлэгч С.Б холбогдож 40 000 000 төгрөгөөр худалдаж, нэр шилжүүлсэн. Гэтэл энэ хүн худалдаж аваад 2 жил гаруй унаж, ашигласны дараа намайг хуурч мэхэлж уг машиныг зарсан гэж цагдаад хүртэл гомдол гаргаж, шалгуулсан. Тухайн үед машины нэр шилжүүлэхээр бид хамтдаа очоод л хуулийн дагуу шилжүүлсэн. Тэр үед нь эрх бүхий байгууллагаас ямар нэг хязгаарлалт хийсэн бол зарах боломж үүсэхгүй байсан байх. Гэтэл одоо **** улсын дугаартай Volkdswagen touareg маркийн автомашиныг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн, Авто тээврийн Үндэсний төвд битүүмжилсэн ажиллагаа хийсэн автомашиныг Хандсүрэн надад худалдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь надад хамааралгүй үндэслэлгүй, учир нь би уг автомашиныг худалдахад ямар ч битүүмжлэл хийгдээгүй, биет байдлын доголдолгүй байсан нь лавлагаа авахад ямар нэг хориглосон зүйл байхгүй байсан. Би өөрөөр энэ ажиллагааг мэдэх ямар ч боломжгүй, иргэд машин авах бүртээ эрүүгийн шүүх, иргэний шүүх, шийдвэр гүйцэтгэх газар эсвэл ямар нэг прокурор автомашин болон эд хөрөнгийг хэзээ нэгэн цагт битүүмжилсэн болов уу гэж шалгах боломжгүй, худалдан авч байгаа хүн ч энэ байдлыг мэдэхгүй эрх бүхий байгууллагын мэдээлэлд үндэслэж, автомашин худалдах худалдан авах гэрээг хийсэн. Орон сууцны үнэ буцаан гаргуулах шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би өөрийн нэр дээр захиалгын гэрээ хийсэн 2 ширхэг байрыг 1 м.кв-ыг нь 1 600 000 төгрөгөөр тооцоод С.Б т шилжүүлж өгөхөөр тохирч, улмаар гүйцэтгэгч тал болох АБГ ХХК дээр очиж гэрээг С.Б ын нэр дээр шилжүүлж өгсөн. С.Б болон АБГ ХХК нар нь 2021.12.03-ны өдөр гэрээ байгуулсан тул тухайн гэрээ байгуулсан компанидаа хандаж асуудлаа шийдүүлэх нь зөв байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2021.10.25-ны өдрийн **** дугаар Худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.28-ны өдрийн *********** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.28-ны өдрийн *********** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.15-ны өдрийн **********дугаар үнэлгээний мэдэгдэл, 2022.12.22-ны өдрийн *** дугаар үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.27-ны өдрийн ****** дугаар мэдэгдэл, 2023.01.24-ний өдрийн *** дугаар үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.02.07-ны өдрийн ****** дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.09-ний өдрийн *********** дугаар, 2022.02.28-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2023.03.17-ны өдрийн **** дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн ***4 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.07.06-ны өдрийн **** дугаар хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020.04.21-ний өдрийн *** дугаар прокурорын зөвшөөрөл, 2021.12.03-ны өдрийн **** дүгээр орон сууц захиалгаар барих гэрээ, мөнгө шилжүүлгийн баримт, 2021.12.03-ны өдрийн **** дугаар орон сууц захиалгаар барих гэрээ, АБГ ХХК-ийн 2020.12.03-ны өдрийн **** дугаар албан бичиг, 2021.09.25-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.03.14-ний өдрийн **** дугаар орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2023.05.08-ны өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2023.05.29-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол зэргийг ирүүлсэн./1-хх-ийн 5-23, 64-65, 240, 2-хх-ийн 1-20, 219,220/

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвийн 2023.05.19-ний өдрийн *** дугаар лавлагаа, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023.09.08-ны өдрийн *** дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 2021/ШЦТ/ **** дугаар шийтгэх тогтоол, 2022.12.08-ны өдрийн **** дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2022.12.14-ний өдрийн *** дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.13-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01-ний өдрийн 2021/ШЦТ/ **** дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.09-ний өдрийн ********* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.03.30-ны өдрийн *** дугаар тогтоол зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 38,39, 72-201, 215-235, 2-хх-ийн 22-226/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ С.Б нь Г.Х тэй 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, **** УБЗ улсын дугаартай, VT маркийн автомашиныг 40 сая төгрөгөөр худалдан авсан. Гэвч Г.Х нь эрхийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан байх тул тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 40 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 17 045 000 төгрөг, нийт 57 045 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Тухайн үед автомашиныг худалдах үед ямар ч битүүмжлэл хийгдээгүй, биет байдлын доголдолгүй байсан. Тээврийн хэрэгслийн лавлагаа авахад ямар нэгэн эрхийн зөрчил байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөхгүй. Мөн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хувь хүн, байгууллагын хооронд байгуулсан байдаг. Надтай огт хамааралгүй. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 40 000 000 төгрөг гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 17 045 000 төгрөг, нийт 57 045 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.а. Г.Х , С.Б нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр **** дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ************* арлын дугаартай, **** УБЗ улсын дугаартай, VT маркийн, хар саарал өнгийн, 2012 оны суудлын автомашиныг 40 000 000 төгрөг байхаар, төлбөрийг 2021.10.25-ны өдөр Б.О ын Худалдаа хөгжлийн банкны *********** дугаар дансанд шилжүүлсэн байхаар харилцан тохиролцжээ. /1-хх-ийн 5/

Дээрх гэрээний дагуу С.Б нь 2021.10.25-ны өдөр О.Б ын Худалдаа хөгжлийн банкны *********** тоот дансанд 30 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, автомашины өмчлөх эрх 2021.10.27-ны өдөр С.Б ын нэр дээр шилжиж, гэрээний талууд үүргээ биелүүлсэн байна. /1-хх-ийн 7,8/

4.б. Талууд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр **** дугаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу төлбөр төлөгдсөн асуудлаар маргаагүй боловч, дээрх гэрээний дагуу эрхийн зөрчилтэй автомашин худалдсан асуудлаар талууд маргасан.

4.в. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Г.Х г эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдаж, хохирол учруулсан гэж шаардах эрхээ тодорхойлсныг, хариуцагч Г.Х ямар нэгэн эрхийн зөрчилтэй автомашин худалдаагүй, тухайн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан асуудлыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан ба үүнд миний буруу байхгүй. гэж маргасан.

4.г. Дээрх маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байсан тул Баянзүрх дүүргийн Прокурорын Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2020 оны 04 сарын 21-ний өдрийн *** дугаар зөвшөөрлөөр маргаан бүхий **** УБЗ улсын дугаартай, VT маркийн, хар саарал өнгийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг ...эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хязгаарласан баримт хэрэгт авагдсан байх ба уг хязгаарлалтын арга хэмжээг 2022 оны 05 сарын 24-ний өдөр авсан болох нь 1-р хавтаст хэргийн 38-39 дүгээр талд авагдсан Авто тээврийн үндэсний төвийн *** дугаар лавлагаагаар тогтоогдож байна./1-р хх-ийн 38,39, 65/

4.д. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/ **** дугаар Шийтгэх тогтоолоор 11. ... **** УБЗ улсын дугаартай, VT маркийн ...эд хөрөнгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгасугай. гэж шийдвэрлэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 9-ний өдрийн ************* дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон байна./2-р хх-ийн 23-225/

4.е. Эдгээрээс дүгнэхэд **** УБЗ улсын дугаартай, VT маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Г.Х г худалдаж авах үед болон нэхэмжлэгч С.Б т худалдсан 2021 оны 10 сарын 25-ны өдөр тухайн тээврийн хэрэгсэлд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл болон шийдвэрээр эрхийн хязгаарлалт хийгдсэн, түүнчлэн эрхийн зөрчилтэй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Х г эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан буруутай гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

4.ё. Нөгөөтээгүүр, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. гэснээр тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.Б нь 2021 оны 10 сарын 27-ны өдөр шилжүүлж авсан байна.

5. Харин нэхэмжлэгч С.Б нь буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нь нээлттэй.

6. 2021.12.03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ буюу орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 201 216 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 44 *** 000 төгрөг, нийт 245 403 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.а. Нэхэмжлэгч С.Б нь ...Мөн С.Б миний бие 2021.12.03-ны өдөр Г.Х тэй бичгээр хэлцэл буюу гэрээ байгуулж, түүний АБГ ХХК-иас бетон зуурмагийн төлбөрт бартераар тооцон авсан гэх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах МС орон сууцны барилгын *** дугаар блок 15 давхрын В тоотын 52.56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн *** дугаар блок 9 давхрын Р тоот 73.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бэлэн мөнгөөр тус тус худалдан авахаар болж, Г.Х гээс орон сууц захиалгаар барих гэрээний эрхийг нь шилжүүлэн авахаар тохиролцож, Г.Х тэй 2021.12.03-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, ...харилцан тохиролцсон нийт гэрээний үнийн дүн болох 201 216 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээг байгуулж байх үед Г.Х би энэ компанитай хамтарч ажилладаг, найдвартай, ямар ч асуудалгүй захиалсан орон сууцыг чи хугацаандаа хүлээн авах болно, би ч бас шахаж байя гэж хэлсэн. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтдаа ороогүй ба уг орон сууцтай холбоотой асуудал эрүүгийн шүүхэд гомдол гаргасан байгаа. Иймд Г.Х тэй 2021.12.03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 201 216 000 төгрөгийг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 44 *** 000 төгрөг, нийт 245 403 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан.

6.б. Хариуцагч Г.Х нь ...Азийн барилга групп ХХК-иас бетон зуурмагийн ажлын төлбөрт бартераар 2 ширхэг орон сууцыг авахаар гэрээ байгуулсан байсан ба уг орон сууцыг С.Б т худалдаж, улмаар АБГ ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээг С.Б т шилжүүлэн өгч, үүний дагуу С.Б нь АБГ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан тул гэрээтэй холбоотой асуудал надад хамааралгүй. гэж маргасан.

7. Хэрэгт дараах бичгийн нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

8.а. Хандсүрэн, С.Б нарын хооронд Хэлцэл нэртэй гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг хэлцлээр **** болон **** тоот гэрээ бүхий 73.2 м.кв болон 52.56 м.кв байруудын м.кв-ийн үнийн дүнг 1 600 000 төгрөгөөр тооцохоор тохиролцож, нийт 201 216 000 төгрөгийн урьдчилгаа 120 000 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, үлдэгдэл 81 216 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.О ын Худалдаа хөгжлийн банкны *********** тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /1-хх-ийн 206/

8.б. Дээрх гэрээний дагуу АБГ ХХК болон С.Б нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр **** дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах, Mega city орон сууцны барилгын *** дугаар блокийн 9 давхарт F тоот 73.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг захиалж, тус орон сууцны 1 м.кв нь 2 300 000 төгрөг, нийт 168 360 000 төгрөг байхаар, төлбөрийг гэрээг байгуулахдаа тухайн орон сууцны нийт дүнг 100 хувь бартераар төлж, гэрээг байгуулсан байна./1-хх-ийн 241-249/

8.в. Мөн өдөр талуудын хооронд **** Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах, Mega city орон сууцны барилгын *** дугаар блокийн 15 давхарт В тоот 52.56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, тус орон сууцны 1 м.кв нь 2 300 000 төгрөг, нийт 120 888 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, захиалагч талын бетон зуурмагийн ажлын төлбөрт гүйцэтгэгч тал Mega city орон сууцны барилгын *** дугаар блокийн 15 давхарт В тоот 52.56 м.кв талбайтай 2 өрөө 120 888 000 төгрөг үнэ бүхий орон сууцыг бартераар төлбөрийг төлж, гэрээг байгуулсан байна.

8.г. Талууд дээрх гэрээ байгуулагдах болсон шалтгаан, үндэслэл гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй хэдий ч нэхэмжлэгч С.Б нь дээрх гэрээнүүдийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байхад хугацаандаа орон сууцыг хүлээлгэж өгөхгүй одоог хүртэл хохироож байгаа тул 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан **** , **** дугаар гэрээнүүдээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр болон гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд нийт 245 403 000 төгрөгийг хариуцагч Г.Х гээс шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Тодруулбал, хариуцагч Г.Х нь 2021.12.03-ны өдөр АБГ ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээнийхээ дагуу худалдаж авсан 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгч С.Б т худалдаж, улмаар С.Б нь АБГ ХХК-тай гэрээ байгуулснаар шаардах эрх нэхэмжлэгч С.Б т шилжсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж зааснаар шаардах эрх шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хэрэгжиж, талууд гэрээний үүргээ биелүүлж, дуусгавар болсон үндэслэл тогтоогдож байна.

9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч С.Б ын 2021.10.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021.12.03-ны өдрийн Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу төлсөн 241 216 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 61 232 000 төгрөг, нийт 302 448 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х тэй байгуулсан 2021.10.25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021.12.03-ны өдрийн Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу төлсөн 241 216 000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 61 232 000 төгрөг, нийт 302 448 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 828 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ