Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02124

 

2023   12   11   210/МА2023/02124

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч *******.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03149 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, 302,448,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, Э.Шинэзориг, хариуцагч *******.*******, хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зарын дагуу *******.*******гээс 6327УБ3 улсын дугаартай, Волксвагэн таурэг (Volkswagen touareg) маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээг байгуулж, мөнгийг гэрээнд заасан дансанд шилжүүлж, автомашиныг шилжүүлэн авсан.

1.2. *******этэл 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг автомашиныг хураан авч, битүүмжилсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор Д.*******үрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нараас 7,265,839,273 төгрөгийг гаргуулж, хохирогч нэр бүхий 393 иргэнд олгохоор шийдвэрлэсэн, үүнд дээрх автомашиныг худалдан борлуулж, хохирогч нарын хохиролд тооцон олгохоор шийдвэрлэсэн байсан.

*******.*******д энэ талаар мэдэгдэж, гэрээнээс татгалзаж, мөнгөө буцааж авах талаар хэлсэн боловч хүлээж аваагүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч уг автомашиныг 57,045,000 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдэж, дуудлага худалдаа болох талаар албан бичиг ирүүлсэн. Мөн уг асуудлаар тус газарт гаргасан миний гомдлыг хүлээж авах боломжгүй гэх хариуг өгсөн.

1.3. Дээрх байдлаар худалдагч *******.******* нь эрхийн зөрчилтэй буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө прокурорын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдсан, улмаар шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн хохиролд тооцож шийдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг надад худалдсан байна.

Хэрвээ *******.******* нь надад эрхийн зөрчилтэй автомашин худалдаагүй, тухайн автомашин миний өмчлөлд байсан бол би өөрийн хөдлөх хөрөнгийг бусдад худалдах тохиолдолд дээрх үнэлгээний мэдэгдэлд дурдсан хөндлөнгийн шинжээчийн зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон үнээр худалдан борлуулах боломжтой байсан. *******эрээний үнийн зөрүү болох 17,045,000 төгрөг нь надад учирсан хохирол буюу олох байсан орлогод хамаарах юм.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 40,000,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 17,045,000 төгрөг, нийт 57,045,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Мөн *******.******* нь *******.*******тэй 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, түүний Азийн барилга групп ХХК-аас бетон зуурмагийн төлбөрт бартераар тооцон авсан гэх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Мега сити орон сууцны барилгын 102 дугаар блок 15 давхрын В тоот 52.56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 105 дугаар блок 9 давхрын Р тоот 73.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус худалдан авахаар тохиролцож, гэрээний үнэ 201,216,000 төгрөгийг шилжүүлсэн.

1.5. *******эвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй учир *******.*******д гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд хүлээж аваагүй. Орон сууц өнөөдрийн байдлаар бүрэн баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа төдийгүй тус компани нь миний захиалгын эрхийг бусдад худалдсан асуудал гарч, компанид мөнгөө өгч хохирсон олон захиалагч иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.

1.6. Дээрх хугацаанаас өнөөдрийг хүртэл миний бие эхнэр М.Ариунтунгалагтай бусдын байр хөлсөлж, түрээсийн зардалд 44,187,000 төгрөг зарцуулаад байна. Миний хувьд анхнаасаа *******.*******тэй гэрээ байгуулж, түүнд мөнгөө шилжүүлэн өгсөн учраас түүнтэй 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ буюу орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 201,216,000 төгрөгийг гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 44,187,000 төгрөг, нийт 245,403,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* 2019 онд 6327УБ3 улсын дугаартай, Волксвагэн таурэг (Volkswagen touareg) маркийн автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд мөнгөний хэрэг болоод автомашинаа зарах зар тавьсны дагуу *******.******* холбогдож түүнд 40,000,000 төгрөгөөр худалдсан.

Тухайн үед бид хамт очоод хуулийн дагуу автомашины гэрчилгээг шилжүүлсэн. Эрх бүхий байгууллагаас ямар нэгэн хязгаарлалт хийгдсэн бол зарах боломжгүй байсан. *******эвч автомашиныг худалдахад ямар ч битүүмжлэл хийгдээгүй, биет байдлын доголдолгүй байсан. Би өөрөөр энэ ажиллагааг мэдэх ямар ч боломжгүй, иргэд автомашин авах бүртээ эрүүгийн шүүх, иргэний шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллага эсвэл ямар нэг прокуророос хэзээ нэгэн цагт битүүмжилсэн болов уу гэж шалгах боломжгүй. *******этэл энэ хүн худалдаж аваад 2 жил гаруй унаж ашигласны дараа намайг хуурч мэхэлж уг автомашиныг зарсан гэж цагдаад хүртэл гомдол гаргаж шалгуулсан.

2.2. Орон сууцны үнэ буцаан гаргуулах шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед би өөрийн нэр дээр захиалгын гэрээ хийсэн 2 байрыг 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцоод *******.*******т шилжүүлж өгөхөөр тохирч, улмаар гүйцэтгэгч тал болох Азийн барилга групп ХХК дээр очиж гэрээг *******.*******ын нэр дээр шилжүүлж өгсөн. *******.******* болон Азийн барилга групп ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан тул тухайн гэрээ байгуулсан компанидаа хандаж асуудлаа шийдүүлэх нь зөв байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******тэй байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу төлсөн 241,216,000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрт төлсөн 61,232,000 төгрөг, нийт 302,448,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,828,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Нэхэмжпэгчийн хууль ёсны ашиг сонирхол хохирсон учраас хуульд заасны дагуу эрхээ хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д нэхэмжлэгч буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр шийдвэр гаргасан эрүүгийн хэргийн шүүх, эсхүл эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан прокурор, түүнийг нь бүртгэлд аваагүй авто тээврийн бүртгэлийн байгууллага, эсхүл эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу автомашиныг хураасан шийдвэр гүйцэтгэгчийн алиныг хэлээд байгаа нь тодорхойгүй, иргэний эрхийг хамгаалах үндсэн чиг үүргээ умартсан, хариуцлагагүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна.

4.2. *******.*******, *******.******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ худалдагч тал биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг.

*******.******* эрхийн доголдолтой автомашин худалдаж, улмаар *******.*******ын өмчлөлд байсан автомашиныг битүүмжлэн хурааснаар тэрээр тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй болсон.

4.3. *******.******* нь *******.*******тэй 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, түүний Азийн барилга групп ХХК-аас бетон зуурмагийн төлбөрт бартераар тооцон авсан гэх Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Мега сити орон сууцны барилгын 102 дугаар блок 15 давхрын 52.56 м.кв 2 өрөө, 105 дугаар блок 9 давхрын 73.2 м.кв 3 өрөө орон сууцыг бэлэн мөнгөөр буюу 201,216,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг түүнд бүрэн шилжүүлсэн үйл баримт тогтоогддог. *******эвч тухайн барилга нь хугацаандаа ашиглалтад ороогүйгээс гадна, дээрх гэрээний дагуу захиалсан орон сууцыг бусдад буюу гуравдагч этгээдэд давхар худалдсан, гэмт хэргийн шинжтэй асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаатай холбогдуулан, *******.******* нь дээрх орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ болон гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу түрээсийн төлбөрийг шаардсан. Нэхэмжлэгч *******.******* нь *******.*******тэй байгуулсан захиалгын эрх шилжүүлэх гэрээ болон Азийн барилга групп ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний алинаас нь татгалзах нь түүний эрхийн асуудал гэж үзэж байна. *******.******* нь анх *******.*******тэй бичгээр гэрээ байгуулж, түүнд үнийг бүрэн төлсөн, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эрх ашиг нь хөндөгдсөн учраас түүнтэй анх байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ болон учирсан хохирлоо шаардаж байгаа нь хууль болон гэрээ, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад битүүмжлэгдсэн, барьцаанд байгаа эсэх, эрүүгийн хэрэгт хязгаарлалт тогтоогдсон эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулж шалгуулдаг. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж хөрөнгийг шилжүүлэх үед ямар нэгэн хязгаарлалт байгаагүй. Хэрэв тухайн үед эрхийн доголдолтой байсан бол мөнгөө шилжүүлж өөрийн нэр дээр эд хөрөнгийг шилжүүлэн авахгүй байх байсан. Нэхэмжлэгч өмчлөлдөө авснаас хойш 7 сарын дараа хязгаарлалт тогтоосон гэдгийг мэдсэн байхад худалдсан хүн мэдсээр байж, мэдэх боломжтой байх нөхцөл байдлыг одоог хүртэл нотолсон баримтгүй байна.

5.2. Азийн барилга групп ХХК-тай гэрээ байгуулан эрх нь шилжчихсэн байхад нэхэмжлэгч орон сууцны эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. *******.******* нь маргаж буй орон сууцны хохирол гаргуулахаар эрүүгийн хэрэг үүсгүүлсэн бөгөөд нэгэнт үүсгэсэн байгаа бол хэргийг хянан шийдвэрлэсний дараа иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Азийн барилга групп ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байсаар байтал *******.*******гийн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар ч боломжгүй юм.

Анхан шатны шүүх хангалттай нотлох баримтаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ болон орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, 302,448,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч *******.******* 6327УБ3 улсын дугаартай, Волксвагэн таурэг (Volkswagen touareg) маркийн автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч *******.******* автомашины үнэд 40,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. *******эрээний дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. Зохигч энэ талаар маргаагүй байна.

 

5. Хэргийн баримтаас үзэхэд, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаар зөвшөөрлөөр дээрх автомашины шилжилт хөдөлгөөнийг эрүүгийн 1906044622232 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хязгаарласан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******үрсоронзын өмчлөлийн 6327УБЗ улсын дугаартай, Волксвагэн (Volkswagen) маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ногдох хэсгээс төлбөрийг албадан гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ын өдрийн 22410255/10, 22410255/11 дугаар тогтоолуудаар автомашиныг битүүмжлэн хураасан, шинжээчээр үнэлүүлсэн, улмаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/1 дугаар тогтоолуудаар үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ.

5.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг бөгөөд худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэж үзэхээр Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасан.

*******эвч гэрээний зүйл болох 6327УБ3 улсын дугаартай, Волксвагэн таурэг (Volkswagen touareg) маркийн автомашины хувьд, талуудыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагч Д.*******үрсоронз нарын нэр дээр бүртгэлтэй үндэслэлээр прокурорын зөвшөөрлөөр захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******үрсоронзын бусдад учруулсан хохиролд тооцохыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн, холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Иймээс дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн худалдагч *******.*******г эрхийн зөрчилтэй автомашин худалдсан гэж дүгнэнэ. Талуудын гэрээ байгуулагдах үед Авто тээврийн үндэсний төвд захиран зарцуулах эрхийг хязгаарласан талаар бүртгэгдээгүй байсан нь дээрх эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг хариуцагч *******.*******г худалдаж авах үед болон нэхэмжлэгч *******.*******т худалдсан 2021 оны 10 сарын 25-ны өдөр тухайн тээврийн хэрэгсэлд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл болон шийдвэрээр эрхийн хязгаарлалт хийгдсэн, түүнчлэн эрхийн зөрчилтэй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэстэй.

5.2. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

Түүнчлэн гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 40,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж олгох үндэстэй.

5.3. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт *******эрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хохирол арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч нэхэмжлэлд дурдагдсан зах зээлийн үнийн зөрүү гэх 17,045,000 төгрөг нь мөн хуулийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогод хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэстэй.

 

6. Талууд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэлцэл нэртэй баримт үйлдэж, худалдагч *******.*******, худалдан авагч *******.******* нар 21/149 болон 21/51 тоот гэрээ бүхий 73.2 м.кв болон 52.56 м.кв байруудын м.кв-ийн үнийн дүнг 1,600,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож, нийт үнийн дүн 201,216,000 төгрөг, урьдчилгаа дүн 120,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, үлдэгдэл 81,216,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 471026128 тоот Б.Отгонболдын дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Түүнчлэн хэрэгт *******.*******аас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Азийн барилга групп ХХК-тай байгуулсан 21/149 болон 21/51 тоот орон сууц захиалгаар барих гэрээнүүд авагдсан ба эдгээр гэрээнд гүйцэтгэгч Азийн барилга групп ХХК нь Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах, Мега сити орон сууцны барилгын 102 дугаар блок 9 давхар F тоот 73.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 168,360,000 төгрөгөөр, 102 дугаар блок 15 давхар В тоот 52.56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 120,888,000 төгрөгөөр тус тус барьж гүйцэтгэх, захиалагч *******.******* нь төлбөрийг бартераар төлсөн нөхцөлийг тусгажээ.

6.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ буюу орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 201,216,000 төгрөгийг буцаан гаргуулах, хохирол 44,187,000 төгрөг, нийт 245,403,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба үндэслэлээ ... орон сууц өнөөдрийн байдлаар бүрэн баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй, Азийн барилга групп ХХК нь нэхэмжлэгчийн захиалгын эрхийг бусдад худалдсан асуудал гарч, компанид мөнгөө өгч хохирсон олон захиалагч иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэж тайлбарлажээ.

6.2. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мега сити хотхонд байр захиалан Баянгол дүүргийн 2 дугаар хороо Максмолл худалдааны төв дотроос 201,216,000 төгрөг шилжүүлэн залилуулсан гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор 230501925 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, *******.*******ыг хохирогчоор тогтоож, ажиллагаа хийгдэж байгаа болох нь тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзахаар заасан ба талуудын орон сууц захиалгын эрх шилжүүлэх харилцаанаас үүссэн маргаантай асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 245,403,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******.*******д холбогдуулан гаргасан орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 245,403,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нотлох баримт буруу үнэлж, улмаар маргааны үйл баримтыг зөв дүгнэж чадаагүй алдааг залруулж шүүхийн шийдвэрт хариуцагчаас автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 40,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,045,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 245,403,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/03149 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******гээс 40,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,045,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******.*******д холбогдуулан гаргасан орон сууц захиалгын эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, 245,403,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлаж,

3 дахь заалтад ....56.1... гэснийг 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 гэж, ... 1 828 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг 443,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******гээс 357,950 төгрөг, улсын төсвөөс 1,384,965 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******.*******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,828,140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч   Ц.АЛТАНЦЭЦЭ*******

 

ШҮҮ*******ЧИД   *******.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА