Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/02726

 

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр                     Дугаар 183/ШШ2023/02726                            Улаанбаатар хот

 

                 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х дүүрэг, 1204 тоотод оршин суух, Б овогт Д.Д  /РД:*********/,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 1204 тоотод оршин суух, Х овогт Э.Б /РД:********/ нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: С дүүрэг, өөрийн байранд байрлах, Н газар /РД:******/,

Гуравдагч этгээд: С дүүрэг, албаны байранд байрлах, Х ХХК /РД:*****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №183/ШЗ2023/02945 дугаартай захирамжаар хэргийг нэгтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримтыг хавсарган ирүүлээгүй, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д , Э.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 тоот дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 190 769 825 төгрөгийг хариуцагч Д.Д би хүлээн зөвшөөрч график гаргаж төлөхөөр болсон ба төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******6205 дугаартай Улаанбаатар хот, Х дүүрэг, 95,71м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамж гаргаж эвлэрлийг батласан. 2022.05.02-ны өдөр Х харилцан тохиролцсон графикаа зөрчөөд байна гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж үүний дагуу 2022.05.02-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 07747 тоот захирамж мөн өдөр 183/ГХ2022/00708 тоот дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байдаг. 2022 оны 08 сарын 18-ны өдрийн 22290777 тоот дугаартай тогтоолоор Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах болсон. Гэвч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн даруй шийдвэр гүйцэтгэгч хамгийн анх 2022.09.22-ны өдөр дуудан ирүүлж эрх, үүрэг гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулж авсан ба ирсэн өдөртөө хөрөнгийн мэдүүлэг гаргуулж авсан ба үүнээс хойш 2022.09.28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж 22290777/04 тогтоол үйлдсэн ба 2022 оны 10 сарын 26-ны өдөр эд хөрөнгө тухай тогтоол гаргаж иргэн миний эд хөрөнгө болох орон сууцыг хураасан. Үүний дараа шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгө болох орон сууцныхаа зах зээлийн үнийн саналыг өгөөрэй хэрэв төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулдаг гэхээр төлбөр төлөгч миний бие зах зээлийн үнэ ханшийг судлаад 1м.кв талбай нь төлбөрийг 6 200 000 төгрөгөөр тооцож нийт 95.71м.кв орон сууцандаа 593 402 000 төгрөгийн үнийн саналыг 2022.11.03-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Гэвч Х ХХК-с 2022.11.04-ний өдөр уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг ирүүлсэн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч утсаар холбогдож дуудлага худалдаанд орох тогтоол гарсан ирж мэдэгдлээ аваарай гэхэд яваад очиход 2022 оны 11 дүгээр  сарын 04-ний өдөр буюу Х -ийн үнийн саналыг зөвшөөрсөн албан бичиг ирсэн өдөр Анхны албадан дуудлага худалдааг 2022.11.23-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах тухай тогтоол гаргасан байсан. Миний зүгээс яагаад алба бичиг ирсэн даруй дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж байгаа юм бэ? Миний бие өөрөө үл хөдлөх эд хөрөнгө зах зээлийн үнээр худалдан борлуулах хүсэлтэй байна гэхэд шийдвэр гүйцэтгэгч Энхзул болоод ахлах шийдвэр гүйцэтгэгч нар та гомдолтой бол бичгээр гаргаарай гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан. Миний бие ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан танай дээр миний материал ирээд дөнгөж сар ч болоогүй байна энэ хугацаанд шийдвэрийг биелүүлсээр ирсэн байхад яагаад цаг хугацааны хувьд давчуу байдал оруулж байгаа юм бэ? Би өөрт чинь хандлаа гэхэд бичгээр 14 хоногийн дотор хариу өгөх ёстой, энэ өдөртөө хандсан ч дуудлага худалдаа болсоны дараа хариу өгөхөөр байна, гэтэл би энэ хууль зөрчиж буй ажиллагааны чинь талаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид чинь хандаж чадахгүй байдалд оруулж миний гомдол гаргах эрхийг хязгаарлаж байгаа чинь яаж байгаа юм бэ? гэхэд би ажлаа хийж байна гэх мэт тайлбар хийж өрөөнөөсөө гаргасан. Ингээд миний бие дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг 2022.11.09-ний өдөр авсан даруйдаа ахлах шийдвэр гүйцэтэгч Ц.Г болоод ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдлоо гаргасан. Гомдлоо гаргасан даруйд ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г дээр орж би гомдлоо төлөөлөгч Б.Т-өөр дамжуулж бичгээр гаргасан хариугаа одоо авмаар байна эсхүл 2022.11.11-ний өдөр гаргаж өгөөч би энэ хууль бус үйл ажиллагаанаас болж үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнээс 30 000 000 төгрөгөөр доогуур алдах эрсдэлтэй нөхцөл байдалд орсон та тарын энэ хууль бус үйлдлийн талаар дээд шатны байгууллага болоод цаашлаад шүүхэд хандах болон гэхэд боломжгүй би хугацаандаа хариу өгөх болно гэж уурласан тул гарч яваад түүн дээр дахин 2022.11.11-ний өдөр хариу шаардаж орсон боловч боломжгүй гээд байсан тул энэ өдөр гомдлыг нэн яаралтай шийдвэрлэж өгөө ч гэсэн албан бичиг өгсөн боловч хариу өгөхгүй байсаар байсан тул дахин 2022.11.14-ний өдөр гомдлын хариу шаардсан албан бичиг өгсөн боловч 2022.11.15-ний өдөр гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийг 2022.11.09-ний өдөр мэдэгдэл өгөхөд зөрүүлээд гомдол саналаа илэрхийлэхэд л хуульд заасан хугацаанд хариу өгнө гэж байсан тул миний бие мөн өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан ба 2022.11.14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт очиж ерөнхий гүйцэтгэгчтэй уулзаж ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдолд хариу өгөхгүй хясан боогдуулж цаг хугацааны давчуу байдалд оруулж төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүйлж алдах эрсдэлтэй хууль бус ажиллагаа явуулж байна энэ өдөр гомдлоо гаргасан байгаа нэн яаралтай шийдвэрлэж өгөөч гэсэн боловч мөн л хариу өгөх боломжгүй гэсэн тул гомдлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага өгсөн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байх тул шүүхийн байгууллагад хандаж байна. Миний бие 2022.11.09-с хойш ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдлоо бичгээр гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г 3 удаа биечлэн, 2 удаа албан бичгээр дахин дахин шаардуулж байж боломжгүй гэх хариу өгсөн боловч ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Б /891****51/-тэй биечлэн уулзаад бичгээр гаргаад гаргаад гомдлын хариу авч чадаагүй тул шүүхэд хандаж байна. Учир шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэн аль нь намайг хугацаагаар хясан боож миний үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж Х ХХК-д давуу байдал бий болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-т “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”, мөн хуулийн 62.2-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно”, мөн хуулийн 62.5-т “Энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна хэмээн хуульчилсан”. Энэ зохицуулалтын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022.11.04-ний өдөр Х болоод төлбөр төлөгч бидний зүгээс барьцаа хөрөнгийн үнийг 593 402 000 төгрөг гэж тохиролцсон өдрөөс хойш төлбөр төлөгч надад уг үнээр үл хөдлөх эд хөрөнгөө бие даан борлуулах 30 хоногийн хугацаа олгох байсан боловч уг өдөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.04-ний өдрийн 12/25 тоот тогтоол үндэслэлгүй. Д.Д миний бие шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагааны улмаас орон сууцаа алдаж гудамжинд гарах нөхцөл байдал хүрээд байгаа тул миний нэхэмжлэлийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү. Миний бие одоогоор 3 хүүхдийн хамт амьдардаг ба бага насны хүүхэдтэй учир маш хүнд нөхцөл байдалд байна. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.04-ний өдрийн 12/25 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 тоот дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 190 769 825 төгрөгийг хариуцагч З.Б би хүлээн зөвшөөрч график гаргаж төлөхөөр болсон ба төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******6205 дугаартай Улаанбаатар хот, Х дүүрэг, 95,71 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамж гаргаж эвлэрлийг батласан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Х харилцан тохиролцсон графикаа зөрчөөд байна гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаж үүний дагуу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 07747 тоот захирамж, мөн өдөр 183/ГХ2022/00708 тоот дугаартай гүйцэтгэх хуудас гарсан байдаг. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22290777 тоот дугаартай тогтоолоор Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Г шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах болсон. Гэвч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн даруй шийдвэр гүйцэтгэгч хамгийн анх 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дуудан ирүүлж эрх, үүрэг гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулж авсан ба ирсэн өдөртөө хөрөнгийн мэдүүлэг гаргуулж авсан ба үүнээс хойш 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаж иргэн миний эд хөрөнгө болох орон сууцыг хураасан. Үүний дараа шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгө болох орон сууцныхаа зах зээлийн үнийн саналыг өгөөрэй хэрэв төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулдаг гэхээр төлбөр төлөгч миний бие зах зээлийн үнэ ханшийг судлаад 1м.кв талбай нь төлбөрийг 6 900 000 төгрөгөөр тооцож нийт 95.71м.кв орон сууцандаа 660 399 000 төгрөгийн үнийн саналыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгч Энхзул энэ үнийн саналыг авах эсэхийг ахлах шийдвэр гүйцэтгэгчээс асууя хэмээн миний өгсөн үнийн саналыг аваад ахлах шийдвэр гүйцэтгэгч Гантуяа руу орсон учир миний бие мөн дагаад ороход Гантуяа ахлах шийдвэр гүйцэтгэгч юуны чинь 6 900 000 төгрөг вэ? Наад саналыг чинь авахгүй гэж хэлсэн. Тэр үед миний бие орон сууцны одоогийн зарагдаж байгаа м.кв талбай нь зах зээлийн үнэ ханш 6 900 0000-7 200 000 төгрөгийн хооронд байна, худлаа гэвэл зар ороод үз гэхэд тийм юм байхгүй гээд тулгаад 6 200 000 төгрөгийн үнийн санал өгвөл авах тухай хэлээд байхаар нь яах учраа олохгүй дахин бичгээр 6 200 000 төгрөг гэсэн үнийн санал өгсөн. Гэвч 6 200 000 төгрөгөөр үнийн санал авсан даруйдаа Х ХХК-с 6 200 000 төгрөгийн үнийн саналыг маргааш өглөө нь дуудаж албан бичгийг аваад мөн энэ өдөртөө дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан байсан ба энэ тухайгаа надад 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Мэдсэн тэр өдөртөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Миний зүгээс яагаад бичиг ирсэн даруй дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж байгаа юм бэ? Миний бие өөрөө үл хөдлөх эд хөрөнгө зах зээлийн үнээр худалдан борлуулах, түүнчлэн шинжээч томилуулж зах зээлийн үнэ ханшийг тогтоолгох хүсэлтэй байна гэхэд шийдвэр гүйцэтгэгч Энхзул болоод ахлах шийдвэр гүйцэтгэгч нар та гомдолтой бол бичгээр гаргаарай гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан. Миний бие ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдлоо энэ өдөртөө гаргасан боловч хариу өгөхгүй байсаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны дуудлага худалдаанд миний орон сууцыг оруулсан. Энэ тухай би Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан гомдлоо гаргасан боловч хариу өгөхгүй, уулзахаар хуульд заасан хугацаанд хариу өгнө хариугаа авья яаралтай шийдэж өгөөч гэхээр шийдэж өгдөг юм биш гэсээр миний төлөөлөгч /өмгөөлөгч/ Б.Т-д 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр боломжгүй гэх ганц өгүүлбэр бүхий хариу өгсөн тул шүүхийн байгууллагад хариу авсан даруйдаа хандаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч миний орон сууны талаарх зах зээлийн үнэлгээний үнийн саналд хууль бусаар нөлөөлж, шахалт үзүүлж зах зээлийн үнээс хэт доогуур санал өгөхөд хүргэсэн нь намайг орон сууцаа зах зээлийн үнээс хэт доогуур хямдхан үнээр алдах эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэснээс гадна шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдах нэг үндэслэл болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үнийн санал авахдаа төлбөр төлөгч надад шахалт үзүүлж зах зээлийн үнээс доогуур санал авсан нь шинжээч томилох процесс ажиллагааг товчилж Х ХХК-д үндэслэлгүй давуу байдал бий болгож иргэн намайг хохироож 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ба гаргасан гомдолд хариу өгөхгүй байсаар байгаад одоо 2 дахь албадан дуудлага худалдаанд миний орон сууцыг хямдхан буюу 50 хувиар оруулж зарах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Д.Д миний бие шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус ажиллагааны улмаас орон сууцаа алдаж гудамжинд гарах нөхцөл байдалд хүрээд байгаа ба одоогоор эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг ба бага насны хүүхэдтэй учир маш хүнд нөхцөл байдалд байна. Иймд Х дүүрэг,  95,71 м.кв орон сууцны харилцан тохиролцож тогтоосон гэх 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 593 402 000 үнэгээг хүчингүйд болгож өгнө үү гэжээ.

 

 2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар захирамжаар Д.Д, Э.Б нараас 190 769 825 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нар үүргээ сайн дураар биөлүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-22******6205 дугаарт бүртгэлтэй Х дүүргийн 1204 тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22290777 дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч Д.Д, Э.Б нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул дээрх барьцаа хөрөнгүүдийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22290777/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22290777/05 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал өгөх тухай мэдэгдсэн бөгөөд үнэлгээг харилцан тохиролцож 593 402 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцандаа 2 удаа үнийн санал ирүүлсэн бөгөөд хамгийн өндөр үнийн саналыг хүлээж авч хөрөнгийн үнэлгээг тогтоосон байгаа нь үл хөдпөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үндэслэл байхгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Барьцаа хөрөнгө дээр Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу талуудаас үнийн санал авсан. Харилцан тогтоож үнэлгээг гаргаж болно, харилцан тогтоогоогүй тохиолдолд шинжээчээр тогтоолгохоор хуульд заасан байдаг учраас төлбөр төлөгч буюу өмчлөгч нар үнийн санал өгсөн. Эхлээд 10 дугаар сарын 27-ны өдөр 1 м.кв-ыг 5 200 000 төгрөгөөр үнэлсэн саналаа Э.Б бичгээр өгсөн. Энэ саналыг нь Х-нд танилцуулахад 5 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч дуудлага худалдааны үнийг тогтоосон. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үнийн санал өөрчлөх тухай гээд 5 200 000 төгрөгөө буруу гаргаад өгсөн байна 6 200 000 төгрөгөөр үнэлмээр байна гээд бичгээр саналаа гаргасан. Дахин Х инд шинээр гаргасан үнийн саналыг нь танилцуулсан. Х 6 200 000 төгрөгөөр тогтоохоор болсон. Дуудлага худалдаа зарлагдах хугацаа болсон байсан учраас тогтоолоо гаргаад анхны албадан дуудлага худалдаагаа зарласан. Энэ дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө зарагдаагүй. Үүний дараа дуудлага худалдаа хүчингүй болгуулах, үнэлгээ хүчингүй болгуулах гээд нэхэмжлэл гаргасан. Барьцаа хөрөнгөө өөрсдөө зарж борлуулах талаар ирүүлсэн зүйл байхгүй гэв.

 

3.Гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Манайд 2 удаа үнийн санал ирүүлсэнийг 2 удаа бичгээр хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 5 200 000 төгрөгийн саналыг зөршөөрч, дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн  6 200 000 төгрөгний саналыг хүлээн зөвшөөрч албан бичгээр хариу өгсөн. Тухайн үеийн зах зээлийн ханш 6 200 000 төгрөгтэй нийцэж байсан. Албадан дуудлага худалдаанд орсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үнэлгээний хувьд өөрсдөө гаргасан саналыг нь хүлээн зөвшөөрсөн гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Засаг даргын тодорхойлолт, Б.М, Б.А, Б.Б нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Д.Д ын иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар шийдвэр, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/07747 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2022/00708 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22290777/05 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 22290777/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Ү-22******6205 дугаартай Э.Б н үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-222/21334 тоот мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлууд, шуудангийн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2/817 тоот хариу мэдэгдэх хуудас, Б.Б-гийн иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Д аас Б.Т-д олгосон итгэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Үнийн санал өөрчлөх тухай хүсэлт, Х ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 73/1071 тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/2853 тоот мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/8 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Э.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Б-гаас Б.Т-д олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Үнийн санал өөрчлөх тухай хүсэлт, Х ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 73/1071 тоот мэдэгдэл, Э.Б , Д.Д нараас Т.Б-т олгосон итгэмжлэл, Э.Б , Д.Д нараас Ц.З-д олгосон итгэмжлэл /хэргийн 4-29, 53-64, 86-114, 170, 197-198-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Н.Э-д олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2022/00708 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22290777/05 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Д.Д ын гаргасан хүсэлт, Э.Б гийн гаргасан хүсэлт, Х ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 73/1045 тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-222/20729 тоот мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Х ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 73/1071 тоот мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-222/21064 тоот мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-222/21334 тоот мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 68, 122, 132-149-р хуудас/ гэсэн баримтуудыг,

гуравдагч этгээдээс Ш.Н-т олгосон итгэмжлэл, гэрчилгээний хуулбар /хэргийн 75-79-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Л.Э-ыг дуудаж мэдүүлэг авч, тэмдэглэлийг /хэргийн 192-195-р хуудас/ хэрэгт хавсаргасан байна.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах хуульд заасан хугацаа олгоогүй, үнэлгээ тогтоосон өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль бусаар нөлөөлж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, талуудад үнийн санал өгөх тухай мэдэгдсэн бөгөөд үнэлгээний саналаа нэхэмжлэгч нар өөрсдөө ирүүлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрч 593 402 000 төгрөгөөр үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарсан, бие даан худалдан борлуулах талаар ямар нэгэн санал хүсэлтийг нэхэмжлэгч нар ирүүлээгүй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж үгүйсгэсэн.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нар нь хоёр удаа үнийн санал ирүүлснийг бичгээр хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нар өөрсдөө үнийг саналаа өгсөн, анхны дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэж тайлбарласан.  

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн №183/ШШ2022/00213 дугаар захирамжаар Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б, Д.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 190 769 825.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон “...Нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б , Д.Д   нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 190 769 825.20 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 190 769 825.20 төгрөгийг хариуцагч нар нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 190 769 825.20 төгрөгийг 2022 оны 01 сарын 25-ны өдөр 1 000 500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 000 500 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 000 500 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 29 000 500 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 000 500 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 000 500 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2023 оны 05 сарын 25-ны өдөр 11 900 000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11 866 825 төгрөг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч нар хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ГД:0****761 гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******6205 дугаартай Улаанбаатар хот, Х дүүрэг,   95.71 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 111 799 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б , Д.Д нараас 1 111 799 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

5.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/00213 дугаар шийдвэр, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/07747 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2022/00708 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22290777 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

5.3.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Х дүүрэг, 1204 тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22******6205 дугаартай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.

 

6.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, эд хөрөнгийг битүүмжлэн хураан авсан талаар маргаагүй, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хууль зөрчсөн, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж маргаж байна.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

7.1.Хариуцагч нь нэхэмжлэгч нарын төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх, хэрэв үнэлгээний талаар тохиролцохгүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хуульд заасан бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нараас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 95,71 м.кв х 5 200 000 төгрөгөөр буюу нийт 497 692 000 төгрөгөөр үнийн санал гаргасан байх бөгөөд уг үнийн саналыг хариуцагч нь төлбөр авагч буюу гуравдагч этгээд Х ХХК-нд танилцуулж,  2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 73/1045 тоот албан бичгээр үнэлгээний саналыг хүлээн зөвшөөрсөн тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4-222/20729 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Э.Б , Д.Д нарт хүргүүлж, хөрөнгийг 497 692 000 төгрөгөөр үнэлсэн талаар нэхэмжлэгч нарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байна.

7.2.Мөн нэхэмжлэгч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчид “Үнийн санал өөрчлөх тухай” гаргасан хүсэлтдээ “...бид орон сууцныхаа зах зээлийн үнэлгээг буруу тодорхойлж 1м.кв талбайн төлбөрийг 5 200 000 төгрөгөөр үнэлэн үндэслэлгүй санал гаргасан байна. ХҮННҮ-2222 хотхонд байдаг бидний өмчлөлийн орон сууцны 1м.кв зах зээлийн үнэлгээ 6 200 000 төгрөгт хүрч зарагдаж байсан мэдээллийг “Unegui.mn” сайтаас олж харлаа. Тийм учир бидний үл хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1м.кв талбай нь 6 200 000 төгрөг болж байгаа ба нийтдээ 593 402 000 төгрөг болох юм. Тиймээс зах зээлийн үнэ ханш болох 593 402 000 төгрөгөөр үнийн санал хүргүүлж байна” гэснийг гуравдагч этгээд Х ХХК-нд танилцуулж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 73/1071 тоот албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас нэхэмжлэгч нарт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4-222/21064 мэдэгдлийг хүргүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг 593 402 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна.

7.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь үнэлгээний талаар хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нарыг анхны албадан дуудлага худалдааны талаарх болон үнэлгээтэй холбоотой гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 09-нд гаргасан гэж тайлбарласан, энэ талаар маргаагүй болно.

7.4.Нэхэмжлэгч нар нь үнэлгээний саналыг өгөхөд хариуцагчаас дарамт, нөлөө үзүүлсэн, орон сууцны зах зээлийн үнэлгээ 6 500 000-7 100 000 төгрөгийн үнэлгээтэй, үнийн санал дээр тохиролцоогүй бол шинжээч томилуулах хүсэлт гаргах байсан, 6 500 000 төгрөгийн үнийн саналыг өгөхөд ийм үнийн санал авахгүй гэж буцаалгаад 6 200 000 төгрөгийн санал авсан гэж маргаад энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн боловч гэрч Л.Э нь “...6 900 000 төгрөгний үнийн саналыг н.Т өмгөөлөгчид өгсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоогүй” гэж мэдүүлсэн, үнийн саналыг өгөхөд дарамт нөлөө үзүүлсэн гэдгийг баримтаар нотлоогүй.

7.5.Мөн нэхэмжлэгч нар нь төлбөрт хураагдсан Х дүүрэг, 1204 тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн ханшаар 6 500 000 төгрөгнөөс 7 100 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа эсэх, уг орон сууцтай ижил төстэй орон сууцны зах зээлийн ханш нь хэдэн төгрөг болох талаарх баримтыг болон үл хөдлөх эд хөрөнгийг 593 402 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтыг ирүүлээгүй тул шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

8.Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Д , Э.Б нар нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг  593 402 000  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг ирүүлсэн, уг үнэлгээг гуравдагч этгээд Х ХХК нь хүлээн зөвшөөрч, үнийн талаар талууд харилцан тохиролцсон гэж хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №12/25 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 4-222/21334 дүгээр мэдэгдлээр төлбөрт хураагдсан Х дүүрэг, 1204 тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

8.1.Уг тогтоолыг нэхэмжлэгч нар хууль зөрчсөн үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхийг олгоогүй, хугацаагаар хясан боож үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж Х ХХК-нд давуу байдал бий болгосон гэж тайлбарласан.

8.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно”, 62.2-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно” гэж заажээ.

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” гэж заасан.

Нэхэмжлэгч нар нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тогтоолыг хүчингүй болгуулах, хөрөнгийг зах зээлийн үнээр худалдан борлуулах талаарх хүсэлтийг гаргасан боловч хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар буюу үнэлгээчингээр тогтоолгоогүй, нэхэмжлэгч нь өөрөө үнийн саналыг ирүүлсэн, уг үнийн саналыг үндэслэн анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон, мөн нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн гэж иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж байх тул өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах хугацаа олгоогүй гэх тайлбар нь үндэслэлгүй, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №12/25 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

 

9.Иймд нэхэмжлэгч Д.Д , Э.Б нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг /70 200+70 200+70 200/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

11.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаантай байгаа шалтгаанаар очих боломжгүй гэснийг нотлосон баримтыг ирүүлээгүй, өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний болон хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон   

                                                ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Д, Э.Б нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №12/25 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Д , Э.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ХУЛАН