Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/03557

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2022/03557 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүргийн * хороо, *, * байр, * тоот хаягт байрлах ** ББСБ ХХК /РД:2887096/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: * дүүргийн 15 дугаар хороо, ***, ** байр, 60 тоотод оршин суух хаягтай *** овогт Б.Б /РД:***/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 78,567,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ** ББСБ ХХК нь 78,567,889 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Б нь Х овогтой т хамт 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр ** ББСБ ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээний хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон. Тус гэрээгээр 35,000,000 төгрөгийн зээлийг 3,5 хувийн хүүтэй 2*7 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэл хангагдсан байх огноо 2*8 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байхаар тохиролцсон.

Манай байгууллагын зүгээс Х.Т, Б.Б нартай эхэн үед утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон.

Үндсэн ээлийн үлдэгдэл 35,986,620, хуримтлагдсан хүү 36,317,724, нэмэгдүүлсэн хүү 7,263,545 төгрөг, бүгд 78,567,889 төгрөг байна. 2*9 оны 10 дугаар сарын 21-ны өдөр ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд хариуцагч Б.Бийн оршин суугаа газар нь тодорхой байгаа учраас шүүхэд дахин хандах эрхийн хүрээнд дахин нэхэмжлэл гаргаж байна.

Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь Хамтран зээлдэгч нь Хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд банк бус санхүүгийн байгууллагын өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл зээлийн тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд Б.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Б.Б нь насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул гэрээнд гарын үсэг зурахдаа ойлгоогүй гэх тайлбар үндэслэлгүй. Мөн тухайн зээлийг Б.Б нь хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн Х.Т нь эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд хамтран зээлдэгч Б.Бийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Харин баримтаар талууд 2020.05.19-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх тул тухайн өдрөөр тасалбар болгон хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болно. Иймд Б.Бээс нийт 78,567,889 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ** ББСБ ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Х овогтой т хамт 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр ** ББСБ-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 2*7/*7 тоот гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг зээлийн хугацаанд өөрчлөлт оруулахыг хүссэн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Манай байгууллагын зүгээс хариуцагч нартай удаа дараа утсаар холбогдож шаардах эрхээ хэрэгжүүлж байсан. Шүүхэд 2*9 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсан. Зээлдэгч Х.Т Унгар улсад амьдран суудаг. Хамтран үүрэг гүйцэтгэдэг гэдэг . Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд адил үүрэг гүйцэтгэхээр тохиролцсон зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй. Б.Б нь насанд хүрсэн. Гэрээгээр хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байгаа. Талуудын байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иймд Б.Бээс Үндсэн зээлийн үлдэгдэл 34,986,200 төгрөг, хуримтлагдсан хүү 36,317,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,263,545 төгрөг, нийт 78,567,889 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.

2.Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ** ББСБ ХХК нь иргэн Х.Ттой 2*7.05.19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан 2*7/*7 тоот зээлийн гэрээг байгуулсан. Энэ гэрээнд найз т гуйлтаар хариуцагч Б.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нэг ч төгрөг аваагүй болно. Нэхэмжлэгч ** ББСБ ХХК нь 2*8.11.19-ний өдрийн 2*7/*7 тоот зээлийн гэрээнд Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт дээр хамтран зээлдэгч Б.Бийн өмнөөс зээлдэгч Х.Тоор өөрөөр нь гарын үсэг зуруулсан байна. Энэ тухай хамтран зээлдэгч Б.Б огт мэдээгүй. ИХ-ийн 56-р зүйл, Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно. гэжээ. Иймд хариуцагчийн эзгүйд түүнийг оролцуулалгүй зээлдэгч Х.Тоор өөрөөр нь хамтран зээлдэгчийн өмнөөс гарын үсэг зуруулж зээлийн гэрээг сунгасан нь хариуцагч энэ зээлийн гэрээнд үүрэг хүлээхгүйг нотолж байна. Хариуцагч 2022.10.16-ны өдөр ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөлдөө: Х.Т нь хуурамч бичиг баримт үйлдэж ** ББСБ ХХК-иас 35 сая төгрөгийн зээл авахдаа Б.Б намайг хамтран зээлдэгчээр оруулж давхар залилан мэхэлсэн байна. Иймд Х.Тод залилуулсандаа гомдолтой байна. гэжээ. Мөн өмгөөлөгч К.С би ХУД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан Х/36 тоотоор: 2*8.11.19-ний өдрийн 2*7/*7 тоот зээлийн гэрээнд Нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээний хавсралт дээр хамтран зээлдэгч Б.Бийн өмнөөс зээлдэгч Х.Тоор өөрөөр нь гарын үсгийг нь зуруулж зээлийн гэрээний журам зөрчсөнийг шалгаж өгөхийг хүссэн. ХУД-ийн Прокурорын газрын 2022.11.22-ны өдрийн *** тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд Х.Т нь хуурамч бичиг баримт үйлдэж иргэн Б.Бийг хамтран зээлдэгчээр оруулж залилсан гэх үйлдэл нь 2*7 оны 05 сарын 19-ний өдөр байх ба дээрх гэмт хэргийн улмаас ...бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих шийтгэнэ гэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна. Гэвч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...энэ хуулийн тусгай ангид хохих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хэмжээгээр тогтоосон, эсвэл зорчих хэрсгийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн гэх заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь тогтоогдож байна гэжээ. Хяналтын прокурор Г.Ганцэцэг нь энэ тогтоолдоо иргэн Б.Бээс ирүүлсэн бүртгэлийн Х-1-8887 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсугай гэжээ. Прокурорын энэхүү тогтоолоор хариуцагч Б.Б нь иргэн Х.Тод залилуулсан болохыг тогтоож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг хангах хугацаа дууссан гэж байна. Энэ бол үнэн. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээг шинээр гэрээ байгуулсан гэж үзэх ёстой. Хамтран зээлдэгчийн гарын үсэг байхгүй. Нэхэмжлэгч байгууллага хууль зөрчсөн байна. Хариуцагч ямар ч үүрэг хүлээхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид залилуулсан. Зээлийн төлбөрийг төлөх хугацаа дууссан. Зээлийн гэрээг сэргээж нэмэлт өөрчлөлт гаргаж гарын үсэг зурсан. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2*8.12.10-ны өдөр зээлийн гэрээ дууссан. Дууссан гэрээнд өөр хүн гарын үсэг зурсан.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 2*7/*7 дугаартай Зээлийн гэрээ /хх-04/, 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 2*7/*7 дугаартай Барьцааны гэрээ /хх-05/, 2*7/*7 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-6/, * дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн тодорхойлолт /хх-7,8/, * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0* сарын 10-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 00672 дугаартай захирамж /хх-09/, * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн **8 дугаартай шийдвэр /хх-10/, ** ББСБ-ын шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн хуулбар /хх-11/, зээл хүсэгчийн анкет /хх-12, 13/, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол /хх-14/, хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15/, тусгай зөвшөөрлийн хуулбар /хх-16-18/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-19/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-20/, зээлийн мэдээллийн сангийн зээлдэгчийн мэдээлэл /хх-21/, зээлийн дансны хуулга /хх-22/, цахим төлбөрийн баримт /хх-*/, дансны хуулга /хх-24/

Хариуцагчаас хариу тайлбар /хх-35/, итгэмжлэл /хх-33/, хууль зүйн туслалцааны гэрээ /хх-32/ шүүхэд ирүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ** ББСБ ХХК нь хариуцагч Б.Бэд холбогдуулан 78,567,889 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Б нь гэрээгээр 35,000,000 төгрөгийн зээлийн 3,5 хувийн хүүтэй 2*7 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэл хангагдсан байх огноо 2*8 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байхаар тохиролцсон. Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь Хамтран зээлдэгч нь Хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд банк бус санхүүгийн байгууллагын өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд Б.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Энэ гэрээнд найз т гуйлтаар хариуцагч Б.Б нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. нэг ч төгрөг аваагүй болно. Нэхэмжлэгч ** ББСБ ХХК нь 2*8.11.19-ний өдрийн 2*7/*7 тоот зээлийн гэрээнд Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт дээр хамтран зээлдэгч Б.Бийн өмнөөс зээлдэгч Х.Тоор өөрөөр нь гарын үсэг зуруулсан ба энэ талаар Б.Б огт мэдээгүй. Зээлийн гэрээ нь ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Хамтран зээлдэгч Б.Бийн өмнөөс зээлдэгч Х.Тоор өөрөө гарын үсэг зурж зээлийн гэрээний журам зөрчсөнийг эрүүгийн журмаар шалгасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан ба тус тогтоолоор Б.Б нь иргэн Х.Тод залилуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан учраас зээлийн үүргийг шаардах эрхгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч ** ББСБ ХХК нь Х.Т, Б.Б нартай 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 2*7/*7 тоот зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба мөн өдрөө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээг байгуулж, * дүүрэг, 1-р хороо, *, Нархан хотхон, 5** байр, 39 тоот байрыг барьцаалжээ. /хх-15/

Талууд 2*7/*7 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг үйлдэж тус нэмэлт өөрчлөлтөөр үүргийн гүйцэтгэлийг хангах хугацааг 2*8 оны 1* сарын 19-ний өдрөөс 18 сарын хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг 4.5% болгож өөрчилжээ.

Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч барьцаа хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Талуудын хооронд байгуулсан 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 2*7/*7 тоот зээлийн гэрээ нь зээлийн гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 45* зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн /хх-*/ байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

2*7/*7 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд хариуцагч Б.Б гарын үсэг зураагүй буюу түүний нэрийн өмнөөс Х.Т гарын үсэг зуржээ. Хариуцагч Б.Б өөрийг нь төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Х.Тод олгоогүй гэж тайлбар гаргаж байх ба энэ талаар талууд маргаагүй.

Мөн 2*7/*7 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иймд зээлдэгч нарт нь 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 2*7/*7 тоот зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд харин түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээтэй холбоотой үүрэг үүсэхгүй.

5. Талуудын хооронд байгуулагдсан 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 2*7/*7 тоот зээлийн гэрээнд хариуцагч Х.Т болон Б.Б нар гарын үсэг зурсан, зээлийг хувийн зорилгоор авсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгох ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулга, нөхцөлөөс үзвэл зээлдэгч нарын хэн аль нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзнэ. Нэгэнт хариуцагч хамтран зээлдэгч тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу төлөөгүй байгаа үндсэн зээлийг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

6.Хариуцагчийн өмгөөлөгч К.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээнд Х.Т өөрөө гарын үсэг зурсан, Б.Б нь Х.Тод залилуулсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар шалган тогтоосон гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал хэрэгт авагдсан * дүүргийн прокурорын газрын 2022 оны 1* сарын 22-ны өдрийн 4*8 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд Х.Т нь хуурамч бичиг баримт үйлдэж иргэн Б.Бийг хамтран зээлдэгчээр оруулж залилсан гэх үйлдэл нь 2*7 оны 05 сарын 19-ний өдөр байх ба Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тухай дурджээ.

Иймд хариуцагч Б.Б нь Х.Тод залилуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

7.Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 2*7/*7 дугаартай Зээлийн гэрээний 2.5-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй., 3.5-д Энэхүү гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлдүүлэгчид гарсан зардал ба учирсан хохирол нь энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлт дуусгавар болох өдөр хоногоор тооцогдоно. гэж заасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа буюу зээлийн төлбөрийг төлж дуусгах хугацаа дууссан нь хариуцагчийн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхгүй. Харин хуульд заасан хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэл болно.

Талууд 2*7/*7 дугаартай зээлийн гэрээг 2*7 оны 05 дугаар сарын 19-ны өдөр байгуулсан бөгөөд 2*8 оны 1* сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар байна. Нэхэмжлэгч үндсэн зээлд 35,000,000 төгрөг төлбөл зохихоос хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол 34,073,021 төгрөг буюу нийт 69,073,021 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Бээс 69,073,021 төгрөг гаргуулж, үлдэх 9,494,868 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 503,315 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 45* зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар хариуцагч Б.Бээс 69,073,021 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ** ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,494,868 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 503,315 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА