Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01432

 

 

 

 

 

2023 оны 5 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/01432 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн * хороо, Э* 19өөрийн байранд байрлах, *** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо, * 24 гудамж, *тоотод оршин суух хаягтай, Ө овогт С.Н/РД:***,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн * хороо, *гудамж, * тоотод оршин суух хаягтай, Ш* овогт М.Д /РД:*/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,442,526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Г.С,

Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч М.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч М.Дийн өмгөөлөгч О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *** ХХК нь 20,442,526 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С.Н, М.Д нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ** тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч С.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд, үндсэн зээл 12,413,771 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,658,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,128.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 5,500 төгрөг, нийт 20,442,526.84 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч *** ХХК-ийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.Н, М.Д нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ** тоот пос-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар 2020 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр 18 сарын хугацаатай байсныг 6 сараар нэмж 24 сарын хугацаатайгаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 12,413,771 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,658,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,128.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 5,500 төгрөг, нийт 20,442,526.84 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч С.Н нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г дараах тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна. Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г зээлдэгч С.Н, М.Д нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр пос-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлсэн энэ зээлийн хугацааны үндсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Түүнээс хойших 1 жил 7 сарын нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны сүүл 2020 оны эхээр дэлхий даяар цар тахалтай байсан учир ямар ч орлого байхгүй байсан. Тухайн үед нэхэмжлэгч тал зээлийн гүйцэтгэлийн хугацааг зогсоох шаардлагатай байсан гэж үзэж байна. М.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үед ямар гэрээнд гарын үсэг зурж байгааг мэдэхгүй гэсэн тайлбар өгч байна. Тухайн үед гэр бүлийн харилцаатай хамтран хүүхдийн тоглоомын газар ажиллуулаад явдаг байсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж заасан байдаг учир М.Д нь үүрэг хүлээх ёстой. гэв.

Хариуцагч М.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.С.Н нь ***тай 2019 оны 11-р сарын 11-ний өдөр ** тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-г 14,000,000 төгрөгийг 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар байгуулсан ба энэхүү гэрээнд М.Д нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн болно. Гэхдээ дээрх 14,000,0000 төгрөгөөс М.Д нь 1 ч өгрөг авч ашиглаагүй бөгөөд С.Н нь тухайн зээлийг бүрэн ашигласан ба юунд зарцуулсныг мэдэхгүй болно. М.Д нь тухайн зээлийг авч байх үед С.Нтэй гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаатай байсан тул эхнэртээ итгэж гарын үсэг зурсан байдаг. М.Д, С.Н нь одоо хоорондоо харилцаагүй, салсан бөгөөд уг зээлээс 1 ч төгрөг ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага дээр С.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй гэдгийг нь дурдсан байна. Энэ нэхэмжлэгч *** анхнаасаа С.Н үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй байсныг мэдсээр байж гэрээний хугацаа дуусах хүртлээ гэрээ цуцлах арга хэмжээ аваагүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар ихэсгэсэн гэж үзэж байна. Мөн гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дууссан байхад дууссанаас хойш 1 жил 7 сарын дараа уг зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь мөн л зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ихэсгэх арга гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх гэрээний 4.1.1-д мөн зээлийн барьцаанд хөдлөх хөрөнгүүд барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь С.Н тул уг барьцаа хөрөнгүүдээр зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй, мөн заавал 1 ч төгрөг авч ашиглаагүй хамтран зээлдэгч М.Дээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас М.Дт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.Дийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.Н нь ***тай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ** тоот пос-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж М.Д хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн бөгөөд тухайн 14,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй. С.Н нь тухайн зээлийг юунд ашигласан нь тодорхойгүй мөн М.Д нь С.Нтэй гэрлэлт батлуулаагүй ч гэсэн гэр бүлийн харилцаатай байсан тул эхнэртэй итгэж гарын үсэг зурсан. Харин одоо ямар нэг харилцаа байхгүй учир салсан учир уг зээлээс нэг ч төгрөг ашиглаагүй тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 3-ний өдөр дууссан байхад дууссанаас хойш 1 жил 7 сарын дараа уг зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа зээлийн нэмэгдүүлсэн хүү ихэссэн байх гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ** тоот пос-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний 4.1.1-т зээлийн барьцааны хөдлөх хөрөнгө барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгийн эзэмшигч өмчлөгч С.Н тул уг барьцаа хөрөнгүүдээр зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байгаа нь ойлгомжгүй мөн нэг ч төгрөг ашиглаагүй хамтран зээлдэгч М.Дийг гэрээний үүрэгт гүйцэтгэл шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас М.Дт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, нотариатчдын мөнгөний тасалбар, нэхэмжлэл, ПОС-ын орлого барьцаалсан зээл хүсэгчийн анкетын хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлт, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн **дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл зээлийн хүүгийн тооцоолол,

Хариуцагч С.Нээс иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл,

Хариуцагч М.Дээс итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хариуцагчийн хариуцагч М.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч С.Нийн *** дахь зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан.

Шүүх хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч С.Н, М.Д нарт холбогдуулан 20,442,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч С.Н, М.Д нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ** тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч С. Нандинцэцэг нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар нэхэмжилсэн. Иймд үндсэн зээл 12,413,771 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,658,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 365,128.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 5,500 төгрөг, нийт 20,442,526.84 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч С.Нээс шүүхэд хариу тайлбараа гаргаагүй боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч дараахь тайлбарыг гаргасан. Үүнд: С.Н, М.Д нар нь тус банктай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар зээлсэн энэ зээлийн хугацааны үндсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Дэлхий даяар цар тахалтай байсан учраас орлогогүй болсон учир түүнээс хойших 1 жил 7 сарын нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал зээлийн гүйцэтгэлийн хугацааг зогсоох ёстой байсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар гэрээний үүргийг М.Дтэй хамтран хүлээх ёстой. гэж,

Хариуцагч М.Дээс М.Д нь тус 14,000,0000 төгрөгөөс 1 ч төгрөг авч ашиглаагүй, С.Н нь тухайн зээлийг бүрэн ашигласан. Д нь юунд гарын үсэг зурж байснаа мэдээгүй, зөвхөн С.Нт итгээд гарын үсэг зурсан. М.Д, С.Н одоо хоорондоо харилцаагүй, салсан. Мөн нэхэмжлэгч тал нь С.Н үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй байхад гэрээний хугацаа дуусах хүртэл гэрээ цуцлах арга хэмжээ аваагүй, санаатайгаар хүү, нэмэгдүүлсэн хүүг явуулж ихэсгэсэн. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаа явуулж зориуд 1 жил 7 сарын дараа нэхэмжлэл гаргасан. Зээлийн барьцаанд хөдлөх хөрөнгүүд барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгийн өмчлөгч нь С.Н тул уг барьцаа хөрөнгүүдээр зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахгүйгээр хамтран зээлдэгч М.Дээс шаардсаныг үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас М.Дт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж үндэслэлтэй гэж тус тус тайлбар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байна.

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч С.Н,М.Д нартай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус гэрээгээр 14,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр **дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж тус гэрээгээр *** дугаартай гэрээний хугацааг дахин нэг жилээр сунгасан байна.

10.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч С.Нийн өмчлөлийн хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмж, түүний Улаанбаатар хотын банкин дахь *** дугаартай харилцах дансны орлогыг барьцаалсан.

11.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр **дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь зээлийн гэрээний талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

12.Талууд дээр дурдсан зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдсан болох, зээлийн мөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн талаар маргаагүй. Харин зээлийг хамтран хариуцах эсэх, нэхэмжлэгч нь зээлийг шаардах үүрэгтэй байсан эсэх, зээлийн хүүгээс багасгаж тооцсон эсэх талаар талууд маргаж байна.

13.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 452 дугаар зүйлийн 452.2.З-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж, 453 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлдээ 2022 оны 12 дугаар сарын 19ий өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь үндэслэл бүхий болжээ.

14.Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа банк төлбөрөө төлөөрэй гэж хэдэн удаа ярьж байсан гэх тайлбар, зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх хугацаа 2021 оны 11 дүгээр сард дууссан зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийг хариуцагч нарт нэмэлт хугацаа олгосон гэж дүгнэв.

Дээр дурдсан гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг С.Н, М.Д нар гэрээний нэг тал болж *** ХХК-тай байгуулсан байх тул тэднийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаар заасан тул нэхэмжлэгч *** нь хариуцагч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

15.Хариуцагч *** ХХК нь зээлийн мөнгийг нэхэмжлэгч С.Нт олгосон талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нарт олгох үүргээ нэхэмжлэгч биелүүлжээ. Өөрөөр хэлбэл банк нь хамтран зээлдэгчийн аль нэгэнд зээлийг шилжүүлснийг зээлдэгч нарт зээлийг олгосон гэж үзнэ. Иймд хариуцагч М.Доржсүрэн тухайн зээлээс мөнгө аваагүй тул зээл төлөх үүрэг хүлээхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

16.Хариуцагч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дэлхий нийтээр цар тахалтай байсан тул гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сарын нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах байж боловч талууд энэ талаар тохиролцоогүй, гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

17.Талуудын хооронд байгуулсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба талууд гэрээний үүргийг гэрээний үүрэг дуусгавар болох хүртэл хугацаанд хүлээнэ.

Иймд гэрээний үүргийг зөвхөн нэхэмжлэгч шаардах үүрэгтэй байсан, мөн нэхэмжлэгчийг гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хугацааг зогсоож нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж буруутгах боломжгүй.

18.Хариуцагч М.Д нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх ба иргэний эрх зүйн харилцаанд өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгож байх тул зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсныг мэдээгүй гэх түүний тайлбараар хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй. Мөн М.Д нь бусдад хууран мэхлэгдсэн, хүч хэрэглэсний улмаас гэрээнд гарын үсэг зурсан талаарх үйл баримт тогтоогдоогүй.

19.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа барьцааны зүйл болох С.Нийн дансанд одоо мөнгө байхгүй, тоглоомын тоног төхөөрөмж эвдрэлтэй, зарим нь дутсан тул төлбөрийг барагдуулах боломжгүй гэж үзэж байгаа. Иймд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахгүй харин төлбөрийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй. Иймд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр хариуцагч нараас үүргийг шаардах эрхтэй байна.

20.Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 5,500 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан 0001096 дугаартай мөнгөний тасалбараар тогтоогдож байх тул тус зардлыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С.Н, М.Д нараас 20,442,526 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

21.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч С.Н, М.Доржсүрэн нараас 20,442,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н, М.Доржсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,162 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА