Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/02659

 

 

 

 

 

 

 

 

 

 

                2023       09           01  

                                    181/ШШ2023/02659

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 16а, Засгийн газрын IX байр******* дунд үйлдвэрийн газар /РД:6655759/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Их тойруу гудамж, 4-р байр 38 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн******* /РД:552155529/-д холбогдох

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их тойруу 1, 38 тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:61555552/ нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 786,999,693 төгрөг гаргуулах, Д.Урантуяагийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхорол, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Хариуцагч Д.Урантуяа нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн бичгийн хүсэлт,  ирүүлсэн болно.

 

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  нь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн гзарын тухай хууль болон Төсөл сонгон шалгаруулалт шалгаруулах журам ХАА-н сайдын тушаалын дагуу ******* компани 2018 оны 6 сарын 30-ны өдөр 88/2018  тоот зээлийн гэрээ 88/2018 Б12 тоот барьцааны гэрээ байгуулаад 500 сая төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэйгээр, махны зоорь барих зориулалтаар зээлсэн байгаа.

 

 Зээлийн барьцаанд Д.*******гийн өмчлөлийн БГД-ийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387, 000570962 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

Д.Урантуяагийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороод байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай, 000540127 гэрчилгээтэй контор үйлчилгээний зориулалттай 429 мкв2 газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн хөшүүргийн төлбөрт  13,044,840 төгрөгийг, хүүгийн төлбөрт 5,013,973 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч зээлээ төлөөгүй өнөөдрийг хүртэл явсан байгаа.

 

Ингээд үндсэн зээлийн төлбөрт 500 сая зээлийн хүүгийн төлбөрт 33,441,952 төгрөг, алданги 155,816,879 төгрөг, нотариатыг зардал 25,000 төгрөг, нийт 689,287,331 төгрөг гаргуулах,

 

 Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Д.Урантуяагийн өмчлөлийн БГД-ийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн үйлдвэрлэлийн төвийн бүсийн үүрэг дугаар бүхий оффисын оффис үйл үйлдвэрийн зориулалтын 432м2 үйлдвэрлэх хөрөнгө мөн Д.Урантуяагийн эзэмших эрхийн БГД-ийн 4 дүгээр хорооны барилга нэгж талбарын контор үйлчилгээний зориулалттай 429 м2 газраао үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг нийт 786,999,693 төгрөг болгон нэмэгдүүлсэн гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь******* дунд үйлдвэрийн газартай 2018 оны 05 сарын 30-ны өдөр 88/2018/3/12 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.  Тухайн зээлийн гэрээгээр үндсэн зээлийн 500 сая төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй 60 сар буюу нийтдээ 5 жилийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Д.Урантуяагийн өмчлөлийн 432м2 талбай бүхий үл үл хөдлөх эд хөрөнгө болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 429м2 газрыг тус тус барьцаалсан.

 

Хариуцагч ******* компани нь бол ЖДҮ-ийн газраас 500 сая төгрөгийн зээлийг авсан үүнтэй бол маргахгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 2 сарын 1-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа бол нэмэгдүүлэн өөрчилсөн. Үүнээс үндсэн зээл 500 сая төгрөг зээлийн хүү 36,971,193 төгрөгийг бол хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. За мөн дээрээс нь нотариатын зардал 28,500 төгрөг нь тэр нотариатын баримтаар нотлогдож байвал хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

 

 Иргэний хуулийн 232.4-т зааснаар алдангийг үндсэн зээлийн 500 сая төгрөгийнх нь 50%-аар бодоод нэхэмжилчихсэн байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3 дахь  заалт нь үндсэн зээлийн төлбөрөөс 12 сарын хугацаатайгаар чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг  байгуулсан. Тэгэхээр 2018 оны 5 сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнээс хойш 12 сарын хугацаагаар тоолох юм бол 2019 оны 6 сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээс хариуцагч нь чөлөөлөгдсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.  Зээлийн гэрээний 1.5, 9.1 дэх заалтуудаар алдангийн хэмжээг  талууд харилцан тохиролцсон 1.5-д “зээлдэгч нь энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг нь 0,1%-ийн алданги тооцно”, 9.1-д “зээлдэгч нь энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-ийн алданги төлнө.” гэж заасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 60 сар буюу 5 жилийн хугацаа 2023 оны 5 сарын 30-ны өдөр дууссан. Үүнээс хойш 2023 оны 5 сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 9 сарын 1-ний өдөр хүртэл нийтдээ хуанлийн 102 хоног болж байна. Үндсэн зээл 500 сая төгрөгийн 0,1% алданги  хоногт ер нь хариуцагч нь 500 мянган төгрөгийн алданги төлөх ёстой . Тэгэхээр 102 хоногоо 500 мянган төгрөгөөр үржүүлэхээр нийтдээ 51 сая төгрөгийн алданги төлөх ёстой.

 

Хариуцагч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа үндсэн үйл ажиллагааны чиглэлийн кофе шоп болон хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2020 болон 2021 онуудад бол дэлхий нийтийг хамарсан Корона вирус цар тахлын улмаас одоо ******* компаний өдөр тутам хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй байна.

 Гэтэл одоо ковидын улмаас өмнө нь ордог байсан орлогоо 2020 болон 2021 онуудад бол олж чадаагүй.

 Би  өмгөөлөгчөөр хуралд орсноосоо хойш Худалдаа аж үйлдвэрийн танхимд “хүнд нөхцөлийн гэрчилгээ” авахаар хүсэлтээ өгсөн юм. Өнөөдрийн байдлаар албан бичгийн хариу гараагүй байна гэв.

 

3. Хариуцагч Д.Урантуяа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

 

******* ХХК нь******* дунд үйлдвэрийн газартай 2018 оны 05 сарын 30-ны өдөр 88/2018/3/12 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.  Тухайн зээлийн гэрээгээр үндсэн зээлийн 500 сая төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй 60 сар буюу нийтдээ 5 жилийн хугацаатай зээлсэн.

Миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, нэгч төгрөг аваагүй, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн амчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387 дугаартай оффис, үйлдвэрийн зориулалтын 432м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай 000540127 гэрчилгээний дугаар бүхий газрыг барьцаалсан.

 

 Д.Урантуяа надаас хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна, би зөвхөн барьцааны зүйлийн өмчлөгчийн хувьд оролцсон. Иймд Д.Урантуяа надаас 786,999,693 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2018 оны 05 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 05 сарын 30-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, төсөл хэрэгжүүлэх баталгаа, ******* хХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, компианий дүрэм, зээл эргэн төлөлтийн хуваарь, Д.Урантуяагийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэлүүд, руулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, бичгээр гаргасан тайлбар, ХААН банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шинжлэн судлаад         

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1.Нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газар нь хариуцагч, “*******” ХХК, Д.Урантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 33,441,952 төгрөг, алданги 155,816,879 төгрөг, нотариатыг зардал 25,000 төгрөг, нийт 689,287,331 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг нийт 786,999,693 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

 

2. Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Д.Урантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387, 000570962 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 мкв үл хөдлөх эд хөрөнгө, Д.Урантуяагийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай, 000540127 гэрчилгээтэй 429 мкв2 газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

 

3. Хариуцагч “ *******” ХХК нь 500,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, зээлийн хүү 36,971,193 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 536,999,693 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй  гэж маргасан.

4. Хариуцагч Д.Урантуяа нь би зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй, харин зээл төлөөгүй нөхцөлд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, зээл 786,999,693 төгрөгийг би төлөхгүй гэж маргасан.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. “*******” ХХК нь******* дунд үйлдвэрийн газартай 2018 оны 05 сарын 30-ны өдөр 88/2018/3/12 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан, зээлийн гэрээгээр 500,000,000 төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай, махны зоорь барих зориулалтаар зээл авч,  зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй. /х.х-ийн 5-11 хуу/

5.1. Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Д.Урантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387, 000570962 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 мкв үл хөдлөх эд хөрөнгө, Д.Урантуяагийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай, 000540127 гэрчилгээтэй 429 мкв2 газрыг тус тус барьцаалсан байна. /х.х-ийн 12-18 хуу/

5.2. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний 60 сарын хугацаа 2023 оны 05 сарын 30-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзнэ. 

 Зээлийн гэрээ нь хуульд нийцсэн, талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа хариуцагч  “*******” ХХК, нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газар нарын хооронд  үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

6. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.3-т “-үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх дээд хугацаа 12 сар хүртэл байна.”, 1.5-д “ зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,1 хувийн алданги тооцно.” гэж тохиролцжээ. 

6.1. Хариуцагч “*******” ХХК-ийн ХААН банкны 5021636626 дугаарын дансанд 2018 оны 06 сарын 08-ний өдөр 500,000,000 төгрөг “ХХААХҮСайдын А-88 тоот тушаал зээл олгов,******* дунд үйлдвэрийн газар” гэсэн утгатайгаар шилжин орсон болох нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдсон энэ талаар хариуцагч маргаагүй.

7. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр “Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн хөшүүргийн төлбөр буюу алдангид 13,044,840 төгрөг, хүүгийн төлбөрт 5,013,973 төгрөг төлсөн.” гэж тайлбарласан бөгөөд үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 36,971,193 төгрөг, алданги 250,000,000 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг нийт 786,999,693 төгрөгийг шаардсан.

7.1. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч “*******” ХХК нь  500,000,000 төгрөгийг жилийн 3%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн, энэ хугацааны хүү 75,000,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 5,013,973 төгрөгийг хасаж тооцон, хариуцагч “*******” ХХК-иас  зээлийн хүүнд 69,986,027 төгрөг гаргуулах үндэслэлтэй, харин хамтран үүрэг гүйцэтгэгч  Д.Урантуяа нь зээлийг аваагүй тул зээл төлөхөөс чөлөөлөх үндэслэлтэй байна.

7.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 232.4-т “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь алдангид 250,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5-д “ зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 0,1 хувийн алданги тооцно.” гэж тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа нь 2023 оны 05 сарын 30-ний өдөр дууссан бөгөөд хугацаа дууссан өдрөөс  2023 оны 09 сарын 01-ний өдөр хүртэлхи нийт 94 хоногоор тооцон хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд хариуцагч “*******” ХХК-иас 94 хоногийн алданги болох  47,000,000 төгрөгнөөс төлсөн 13,044,840 төгрөгийг хасаж, нийт 33,955,160 төгрөг /94*500,000 төгрөг=47,000,000-13,044,840=33,955,160 төгрөг/-ийн алданги гаргуулан нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газарт олгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагадаа нотариатын зардалд 28,500 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар нотлоогүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

8. Иймд хариуцагч “*******” ХХК-иас үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 69,986,027 төгрөг, алданги 33,955,160 төгрөг, нийт 603,941,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 183,058,506 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

            9. Нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газар хариуцагч Д.Урантуяа нарын хооронд 2018 оны 05 сарын 30-ны өдөр “Үл хөдлөх нд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдан Д.Урантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387, 000570962 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 мкв үл хөдлөх эд хөрөнгө, Д.Урантуяагийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай, 000540127 гэрчилгээтэй  429 мкв2 газрыг тус тус барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж хуульчилсан.

 

10. Иймд хариуцагч “*******” ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Д.Урантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387, 000570962 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 мкв үл хөдлөх эд хөрөнгө, Д.Урантуяагийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай, 000540127 гэрчилгээтэй  429 мкв2 газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                                       

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас  603,941,187 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 183,058,506 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК нь сайн дураар үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Урантуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрлэлийн төвийн бүс ХД-56 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2205017387, 000570962 дугаар бүхий оффис үйлдвэрийн зориулалттай 432 мкв үл хөдлөх эд хөрөнгө,

харицагч Д.Урантуяагийн эзэмших эрхийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18640309787574 нэгж талбарын дугаартай, 000540127 гэрчилгээтэй  429 мкв2 талбайтай контор, үйлчилгээний зориулалттай газраар  тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 3,177,655 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч******* дунд үйлдвэрийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 181/ШЗ2023/12000 тоот шүүгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар авсан арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.          

 

       

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 А.МӨНХЗУЛ