Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/03981

 

 

 

 

 

 

 

 

 2023 оны 11 сарын 07 өдөр                     Дугаар 102/ШШ2023/03981                 Улаанбаатар хот

                      

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Нхолбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянаад     

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Н.Г холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шинжээч "Д" ХХК, нэхэмжлэгч Д.А өмчлөлийн эрхийн улсын Ү-000000 дугаарт бүртгэлтэй, ..... дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 31 дүгээр байрны 18 тоот, 54 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 212.477.731 төгрөгөөр үнэлсэн 0000 дугаартай мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гаргасан.

        Нэхэмжлэгчийн өмчлөлийн ..... дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 31 дүгээр байрны 18 тоот, 54 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай, 1 дүгээр давхарт байрлах 3 өрөө орон сууц нь ...... дүүргийн Төмөр замын дээд сургуулийн урд тал төв зам болох ...... дугаар гудамжны дагуу хотын үнэ цэнэтэй, ашигтай байршилд байдгаас гадна нэг метр квадрат талбайн үнэ 3.500.000 төгрөг нийт 308.000.000 төгрөгийн үнэтэй 88 метр квадрат талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай, 30.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий авто зогсоолоор арилжих дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулсан байдаг.

        Шинжээч "Д" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй мөн түүнчлэн өмчлөгчөөс хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл аваагүйн улмаас зах зээлийн бодит үнэлгээг тогтоогоогүй гэж үзэж байна.

        Иймээс шинжээчийн дүгнэлтээр орон сууцыг 212.477.731 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хөрөнгийн үнэлгээ гаргасан "Д" ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн.

          Энэ бол 52 метр квадрат талбайтай хүн амьдардаг орон сууцтай холбоотойгоор үнэлгээг гаргасан.

         Шинжээч Ц.Т, Д.А зүгээс тодорхой мэдээллүүдийг өгсөн байдаг.

         Энэ орон сууц  өргөтгөлтэйгээ нийлээд 82 метр квадрат талбайтай.

         Одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй цоожтой байна.

         Орлогын хандлагаар дүгнэлтээ хөрөнгийн үнэлгээний байгууллага гаргасан.

         Гэхдээ хүн амьдрах зориулалттай 3 өрөө орон сууцыг 600.000 төгрөгөөр үнэлсэн байсан.

         Өнөөдөр 600.000 төгрөгийн 3 өрөө орон сууц гэж байхгүй.

         Д.А хувьд үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж сард 3.200.000 төгрөгийн орлого олдог.

         Үүнтэй холбоотойгоор ямар нэг мэдээлэл гаргаагүй. Үүнийг жишиг үнийн аргыг ашигласан гэхэд хэцүү. Энэ байр төмөр замын арктай байшин ба хаа хамаагүй газар байрлах үйлчилгээний зориулалттай дэлгүүрийг олон нийтэд нээлттэй мэдээллээс авч 310.000.000 төгрөгөөр үнэлж Д.А өмчлөлийн хөрөнгийг метр квадрат бага гэх шалтгаанаар 212.477.731 төгрөгөөр үнэлсэн.

         Шинжээч өртгийн, харьцуулалтын, орлогын, зах зээлийн хандлагыг ашиглаж үнэлгээ гаргах ёстой боловч дүгнэлт дээр аль аргыг ашигласан нь ойлгомжгүй.

        Нэхэмжлэгчийн хувьд 4.500.000 төгрөгөөр 88 метр квадрат үйлчилгээний талбайг зөвхөн хөнгөлөлттэй нөхцлөөр буюу нэг давхарт үйлчилгээ эзэмшдэг иргэдэд 3.500.000 төгрөгөөр нэг метр квадрат талбайг зарж байгаа талаар хангалттай мэдээлэл өгсөөр байтал зориулалтын дагуу ашигладаг нөхцлүүдийг зах зээлийн үнэтэй харьцуулж үзсэн гэхэд эргэлзээтэй.

         Миний хувьд “Х.К ББСБ” ХХК-ийг мөрдөн шалгах ажиллагаанд татаж оруулах талаар удаа дараа хүсэлт гаргаж өгч байгаа.

         Мөн ирээдүйд бий болох хөрөнгийн талаар тодорхой мэдээлэл өгсөөр байтал харьцуулалт хийх, жишиг үнийн аргыг ашиглахгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй учраас үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

        4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000000000 дугаартай Шийдвэрээр хариуцагч Д.А 226.352.595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Х.Б ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 000000 дугаартай Тогтоолоор явуулсан.

          Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, ....... дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 18 тоот, 54 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Ү-2205004941 дугаарт бүртгэлтэй ........ дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 4-А дугаар байрны 24 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцуудыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00000000 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн.

         Эрхийн улсын Ү-00000000 дугаарт бүртгэлтэй ....... дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 18 тоот, 54 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0000000 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А 750.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч "Х.К ББСБ" ХХК зөвшөөрөхгүй шинжээч томилох хүсэлтийг гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0000 дугаартай Тогтоолоор "Д" ХХК-ийн шинжээч Ц.Т томилогдож тус барьцаа хөрөнгийн үнэлгээг 212.477.731 төгрөгөөр тогтоосон.

       Үнэлгээний тайланг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад 2023 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 000000 дугаартай Албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

       Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдан шинжээчийн дүгнэлт хууль ёсны дагуу хйигдсэн тул үнэлгээтэй холбогдож гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

      5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

      6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн лавлагаа, Д.А, Л.Б олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0000 дугаартай Мэдэгдэл, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0000 дугаартай Албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ДТ-057 дугаартай гурван талт гэрээ, гэрээний хавсралт, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дугаартай Ашиглалт шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний нэмэлтээр талбай худалдан авах захилгын гэрээ, 0000 гэрээний хавсралт-1, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 000000 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол

 

       7.Хариуцагчаас Б.О, Ц.А нарт олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0000000 дугаартай Шүүгчийн захирамж мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудас,00000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00000 000000 дугаартай үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 000000 дугаартай Эд хөрөнгийг хураасан тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч Д.А үнийн санал өгөх тухай хүсэлт, төлбөр авагчийн шинжээч томилуулах хүсэлт, “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаатай Шинжээч томилсон тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх актыг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

       1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

       2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шаардах эрхийн үндэслэлээ “Тухайн байр үнэ цэнэтэй байрлалд байрладаг бөгөөд түрээслэж ашиг олдог байсан. Нэхэмжлэгч байрны талаар тодорхой мэдээлэл өгсөөр байхад шинжээч харьцуулалт хийх, жишиг үнийн аргыг ашиглахгүйгээр үнэлгээ гаргасныг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.

 

       3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нэхэмжлэлийн татгалзлаа “Талууд үнийн санал дээр тохиролцоогүй учраас хуульд зааснаар томилсон шинжээчийн дүгнэлт хууль ёсны дагуу гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.

 

       4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

       5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000000 дугаартай Шүүгчийн захирамжаар хариуцагч Д.А зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 225.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.Б ББСБ” ХХК-д олгохоор, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын Ү-000000 дугаарт бүртгэлтэй, ...... дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 0-А дугаар байрны 24 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. 

 

       6.Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шийдвэрт дурдагдсан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Д.А, Г.Түвшин, Г.С нарын өмчлөлийн дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 4-А дугаар байрны 24 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн боловч төлбөр төлөгч Д.А өөрийн өмчлөлийн, нэг хүний өмч, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000дугаартай, дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 18 тоот, 51 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн талаар талууд маргахгүй байна.

       

7.Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч төлбөрөө сайн дураараа төлөөгүйд талууд маргаагүй харин нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж мэтгэлцэж байна.

 

          8.Хэрэгт авагдсан бичгийн баримтаар хариуцагч байгууллага маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар доорхи ажиллагааг явуулжээ.    

 

          9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 0000000 дугаартай Шүүгчийн захирамжийг мөн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0000 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хариуцагч 000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.С шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг нээн, 00000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг гарсан байна.

 

         10.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000000 дугаартай тогтоолуудаар битүүмжлж, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0000000 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураасан нь тогтоогдож байна.

         

         11.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн нь бичгийн баримтаар тогтоогдож уг шийдвэр гүйцэттгэх ажиллагаа мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        12.Дээрх мэдэгдлийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5/166 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гарч, “Д” ХХК-ийг шинжээчээр томилж, эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 0000 дугаартай дүгнэлтээ ирүүлснийг төлбөр төлөгчид 2023 оны  05 дугаар сарын 12-ны өдрийн 00000 дугаартай мэдэгдлээр ....... дүүрэг, 2 дугаар хороолол, 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 18 тоот, 51 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц 212.477.731 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэхэд нэхэмжлэгч үнийн саналыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

        13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд эрх үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй тухайн байрыг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, 2018 онд шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч, төлбөр авагчид төлбөр төлөөгүй үйл баримт баримтаар нотлогдож байна.

      

        14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба энэ шийдвэрийн дагуу хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

           115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлтэй, хариуцагч Н холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА