Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04933

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04933

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

НэхэмжлэгчСонгинохайрхан дүүргийн 0000, өөрийн байранд оршин байрлах, Д х ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Р п м ХХК /рд:0000/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлс болон гэрээнээс учирсан хохиролд нийт 17,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч А.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Д х ХХК нь барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Р п м ХХК-тай 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн 2022 оны 05-р сарын 30-ны өдрийг хүртэл 4 өдрийн хугацаанд дээврийн засварын ажил гүйцэтгэх зориулалтаар Ажил гүйцэтгэх гэрээг 2022 оны 05-р сарын 26-ны өдөр байгуулсан билээ. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч Р п м ХХК нь Сонгинохайрхан дүүргийн, 0000 хаягт байрлах Драгон төвд хамаарагдах Улаан Байшин-ийн дээврийн засварын ажил болон нэг цэгийн үйлчилгээ- ний байрны дээврийн засварын ажлыг хийхээр харилцан тохиролцсон бөгөөд талууд гэрээний үнийн дүнг 6,525,000 төгрөг байхаар тохиролцсон. Манай байгууллагын зүгээс гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг гүйцэтгэгчид бүрэн төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч ажлаа гүйцэтгэснээс хойш тухайн засварласан дээврээс дусаал дусаж доголдол илэрсэн ба манай байгууллагаас доголдлыг арилгуулах талаар удаа дараа холбогдоход эхний 1-2 удаад янзалж өгнө гэсэн боловч түүнээс хойш утсаа авахгүй алга болсон. Нөгөөтээгүүр, хариуцагч Р п м ХХК нь Улаан Байшин-ийн дээврийг засварласан ажиллаа бидэнд хүлээлгэн өгч, акт үйлдээгүй бөгөөд ажлыг гэрээнд заасан нөхцөлөөр гүйцэтгэсэн эсэх нь эргэлзээтэй байсан. Улмаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг шалгаж үзэхэд гэрээнд 3 үе шингэп резинэн ус тусгаарлалт хийх /1м2 талбайд 2л шипгэн резин ашиглах/ гэж заасныг зөрчсөн төдийгүй ажил гүйцэтгэсэн хэсгийг цэвэрлэж хатаалгүйгээр маш чанаргүй гүйцэтгэсэн байсан. Бид бүхэн энэхүү доголдлыг зайлшгүй арилгуулах шаардлагын улмаас хариуцагчаар дээврийн ажил гүйцэтгүүлсэн Улаан байшин нэршилтэй барилгад Ө ү ХХК-иар салхивч хийлгүүлж, дээврээс дусаал дусах асуудлыг тухайн компани өөрсдөө шийдвэрлэж гарсан зардлыг манай байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байгаа билээ. Мөн манай байгууллагын салбар үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудалд дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлэхээр Р п м ХХК-тай аман байдлаар тохиролцож 4,500,000 төгрөгийг төлсөн. Р п м ХХК нь дээврийг резинэн будаг ашиглан 3 үе давхарлах байсныг 1 үе нимгэн давхарласан байсан ба түүний дараагаар бороо ороход дээврээс дусаал дусаж эхэлсэн. Тодруулбал, бидний зүгээс хариуцагчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу 6,525,000 төгрөг болон Ө ү ХХК-ийн дээврийн хэсгийг засварлаж салхивч байршуулсан төлбөр 6,461,000 төгрөг, Сансар зочид буудлын дээврийн засварын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зардал 4,500,000 төгрөг, нийт 17,486,000 төгрөгийн хохирол манай байгууллагад учраад байна. Байгууллагын зүгээс дээрх асуудлаар хариуцагчид удаа дараа хандсап ч утсаа авахгүй, манай албанд бичигт хариу өгөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т Гүйцэтгэгч нъ гэрээт ажлыг хүлээлцсэнээс хойш чанар, аюулгүй байдлын баталгааг 5 жилийн хугацаатай олгоно. Баталгаат хугацаанд чанарын болон аюулгүй байдльт доголдол үүсвэл Гүйцэтгэгч өөрийн зардлаар доголдлыг арилгах буюу Захиалагчид учирсан хохирол, зардлыг барагдуулна гэж, Гэрээний 2.1-т Гэрээгээр гүйцэтгэгч нь Захиалагчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу Захиалгат а.жлыг мэргээ/слийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн Захиалагчид хүлээлгэн огно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай байгууллагад хохирол учруулаад байна. Хариуцагч Р п м ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа чанар стандартын шаардлага хангаагүй. гэрээт ажлын үр дүнг гэрээнд зааснаар акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчисний улмаас гэрээний төлбөрт төлсөн 6,525,000 төгрөг, Ө ү ХХК-иар салхивч хийлгүүлсэн төлбөр 6,461,000 төгрөг, Сансар зочид буудлын дээврийн засварын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зардал 4,500,000 төгрөг, , нийт 17,486,000 төгрөгийн хохирол учирсан байна. Манай байгууллагын зүгээс ажил гүйцэггэх гэрээний 10.2-д Гүйцэтгэгчийн буруугаас ажил зогссон , Гэрээнд заасан хугацаанд үе шаттай ажчаа дуусгаагүй бол гэрээт ажшг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хопог тутамд Гэрээний нийт үнийн дүигийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг Захиалагчид төлнө гэж заасны дагуу алданги тооцох боломжтой ч алданги тооцохгүй үнийн дүнгээр нэхэмжилж байгаа билээ. Иймд хариуцагч Р п м ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчиж манай байгууллагад хохирол учруулсан тул хариуцагчаас 17,486,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Улаан байшингийн дээврийн ажил болон Сансар зочид буудлын дээврийн ажлыг Д х ХХК-ийн өгсөн төсөв, мөнгөнд нь тааруулан орц норм стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Анх Г.П нь бага мөнгөнд тааруулаад дээврээс ус гоожихгүй болгоод өгөөч гэж хэлсэн. Зах зээлийн үнээс бага үнээр хийвэл чанаргүй болж болохыг Г.Пд хэлэхэд тэрээр Улаан байшингийн дээврийг 6,525,000 төгрөг, Сансар зочид буудлын дээврийн ажлыг 4,500,000 төгрөгөөр гүйцэтгэхийг хэлсэн. Энэ төсөв нь чанаргүй ажил болохыг хэлж сануулж байсан. Улаан байшингийн дээврийн ажлыг гэрээнд тохирсоны дагуу 3 үе шингэн түрхсэн. Гэрээгээр дээврийн хар цаасыг хуулаад шинээр хар цаас тавьж засах тохиролцоо байгаагүй, зөвхөн 3 үе шингэн түрхэх ажил байсан. Уг ажлыг гүйцэтгэснээс хойш хэд хоногийн дараа бороо ороход дотогш ус шүүрсэн. Уг шалтгааныг тус компанийн инженерийг байлцуулан олж тогтоосон. Ус шүүрсэн шалтгаан нь гэрээнд ороогүй талбай болох уг барилгын хоёр хаалганы саравчуудаар үндсэн хана руугаа нэвчин хучилтын хавтан дагаж дотогш шүүрч байсныг олж тогтоосон. Иймд нэмэлт ажлын гэрээ хийж нэмж төсөв өгвөл засч өгье гэхэд нэхэмжлэгч талаас дахиж мөнгө гаргахгүй гээд дахин энэ тухай яриагүй тэр чигтээ чимээгүй болсон. "Нэг цэгийн үйлчилгээ"-ний хэсэг нь Драгон төвийн зүүн талын үргэлжилсэн нэг хэсэг ба уг дээврийн ажлыг үнэгүй хийж өгсөн. Гэрээнд тохирсноор өгсөн төсөвт нь тааруулан орц норм стандартын дагуу засаж өгсөн. "Сансар" зочид буудлын дээврийн ажлыг Г.Птой аман гэрээ хийж зах зээлийн үнээс тал үнээр нь буюу хийгдэх ёстой орц нормыг тал хувиар багасган хийж өгөхөөр тохиролцсон. Дусаал гоожсон тохиолдолд төсвийг нэмж орцын дагуу дахин хийе гэж тохирсон. Удалгүй бороо орж дусаал гоожсон. Бид нэмэлт ажлаа хийе мөнгөө шилжүүлнэ үү гэхэд маргааш нөгөөдөр гэж ярьсаар өөрсдөө чимээгүй болсон. Бид гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж ирсэн ба эднийхтэй эв зүйн аргаар харилцан тохирох талаар яриа хэлцэл явуулж ирсэн бидэнд бусдыг хуурч хохироосон зүйл байхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан тооцооны хүснэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, Ө ү ХХК-ийн албан бичиг, зарлагын баримтууд, инженер Б.Эоос гаргасан нөхцөл байдлын дүгнэлт, фото зураг,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Б, Г.П нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д х ХХК нь хариуцагч Р п м ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд нийт 17,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Р п м ХХК нь Сонгинохайрхан дүүргийн, 0000 хаягт байрлах Драгон төвд хамаарагдах Улаан Байшин-гэх нэртэй барилгын дээврийн засвар хийж, 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийх болон нэг цэгийн үйлчилгээ-ний байрны дээврийн засварын ажлыг гүйцэтгэх, Д х ХХК нь 6,525,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг ажлын хөлс нь Улаан Байшин-гэх нэртэй барилгын дээврийн засварын ажилд хамаарах хөлс байх ба нэг цэгийн үйлчилгээний ажлыг үнэгүй хийж гүйцэтгэхээр талууд тохирчээ.

 

3.1 Мөн Р п м ХХК нь "Сансар" зочид буудлын дээврийн ажлыг гүйцэтгэх, Д х ХХК нь 4,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд амаар харилцан тохиролцсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон.

 

Талуудын хэн аль нь Улаан байшингийн дээврийн ажлын хөлс болох 6,525,000 төгрөг, Сансар зочид буудлын дээврийн ажлын хөлс 4,500,000 төгрөгт бараа материалын үнэ болон гүйцэтгэх ажлын хөлс багтсан болохыг тайлбарласан.

3.2 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Р п м ХХК нь Улаан байшингийн дээврийн ажлыг 3 үе шингэнээр давхарлаагүй, гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй. Удалгүй дээврээс ул алдсан тул Ө ү ХХК-иар агааржуулалтын хоолой хийлгүүлсэн. Сансар зочид буудлын дээврээс мөн ус алдсан. Иймд Р п м ХХК нь чанаргүй ажил гүйцэтгэсэн тул Улаан байшингийн ажлын хөлсөнд төлсөн 6,525,000 төгрөг, Ө ү ХХК-д төлсөн 6,461,000 төгрөг, Сансар зочид буудлын ажлын хөлсөнд төлсөн 4,500,000 төгрөг, нийт 17,486,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Улаан байшин болон Сансар зочид буудлын дээврийн ажлыг засварлахад гарах төсвөөс 50 хувиар бага үнээр хийж гүйцэтгэж өгөхийг нэхэмжлэгч өөрөө хүссэн. Бага зардлаар гүйцэтгэвэл хожим ус алдаж магадгүй болохыг хэлсэн. Ингэхэд нэхэмжлэгч бага зардлаар гүйцэтгэхийг хүсч, дараа нь ус алдвал дахин хөлс өгч засварлуулахаар тохирсон. Улаан байшингийн дээврийн ажилд 3 үе шингэн түрхсэн уг ажил нь 6,525,000 төгрөгт багтсан. Сансар зочид буудлын дээврийн ажилд 4,500,000 төгрөгийн хэмжээнд нь ажлыг гүйцэтгэсэн гэж тус тус тайлбарлаж маргасан.

5. Талууд гүйцэтгэгч Р п м ХХК-ийг Улаан байшин, Нэг цэгийн үйлчилгээний төв, Сансар зочид буудлын барилгын дээврийн ажлыг гүйцэтгэсэн үйл баримтад талууд маргаагүй. Харин уг гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гүйцэтгэгчийн доголдолтой ажил гүйцэтгэснээс ус гоожсон эсэх, эсхүл захиалагчийн хүссэн бага төсвөөр гүйцэтгэснээс доголдол үүссэн эсэх үйл баримтад маргаж байна.

5.1 Нэхэмжлэгч нь хэрэгт Ө ү ХХК-ийн албан бичиг, инженер Б.Эоос гаргасан нөхцөл байдлын дүгнэлт, дээврийг харуулсан фото зураг болон дүрс бичлэгийг нотлох баримтаар цуглуулж өгсөн ба эдгээр баримтаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болох нь тогтоогдоно гэж тайлбарласан.

5.1а Шүүх фото зураг болон бичлэгийг үндэслэн ажлын үр дүн доголдолтой эсэх, доголдолтой бол ямар хэмжээнд доголдолтой байгаа болох, ажлыг гүйцэтгэхдээ талуудын тохирсон төсвийн хэмжээнд гүйцэтгэсэн эсэх үйл баримтыг тогтоох боломжгүй. Д х ХХК-ийн инженер Б.Эоос гаргасан нөхцөл байдлын дүгнэлт нь нэг талын баримт байх тул шүүх уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэхэд учир дутагдалтай.

Иймд шүүх шинжээч томилж, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь доголдолтой эсэх, доголдолтой бол юунаас үүссэн эсэх, захиалагчаас өгсөн төсвийн хэмжээнд ажлыг гүйцэтгэсэн эсэх үйл баримтад дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

5.2 Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас ...Улаан байшингийн дээврийн ажлыг хийхдээ хуучин хар цаасан дээр шингэн резин ус тусгаарлагч түрхсэн байна. Хуучин дээвэр нь ус гоождог байсан бөгөөд дээврийг засварлахдаа хар цаасыг хуулж дээврийн налууг шинээр гаргах ажлыг хийгээгүй байна. Дээврийн налууг сайн гаргаагүйгээс дээвэр дээр эс тогтдог. Гэрээгээр дээврийг зөвхөн шингэн резин уг тусгаарлагч түрхэхээр тохирсон тул технологийн дагуу хийх ёстой ажлыг хийгээгүй байна. Дээврийн ажлыг хийсэний дараа зассан дээврийн цоолж агааржуулалт хоолой хийсэн. Дээврийн 3 үе шингэн резин ус тусгаарлалт хийсэн ажлын зузаан нь 1.6 мм зузаантай байв.

Сансар зочид буудлын дээврийн засварын ажил чанар муутай, алаг цоог хуучин хучилтийн зарим хэсгийг дээврийн түрхлэг бүрэн дараагүй байна. Нэг үе будах ажлын хөлс төлсөн тул нэг үе явсан. Дээврийн ажлын тусгаарлалтын зузаан 0.8 мм байв.

Улаан байшин гэх нэртэй барилгын дээврийн засварын ажлын гүйцэтгэлийн үнэ 6,525,000 төгрөг болно. Сансар зочид буудлын дээврийн засварын гүйцэтгэлийн үнэ 3,870,000 төгрөг болно. Улаан байшин болон Сансар зочид буудлын дээврийн ажилд тус тус доголдол үүссэн байна. Уг доголдол нь дээврийн ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс болжээ. Дээврийн ажлыг технологийн дагуу хийх хэмжээний санхүүжилтээр гэрээ хийгээгүй байна гэх дүгнэлт ирүүлсэн.

5.2а Шинжээчийн дээрх дүгнэлтээр гүйцэтгэгч нь Улаан байшингийн дээврийн ажлыг гэрээгээр тохирсны дагуу 3 үе ус тусгаарлагч шингэн түрхсэн, захиалагчаас уг дээврийн ажилд хүлээлгэн өгсөн 6,525,000 төгрөгийн төсвийн хэмжээнд гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

5.2б Мөн шинжээчийн дүгнэлтээр Сансар зочид буудлын дээврийн ажлын гүйцэтгэлийн хэмжээ 3,870,000 төгрөг болохыг тогтоожээ.

5.3 Нэхэмжлэгч Д х ХХК-иас Улаан байшингийн дээврийн ажлыг гэрээгээр тохирсоны дагуу гүйцэтгээгүй, 3 үе шингэн түрхээгүйгээс ус алдсан гэж тайлбарласан нь дээрх шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...шинжээчийн дүгнэлтэд дээврийн ажлыг гүйцэтгэхдээ хар цаасыг хуулж, налууг гаргаагүйгээс ус тогтох шалтгаан болсон болохыг дүгнэсэн. Иймд гүйцэтгэгч нь ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж үзнэ гэж тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь,

5.3а Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих ажлыг Улаан байшингийн дээврийн завсарыг 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийх-ийг тохирсон байна. Үүнээс үзвэл гүйцэтгэгч нь дээврийн ажлыг гүйцэтгэхдээ хар цаасыг хуулах замаар дээврийн налууг гаргаж гүйцэтгэх ажлыг тохиролцоогүй байх ба энэ талаар хариуцагчаас ...3 үе шингэн түрхэх ажлыг хийхээр болсон. Хар цаас хуулж, налуу гаргах ажлыг тохироогүй, хэрвээ энэ ажлыг хийх байсан бол 6,525,000 төгрөгийн төсөв яагаад ч хүрэхгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

5.3б Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т гүйцэтгэгч нь ажил гүйцэтгүүлэхээр захиалагчийн шилжүүлсэн материал, ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал; ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Уг үүргээ гүйцэтгэгч нь биелүүлсэн болох нь хариуцагчаас гаргасан ...зах зээлийн үнээс бага төсвөөр гүйцэтгэвэл ажил доголдол үүсч болохыг хэлэхэд бага үнээр хийж өгөхийг хүссэн гэх тайлбар, шинжээчийн Гэрээгээр дээврийг зөвхөн шингэн резин ус тусгаарлагч түрхэхээр тохирсон тул технологийн дагуу хийх ёстой ажлыг хийгээгүй байна гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

5.3в Эдгээрээс дүгнэвэл гүйцэтгэгч Р п м ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Улаан байшингийн дээврийн завсарыг 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэсэн, уг гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг захиалагчаас төлсөн 6,525,000 төгрөг болохыг шинжээч тогтоосон. Иймд нэхэмжлэгчээс гаргасан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 6,525,000 төгрөгийг буцаан гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

5.4 Нэхэмжлэгч нь ...Улаан байшингийн дээврийн ажил доголдолтой гүйцэтгэсэн байсан тул Ө ү ХХК-иар засварлуулж, агааржуулалтын хоолой хийлгэсэн, уг ажлын хөлсөнд 6,461,000 төгрөгийг төлсөн. Дээврийн ажлыг чанартай хийсэн байсан бол агааржуулалтын хоолой хийлгэх шаардлагагүй байсан гэж тайлбарлаж, Ө ү ХХК-д төлсөн гэх 6,461,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас өөрт хохирол учирсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй.

 

5.4а Гүйцэтгэгч Р п м ХХК нь Улаан байшингийн дээврийг 3 үе ус тусгаарлагч шингэн түрхсэний дараа дээврийг цоолж агааржуулалтын хоолой хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин уг агааржуулалтын хоолойг дээврээс ус алдуулахгүйн тулд хийлгэсэн гэх нэхэмжлэгчээс гаргаж буй тайлбар бодит байдалд нийцэхгүй байна. Аливаа хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаа явуулж буй байранд шаардлагатай агааржуулалтын хоолой байрлуулах нь тухайн компанийн асуудал юм. Агааржуулалтын хоолой суурилуулсан нь Р п м ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай хэрхэн холбогдож байгаа болохыг нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбарлаагүй.

 

5.4б Түүнчлэн Ө ү ХХК-иар дээврийн ажлыг засварлуулж ажлын хөлс төлсөн гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 13-17 дугаар талд авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдоно гэх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар баримтууд байна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг бүтэн хэлэлцүүлж, нотлох баримт шинжлэн судалсан ба шүүхээс дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг сануулсан. Гэвч уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь дээрх баримтуудаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт гаргаж өгөөгүй.

 

5.4в Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ө ү ХХК-ийн ажилтан Д.Бгээс ...Д х ХХК-ийн агааржуулалтын хоолой хийсний ажлын хөлс 6,461,000 төгрөгийг хүлээн авсан. Уг хөлс нь бүхэлдээ агааржуулалтын хоолой хийсэн ажлын хөлс байгаа гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд Ө ү ХХК-иар дээврийн ажлыг засварлуулаагүй байна. Мөн гэрчээс 6,461,000 төгрөгийг хүлээн авсан гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэг нь санхүүгийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдох учиртай.

 

Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д х ХХК-иас гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 6,461,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5.5 Нэхэмжлэгч нь Сансар зочид буудлын дээврийн ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, ус алдсан тул уг ажлын хөлсөнд төлсөн 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардсан.

 

Дээр дүгнэснээр талууд Сансар зочид буудлын дээврийн ажлыг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон, уг ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 4,500,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

5.5а Талууд Сансар зочид буудлын дээврийн ажлыг гүйцэтгүүлэх гэрээг бичгээр байгуулаагүйгээс шүүх уг дээвэрт ямар засварын ажил гүйцэтгүүлэхээр тохирсон болохыг талуудаас шүүх хуралдаанд тодруулахад ...ус тусгаарлагч шингэн резин түрхэх ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон гэж тайлбарласан.

 

5.5б Шинжээчийн дүгнэлтээр ...Сансар зочид буудлын дээврийн засварын ажил чанар муутай, нэг үе будах ажлын хөлс төлсөн тул нэг үе явсан. Дээврийн засварын гүйцэтгэлийн үнэ 3,870,000 төгрөг байна гэж дүгнэсэн. Үүнээс үзвэл захиалагч нь анхнаасаа 1 үе шингэн түрхэх ажлын хөлсний үнэ төлснөөс үүдэн ажлын чанар доголдолтой болоход нөлөөлсөн байна.

 

5.5в Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж, 353.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан. Талууд Сансар зочид буудлын дээврийн ажлын үр дүн, чанарын талаар заагаагүйн дээр ямар материалаар хэрхэн засварлах талаар тохиролцоогүй байна.

 

5.5г Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Г.Пгоос ...Би Д х ХХК-д зөвлөхөөр ажилладаг. Сансар зочид буудлын дээврийн ажлыг орц нормын дагуу шаардагдах үнийн тал үнээр нь тохирсон нь үнэн. Дараа нь ус гоожиход нь Р п м ХХК-иас засварлаад өгье гэхэд нь бид холбогдохгүй байсан нь үнэн гэж мэдүүлсэн.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр гүйцэтгэгч нь Сансар зочид буудлын дээврийн ажлыг засварлахад шаардагдах төсвийн хэмжээгээр гүйцэтгээгүй, захиалагчаас хүссэний дагуу ажлын төсвийн тал үнээр гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд Сансар зочид буудлын дээврийн ажил гүйцэтгэснээс хойш дахин ус алдсан явдалд хариуцагч Р п м ХХК-ийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч бага төсвөөр гүйцэтгэсэн тохиолдолд ажлын үр дүн чанаргүй болохыг захиалагчид сануулж байсан байна.

 

5.5д Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэгч Р п м ХХК нь Сансар зочид буудлын дээвэрт 1 үе шингэн түрхсэн, уг ажлын гүйцэтгэл нь нийт 3,870,000 төгрөг болохыг тогтоосон. Уг ажилд гүйцэтгэгч нь бараа материал болон ажлын хөлсний үнэ ороод нийт 4,500,000 төгрөгийн хөлс авсан атлаа 3,870,000 төгрөгийн хэмжээнд ажил гүйцэтгэсэн байх тул илүү авсан хөлс болох 630,000 төгрөгийг хариуцагч Р п м ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид Д х ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Р п м ХХК-иас 630,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,856,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 630,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 19,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

7.1 Шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн ажлын хөлс 550,000 төгрөг болсон болох нь шинжээчээс ирүүлсэн нэхэмжлэхийн баримтаар тогтоогдсон. Талуудын хэн аль нь шинжээчийн ажлын хөлсийг төлөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасан ба шүүхийн зардалд шинжээчийн ажлын хөлс хамаардаг.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн ажлын хөлсийг талууд хуваан хариуцах үүрэгтэй. Иймд зохигчдоос тус бүр 275,000 төгрөгийг гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэх нт зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р п м ХХК-иас 630,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,856,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн хөлсөнд нэхэмжлэгч Д х ХХК-иас 275,000 төгрөг, хариуцагч Р п м ХХК-иас 275,000 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ