Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2023/02807

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, ******* гудамж, 6 дугаар байр, 8 тоот хаягт байрлах ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* -ийн байр, 1-7 тоот хаягт байрлах ******* /РД:*******/-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулж, 138,552,581 төгрөг гаргуулах, оффиссын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжпэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 4-р сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу нэхэмжпэгч нь хариуцагчаас -тай 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-аас захиалсан барилгын материал худалдан авах, нийлүүлэх зардлыг санхүүжүүлэх (Гэрээний 1.2 болон 3.1.1.1 дэх заалт), санхүүжилтын мөнгөө буцаан авах (Гэрээний 3.1.2.1 дэх заалт), хамтын ажиллагаанаас бий болох ашиг буюу 500 сая төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууцыг гэрээний дагуу хүлээн авах эрх, үүрэг (Гэрээний 3.1.2.1 дахь заалт) харилцан хүлээсэн бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, зохих ёсоор биелүүлэх (Гэрээний 1.3 дахь заалт)-ээр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн барилгын материалыг худалдан авах зардалд зориулж 145 сая төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хас банкаар дамжуулан шилжүүлсэн бол 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 30 сая төгрөг нийт 175 сая төгрөгийг банкны шилжүүлгээр бэлнээр олгосон мөн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2018 онд үйлдвэрлэсэн Toyota Land Cruiser 200 маркийн, тээврийн хэрэгслийн улсын дугаар бүхий авто машиныг 125 сая төгрөгийн санхүүжилтэд тооцож, худалдах, төлбөрийг хүлээн авах эрх бүхий итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлж хариуцагчийн Гүйцэтгэх захирал олгосон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн барилгын материалыг худалдан авалтыг санхүүжүүлэх үүргээ бүрэн биелүүлж, нийт 300,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайлбал нэхэмжлэгчээс хүлээн авсан 300,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх (Гэрээний 3.1.2.1 дэх заалт) үүргээс гагцхүү 45,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн бол 128,000,000 төгрөгт 2012 онд үйлдвэрлэсэн Лексус 570 маркийн улсын дугаар бүхий автомашиныг төлбөрт тооцож өгсөн бөгөөд үлдэгдэл 127,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй байна.

Түүнчлэн, хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр харилцан тохиролцсон хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерын орон сууц /офисын талбай/-ыг бодит зах зээлийн үнээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгчид гэрээгээр шилжүүлэн өгөх (Гэрээний 3.2.1- 3.2.2 дахь заалт) үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй зайлсхийж байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулж, 138,552,581 төгрөг гаргуулж, оффиссын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 127,000,000 төгрөг, түүний 0,01 хувийн алданги болох 1,070,610 төгрөг нийт 128,070,610 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул ******* -ийн нэхэмжлэлтэй, -нд холбогдох иргэний хэрэгт 128,070,610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч, нэхэмжлэлээс үлдэх 500,000,000 төгрөгийн үнэ бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, ******* ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* -ийн дүрмийн хуулбар, итгэмжлэл, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ******* ******* болон нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хуулбар, ******* -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зураг, Хасбанкны дансны хуулга,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: ******* -иас т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, зураг, ******* -ийн түүхий эд материалын нийт төсөв,

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: -иас ирсэн гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр -иас ирүүлсэн дугаартай албан бичиг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ******* -иас ирүүлсэн 16 дугаартай албан бичиг.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* -аас хариуцагч ******* -д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж хөрөнгө оруулалтын төлөгдөөгүй үнийн дүнгийн 127,000,000 /нэг зуун хорин долоон сая /төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 843 хоногийн алданги болох 10,706,100 /арван сая долоон зуун зургаан мянга нэг зуун/ төгрөгийн хамт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846,481 /найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг нийт 138,552,581 /нэг зуун гучин найман сая таван зуун тавин хоёр мянга таван зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хоёр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* -иас нэхэмжлэлийг шүүхээс гардан авч, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаас хөрөнгө оруулалтын гэрээний төлөгдөөгүй үнийн дүн болох 127,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрдөг.

Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.1-т заасны дагуу хөрөнгө оруулсан 300,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлөөгүй үлдсэн 127,000,000 төгрөгийг, уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан алдангид 1,070,610 төгрөг нийт 128,070,610 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид нэхэмжлэлийн нэг дэх нэхэмжлэлийн шаардлага дээрээ эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны явцад байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч нарын эвлэрлийг батлаж, нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтын төлөгдөөгүй үнийн дүнгийн 127,000,000 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 843 хоногийн алданги болох 10,706,100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэг дэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох нэхэмжлэгч ******* *******

-иас хариуцагч ******* -д холбогдуулан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,000,000 төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг *******лэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

Нэхэмжлэгч ******* ******* -иас хариуцагч ******* -тай 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар зохигч нар харилцан хүлээн зөвшөөрдөг бөгөөд хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар шүүх үнэлээгүй бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар гаргуулахаар зохигч нарт даалгасан боловч уг гэрээний эх хувь зохигч нарын хэн алинд нь байхгүй байгаа талаар зохигч нар тайлбар шүүхэд өгсөн, харин уг гэрээг болон гэрээний бүх зүйл заалтыг зохигчид хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож байгуулсан талаар шүүхэд болон шүүхэд хуралдаанд удаа дараа тайлбарласан тайлбар, хариуцагч ******* -ийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай албан тоотод ******* ******* болон хариуцагч ******* -тай 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эх хувь олдохгүй байгаагаас өмнөх шүүх хуралдаан хойшлогдох болсонд уучлал хүсье. Тухайн гэрээ нь манай талд хуулбар хувь байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн гэрээтэй /хуулбар/ таарч байх тул гэрээ байгуулсанд маргаагүй болно гэсэн албан бичгээр, мөн зохигч нар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн хөрөнгө оруулалтын төлөгдөөгүй үнийн дүнгийн 127,000,000 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 843 хоногийн алданги болох 10,706,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.1-т заасны дагуу хөрөнгө оруулсан 300,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан төлөөгүй үлдсэн 127,000,000 төгрөгийг, уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан алдангид 1,070,610 төгрөг нийт 128,070,610 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцож, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан эвлэрлийн гэрээгэээр тус тус зохигчдын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээ-ний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран

ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараахь зүйлийг тусгана, Үүнд:

476.3.1.гэрээний талуудын нэр, хаяг;

476.3.2.хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго;

476.3.3.талуудын эрх, үүрэг;

476.3.4.удирдлагын бүтэц, эрх, үүрэг;

476.3.5.ашиг, алдагдлыг хуваарилах журам;

476.3.6.гэрээнээс гарах журам;

476.3.7.гэрээний хугацаа;

476.3.8.гэрээг дуусгавар болгох *******лэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам гэж зааснаар зохигчид хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, дээрх хуулийн хэсэг, заалтад зааснаар ашиг хуваарлих журмыг зохицуулсан байна. Зохигчдын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 1.2-т заасан Талуудын хөрөнгө оруулалтын зорилго нь талууд энэхүү гэрээний 3.1-т заасан хөрөнгийг А тал нь Б талд хөрөнгө оруулалт хийж, -ны -тай 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан тоот ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, түүнээс гарах ашгийн тодорхой хувийг энэхүү гэрээний 3.2-т заасан хэмжээгээр хуваан эзэмшихтэй холбоотой үүсэх аливаа харилцааг зохицуулна, гэрээний 3.2-т заасан талуудын эзэмших хувь, хэмжээ, гэрээний 3.2.1-т заасан А тал нь 3.1.1-т заасан хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий бартерийн орон сууц /оффисын талбай/-г бодит зах зээлийн үнээр 2020 оны 12 сарын 31-ний дотор Б талаас захиалгын гэрээгээр шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх эдэлнэ, гэрээний 3.2.2-т заасан Б тал нь 3.1.1 дэх хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий бартерийн байр /оффисын талбай/-г бодит зах зээлийн үнээр 2020 оны 12 сарын 31-ний дотор А талд захиалгын гэрээгээр шилжүүлэн өгнө гэж тус тус заасан байна.

Дээрх гэрээний 1.2-т заасан зохицуулалтаар гэрээний 3.2-т заасан 500,000,000 төгрөгийн үнэ бүхий бартерийн байр /оффисын талбай/-г нэхэмжлэгч талд хариуцагч талаас шилжүүлэхийн тулд хариуцагч -ийн -тай 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасан 4,458,660,000 /дөрвөн тэрбум дөрвөн зуун тавин найман сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн төсөвт ажлыг хариуцагч нь -ийн өмнө ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэн 4,458,660,000 төгрөгийг авч, ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэхэд зарцуулсан барилгын ажлын зардлыг хасч, мөн гэрээний цэвэр ашгийг тооцсны дараа нэхэмжлэгч ******* -нд шилжүүлэхээр гэрээгээр зохицуулсан байна. /хх-76-81х, 85-87х, 92-98х/

Өөрөөр хэлбэл ******* нь 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4,458,660,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, үүнээс ашиг хуваарилах ёстой байтал хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хийж гүйцэтгэх барилгын гадна шилэн фасад болон металл хавтан фасадны ажил нь бүрэн гүйцэд дуусаагүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрт 490,000,000 төгрөгийг -иас хүлээн авсан болох нь -ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* -иас хариуцагч -ийг 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий бартерийн байр /оффисын талбай/-г -тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай Оффиссын талбай захиалах гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай Оффиссын талбай захиалах гэрээгээр тус тус шилжүүлэн авсан тул хариуцагч ******* -иас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 1.2, 3.2-т зааснаар хөрөнгө оруулсны ашиг болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий бартерийн орон сууц /оффисын талбай/-г шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага нотлож чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т заасан Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан бөгөөд зохигч нар нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 1.2, 3.2-т хамтран ажиллах гэрээний ашгийг -ийн -тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлд *******лэж, ашгийг тооцохоор зохицуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-т заасан хэсэгт хамаарахгүйгээр зохигчдын хамтран ажиллах гэрээнд заасан зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Шүүхээс хариуцагч -ийг -тай байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний ажлыг бүрэн гүйцэд дуусгасан, мөн гэрээний дагуу 4,458,660,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хүлээн авсан гэж үзэх *******лэл тогтоогдоогүй, мөн 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай Оффиссын талбай захиалах гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаартай Оффиссын талбай захиалах гэрээгээр 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийн үнэ бүхий бартерийн орон сууц /оффисын талбай/-г -иас шилжүүлэн авсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ******* -иас хариуцагч ******* -д холбогдуулан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,00,000 төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,713 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагч ******* -иас 478,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан

нэхэмжлэгч ******* -ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* -д холбогдох Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний ашиг болох 500,000,000 төгрөгийн өртөг бүхий оффисын талбайг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг *******лэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгийн 127,000,000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөг, алданги 1,070,610 /нэг сая далан мянга зургаан зуун арав/ төгрөг нийт 128,070,610 /нэг зуун хорин найман сая далан мянга зургаан зуун арав/ төгрөгийг хариуцагч ******* -иас нэхэмжлэгч ******* -д буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 106 дугаар зүйлийн 106.6 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 100200900941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******* -д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,713 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагч ******* -иас 478,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* -д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД