Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2023/03813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар *******, байр, 37 тоот хаягт оршин суух овогт /РД:/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 03 дугаар хороо, ******* *******, 9-37 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 05 дугаар хороо, ******* гудамж 5 тоот хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч Ш., М.******* нараас 97 888 500 төгрөг гаргуулж ББСБ ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч нарын эрх ашигт хохиролтой дараах хууль бус ажиллагаанууд хийгдэж байгаа тул хуульд заасны дагуу шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч бидний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул ийнхүү шүүхэд хандахад хүрлээ..

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэжээ. Гэтэл надад үнэлгээний тайланг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй.

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-дэх хэсэгт заасныг танилцуулж, төлбөрт хураагдсан орон сууцаа 1 сарын хугацаанд өөрсдөө худалдан борлуулах талаар хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичүүлж авсан.

Гэвч хуульд заасан 1 сарын хугацаа болоогүй байхад анхны албадан дуудлага худалдаагаар бидний орон сууцыг худалдан борлуулж хууль бус ажиллагаа явуулсанд маш их гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын М.*******ийн өмчлөлийн ******* дүүргийн 26 дугаар хороо, гудамж дугаар байр тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 67 мкв 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч Ш., М.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчаас хариу тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр Ш., М.******* нараас 98,606.092 төгрөгийг гаргуулж ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, үүргийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204076880 дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 26 дугаар хороо /13312/ гудамжны дугаар байрны тоот хаягт байрлах 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 21380675 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш., М.******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.*******ийн өмчлөлийн дээрх орон сууцыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380675/04 дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 21380675/06 тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/123 дугаар тогтоолоор шинжээч томилж 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 221,789,353 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг тус газарт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч М.*******т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр /өдрийн /4-186/7298 дугаар албан бичгээр,/ төлбөр төлөгч Ш.т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр /өдрийн биечлэн 4-186/7298 дугаар албан бичгээр/ мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр М.*******ийн өмчлөлийн дээрх орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг авах хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцны өмчлөгч болох М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг авах тухай хүсэлтийг тус газарт ирүүлээгүй тул 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 188,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: ...Иргэн Б.Батмөнх миний бие иргэн М.*******, Ш. нараас нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч Ш., М.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4-186/9707 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4-186/8534 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 706 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1662 дугаартай албан бичиг, Ү2204076880 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,

4.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Итгэмжлэл, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/06252 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар, Ү2204076880 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаартай 04-ний өдрийн 21380675 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, ын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 47/21 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 21/380675/02 дугаартай зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 21/380675/03 дугаартай зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4-229/14740 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2021 оным 08 дугаар сарын 23-ны өдрийн эрх үүрэг, танилцуулсан тухай баримтын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 21380675/03 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, эрх, үүрэг хууль танилцуулсан тухай баримтын хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21380675/05 дугаартай зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21380675/04 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380675/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380675/05 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгийн хуулбар, Ү2204076880 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21380675/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21380675/07 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, зургийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шийвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Ш.ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-186/6161 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-186/6162 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-186/6163 дугаартай үнийн санал ирүүлэх тухай албан бичгийн хуулбар, ББСБ-ын үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааны хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21380675 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийнх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/123 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр 05-ны өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-186/7298 дугаартай хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4-186/7412 дугаартай хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-186/7297 дугаартай хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Ш.ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлт, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4-186/8533 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4-186/8534 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 4-186/8535 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4-186/9707 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 4-186/9708 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 4-186/11490 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 186/11489 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4-186/12122 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 4-186/12121 дугаартай мэдэгдлийн хуулбар, хариу тайлбар,

4.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Хүсэлт, итгэмжлэл, хариу тайлбар,

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Ш., М.******* нараас хариуцагч Нийслэлийн

шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар шүүхэд гаргаж маргадаг.

Шүүхээс нэхэмжлэгч Ш., М.******* нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

  1. Нэхэмжлэгч Ш., М.******* нарт холбогдуулан

ББСБ нэхэмжлэлтэй 97.888.500 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах /барьцаа хөрөнгө нь ******* дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж дугаар байр тоот байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67 м.кв 3 өрөө орон сууц/ тухай иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Ш., М.******* нараас 97.888.500 төгрөгийг гаргуулж ББСБ-д олгож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд ******* дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж дугаар байр тоот байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67 м.кв 3 өрөө орон сууцнаас үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Ш., М.******* нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн, мөн Ш.ын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2021/06252 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, мөн шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Ш., М.******* нарыг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Ш., М.******* нарт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 706 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 03/1662 дугаартай албан бичгүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг үндэслэлгүй байна гэсэн хариуг тус тус өгсөн байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж шүүх доорхи байдлаар дүгнэв.

  1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр

гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 21380675 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш., М.******* нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч М.*******ийн өмчлөлийн ******* дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж дугаар байр тоот байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67 м.кв 3 өрөө орон сууцнаас үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21380675/04 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 21380675/06 тогтоолоор эд хөрөнгө хурааж, нэхэмжлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4/123 дугаар тогтоолоор шинжээч томилж, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-423/6404 дугаартай үнэлгээний тайлангаар битүүмжлэсэн дээрх орон сууцыг 221,789,353 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн. Эд хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч М.*******т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн /4-186/7298 дугаар албан бичгээр, төлбөр төлөгч Ш.т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн 4-186/7298 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч Ш.аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр М.*******ийн өмчлөлийн дээрх орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг авах хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн боловч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болох М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг авах тухай хүсэлтийг тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар тогтож, анхны албадан дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 188,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

Нэхэмжлэгч Ш.аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр М.*******ийн өмчлөлийн дээрх орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг авах хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар төлбөр төлөгч нарт үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан, мөн 62 дугаар зүйлийн 62.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ.... гэж зааснаар ******* дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж дугаар байр тоот байршилтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67 м.кв 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ш. биш М.******* байх тул Ш.ын дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, анхны албадан дуудлага худалдаа явуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд гаргаж, шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг явуулах тогтоолыг гаргасан байна.

Харин шийдвэр гүйцэтгэгчээс эд хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч М.*******т 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн /4-186/7298 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацааг авах тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлээгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгааг М.*******ээс биечлэн авч, уг баталгаанд М.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт бичгийг хүлээн авах байнгын оршин суух хаягаа Баянгол дүүрэг 26 дугаар хороо ******* ******* 9 дүгээр байр 37 тоот, утас 99006489 гэж бичиж баталгаа өгсөн болно /хх-78х/. Харин шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт бичиг болон эд хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчийн баталгаа гаргаж өгсөн хаягаар 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн /4-186/7298 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ш., М.******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүхэд гаргаагүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ш., М.******* нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломж олгосон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дэс дарааллын дагуу явуулж, төлбөр төлөгч Ш., М.******* нарын эрхийг хязгаарласан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг танилцуулаагүй зэрэг хууль, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Иймд Нэхэмжлэгч Ш., М.******* нараас хариуцагч Нийслэлийн

шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдэээ шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7, 65 дугаар зүйлийн 65.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш., М.******* нараас хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тогтоолын дагуу зохион байгуулсан албадан дуудлага худалдааны нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай