Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02075

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02075

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх

хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б,

 

Нэхэмжлэгч: Д.Я-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Ж

 

Хариуцагч: Н.Г-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Н.Г, Ж.Ж, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б, Д.Янар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн 1-р хороо, ............................ тоот 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн эмээ Д.Ятай хамтран эзэмшиж, өмчилдөг. Надад мөнгөний шаардлага гарсан тул тус орон сууцыг Домог инвест ББСБ-д барьцаалан 60,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үндсэн зээл болон хүүгийн хамт 66,000,000 төгрөгийг яаралтай төлөхөөр болсон. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийн найз Г.Иээс 66,000,000 төгрөг зээлж, орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх болсон. Г.Инь мөнгө зээлэхийг хүлээн зөвшөөрсөн боловч орон сууц барьцаалах шаардлага тавьсан. Г.Инь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийхгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцаа барьцаалсан тохиолдолд мөнгө зээлнэ. Зээлээ эргүүлэн төлсөн тохиолдолд орон сууцыг буцаан шилжүүлнэ гэсэн. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Я, Б.Б болон Г.Инарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Г.Инь 66,000,000 төгрөгийг Домог инвест ББСБ-ын данс руу миний өмнөөс шилжүүлж, зээлийг хаасан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч Г.Инь зээл төлөгдөх хүртэл орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр рүү шилжүүлэлгүй, намайг зээл төлөхийг хүлээж байсан. Г.Ид яаралтай мөнгөний шаардлага гарч үндсэн зээл болон хүүгийн хамт 70,000,000 төгрөгийг надаас байнга шаардаж, тус асуудлаас шалтгаалан найз нөхдийн холбоо тасрах дээр тулж байсан тул би өөрийн танил н.Бээс мөнгө зээлэх гэсэн боловч н.Б нь Мөнгө байхгүй. Харин зээл олгох хүн олж өгье гээд Н.Гийг танилцуулсан. Н.Гтой уулзан 70,000,000 төгрөг яаралтай зээлэх талаар ярилцахад Мөнгө зээлж болно. Гэхдээ барьцаа хөрөнгөө миний танил Ж.Ж-ыннэр рүү шилжүүлж барьцаалсан тохиолдолд мөнгө зээлнэ гэсэн2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Я, Б.Б болон Ж.Жнарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Н.Гоос 70,000,000 төгрөг зээлж, тус мөнгийг Г.Ирүү шилжүүлэн миний Г.Ид төлөх зээлийг хаасан. Зээлийн хугацаанд би 30,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Гэтэл Н.Г, Ж.Жнар нь бидний 300,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 70,000,000 төгрөгт барьцаалж, нэр рүүгээ шилжүүлж аваад одоо Ж.Жнь Би худалдаж авсан. Байрнаас гар гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Би орон сууцаа худалдан борлуулах хүсэл зориг огт байгаагүй бөгөөд Н.Г болон Ж.Жнар ч тухайн үед мөнгө төлсөн тохиолдолд орон сууцыг буцаан шилжүүлэхээр тохирч байсан. Түүнчлэн, Ж.Жнь огт мөнгө өгөөгүй. Нэхэмжлэгч нарын хүсэл зоригийн илэрхийлэл бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууцыг барьцаалах хүсэлтэй байсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны улмаас нэхэмжлэгч нар нь 300,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө анх Домог инвест ББСБ-аас зээлсэн 60,000,000 төгрөгт алдаж хохироод байна. Д.Я, Б.Б болон Ж.Жнар нь худалдах, худалдан авах зорилгогүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 56.1.2-т заасны дагуу Д.Я, Б.Б болон Ж.Жнарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ................ дугаартай Чингэлтэй дүүргийн 1-р хороо, .............тоот 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэн өмчлөгчөөр Д.Яболон Б.Б нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Жшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг миний нэр дээр шилжүүлсэн тул би хууль ёсны өмчлөгч нь юм. Б.Б мөнгөний шаардлагатай гэж мөнгө зээлэхээр Н.Гтой тохиролцсон. Бид гэрээ хийхдээ аливаа дарамт шахалт үзүүлээгүй өөрсдийн хүсэл сонирхлоор хийсэн. Гэтэл Б.Б нь хариуцлагаас зугтаж байна. Бид тодорхой нөхцөлтэй мөнгийг түүнд өгсөн. Б.Б энэ хугацаанд өөрийн үүргийг огт гүйцэтгээгүй болно. Одоо хэдэн төгрөгний тооцоо байгааг Н.Г мэднэ гэжээ.

 

3. Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б над руу холбогдож 3.5 хувийн хүүтэйгээр 3 өрөө байраа барьцаалаад зээл авах гэсэн юм гэж утсаар ярьсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б, Д.Янартай Б ах, миний найз Ж.Ж-ынхамт уулзаад нотариат орж, байрыг нь 50 сая төгрөгөөр үнэлэн, орон сууцыг Ж.Ж-ыннэр дээр шилжүүлэх гэрээ хийсэн. Б.Б нь байрыг хэтэрхий өндөр үнэтэй үнэлээд нотариатаар гэрээгээ батлуулбал татвар их төлнө гээд үнийн дүнг багасган гэрээгээ батлуулсан. Байр шилжүүлэхэд төлөх татварын мөнгийг зээлэх мөнгөнөөсөө төлнө гээд бэлнээр авсан. Тэгээд орон сууцыг шилжүүлсний дараагаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.Иийн данс руу 75,000,000 төгрөгийг би шилжүүлсэн. Би Б.Бд өөрийнх нь данс руу мөнгөө шилжүүлмээр байна гэж хэлэхэд Б.Б миний данс хаагдсан байгаа өөр зээлд шууд татагдана, тийм болохоор энэ данс руу хийгээд өгөөч гэж гуйсны үндсэн дээр шилжүүсэн. Б.Б 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр утсаар холбогдоод манай аав хөдөө өвсөнд явсан, машин нь түлшгүй болсон хөлдөж үхэх гээд байна, түлшний 1.5 сая төгрөгийг аавын данс руу шилжүүлээд өгөөч би өнөө маргаашгүй буцаагаад өгье гэж хэлсний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Миний бие 3 өдрийн дараа Б.Бтэй утсаар холбогдон 1.5 сая төгрөгөө нэхэхэд удахгүй өгнө гэж хэлээд 14 хоног болсон, сүүлдээ урьд авсан зээлэн дээрээ нэмээд хүүгээ тооцуулмаар байна гэхээр нь нийт 76.500.000 төгрөгөөс хүүгээ тооцож эхэлсэн. Би Б.Бд 1 сарын хүү нь 2.677.500 төгрөгний хүү тооцогдож байгааг хэлэхэд хүлээн зөвшөөрч байсан. Үүнээс хойш янз бүрийн зовлон тоочоод зээлийн хүү болох 2.677.500 төгрөгийг нэг шилжүүлээгүй байж байгаад 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би зээлийн хүү болох 18,742,500 төгрөгийг аваад үлдэгдлийг ньүундсэн зээлээс хаслаа гэдгийг мэдэгдсэн, Б.Б хүлээн зөвшөөрч байсан. Үүнээс хойш 2 сарын дараагаар Б.Бтэй холбогдон зээлийн хүүгээ төлөх үү гэж асуухад тэрээр нэг байр зараад эсвэл өөр газар байраа тавиад өгнө гэж хэлээд алга болсон. Миний зүгээс зээлсэн мөнгөний хүү 40,430,250 төгрөг болон үндсэн зээлүүлсэн мөнгө болох 76,500,000 төгрөг, нийт 57,757,500 төгрөгийг Б.Бэс гаргуулна гэжээ.

 

4. Хариуцагч Ж.Ж, Н.Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж.Жминий нэр дээр шилжүүлэн авч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн тэр өдрөө авсан юм. Бидний хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд Б.Б, Д.Янар өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул орон байрнаас нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү. Би тус байрны өмчлөгч мөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр тус сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд бидний худалдаж авсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37-27 тоот байрнаас Б.Б, Д.Янарыг нүүлгэн гаргаж, байрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Ж, хариуцагч Н.Г нарын шүүхэд гаргасан хариу тайлбараар анх маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах зорилго байгаагүй бөгөөд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогддог. Гэвч хариу тайлбараа үгүйсгэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Ж.Жнь өөрийгөө өмчлөгч гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалт нь өмчлөгч зөвхөн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч Б.Б, Д.Янар нь хууль бус эзэмшигч нар биш буюу нэхэмжлэгч нарын зүгээс талуудын хүсэл зоригт нийцээгүй худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба талуудын хооронд зөвхөн зээлийн гэрээ, барьцааны гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нар нь тус орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 06 сарын 26-ны өдрийн №1007 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 01 сарын 22-ны өдрийн №0107 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, хаан банкны дансны хуулга, Монгол шуудан ХК-ийн №09/915 тоот албан бичиг, итгэмжлэл, хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар: Б.Хонгормаагийн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Б.Б, Д.Янар нь хариуцагч Ж.Ж, Н.Г нарт холбогдуулан Д.Я, Б.Б болон Ж.Жнарын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ..................... тоот, 36 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Я, Б.Б нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч Б.Б, Д.Янар нь анхнаасаа маргаан бүхий орон сууцны өмчлөгч байсан. Б.Бд мөнгөний хэрэгцээ, шаардлага гарсан тул Н.Гтой холбогдож түүнээс зээл хүсэхэд, Н.Г нь Б.Б, Д.Янарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн найз болох Ж.Жд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн тохиолдолд зээл олгох боломжтой гэсэн шаардлага тавьсны дагуу аргагүйн эрхэнд Д.Я, Б.Б болон Ж.Жнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 70,000,000 төгрөгийг Н.Гоос зээлсэн, уг мөнгийг өмнөх зээлийн харилцаанд орсон Г.Ирээдүйд төлж өмнөх зээлээ хаалгасан. Гэтэл Ж.Ж, Н.Г нар нь орон сууцыг чөлөөлөхийг шаардаж эхэлсэн, бидний хооронд хийгдсэн харилцаа нь анхнаасаа зээлийн гэрээний дагуу хийгдсэн барьцаа байсан, мөн нэхэмжлэгч нар Ж.Жд орон сууцаа 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөгийг Н.Гт буцаан төлсөн. Д.Я, Б.Б болон Ж.Жнарын хооронд Худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч Ж.Жнь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Д.Я, Б.Б нар нь хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг миний нэр дээр шилжүүлсэн тул хууль ёсны өмчлөгч нь миний бие юм. Гэрээг хийхэд аливаа дарамт, шахалтгүйгээр өөрсдийн хүсэл сонирхлоор хийсэн. Миний хувьд нэхэмжлэгч нарт мөнгө зээлээгүй, харин Н.Г зээлдүүлсэн тул хэдэн төгрөгийн тооцоотой болохыг Н.Г мэднэ гэжээ.

 

3.а. Хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б, Д.Янартай уулзаад байрыг нь 50 сая төгрөгөөр үнэлэн, орон сууцыг Ж.Ж-ыннэр дээр шилжүүлэх гэрээ хийсэн. Б.Б нь байрыг хэтэрхий өндөр үнэтэй үнэлээд нотариатаар гэрээгээ батлуулбал татвар их төлнө гээд үнийн дүнг багасган гэрээгээ батлуулсан. Орон сууцыг шилжүүлсний дараагаар буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.И-ийнданс руу 75,000,000 төгрөгийг би шилжүүлсэн. Б.Б 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр утсаар холбогдоод 1,500,000 төгрөгийг нэмж зээлж авсан. Нийт 76.500.000 төгрөгөөс зээлийн хүүг тооцож эхэлсэн. Би Б.Бд 1 сарын 2,677,500 төгрөгийн хүү тооцогдож байгааг хэлэхэд хүлээн зөвшөөрч байсан. Үүнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг буцааж авсан. Үүнээс зээлийн хүүнд 18,742,500 төгрөгийг тооцож, үлдэгдлийг нь үндсэн зээлээс хасна гэдгийг мэдэгдэхэд Б.Б мөн хүлээн зөвшөөрч байсан. Гэвч Б.Бтэй холбогдон зээлийн хүүгээ төлөхийг шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Би зээлсэн мөнгөний хүү 40.430.250 төгрөг, үндсэн зээлүүлсэн мөнгө 76,500,000 төгрөгөөс авсан мөнгөө хасч тооцоход, нийт 57,757,500 төгрөгийг Б.Бэс авах тооцоотой гэж маргажээ.

 

4. Улмаар Ж.Ж, Н.Г нар нь Б.Б, Д.Янартай хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул Б.Б, Д.Янарыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч, бид үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүссэн, бодит байдалд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй гэж хариу тайлбар гарган мэтгэлцжээ.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

                                                                              I.        Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

6. Нэхэмжлэгч Б.Б нь Н.Гоос мөнгөн хөрөнгө зээлэх зорилгоор Д.Я, Б.Б нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, .................................. тоот, 36 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Гийн найз Ж.Жд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлжээ. /хх-7/

7. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1-т хөрөнгийн үнийг 50,000,000 төгрөг гэж заасан боловч нэхэмжлэгчийн тайлбарласнаар Н.Гоос 70,000,000 төгрөгийг зээлж, өмнө нь зээлийн гэрээний харилцаанд орсон Г.Ирүү шилжүүлэн өрөө дарах байдлаар Г.Ирээдүй, Б.Б нарын хооронд үүссэн өмнөх зээлийн гэрээний харилцаагаа дуусгавар болгожээ.

8. Хариуцагч Н.Гийн шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан тайлбараар тухайн үед Н.Г, Б.Б нарын хооронд бодитоор зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хүлээн зөвшөөрсөн, харин 75,000,000 төгрөгийг Г.И-ийнданс руу Б.Бийн өмнөх зээлийн гэрээний харилцааг нь дуусгавар болгох зорилгоор шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

9. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнээс дүгнэхэд Н.Г, Б.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн алин нь маргаагүй боловч үндсэн зээлийн хувьд харилцан адилгүй мөнгөн дүнг хэлж мэтгэлцсэн нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал эсэхэд ач холбогдолгүй юм.

10. Тодруулбал, Н.Г нь Б.Бд зээлийн гэрээний дагуу мөнгийг олгохдоо барьцаа болгох зорилгоор Д.Я, Б.Б нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн найз Ж.Ж-ыннэр рүү шилжүүлэн авсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогджээ.

11. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба Ж.Жнь тухайн үл хөдөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор хэлэлцэн тохирсон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлээгүй болох нь тогтоогдсон, зөвхөн өөрийн найз Н.Гийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний барьцаа хэлбэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр түр шилжүүлэн авсан үйл баримт нотлогдсон тул Д.Я, Б.Б болон Ж.Жнарын хооронд хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.

12. Талууд бодит байдалд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа хийхийг зориогүй, хариуцагч Ж.Жнь тухайн орон сууцыг 50,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч нараас бодитоор худалдан аваагүй, Н.Гоос Б.Бд зээлсэн мөнгөн хөрөнгийн оронд барьцаа болгон түр өөрийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Иймд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр талууд худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, бодит байдалд зээлийн гэрээ, түүний барьцаа хэлбэрээр орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн, хэлцлийн үндсэн зорилго нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

13. Түүнчлэн Б.Б, Н.Г нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Ж.Жтай үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул Ж.Жболон Д.Я, Б.Б нарын хооронд үүрэг үүсээгүй байна.

14. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн гэх ойлголтод хуулиар зөвшөөрөгдөөгүй, хориглосон хэлцэл хамаарагдах ба Б.Б, Д.Янар нь үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Жд худалдах хүсэл, зориг байгаагүй, харин Н.Гийн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор шилжүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон, үүнийг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

14.1. Иргэний хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргад худалдах, худалдан авах гэрээний харилцаа хамаарахгүй тул талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл биш юм.

14.2. Иймд Б.Б, Д.Яболон Ж.Жнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

15. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэв.

16. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул худалдах худалдан авах гэрээг хчүин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тохиолдолд тухайн хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаан өгөх үүрэг үүснэ.

17. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Д.Яболон Ж.Жнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ........................ тоот, 36 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Б.Б, Д.Янарын өмчлөх эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзэв.

18. Н.Г Б.Б нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө мөнгөн дүн, үлдсэн үүргийн хувьд зохигчид маргаантай байгаа, үүнийг нотлох баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх хуулиар тогтоосон эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч буцаан шаардаагүй зэрэг байдлаас шалтгаалан шүүх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар буюу шаардах эрхийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм.

19. Харин Н.Гийн хувьд зээлийн гэрээний үүрэг болон өөрт учирсан хохирол зэргийг холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

                                                                              II.        Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

20. Ж.Ж, Н.Г нар нь Б.Б, Д.Яболон Ж.Жнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр юм. Учир нь гэрээг баййгуулахад хэн нэгний дарамт шахалт байгаагүй, гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоор хийсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Ж бөгөөд орон сууцны хууль бус эзэмшлээс Д.Я, Б.Б нарыг албадан чөлөөлүүлэх эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжжээ.

21. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, зэргээр Ж.Ж, Б.Б болон Д.Янарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болох нь Б.Б, Д.Янарын гарагсан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдсон тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

22. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардах эрхийг хэрэгжүүлэхэд эрх хэрэгжүүлэгч нь хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, нөгөө талаас хариуцагчийн эзэмшил хууль бус байх ёстой боловч Ж.Жболон Б.Б, Д.Янарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болсон учир хариуцагч Ж.Жын өмчлөх эрхийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.

23. Иймд Ж.Ж нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрх үүсэхгүй тул Үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай Н.Г, Ж.Жнарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Д.Я, Ж.Жнарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, .......................... тоот хаягт байршилтай, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ........................ дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх Б.Б, Д.Янарын эрхийг сэргээсүгэй.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ........................ тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс Б.Б, Д.Янарыг албадан чөлөөлүүлэх тухай Ж.Ж, Н.Г нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б, Д.Янарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагч Ж.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж, Н.Г нараас 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.Янарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД