Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02100

 

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02100

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: “З” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 751,245 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”З” СӨХнь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Г.Бнь 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусах хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний төлбөр 751,245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оноос 2019 оны хооронд “З” СӨХ-ныгүйцэтгэх захирлаар А.Л нь ажиллаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед С.Бнь “З” СӨХ-ныудирдах зөвлөлийн гишүүн байсан ба бусад Удирдах зөвлөлийн гишүүний тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдон, хууль бусаар СӨХ-ны үйл ажиллагааг явуулж байгаа. Уг СӨХ нь одоо удирдах зөвлөлийн хоёр гишүүнтэй байгаа ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.1, 10.8.2, 12.1-т заасныг зөрчин өөрөө өөрийгөө томилсон. Дээрх хууль бус үйлдлийн дагуу оршин суугчдын төлөөлөл Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт шалгуулахаар хандахад хууль зөрчсөн болохыг тогтоосон. С.Бнь удирдах зөвлөлийн 3 гишүүний 1 нь байж шууд гүйцэтгэх захиралд томилогдсон нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нэхэмжлэл гаргах төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.

 

3. 751.245 төгрөг нь хэдэн сарын төлбөр, сарын хэдэн төгрөг, хэрхэн яаж тогтоогоод шаардаад байгаа нь маш тодорхойгүй, хууль бус шаардлага юм. Хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн төлбөрийг тогтоох байтал Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглан СӨХ-н төлбөрийг тогтоосон. Хэрэв дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал шаардахаар бол бүх гишүүдийн хурлаар СӨХ-ны зардлыг хэлэлцэн тогтоож, үүнээс гарсан шийдвэрийг удирдах зөвлөл баталж, бүх гийшүүдийн хурлын шийдвэр, тогтоол гаргасны үндсэн дээр шаардах эрхээ гишүүдээс хэрэгжүүлэх ёстой.

4. С.Бнь өнөөдрийг хүртэл улирал бүрийн санхүүгийн тайлангаа оршин суугчдад тайлагнаагүй ба жилд 2-оос доошгүй удаа удирдах болон хяналтын зөвлөлдөө ажлаа танилцуулах үүрэгтэй. Үүний дагуу оршин суугч бид “З” СӨХ-ныхяналтын зөвлөлийн гишүүдэд 2019 оны 2-р сараас хойш СӨХ-ны санхүүгийн тайланг шаардахад танилцуулаагүй, зайлсхийсэн. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т ...Дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна... гэж заасны дагуу СӨХ бүх гишүүдийн хурлыг хийх, улмаар гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл нь тухайн жилийн тайлан, тооцоог бүх гишүүдийн хурлаар тайлагнах үүрэгтэй. СӨХ-н төлбөр хэрхэн юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, ил тод биш байгаа нь төлбөр төлөхгүй байх нэг үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №247 дугаартай СӨХ-ны гэрчилгээ, “З” СӨХ-ныудирдах зөвлөлийн шийдвэр, төрийн банкны нэхэмжлэхүүд,

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол, үйлчилгээний жишиг тариф, 2019 оны 01 сарын 12-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, хурлын ирц, тайлбар, “З” СӨХ-ныбүх гишүүдийн хурлын тогтоол, СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн №06 дугаартай тогтоол, үйлчилгээний хуримтлалын жишиг тариф, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2021/02264 дугаартай шийдвэр, “З” СӨХ-ныдүрэм зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүгчийн захирамжийн дагуу: Төрийн банкны нэхэмжлэхүүд, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн №811 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч Зурагт Сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Б-дхолбогдуулан 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын дундын өмчлөлийн эд, хөрөнгө, ашиглалт засвар үйлчилгээний төлбөрт нийт 751,245 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

8. Хариуцагч Г.Б-ээс, “З” СӨХ-нызахирал С.Бнь удирдах зөвлөлийн гишүүн байхдаа хууль зөрчиж захирлаар томилогдсон тул СӨХ-ийг төлөөлөх эрхгүй, “З” СӨХхуульд зааснаар тайлангаа танилцуулдаггүй, шаардаж буй мөнгөн төлбөрийн задаргаа ойлгомжгүй, шаардлага үндэслэлгүй, Нийт гишүүдийн хурлаар тариф тогтоосон эсэх нь тодорхойгүй, төлбөрийг захирал нь өөрийн хувийн дансаар авдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

9. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, зорилгоор сууц өмчлөгдийн холбоо байгуулахаар хуульчилсан.

9.а. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 43а байрны сууц өмчлөгчдийн хурлын өргөдөл, материалыг хянан үзээд ”З” СӨХ-гСууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргаас гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-3/

10. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан байх бөгөөд тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №А/62 тушаалаар ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн С.Б-ыгзахирлын үүрэгт ажилд томилсон болох нь нотлогдож байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг С.Бгэж үзнэ. /хх-4, 31/

11. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд “З” СӨХнь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлын №01/19 тогтоолоор оршин суугчдын засвар үйлчилгээний сарын хураамжийг Монголын сууц өмчлөгчлийн холбоодын дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тогтоолын жишиг тарифт нийцүүлэн үргэлжлүүлэн мөрдөхөөр тогтоосон, үүнээс хойш “З” СӨХтухайн тарифийг шинэчилж тогтоосон үйл баримтгүй, уг тогтоолыг үндэслэн одоог хүртэл тарифт өөрчлөлт оруулаагүй мөрдөж байгаа талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрийн албан бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хх-45-48/

12. Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тогтоолын хавсралтаар нийтийн эзэмшлийн орон сууцны байранд болон түүний хонгилын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас авах засвар үйлчилгээний хуримтлалын үнийн жишиг тарифийг баталжээ. Үүнд: айл өрхийн 1м.кв талбайгаас авах засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрийг 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлсийг нэг өрхөөс 1,500-10,000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5,000-10,000 төгрөг, лифтний төлбөр 8,000-10,000 төгрөг байхаар тогтосон байна.

12.а. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан Г.Б-дхолбогдуулан “З” СӨХ-оос үүсгэсэн Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэхийг тус тарифтай харьцуулан дүгнэхэд цэвэрлэгээний хөлс, лифт, засвар үйлчилгээний тариф зэрэг нь Монголын сууц өмчлөгчлийн холбоодын дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тогтоолын хавсралтаар баталсан тарифын хэмжээний дотор тооцогджээ. /хх-5-6, 71-73/

13. Хариуцагч Г.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хуульд зааснаар нэг сарын төлбөр, үнэ тарифийг “З” СӨХ-өөс батлаагүй, хэрхэн яаж тооцсон нь тодорхой бус гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2021 оны 5-2022 оны 12 сарын хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийн хэмжээг бодит бус болохыг няцаах үүргээ биелүүлээгүй, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

14. СӨХ-ийн төлбөр, үнэ тарифтай холбогдуулан шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд, мөн СӨХ-ийн төлбөрийн шаардлага нь тухайн тарифт нийцээгүй гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, нотлох үүрэг хариуцагчид ногдоно.

15. Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг тухайн сар бүрийн Төрийн банкны “З” СӨХ-ныМН340034104100485826 дугаартай дансанд үүсгэсэн нэхэмжлэхэд үндэслэн шаардсантай холбоотойгоор Г.Б-дүүссэн өр, төлбөрийг тооцож үзэхэд 711,009 төгрөгийн төлбөр тооцоо үүсчээ.

16. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй тул 2021 оны 05 сараас 2022 оны 12 сарыг дуусах хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 711,009 төгрөгийг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэв.

17. Хариуцагч нь “З” СӨХ-ныгүйцэтгэх удирдлагатай холбоотой буюу удирдах зөвлөлийн гишүүн нь СӨХ-ийн даргаар томилогдсон нь хууль зөрчсөн, мөн СӨХ-ийн тайланг хуульд зааснаар сууц өмчлөгчдөд танилцуулдаггүй, үнэ тарифийг хэрхэн тогтоосон нь тодорхой бус гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч энэ нь СӨХ-ийн төлбөрийг төлөхөөс татгалзах, түүнээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гаргах эрхээ тусад нь хэрэгжүүлэх боломжтой юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.2.4-д тус тус зааснаар хариуцагч Г.Б-ээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 711,009 төгрөгийг гаргуулж, “З” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,236 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З” СӨХ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21,614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “З” СӨХнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД