Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04936

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 10

101/ШШ2023/00936

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: "И ББСБ" ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.И холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, А.Н,

Хариуцагч Д.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, А.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ББСБ ХХК нь Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 80,7 м.кв талбайтай 2 өрөө байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу, хууль ёсоор зээлийн өр төлбөртөө тооцон авч, өмчлөлдөө шилжүүлж авсан. Өнөөдрийг хүртэл тус орон сууцны хууль ёсны өмчлөгч хэвээр байна. Гэтэл иргэн Д.И нь тус байранд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа бөгөөд түүнийг тус орон сууцнаас нүүхийг удаа дараа шаардсан, мэдэгдэл хүргэсэн боловч одоог хүртэл чөлөөлж өгөөгүй, өнөөдрийг хүртэл И ББСБ ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг суллан өгөхгүй хүндрэл учруулж байгаа юм. И ББСБ ХХК нь Д.Ит удаа дараа орон сууц суллаж өгөх талаар шаардлага тавьсан хэдий ч өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй байсаар нэхэмжлэгчийг өөрийн үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүргэлээ. Манай байгууллага нь тус байрны хууль ёсны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. 106.3 дахь хэсэгт заасны дагуу уг орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа иргэнийг албадан гаргах, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх эрхтэй юм. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 093 дугаар зүйлийн 093.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. И ББСБ ХХК нь өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцыг хөлслөх, үр шимийг нь хүртэх эрхтэй ба Д.И нь бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж хууль бусаар эзэмшиж байгаа тул түүнээс Иргэний хуулийн 093 дугаар зүйлийн 093.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 8 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сарыг хүртэл нийт 10 сарын хугацааны үр шимийг нь нэхэмжлэх эрхтэй.

Иймд И ББСБ ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас Д.Иыг албадан нүүлгэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, Д.Иоос 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.И миний бие Нийслэлийн нийгмийн даатгалын газарт Эрүүл мэндийн даатгалын эмчээр ажиллаж байх үедээ шинээр барилга барьж байгаа С ХХК-иас 80,7 м/кв байр авахаар орон сууц захиалагчийн гэрээг 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулан, тус компанид бэлнээр 10 сая төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдлийг нь Голомт банкаар дамжуулан 5 жилийн хугацаатай орон сууцны зээл авч, 7 жилийн дотор хүү алдангитай нь цалингаасаа төлж барагдуулж Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон юм. 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр энэхүү байрны захиалга өгөх, урьдчилгаа төлбөр төлөх, Голомт банкнаас орон сууцны зээл авах зэрэг үйл ажиллагаа болох үед миний хүү Г.Т нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан. Харин дээрх зээл бүрэн төлөгдөж, байрны гэрчилгээ гарах үед би олон хүний нэр дээр байлгаад яах вэ, том хүүхдийнхээ нэр дээр гаргая гэж бодоод хүү Г.Тын нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулсан юм. Түүнээс дээрх байрны жинхэнэ өмчлөгч нь би юм. 2010 оны 0 дүгээр сард К ББСБ нь анх манай хүү Г.Ттай зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 80,7 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалан 20,000,000 долларын зээл өгөхдөө мөнгийг нь Г.Тт өгөөгүй өөр хүмүүст өгсөн байдаг. Я.Б, Ц.Б нар үгсэн хуйвалдаж манай хүү Г.Тыг залилан мэхэлсэнийг мэдээд би Цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хооронд И ББСБ ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч н.Ө гэдэг танил талаа ашиглан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний хүү Г.Тыг дуудан дарамталсан байдаг. Энэ үедээ шийдвэр гүйцэтгэгч н.Ө нь барьцааны байраа И ББСБ ХХК-д шилжүүлнэ гэсэн бичгийг өөрөө бичиж Г.Таар хуулуулж, дарамталж байгаад гарын үсэг зуруулан хууль бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, илтэд хямдхан үнэлүүлэн өөрийн өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авсан юм. Өөрөөр хэлбэл дээрх байрыг Я.Б, Ц.Б нарт залилуулсан талаар Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хооронд И ББСБ ХХК нь танил талаа ашиглан тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар 200 сая төгрөгийн үнэтэй байрыг 58 сая төгрөгийн зээлд тооцуулан хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, зээлийн гэрээгээр халхавчилсан луйвар хийсэн. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэний дараа иргэний хэргийг шийдвэрлэх хуультай. Үүний дагуу шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүсч байна. И ББСБ нь миний хүү Г.Тт нэг ч төгрөг өгөөгүй учраас нэг ч төгрөг төлөхгүй. Нотлох баримт хэрэгт хангалттай өгсөн. Их хэмжээний мөнгө залилсан нь үнэн байдаг. Баянзүрх дүүргийн тамгын газрын ар талд байрлах Сити хуушуур вагончиг ажиллуулж байсан ба тэрийг байшин болгоно гэж энэ мөнгийг авсан юм байна лээ. Банк бусын захирал Э.Б нь эдийн засагч байдаг. Ц.Б нь мөн эдийн засагч байдаг. Я.Б, Ц.Б хоёр ланд крузер 200 маркийн автомашинтай Г.Тыг авч явж ярилцсан. Зээлийн гэрээнд Г.Тыг оролцуулаагүй, Г.Т нь 50 сая төгрөг байтугай 500 төгрөгөөр ч наймаа хийж үзээгүй. Бид нэг ч төгрөг төлөх ёсгүй. Ийм учраас банк бусыг шалгуулахаар би гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа энэ хэрэг шийдвэрлэгдэнэ. Байраа алдчихна гэж битгий айгаарай барилгын материалын үнэ орж ирэхээр өгчихнө гээд төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан. Хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулж ноцтой хуурч мэхэлсэн. Байр луйвардаж авах гэж байгааг хэзээ ч зөвшөөрөхгүй. ...Нэхэмжлэгч тал надад мэдэгдэхгүйгээр шүүхэд өгсөн байсныг би 3 сарын дараа мэдсэн. Надад зохиож хэрэг үүсгэсэн байсан. Банк бусаас болж миний тархи ажиллахгүй болж байна. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэний дараа энэ хэргийг шийдвэрлэхгүй бол манайх хохирно, надад зохиож хэрэг үүсгэсэн гэв.          

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.06-ны өдрийн 102/ШЗ2019/09730 дугаартай захирамж, 2019.08.01-ний өдрийн П.Уийн хүсэлтүүд, И ББСБ ХХК-ийн 2022.09.28-ны өдрийн 09/520, 2022.08.26-ны өдрийн 08/090-1 дугаартай мэдэгдэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Х ХХК-ийн 2022.11.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэл, 2002.08.09-ний өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, СХХК-ийн 2002.08.10-ний өдрийн орлогын ордерын тасалбар, мөн өдрийн кассын орлогын ордер, СХХК-ийн 2007.05.22-ны өдрийн 2/8 дугаартай Орон сууц эзэмшүүлэх тухай албан бичиг, тус компанийн 2007.01.16-ны өдрийн тодорхойлолт, 2000 оны төлбөрийн даалгавар, Д.Иын Голомт банкны 0 дугаартай зээлийн дансны хуулга, Г.Тын Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.11-ний өдрийн 102/ШЗ2019/10379 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.01.10-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2019.11.05-ны өдрийн 0 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, 138 дугаар сургуулийн 2020.01.20-ны өдрийн 06 дугаартай тодорхойлолт, Төрийн банкны зээлийн дансны тодорхойлолт, Шүүхийн ёс зүйн хорооны 2019.10.17-ны өдрийн 207 дугаартай тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.00-ний өдрийн 102/ШЗ2018/13193 дугаартай захирамж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.02.19-ний өдрийн албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.06-ны өдрийн 102/ШЗ2019/09730 дугаартай захирамж, Я.Бийг эрэн сурвалжилж байгаатай холбоотой баримт, Ц.Бас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.03.09-ний өдрийн итгэмжлэл хүчингүй болгох тухай, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.01.10-ний өдрийн 5/61 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2019.11.05-ны өдрийн 0 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022.11.29-ний өдрийн 5/1520 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016.10.22-ны өдрийн 30к0/6705 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.02.19-ний өдрийн 27ка2/1252 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.11.29-ний өдрийн 28иа2/10019 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023.03.27-ны өдрийн 5/072 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

3а. Хариуцагчаас ирүүлсэн 1 дүгээр хавтас хэргийн 27-00, 71 дүгээр талд авагдсан нотлох баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 95-138, 100, 105-150, 157-169 дүгээр талд авагдсан Д.Иын Улсын дээд шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гомдолдоо хавсарган ирүүлсэн баримтууд, 3 дугаар хавтас хэргийн 20-26, 33-08, 61-83, 86-87 дугаар талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь баримтууд байх тул эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

0. Зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0/193 дугаартай албан бичгээр 5039 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 36812 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 00955 дугаартай захирамж, И ББСБ ХХК-ийн 01/12 дугаартай хүсэлт, 01/11 дугаартай итгэмжлэл, 16260273 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, БГ2010/11/19 дугаартай зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/6112 дугаартай албан бичиг, 166/00 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2016.02.23-ны өдрийн 8/256 дугаартай албан бичиг, 166/08 дугаартай эд хөрөнгийг хураасан тогтоол, 2016.03.10-ний өдрийн Я.Б, Г.Т нарын үнийн санал, И ББСБ ХХК-ийн 03/58 дугаартай хөндлөнгийн үнэлгээ хийлгэх талаар хүсэлт, 53 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/12896 3/12897, 3/15672, 3/16188, 3/16187, 3/20007, 3/20008, 3/33500 дугаартай мэдэгдэл, баталгаат шуудангийн баримт, 5/180 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, дуудлага худалдааны сонины зарууд, 2016.05.13, 2016.06.10-ны өдрийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын протокол, Г.Тын гаргасан гомдол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 3/333 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 6/188 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, И ББСБ ХХК-ийн 12/203 дугаартай хүсэлт, Улаанбаатар хотын банкны гүйлгээний баримт, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.12.12-ны өдрийн 0 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, мөн өдрийн БЗ/А/33 дугаартай Битүүмжилсэн, хураасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол, БЗ/Б/26 дугаартай Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлэх тухай 2016.12.12-ны өдрийн баримт, 1025 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтооолыг тус тус ирүүлсэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 1/515 дугаартай албан бичгээр 2018.10.02-ны өдөр М.Нын гаргасан сөрөг нэхэмжлэл, Төрийн банкны 2018.10.02-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримт, М.Нын иргэний үнэмлэх, И ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЗГ2010/11/19 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, БГ2010/11/19 дугаартай зээлийн барьцааны гэрээ, ЗНГ2015/00/03 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, зээл төлөх хуваарь, Барьцаа хөрөнгийн баримт бичиг, эд зүйлс хүлээлцсэн акт, Г.Тын иргэний үнэмлэх, кассын зарлагын баримт, мемориалын баримт, 2016.12.08-ны өдрийн Г.Тын хүсэлт, 2017.03.07-ны өдрийн Г.Тын баталгаа, И ББСБ ХХК-ийн 2017.00.00-ний өдрийн 00/55 дугаартай мэдэгдэх хуудас, 2017.08.20-ний өдрийн 08/120 дугаартай өр төлбөр барагдуулах тухай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.12.12-ны өдрийн 0 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг тус тус ирүүлсэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.11.21-ний өдрийн 28ж2/9813 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021.07.26-ны өдрийн 210901026 дугаартай тогтоол, 2017.11.25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017.11.10-ний өдрийн 10ё-5/7929 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2019.12.03-ны өдрийн 1212 дугаартай тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019.12.25-ны өдрийн 520 дугаартай тогтоол, 2018.10.08-ны өдрийн Д.Иыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017.11.13-ны өдрийн гэрч Э.Бийн мэдүүлэг, 2017.11.20-ны өдрийн гэрч Г.Таас авсан тэмдэглэл, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017.11.09-ний өдрийн 10ё-5/7817 дугаартай албан бичиг, И ББСБ ХХК-ийн 2017.11.13-ны өдрийн 11/209 дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.12.12-ны өдрийн 0 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, 2022.06.03-ны өдрийн гэрч Г.Таас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017.11.25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, БГ2010/11/19 дугаартай зээлийн барьцааны гэрээ, 2019.10.27-ны өдрийн мөрдөгчийн санал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2019.11.05-ны өдрийн тогтоол, 2019.11.07-ны өдрийн яллагдагч Ц.Бас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019.12.06-ны өдрийн яллагдагч Ц.Бас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2019.11.08-ны өдрийн мөрдөгчийн санал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019.11.12-ны өдрийн 1/7727 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2019.11.18-ны өдрийн 1152 дугаартай тогтоол, Оргодол эрэн сурвалжлах баримтыг тус тус ирүүлсэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.11.23-ны өдрийн 28иа2/9890 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.11.25-ны өдрийн 283-2-0-6508 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022.11.29-ний өдрийн 28з3-1/0656 дугаартай албан бичгийг тус тус зохигчдын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Д.Ит холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан нүүлгэж, орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч Д.И нь Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах орон сууцыг миний бие С ХХК-иас захиалгын гэрээний дагуу авч, бүх төлбөрийг нь би өөрөө төлж, өмчлөгч нь болсон, байрыг олон хүний нэр дээр байлгаад яахав гээд том хүү Г.Тын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан, манай хүү ББСБ-аас нэг ч төгрөг аваагүй, Я.Б, Ц.Б нар нь хүүгийн минь хуулийн мэдлэггүйг далимдуулан хууран мэхэлж, байрыг нь барьцаанд тавиулсан, хүүг минь шийдвэр гүйцэтгэгч дарамталж байгаад орон сууцыг ББСБ-ын өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг бичүүлж авсан, залилсан асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул тэр эрүүгийн хэргийг шийдвэрлэсэний дараа энэ хэргийг шийдвэрлэх ёстой гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Д.И нь СХХК-тай 2002 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ-г байгуулж, 80,7 мкв талбай бүхий орон сууцыг 19,600,000 төгрөгөөр захиалсан болох нь Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, СХХК-ийн 2002 оны 8 дугаар сарын 10-ний өдрийн кассын орлогын ордер, орлогын ордерийн тасалбар, 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2/8 дугаартай Орон сууц эзэмшүүлэх тухай албан бичиг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3б. Дээрх захиалсан Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.И нь өөрийн хүү Г.Тыг бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

3в. Г.Т, Я.Б нар нь 2010 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр И ББСБ ХХК-тай ЗГ2010/11/19 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 58,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, мөн өдрөө БГ2010/11/19 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Т нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг барьцаалсан, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 36812 дугаартай Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар И ББСБ ХХК болон Г.Т, Я.Б нар харилцан тохиролцож, Г.Т, Я.Б нар 68,289,250 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 00955 дугаартай захирамж гарч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 16260273 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

3г. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг битүүмжилэн, хураан авч, төлбөр төлөгч болон авагчаас үнийн санал авах, шинжээч томилох, анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу явуулж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Г.Т нь .....И ББСБ ХХК-д төлөх 67,189,150 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй, өмчлөх эрхийг И ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлнэ үү, өөр гомдол санал байхгүй болно гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж, И ББСБ ХХК нь Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1025 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон байна.

 

3д. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч Г.Т нь 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр И ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулан, орон сууцаа буцаан авах баталгаа гаргасан, улмаар И ББСБ ХХК-иас 2017 оны 0 дүгээр сарын 00-ний өдрийн 00/55 дугаартай мэдэгдэх хуудсыг, мөн 2017 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 08/120 дугаартай өр төлбөр барагдуулах хугацааг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр барагдуулах хугацааг тогтоосон мэдэгдлийг Г.Тт өгч байсан байх боловч төлбөр бүрэн төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар И ББСБ ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн хувьд өмчлөлийн зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ эдлэх, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

 

Эдгээрээс үзвэл Д.И нь орон сууцыг захиалгын гэрээний дагуу захиалж, үнийг төлсөн байх боловч түүний хүү Г.Т орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, дээрх хуульд заасны дагуу өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж, улмаар И ББСБ ХХК-ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн байна.

 

0. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан ба хариуцагч Д.И нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд түүний эзэмшил нь хууль бус байна.

 

0а. Нэгдүгээр хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1775 дугаартай тодорхойлолтоор Д.Иыг 50 дугаар байрны 13 тоотод 2003 оноос хойш амьдарч байгаа нь үнэн гэсэн байх боловч энэхүү тодорхойлолт нь хуулбар хувь буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлэхгүй юм.

 

0б. Хариуцагч Д.И нь Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч уг орон сууцыг 2003 оноос өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байгаа болохоо буюу өөрийн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй тул нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцыг хөлслөх, үр шимийг нь хүртэх эрхтэй ба Д.И нь бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хууль бусаар орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэн Иргэний хуулийн 093 дугаар зүйлийн 093.1-д заасны дагуу 1 сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцон, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 8 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сарыг хүртэл нийт 10 сарын хугацааны үр шимд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

6а. Иргэний хуулийн 093 дугаар зүйлийн 093.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна, 093.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан үндэслэлд хамааруулан нэхэмжлэгч нь хариуцагчаас олох байсан орлого, үр шимд орон сууцыг хөлсөлсөн тохиолдолд олох байсан орлогыг буцаан шаардах шаардлагын хүрээнд шаардаж буй нь үндэслэлгүй байна.

 

6б. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүднээс Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-г нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоотод байрлалтай 80.7 мкв талбайтай орон сууцны зориулалттай барилгын 2019 оны 0 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хөлслөх төлбөрийн үнийг 10,813,800 төгрөгөөр тогтоосон ба уг дүгнэлтээс үзвэл хөлслөх орон сууцны 1 мкв-ын үнийг 2019 онд 10,000 төгрөг, 2020 онд 11,000 төгрөг гэж тооцсон байх боловч уг 1 мкв-ын үнэлгээг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр тухайн орон сууцны байршилд байгаа ижил мкв бүхий орон сууцны 1 сар хөлслөх үнэ нь 500,000 төгрөг гэж үзэж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

7. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 0 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2022/00500 дугаартай тогтоолд ...эрүүгийн хэрэг шалгаж байгаа нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралтай эсэхийг дахин тодруулах нь зөв... гэжээ.

 

7а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газруудаас холбогдох нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр гаргуулсан, улмаар эдгээр баримтууд болон хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/07822 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан, тус шүүхийн 2023 оны 0 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШТ2023/00207 дугаартай тогтоолоор ... Г.Тт залилуулсан гэх хохирогч Д.Иын гомдлоор шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь И ББСБ ХХК болон Г.Т нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй иргэний хэрэгтэй холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм. Хэдийгээр маргаан бүхий нэг орон сууц байгаа боловч орон сууц барьцаалан зээл авсан иргэний эрх зүйн харилцаа, бусдын гуйлтаар орон сууцаа барьцаалан зээл авч залилуулсан гэх эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудлыг нэхэмжлэлтэй холбоотой гэж үзэхгүй ... гэж үзэн дээрх 101/ШЗ2023/07822 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

7б. Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргаснаас хойш эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхийг шүүх хуралдаанд хариуцагчаас тодруулахад өөрчлөгдөөгүй гэх тайлбарыг гаргасан тул эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэсний дараа энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 10-ний өдөр хариуцагч Д.Ит холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба хариуцагчид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан холбогдох бүхий л ажиллагааг хийсэн байна.

 

8а. Шүүх 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэргийг хүлээн авч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, хариуцагч Д.Ит 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг шүүхийн зүгээс танилцуулсан, хариуцагч Д.И нь хэргийн материалтай 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус танилцсан, мөн удаа дараа түүний өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй байна.

 

8б. Хариуцагч Д.Ит шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр мэдэгдсэн ба тэрээр 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч тэрээр өнөөдрийн шүүх хуралдаанд биечлэн ирсэн тул уг хүсэлтийг хэлэлцээгүй болно.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Иоос нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 093 дугаар зүйлийн 093.1-д тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг хариуцагч Д.Иын хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Иоос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/18022 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.0, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 10 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ