Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/шш2023/01827

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/01827

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар *******, Р овогтой Ч-ын Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о ****, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар *******, Д овогтой Ж-ын О-т холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж.О-т холбогдуулан Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2022 оны 11 дүгээр сарны 17-ны өдөр ******* тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о ******, *** дугаар байрын *** тоотод байрлах, 140.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авсан билээ. Гэтэл хариуцаг Ж.О зарж борлуулсан байрнаас гарахгүй, утсаа авахгүй, хаалгаа тайлж өгөхгүй мессежээр худал үнэн юм ярьсаар өдийг хүрлээ. Манай зүгээс байрын төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Иймд миний хууль ёсны эрхийг ханган Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о *****, *** дугаар байрын *** тоотод байрлах ********* тоот үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о *****, *** дугаар байрын ***  тоотод байрлах, 140.7 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц нь Ж.О миний нэр дээр байсан ба охины гуйлтаар мөнгө нь ороод ирнэ гэсэн учир шилжүүлэн өгсөн ч тус өдрөөс одоог хүртэл миний дансанд байрны мөнгө нэг төгрөг ч орж ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ч.Б-аас О.А-д олгосон итгэмжлэл, Ч.Б өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ч.Б-аас Б.Г-т олгосон итгэмжлэл, Ч.Б-аас байрны төлбөр төлсөн тухай мөнгөн гүйлгээний баримтууд, М И ХХК болон Ж.Б нарын *** тоот гэрээний төлбөрөө бүрэн төлсөн тухай баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн өмгөөлөгч П.С-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэн Г.Б-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

ХэрэгХэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ******** дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч Ч.Б нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С о *****, *** дугаар байрын *** тоотод байрлах, 140.7 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч талаас Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч тухайн татгалзлаа нотлох ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Тэгэхээр хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

 

2.    Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар эрхийн

улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С о ******, *** дугаар байр, *** тоотод байрлах, 140.7 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С о *****, *** дугаар байр, *** тоотод байрлах, 140.7 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА