Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01517

 

 

2023 08 02 210/МА2023/01517

 

Ч.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/01827 дугаар шийдвэртэй,

Ч.Б-ны нэхэмжлэлтэй

Ж.О-т холбогдох,

Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, С /17012/, 525 дугаар байрын 901 тоот сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарны 17-ны өдөр 001045115 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С /17012/, *** дугаар байрын *** тоотод байрлах, 140.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдан авсан.

1.2. Гэтэл хариуцагч Ж.О нь зарсан байрнаас гарахгүй, утсаа авахгүй, хаалгаа тайлж өгөхгүй, мессежээр худал үнэн юм ярьсаар өдийг хүрлээ. Манайх байрны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр гарсан.

Иймд Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С /17012/,*** дугаар байрын *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С /17012/, ***дугаар байрын *** тоотод байрлах, 140.7 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц нь Ж.О миний нэр дээр байсан ба охины гуйлтаар мөнгө нь ороод ирнэ гэсэн учир шилжүүлэн өгсөн ч тус өдрөөс одоог хүртэл миний дансанд байрны мөнгө орж ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-220609**** дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С /17012/, *** дугаар байр, *** тоотод байрлах, 140.7 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.О-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааны тов зарласан байсан. Тухайн өдөр миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд А ӨЭМТ, А ӨЭМТ гэх нэр бүхий 171 ӨЭМТ-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт шүүх хуралдаанд 10 цаг 30 минутад оролцох байсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдсэн учир дараа нь товлогдсон Ч.Б-ны нэхэмжлэлтэй Ж.О-т холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал хойшлуулах хүсэлт, тов мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Гэтэл 06 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаас өмгөөлөгч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байсан. Шүүх хурал хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай мөн хэргийн материалтай танилцаагүй байсан. Түүнчлэн 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй. Миний үйлчлүүлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй оролцохоо илэрхийлж байсан.

Иймд хурал хойшлуулах хүсэлтээ нотлох баримттай хүргүүлсэн ч үндэслэлгүй гэж үзэн, хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Уг хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож эрх, ашгаа хамгаалуулахаа илэрхийлсэн. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Б Захиргааны хэргийн шүүхэд хурал давхацсан тул хүсэлт, бусад нотлох баримтаа шүүхэд өгсөн. Гэтэл шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн эзгүйд шийдвэрлэх захирамж гарган, хэргийг нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн байсан. Мөн хавтаст хэргийн 5,6-р хуудаст нэхэмжлэгч Ч.Б нь Ч.Б гэх хүний дансанд 100,000,000 төгрөг, Г.Г гэх хүний дансанд 200,000,000 сая төгрөг, Б.Б гэх хүний дансанд 150,000,000 сая төгрөг шилжүүлсэн байна. Хариуцагч Ж.О-ийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй байтал хариуцагчийн оролцоог хангалгүйгээр хэргийг шийдсэн.

Миний шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эрхийг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тайлбарыг гаргаж байна.

6.1. Хэргийн оролцогч шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй ба хуульд заасан үндэслэл бий болсоноо нотлох үүрэгтэй. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулах хойшлуулах хүсэлт гаргахдаа хуульд заасан ямар үндэслэл бүртдсэн талаар, тэрхүү үндэслэл нь хэрхэн нотлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.О нь уг орон сууцыг эзэмших. ашиглах, өмчлөх, захиран зарцуулах эрхтэй гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн ба мөн өдөр түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг шүүхээс тайлбарлаж өгсөн байдаг. Тэрээр 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан ба өмгөөлөгч Б.Б-ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн гул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

6.2. Хариуцагчийн иггэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөр оролцох болсон. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хэргийн магериалтай танилцах, өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаагаар хангуулах хүсэлтээ илэрхийлсэн ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд өмгөөлөгчийн эрх, үүргийг хуульчилсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд мөн тэдний зүгээс ажиллагаатай холбоотой ямар нэг ажил хэрэгч санал, хүсэлт гаргаж байгаагүйг онцлон дурдмаар байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж.О-т холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба ...орон сууцыг худалдан авч төлбөрийг бүрэн төлж гэрчилгээгээ авсан . Гэтэл хариуцагч Ж.О сууцнаас гарахгүй байх тул хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч нь байрны мөнгө төлөөгүй гэж маргажээ./хх/

 3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Хэргийн баримтаар нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, байрны үнэд Ч.Б-т 100,000,000 төгрөг, Г.Г-д 200,000,0000 төгрөг, Б.Б-д 150,000,000 төгрөг тус тус төлжээ. /хх/

4. Хариуцагч өөрийнх нь эзэмшил хууль ёсных гэж маргасан байна.

4.а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон хэдий ч тухайн сууцыг хариуцагчаас, эсхүл М ХХК-ийн хэнээс нь худалдаж авсан, байрны үнийг яагаад дээрх нэр бүхий этгээдүүдэд төлсөн нь тодорхойгүйгээс хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/01827 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН