Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/шш2023/01917

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01917

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ш гудамж, Х з хотхоны *** байрны ** тоотод байрлах, улсын бүртгэлийн *********, регистрийн ******** дугаартай, Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Ү х гудамж, өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Б гудамж, ****** тоотод байрлах, регистрийн дугаар ********, Т ХХК,

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, холбогдох эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаар шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан Эд хөрөнгө битүүмжилж, хураасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, холбогдох эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, мөн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаар шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Монголын Олон Улсын Арбитрын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 496 тоот шийдвэрээр Ю ХХК-аас 4.866.886.525 төгрөг гаргуулж Т х ХХК-д олгож, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1. Ю ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ховд багийн нутаг, Дулаан хар уул нэртэй газар байрлах, ашигт малтмалын ******** дугаартай тусгай зөвшөөрөлийг 71.638.000.000 төгрөгөөр; 2. Ю ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ховд багийн нутаг, Дулаан хар уул нэртэй газар байрлах, Н газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******** тоот хавсралтад авагдсан үнэлгээний мэдэгдэлд дурдсан 32 нэр төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 24.943.784.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх үнэлгээг хийлгэхэд манай компанийн саналыг огтхон ч тусгаагүй. Мөн ижил төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл одоогоор зах зээлд 50 хувиас дээш хувь илүү ханштай байна. М-О трейд ХХК-ийн дээрх үнэлгээ зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн байгаа тул зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж, 1. Ю ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ховд багийн нутаг, Дулаан хар уул нэртэй газар байрлах, ашигт малтмалын ********** дугаартай тусгай зөвшөөрөлийг 71.638.000.000 төгрөгөөр; 2. Ю ХХК-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Ховд багийн нутаг, Дулаан хар уул нэртэй газар байрлах, Н газрын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ********тоот хавсралтад авагдсан үнэлгээний мэдэгдэлд дурдсан 32 нэр төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг 24.943.784.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ... Арбитрийн шийдвэрийг албадан гүйцэтгэх буюу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллаганы явцад Н газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д заасан төлбөр төлөгчийн төлөөллийг дуудан ирүүлэх, мэдэгдэх ажиллагааг хийх, 44.2.2-т заасан шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах, 44.2.3-т заасан төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, 44.2.6-д заасан төлбөр төлөгчийн газар, барилга байгууламж, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, үзлэг хийх, 44.2.8-д заасан төлбөр төлөгчийн бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх, 44.2.9-д заасан битүүмжилсэн, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах, 44.2.14-д заасан төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагааг тус тус явуулжээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эдгээр арга хэмжээг явуулахад баримтлах журмыг ноцтой зөрчсөн төдийгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, 33.1.2-д ... тэмдэглэл, бусад бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, 33.1.3-д ... ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах зэрэг оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг зориудаар хясан боогдуулж явуулсан шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйл ажиллагаа болсон. Тодруулбал, арбитрын шийдвэр гарснаас хойш хугацаанд тус Ю ХХК-ийн хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, БНХАУ-ын иргэн В Г нь БНХАУ-д үүссэн өр төлбөрийг барагдуулах зорилгоор тус компанийн хувьцаа, түүгээр гэрчлэгдсэн аливаа эрх, тус компанийн эзэмших, өмчлөх эрх бүхий аливаа хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын Ж Ж групп ХХК-ийн харьяа Шандун Ж Э ХХК-д шилжүүлсэн. Ийнхүү компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой Ю ХХК, түүний бүхий л өмч хөрөнгө, баримт бичгийг хүлээн авах, өдөр тутамын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ж Ж-г Ш Ж Э ХХК томилохоор шийдвэрлэсэн. Улмаар компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн болон гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн бүртгэл хийлгэх зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагад хандахад Ю ХХК-д холбогдох арбитрын шийдвэр 2021 онд гарсан. Уг шийдвэрт гомдол гаргасан ажилтанд хүрээгүй, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлээд явагдаж байгааг мэдсэн. Ийнхүү мэдсэнээс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцохоор төлөөлөгч томилсон боловч төлөөлөх эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл байна гэх үндэслэлээр тухайн ажиллагаанд оролцуулаагүй. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах хүрээнд Ю ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсний улмаас хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн болон шинэ хувьцаа эзэмшигчээс томилсон гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүйд хүрсэн ба энэ байдлыг далимдуулан шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үнийн санал авах, үнэлгээг хийлгэх, үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг үйл ажиллагааг явуулсан. Бидний зүгээс удаан хугацааны туршид ахлах шийдвэр гүйцэтгэгч, Н газрын дарга, дэд дарга нарт хандаж удаа дараа хүсэлт, гомдол гаргасны эцэст 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл авч, шинэ хувьцаа эзэмшигчээс томилсон БНХАУ-ын иргэн Ж Ж-г тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн ба энэ үеэс л тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болж, санал гомдол гаргах боломжтой болсон. Гэтэл энэ үед тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрх бүхий төлөөлөгчгүйгээр явагдаад нэгэнтээ дууссан байх ба тус компанийн хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө болох ашигт малтмалын хайгуулын ******** тусгай зөвшөөрөл болон баяжуулах үйлдвэр, бусад хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, шийдвэр гарч, дуудлага худалдаа зарлагдсан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон уг ажиллагааны явцад гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт, Ю ХХК-ийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа энэ талаарх мэдэгдлийг төлбөр төлөгчид мэдэгдээгүй ба итгэмжлэлийн үндсэн дээр оролцох эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, түүнээс үнийн санал авах ажиллагаанд ч саналыг нь аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.1.3-т заасныг зөрчөөд зогсохгүй, зориудаар төлбөр төлөгчийн боломжийг хясан боогдуулсан үйл ажиллагаа болсон. М О трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн болон Үнэлгээний олон улсын стандарт 2020-аар тогтоосон журам, хандлага, арга аргачлалын дагуу гүйцэтгээгүй, тэдгээрт нийцээгүй байх ажээ. Шинжээч дүгнэлтийнхээ ******-ийн 1.6-д Үнэлгээний олон улсын стандарт 2020-ын бүтэцэд дахин боловсруулалтын шатандаа явж байгаа тул 2007 онд батлагдсан Хэрэглэх заавар ******* Олборлох аж үйлдвэрийн өмчийн үнэлгээ-нд заасан шаардлагуудыг үнэлгээнд баримталсан. /Энэ талаар Үнэлгээний олон улсын стандарт 2020-д ямар нэгэн заалт байхгүй болно/ гэж тайлбарласан нь шинжээчдийн уул уурхайн олборлох салбар, түүний аж үйлдвэрийн өмч, өмчийн эрхийн үнэлгээг хэрхэн хийх талаарх мэдлэг мэдээлэлд эргэлзэх эргэлзээг төрүүлж байна. Учир нь уул уурхай, олборлох салбарын хөрөнгийн үнэлгээг олон улсад тогтсон жишиг стандарт буюу Valmin code 2015, түүний хүрээнд 2018 онд гарсан Imval standart template буюу Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хорооны Олон улсын ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний загвар-р тогтоосон журмын дагуу үнэлдэг. Энэ талаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8 дугаар зүйлийн 8.2-д тус тус олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэнд нийцэхээр байна. Түүнчлэн ****** болон ******* тоот дүгнэлтэд Үнэлгээний зүйлтэй танилцсан огноо-г 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэмээн дурдсан байх боловч тухайн өдөр үнэлгээчид Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Дулаан хар уулын уурхайд орших хөрөнгөтэй очиж танилцаагүй байсан ба шинжээчдийн баг, гишүүдийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байдал нь үнэлгээний бодитой, үнэлгээний хууль ёсны эрх бүхий этгээд хийсэн гэхэд нийцэхгүй байдлыг нөхцөлдүүлж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Олон Улсын Арбитрын шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Ю ХХК-иас 4.866.886.525 төгрөгийг гаргуулж Т х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ю ХХК-ийн шүүхээс заагдсан хаяг болох Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Х з хотхоны *** байрны ** тоот хаягт очиж шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл хаалганд нааж зургаар баталгуужуулж байсан. Мөн төлбөр төлөгч Ю ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар үүсгэх тогтоолоор үүсгэж ажиллагаанд оруулсан. Дээрх хугацаанд төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул Төлбөр төлөгч Ю ХХК *******-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Ховд багийн Дулаан хар уул нэртэй газарт байрлах 1. Ажилчид болон оффиссийн зориулалттай нийт 45 өрөө 1 давхар сэндвичин хийцтэй барилга, 2. Монгол ажилчдын нийт 46 өрөө 1 давхар сэндвичин хийцтэй барилга, 3. Агуулах, скаладны зориулалттай сэндвичин хийцтэй барилга, 4. Баяжмалын үйлдвэрийн зүүн хойд талд байрлах цэвэрлэх байгууламжийн зориулалттай тоног төхөөрөмжийн хамт, 5. Мөн үйлдвэрийн байранд C маркийн ******* сери дугаартай дизель мотор 1 ширхэг, 6. Мөн уурхайн 1 дүгээр аманд байрлах V p маркийн ******** маркийн дизель мотор 1 ширхэг, 7. Хятад улсад үйлдвэрлэсэн p маркийн ******** сери дугаартай дизель мотор 2 ширхэг, 8. Баяжмалын үйлдвэрийн ерөнхий цех, дотор байрлах тоног төхөөрөмжийн хамт, 9. Баяжмалын үйлдвэрийн хойд талд байрлах агуулахын зориулалттай сэндвичин хийцтэй барилга, 10. Бутлуурын үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт, 4 хэсэг сэндвичин хийцтэй барилга, 11. Баяжмалын үйлдвэрийн агааржуулалтын зориулалттай тоног төхөөрөмж, 12. Мөн хаягт байрлах агуулахын зориулалттай, сэндвичин хийцтэй барилга, 13. Любетик /татагч/ 1 ширхэг, 14. Бутлуур /чулуу бутлагч/ 1 ширхэг, 16. 110 кВт хүчин чадалтай дэд станц /цахилгаан тог гаргагч/ 1 ширхэг, 15. 150 тонн жин хэмжүүр буюу пүүл 2 17. Уурын зуухны зориулалттай сэндвичин хийцтэй барилга, ширхэг, 18. ********* сери дугаартай уурын зуухны бойлур 1 ширхэг, 19. ********, ********* сери дугаартай уур зуух 2 ширхэг, 20. Баяжмалын үйлдвэрийн баруун талд байрлах любетик 2 ширхэг, 21. V p маркийн ******** 22. Агуулах, зориулалттай сэндвичин хийцтэй барилга, 23. Газрын гүнээс баяжмал гаргагч, тоног төхөөрөмж /иж бүрэн/, 3 дугаартай дизель мотор 1 ширхэг, 24. ********** маркийн ********* сери дугаартай компрессор 1 25. ******** маркийн ******** сери дугаартай компрессор 26. Тэсэлгээний талбайд байрлах ягаан, цагаан өнгийн 40 тонны кантнер 2 1 ширхэг, ширхэг, ширхэг, 27. Цэнхэр өнгийн 20 тонны кантнер 1 ширхэг, 28. Баяжмалын үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй сэндвичин хийцтэй худаг, төхөөрөмжийн хамт, 29. Мөн хаягт байрлах 2011 онд хятад үйлдвэрлэсэн H ****** маркийн, шар өнгийн **** УБ улсын дугаартай экскаватар 1 ширхэг, 30. Мөн хаягт байрлах 2012 онд хятад үйлдвэрлэсэн, **** УБ улсын дугаартай шар өнгийн ковш 1 ширхэг, 31. Мөн хаягт байрлах 2012 онд хятад үйлдвэрлэсэн **** УН улсын дугаартай шар өнгийн ковш 1 ширхэг, 32. Мөн хаягт байрлах 2011 онд үйлдвэрлэсэн T L c маркийн ***** УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнд үнэлгээ тогтоолгоход 24.943.784.000 төгрөгөөр үнэлэгдэж, мөн Ю ХХК *******-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, Ховд багийн Дулаан хар уул нэртэй газарт байрлах ашигт малтмалын ********* дугаарт бүртгэлтэй, эзэмших эрхийн ********** дугаар бүртгэлтэй тусгай зөвшөөрлийг үнэлүүлэхэд 71.638.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2- д заасны дагуу талуудад *********, *******, *********, ********, ********, ********* дугаар албан бичгүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 2022 оны материал ирээд төлбөр төлөгч нарт хангалттай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаа өгсөн. Хөрөнгө битүүмжлэх, хураахтай холбоотой Баян-Өлгий аймгаас 200 гаран километрын алслагдсан газар байсан ба тухайн үед 2 ч удаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны даалгаврыг явуулж байсан. Даалгавар гүйцэтгэх ажиллагааг 2 удаа явуулахад төлбөр төлөгч талаас ажиллагаанд оролцоогүй, бүтээгүй болохоор нь бид нар өөрсдөө явж эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хуулийн дагуу хөндлөнгийн гэрчийг байлцуулж, өглөөний 6 цагаас оройны 18 цаг хүртэл ажиллаж битүүмжилсэн. Шинжээчийн баг явж ажиллаж, дүгнэлтээ гаргасан. 2022 оны 4 дүгээр сард Ю ХХК-ийн материал ирээд Б.Э шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Ю ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Э-тэй уулзаж тайлбар авсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдож 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.А-тай уулзаж тайлбар өгсөн байдаг. Манай байгууллагаас гарсан эрх зүйн актыг байнга баталгаат шуудангаар хүргүүлж байсан. Өөрсдөө ажиллагаанд оролцож байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Ажиллагаанд оролцоогүй, мэдээгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой, мөн төлбөр авагчийн эрх ашгийг хөндөж байна. Тухайн компанийн тусгай зөвшөөрөл, лиценз, тухайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг битүүмжилж хураах ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нь өөрөө бид нартай нэг онгоцонд хамт явсан. Ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй ярьж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тайлбарлаж хэлж байсан. Баян-Өлгий аймагт 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр битүүмжлэх хураах ажиллагаа хийсэн, энэ үед Н.Ц Ю ХХК-иас итгэмжлэл аваагүй байсан. Манайд 2022 оны 7 дугаар сард гомдол гаргасан, битүүмжлэх хураах ажиллагаа явагдаж дууссаны дараа гомдол гаргасан. Иргэний хэрэг үүссэний дараа мөн улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ч.О-т гомдол гаргасан. Манай байгууллагаас хугацаандаа гомдол гаргаагүй гэх хариуг мөн хүргүүлсэн. Ш.М гэх хүн нь Ю ХХК-ийн менежер ажилтай хүн байсан. Бүх тогтоол дээр гарын үсэг зурсан, Ю ХХК-ийн үүсгэн байгуулагч нартай холбоотой байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдээд хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ямар үндэслэлээр шаардлага гаргасан нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн ямар заалтанд үндэслэснээ тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг зөрчсөн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ********* тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний саналаа 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******** тоот албан бичгээр дахин мэдэгдэл өгч, үнийн саналаа 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор өгөхийг мэдэгдсэн боловч Ю ХХК-иас эдгээр мэдэгдэлд ямар ч хариу өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч байгууллагаас үнэлгээний компанийг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ба үнэлгээний тайлан 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарч, мөн сарын 06-ны өдөр шүүхэд хүргэгдэн 08-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчид танилцуулж, гардуулан өгсөн байна. Нэхэмжлэгч тал үнэлгээний тайланг дэндүү нуршсан, эд хөрөнгийн үнийг хэтэрхий багаар үнэлсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байх боловч үнэлгээний тайлан хуулиар тогтоосон ямар журмыг яаж зөрчсөн талаар огт тайлбарлаагүй бөгөөд энэ талаар нотолсон нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Арбитраас нэхэмжлэгч Ю ХХК-иас 4.843.357.796 төгрөг гаргуулж, Т х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжилсэн, хураасан хөрөнгө 71.638.000.000 төгрөг гэж үнэлэгдсэн, Ю ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Баян-Өлгий аймаг дахь Дулаан хар уулын ордыг 16 жил ашиглах нөөцтэй, анхны хөрөнгө оруулалтаа 3,2 жилийн хугацаанд нөхнө гэж үнэлгээний компани дүгнэсэн ба уурхайн үйл ажиллагаа 2013 онд эхэлсэн гэж үзвэл анхны хөрөнгө оруулалтаа хэдийн нөхөөд ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн байгаа юм. Үнэлгээгээр үнэлэгдсэн хөрөнгийн маш бага хувийг худалдан борлуулж, эсвэл уурхайн ашиг орлогоос төлбөрөө төлж арбитрын шийдвэрийг биелүүлэх боломжтой байхад нэхэмжлэгч үндэслэлгүй шалтаг төдий зүйлээр үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг нь арбитрын шийдвэрийг биелүүлэх санаа бодолгүй, дэмий зарга маргаан үүсгэж төлбөр төлөх ажиллагааг удаашруулах гэсэн арга гэж харж байна. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг төлбөр төлөгчид мэдэгдснээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой. Гэтэл Ю ХХК-ийн төлөөлөгч энэ хугацааг зөрчиж шүүхэд гомдол гаргасан болох тогтоогдож байна. х нь хэрэгт авагдсан нотлох баримтаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт "хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор талуудад танилцуулна" гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан үнэлгээний тайланг хүлээн авч 06-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэн, 08-ны өдөр төлбөр төлөгчийн төлөөлөгч Н.Ц-д танилцуулж хүлээлгэн өгсөн байна. Нэхэмжлэгч байгууллага 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх уг нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн *********** тоот захирамж гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудсанд авагджээ. Нэхэмжлэгч тал 6 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авсан учраас хуулиар тогтоосон журмын дагуу 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байхад 17-ны өдөр гаргаж хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр маргаан үүсэгсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр ажиллагаа хийх, гүйцэтгэх боломжгүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснээс хойш төлбөр төлөгчид хуульд заасан арга, журмын дагуу мэдэгдэх ажиллагааг гүйцэтгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас хүлээн авсан этгээд өөрөө хүрэлцэн ирж, хөрөнгийнхөө талаар шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө хэрхэн төлөх талаарх тайлбараа шийдвэр гүйцэтгэгчид мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас энэхүү үүргээ огт биелүүлээгүй бөгөөд 2022 оны 5 дугаар сар хүргэсэн. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч 5 сарын хугацаанд ямар нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгээгүй нь харин ч нэхэмжлэгч талд хэтэрхий найрсаг хандсан байгааг илэрхийлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.1.3-т заасан эрхийг маань ноцтой зөрчсөн гэж дурдсан байх боловч төлбөр төлөгчийн хувьд тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэр гарсан хугацаанаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан боловч биелүүлээгүй, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрсдөө очиж оролцох ёстой атлаа очиж оролцоогүй үйл баримт нь тэдний эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т гомдол гаргах тусгай хугацааг зохицуулж өгсөн ба нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан мөртлөө 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус гомдол гаргаж, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байгааг анхаарч үзнэ үү. Мөн шүүх дээр иргэний хэрэг үүсгэснээс хойш удаа дараа хойшлуулж байсан үйлдлээс нь төлбөр төлөх төлөх хугацаагаа хойшлуулах гэсэн явуургүй арга хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шинжээч М О трейд ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уг зөвшөөрлийн хугацаа нь зохих журмын дагуу сунгагдаж байсан, хүчин төгөлдөр байх ба нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан шиг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гомдол бүхэлдээ үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ю ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *******, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугааруудтай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлүүд, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай үнэлгээний мэдэгдэл, Монголын олон улсын арбитрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *********** дугаартай захирамж, өмгөөлөгч Г.М-той байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Ю ХХК-иас 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Н газарт гаргасан гомдол, Ю ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М-т гаргасан гомдол, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Ю ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ч.О-т гаргасан гомдол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ****** дугаартай албан бичиг, Ю ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ч.О-т гаргасан гомдол, өмгөөлөгч Ц.Т-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, зэргийг ирүүлсэн.

 

5. Хариуцагчаас Д.М, Н.Н нарт олгосон итгэмжлэл, 2022 оны 1 дүгээр сарыйн 04-ний өдрийн 22290206 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргийн хуулбар хэргийн 1 дүгээр хавтасны 82-250, 2 дугаар хавтасны 1-113 дугаар тал, 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг ирүүлсэн.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т х ХХК-иас ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Э.О-т олгосон итгэмжлэл, тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т х ХХК-ийн дүрмийн хуулбар, Т х ХХК-иас ирүүлсэн хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж.С-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Монголын Олон Улсын Арбитрын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрээр хариуцагч Ю ХХК-иас 4.843.357.796 төгрөг, арбитрын зардал 23.528.729 төгрөгийг тус тус гаргуулж Т х ХХК-д олгож шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрт тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр үүссэн байна.

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн *******, ********, *******, *******, *******, *********, *********, *********, ********, ******* тоот тогтоолуудаар эд хөрөнгийг битүүмжилж, мөн өдрийн ********, *********, ********, ********, ********, *******, **********, *********, ********, ********** тоот тогтоолуудаар эд хөрөнгүүдийг хурааж, уг ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч болох С.Х /регистрийн дугаар *******, Ж.Б /регистрийн дугаар ******* нарыг оролцуулж, эрх, үүрэг тайлбарлаж өгсөн, төлбөр төлөгч ******* ХХК-ийн менежер ажилтай Ж.М, төлбөр авагч Т х ХХК-ийн гүйцэтгэх захирал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө нарыг байлцуулсан, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр хэн хэнийг байлцуулан ямар ямар эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан тухайгаа дэлгэрэнгүй баримтжуулсан ажиллагааг тус тус хийсэн байна.

Хэргийн 1 дүгээр хавтасны ******* дугаар талд 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ю ХХК-ийн менежер ажилтай Ж.М шийдвэр гүйцэтгэгч нартай ирж уулзсан тухай тэмдэглэл авагдсан байх ба тус тэмдэглэлд дурдсанаар Н.Ц нь 4 БНХАУ-ын иргэн, нэг Монгол Улсын иргэн, нийт 6 хүн ирж уулзаад Энэ компанийг бид худалдан авч байгаа ба урьд компанийн захирлууддтай уулзаж, компанийг худалдаж авах баримт бичиг хийсэн байгаа гэж хэлсэн гэдгийг Ж.М нь шийдвэр гүйцэтгэгч нарт мэдэгдсэн талаар тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ компанийн удирдлагууд солигдож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийгдээгүй байдлыг далимдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биднийг оролцуулаагүй хэмээн дурдаж байгаа боловч тус компанийн төлөөлөгч Ж.М-ыг ажиллагааны явцад байлцуулж, тэмдэглэл болон тогтоолуудад гарын үсэг зуруулсан баримт болон түүний шийдвэр гүйцэтгэгчид өгсөн 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тайлбар зэргээс үзэхэд Төлбөр төлөгч, түүний төлөөлөгч нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй, хясан боогдуулсан гэх үйл баримт няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн төлбөр төлөгч Ю ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нар солигдох эсэх нь тус компанийн бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг саатуулах үндэслэл биш бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд үүнийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М-ыг байлцуулсан, түүнд эд хөрөнгийг хариуцуулан үлдээсэн, үүнээс хойш Ю ХХК-иас тус эд хөрөнгө битүүмжлэх болон хураах ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор, 44.4-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 14 хоногийн дотор тус тус гомдол гаргаагүй, ийнхүү гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй.

Харин иргэний хэрэг үүсгэсэн хугацаанаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа хавсарган өгсөн гомдлыг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэсэн мөртлөө Ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Э гэж хаягласан байх ба М.Э гэх ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилладаг эсэх, тухайн гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг нотлох баримт болон тэмдэглэгээ байхгүй байна.

Нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноо бүхий нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хавсаргасан гомдол, түүнд өгсөн хариугаас харахад Ю ХХК-иас 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хариу өгсөн, Ю ХХК-иас 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай хариу өгсөн байх ба үүнээс дүгнэхэд ажиллагаа явагдсанаас хойш даруй 8-9 сарын дараа гомдол гаргажээ.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Ю ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага солигдсон, өөрчлөгдсөн нөхцөл байдал нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй бөгөөд уг үндэслэлээр тус компанийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарын шийдвэр хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Ю ХХК-ийн хариуцагч Н газарт холбогдуулан гаргасан Эд хөрөнгө битүүмжилж, хураасан 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, холбогдох эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

3. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт авагдсан мэдэгдлүүдэд Ю ХХК-ийн арбитрын шийдвэрт дурдагдсан хаяг буюу Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С.Ш гудамж, Х з хотхон, **** байр, ** тоот хаягийг дурдсан байх ба тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд мөн хаяг дурдагджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасныг шийдвэр гүйцэтгэгч зөрчөөгүй байх ба дээр дурдсан хаягийн дагуу мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэсэн байна.

4. Үнэлгээний талаарх саналаа ирүүлэх мэдэгдлийг Ю ХХК болон түүний төлөөлөгч Ж.М нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн компанийн хаягаар 2 удаа саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй байх ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Ингээд 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ****** дугаар тогтоолоор бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээч нарт эрх, үүрэг танилцуулж, шинжээчээр оролцохоос татгалзах үндэслэл бий эсэхийг тодруулсан.

Шинжээч нар үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, олон улсын үнэлгээний арга, хандлагыг ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргасан байна.

Мөн М-О трейд ХХК-ийн дүгнэлт 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц-д 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр танилцуулагдсан байх боловч Ю ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр /нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж/ үнэлгээний талаарх гомдол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ М-О трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн болон Үнэлгээний олон улсын стандарт 2020-аар тогтоосон журам, хандлага, арга аргачлалын дагуу гүйцэтгээгүй, тэдгээрт нийцээгүй гэж дурдсан байх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан хэмээн тайлбарлаж байгаа боловч тухайн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/148 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Юүшэнгминг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Тус газрын эд хөрөнгө битүүмжилж, хураасан үйл ажиллагааг хууль бус болсныг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ********, *******, ********, *******, ********, *********, ********, ********, *********, ********** тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, мөн өдрийн ********, ********, *********, **********, *********, *********, *********, **********, **********, ******** тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/148 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ю ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА