Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/02387

 

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/02387

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б холбогдох,

4,900,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ., хариуцагч 뺺 ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б миний бие Т 2016 оны 7 сард танилцсан. Ингээд 8 сард хотод ирээд Т танил, хамтарч ажилладаг Г.Б-тай танилцан хамт хоол идэх зуур тэд Хонконгоос утас оруулж ирээд зарвал ашигтай гэдгийг ойлгосон. Намайг хотоос буцаж ирснээс хойш тэд надад хүүтэй ч хамаагүй мөнгө хэрэгтэй байна, олох боломж байна уу гэж асуухад нь би итгэсэн учраас ломбарднаас 10 хувийн хүүтэй мөнгө зээлж, 2016 оны 08 дугаар сарын 23 болон 08 дугаар сарын 24-ний өдөр 4,900,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул үндсэн зээл 4,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б-тай ямар нэгэн байдлаар хэлцэл байгуулаагүй бөгөөд хэлцэл нь О.Б болон Г.Т нарын хооронд байгуулагдсан. Миний хувьд Хятадын Шинжин, Гуанжоу хот руу явж арилжаа наймаа хйидэг болно. Тухайн үед Г.Т нь надад утас захиж миний данс руу Г.Т О.Б 3,000,000 төгрөг зээлж, О.Б намайг Хятад улс руу явах гэж байхад утсаар холбогдож, чамайг маргааш явах гэж байгааг сонслоо дансаа өгчих гээд шилжүүлсэн. Уг мөнгөөр миний бие утас авч ирээд Г.Т өгсөн юм. Нэхэмжлэлдээ энэ талаар огт дурдаагүй байна. Мөн Хятад руу явахын өмнө Г.Т ирж уулзаад таны данс руу 2,000,000 төгрөг орсон байгаа та аваад утас аваарай хэрэг болно гэхэд хэнээс авсан юм бэ гэхэд танд хамаагүй миний мөнгө гэж хэлсэн. О.Б миний данс руу мөнгө шилжүүлсэн гэдгээ ч хэлээгүй дараа нь мэдсэн. Энэ мөнгөнүүд миний дансаар орсон хэдий ч мөнгө өгөх, авах нь О.Б, Г.Т нарын хооронд болж өнгөрсөн. Миний бие Хятад улс руу яваад захисан утаснуудыг авч ирж Г.Т 2016 оны 9 дүгээр сарын 02-нд ирсэн өдрөө уулзаж 6 ширхэг Iphone, 8 ширхэг Samsung өгсөн. Г.Т нь худал хэлж, хууран мэхэлж мөнгө, эд хөрөнгө авч яваад одоо болтол бариагүй бөгөөд энэ тухай цагдаад гомдол гаргахад олдоогүй. Миний бие нь О.Батзаяатай зээлийн гэрээ байгуулаагүй байж хариуцагч болох үндэслэлгүй. О.Батзаяагаас миний бие хэзээ ч мөнгө асууж байгаагүй. О.Батзаяа нь намайг цагдаад өгч мөнгө төл, төлөхгүй бол Facebook-ээр зургийг чинь тавьж олон нийтэд зарлана гэх мэтээр дарамталж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Зээлийн гэрээг 2 тал хэлэлцэн тохирч байгуулахаар заажээ. Миний бие зээл аваагүй, амаар хэлцэл хийгээгүй байхад зээлдэгч болох үндэслэлгүй юм. Харин хуулинд зааснаар О.Батзаяа болон Г.Т нарын хооронд амаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээ нэг талын хүсэл зоригоор буюу О.Б хэлснээр байгуулагддаг гэрээ биш юм. Миний дансанд мөнгө орсон нь зээлийн гэрээ байгуулах үндэслэл болохгүй. Г.Т мөнгө авч чадахгүй болохоор дансаар дамжуулсан намайг мөнгө зээлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б хариуцагч Г.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,900,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, хариуцагч Г.Б нь хамтран ажилладаг н.Т дамжуулан эхлээд 3,000,000 төгрөг, дараа нь 1,500,000 төгрөг, 400,000 төгрөг, нийт 4,900,000 Хятад улсаас гар утас авчирч зарах зорилгоор зээлж авсан. Ингэхдээ н.Түвшинбаяраар дамжуулан харьцаж, мөнгөө өөрийн дансанд шууд авсан. Эхний 3,000,000 төгрөгийг түүнд шилжүүлснийг мэдсэн тухайгаа надад эргэж мэдэгдсэн, дараагийн 2 удаагийн шилжүүлгийг түүнийг гадаад байхад хийсэн учир надтай эргэж холбогдоогүй гэсэн агуулга бүхий тайлбар өгч байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Нийт 4,900,000 төгрөг нэхэмжлэгчийн дурдсан хугацаанд дансанд минь орсон нь үнэн боловч энэ мөнгийг О.Бс зээлдэж авах хүсэл зориг надад байгаагүй. Тэгээд ч уг мөнгөөр утаснууд авчирч н.Т өгсөн. О.Б мөнгийг н.Т өгөх ёстой. Т-н утас зарсан орлогоос би мөн ашиг хуваах тохироо бий. Энэ мөнгийг би О.Б зээлээгүй. Миний бие н.Т өөрөө ч авлагатай. н.Т О.Б хоёрыг дотно харилцаатай тул түүнд холбогдож шаардлага гаргахгүй байна. Би зөвхөн н.Т даалгавар захиасыг биелүүлсэн гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Б хариуцагч Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 3,000,000 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээ байгуулагджээ. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасан журмын дагуу гэрээний нөхцлийг талуудын тухайн үеийн хүсэл зоригийг тодруулах замаар тодорхойлохыг зорьлоо.

Зохигчид дараах гурван үйл баримтын талаар харилцан маргахгүй байна. Үүнд:

1.  О.Б нь н.Т гэх хүнтэй 2016 оны 06, 07 дугаар сард анх танилцсан бөгөөд мөн оны 08 дугаар сард н.Т танил Г.Б танилцаж, уг уулзалтын үеэр Г.Б, н.Т нарын эрхэлдэг гар утас, хувцас зэрэг бараа гадаадаас оруулж ирж дотоодын зах зээлийн үнээр худалдан ашиг олдог бизнесийн үйл ажиллагааны талаар ярилцжээ.

2.  Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Г.Б нар өмнө нь машин угаалгын газарт удирдах, удирдуулах хэлбэрээр хамтран ажиллаж байсан боловч түүнээс хойш албан ёсоор гэрээ байгуулан хамтран ажиллаагүй, харин н.Т нь Г.Б ажил хэрэгт тус дэм болох зарчмаар хамтарч, харьцангуй итгэл хүлээлцсэн хувийн харилцаатай байжээ.

3.  2016 оны 08 дугаар сарын 23, 24-ний өдрийн орчимд н.Т О.Б утсаар холбогдож Г.Б урагшаа явж утас авчрах гэж байгаа бөгөөд мөнгө хэрэгтэй байгаа тухай тайлбарлажээ. Харин О.Б цаашид тэдэнтэй хамтран ажиллаж, бизнесийн холбоо тогтоох зорилготой байсан тул энэ удаад ямар нэг хариу төлбөргүйгээр тодорхой хэмжээний мөнгө олж өгөхийг зөвшөөрсөн байна. Ингээд н.Т мессэжээр илгээсэн Г.Б дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлжээ. Хариуцагч Г.Б дээрх мөнгийг өөрийн дансаар хүлээж авсан үйл баримтын талаар маргахгүй байна. Түүнчлэн түүнийг Хятад улс явахаас өмнө О.Батзаяатай холбогдож мөнгийг хүлээн авсан талаар мэдэгдэж утсаар ярьсныг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байна.

Гэвч хариуцагч Г.Б мөнгийг н.Т авч түүний дансруу хийлгүүлсэн, тэрээр гагцхүү н.Тн даалгавар захиасыг биелүүлж утас авчирч өгсөн, мөнгөнүүд түүний дансаар орсон хэдий ч мөнгө өгөх, авах буюу зээлийн харилцаа О.Батзаяа, н.Т нарын хооронд болсон гэж тайлбарлан маргаж байгаа.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч н.Т, Г.Б нарын хооронд үүссэн харилцааг тодруулсан шүүгчийн асуултад хариулахдаа Г.Батнай утас авчирч өгч Н.Т заруулж олсон орлогоос тодорхой хэмжээний ашиг хуваах хүсэл зоригтой байсан талаар тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл, уг тайлбарыг О.Б шилжүүлсэн мөнгө Г.Бн дансанд орсон, Г.Б мөнгийг хүлээн авсан тухайгаа мэдэгдэж түүнтэй холбоо барьсан зэрэг үйл баримттай нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч О.Б анх шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг Г.Б н.Т хамтран зээлдэгчийн хувиар хүлээн авсан гэж үзэх үндэстэй байна. Хариуцагч Г.Б гагцхүү н.Т даалгавар захиасыг биелүүлсэн гэх тайлбар, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан утсыг олсон орлогоос ашиг хуваахаар тохирсон гэх тайлбараар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, утас зарсан орлогоос ашиг хуваах тохиролцоо нь тэдгээрийн хооронд туслалцааны шинжтэй даалгавар, захиасын харилцаа байгаагүй болохыг илтгэж байгаагийн зэрэгцээ даалгавар захиасыг хариу төлбөртэй гүйцэтгэсэн гэх үндэслэл болохгүй юм. Учир нь даалгаврыг хариу төлбөртэй гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бол утас зарж орсон орлогоос ашиг хуваах агуулгаар илэрхийлэхгүй байх байсан.

Иймд нэг талаас зээлдүүлэгч О.Б нөгөө талаас зээлдэгч Г.Б, нарын хооронд 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу байгуулагдсан гэх үндэстэй байна. Зохигч Г.Б, О.Б нарын тайлбараас уг зээлийн гэрээнд н.Т хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх магадлалтай байна. н.Түвшинбаяр нь тухайн асуудлаар уг хэрэгт зохигчоор оролцож, нотлох баримт гарган харилцан мэтгэлцээгүй тул зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж тодорхойлсон энэхүү үйл баримтыг эргэлзээгүй тогтоогдсон гэх боломжгүй, энэ асуудлаар өөрт холбогдох харилцаанд маргаан үүсгэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Тухайн маргаанд нэр дурдагдаж буй н.Т нь эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа гэх тайлбарыг зохигчдын аль аль нь гаргаж байх тул нэхэмжлэгч түүнтэй дотно харьцаатай улмаас энэхүү хэрэг маргаанд оролцуулахгүй байгаа гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч Г.Б холбогдуулан шаардсан үлдэгдэл 1,900,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Учир нь энэ мөнгөний асуудлаар хариуцагч нэхэмжлэгчтэй ямар нэг байдлаар холбогдож байгаагүй, энэ хэмжээний мөнгийг түүнийг хилийн чанадад байхад нь араас нь шилжүүлсэн, түүнчлэн Хятад улсаас буцаж ирээд н.Түвшинбаярт хүлээлгэн өгсөн гэх утасны үнэ 3,000,000 эсхүл 4,900,000 төгрөгийн үнэ өртөгтэй алин болох нь баримтаар тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэсгээр О.Б, Г.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Тус мөнгөн дүнгийн хэмжээгээр н.Т хийх хамтын ажиллагаанд зарцуулах дундын мөнгөө нэмэгдүүлэх сонирхол Г.Батнайд байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй, ийм сонирхолтой болохоо нэхэмжлэгчид өөрийн биеэр мэдэгдээгүй байх үед гуравдагч этгээдийн зааварчилгаагаар түүний дансанд мөнгө шилжүүлсэн явдлыг Г.Батнай О.Б мөнгө зээлэхийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч О.Б нь хэрэгсэхгүй болгогдсон шаардлагын хэмжээгээр хариуцвал зохих бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн боломжтой.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Г.Бс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Батзаяад олгон нэхэмжлэлийн шаардлагаас 1,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Хариуцагч Г.Бхолбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Б олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Г.Бс 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгон нэхэмжлэлийн шаардлагаас 1,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бс 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА