Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/04151

 

 

 

 

 

 

 

 

                                        

2023 оны 11 сарын 17 өдөр

           Дугаар 102/ШШ2023/04151

       Улаанбаатар хот

 

 

андагдорж захирал байгаагүй. Хоёр байрны үнэ 90.000.000 төгрөг гэж мэтгэлцсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0000 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн бүртгэлээр Л.М ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал 000 0 регистерийн дугаартай, Т.С мөн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлээр эцсийн өмчлөгчөөр Т.С бүртгэгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Л.М ХХК-аас М.ХХК-д “........дүүрэг, 29 дүгээр хороо, “Д” төвийн хойно байрлах 21 дүгээр байрны 12 дугаар давхрын 58.76, 48.2 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцнуудыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай худалдах, худалдан авар гэрээгээр авахаар болсон тул борлуулалтын менежер ажилтай Б.З нэр дээр орон сууц захиалах гэрээг хийж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү мөн хоёр байртай холбоотой төлбөр тооцоог манай компани 100 хувь хариуцана захирал Т,С гэсэн гарын үсэгтэй албан бичиг, хүсэлтийг явуулсан нь тогтоогдож байна.

 

        10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байна.

 

         11.Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

          12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлож, өөрөө баримтаа цуглуулж бүрдүүлж өгөх үүрэгтэй бөгөөд эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон боловч хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримтаар няцааж үгүйсгэж чадахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Д.Т тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

         13.Талуудын тайлбар, бичгийн баримтаар хариуцагч Л.ХХК нийлүүлэхээр тохиролцсон арматураа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй харин М.ХХК тохиролцсон хоёр орон сууцаа өгсөн үйл баримтад маргахгүй байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч үл хөдлөх хөрөнгийг байгуулсан гэрээний дагуу хүлээн авч бусдад шилжүүлж тодорхой үйлдлийг хийсэн нь нотлогдож байх тул үл хөдлөх хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

        14.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаан дээр хариуцагч Б.З татгалзсныг дурдах нь зүйтэй.

 

        15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 853.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 139.048 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.ХХК-д олгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 853.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 853.190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА