Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/02131

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/02131

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

俿 Н.Баярмаа , ,

 

Н.А -ын ,

 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 14 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,828,944 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай .

 

ؿ : нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч А.Сарнай, шүүх ху С.Тэмүүлэн .

 

нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажилалж байгаад 2016 оны 1 сарын 15-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон билээ.

Шүүхийн шйидвэр биелэгдэхгүй жил гаруй хугацаа өнгөрч, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2017 оны 09 сарын 18-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар би ажилдаа томилогдсон болно. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн надад 2016 оны 01 сараас 2016 оны 06 сар хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгогдсон.

Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалаар би 2017 оны 9 сарын 18-ны өдөр ажилд томилогдсон ч намайг маргааш нь буюу 2017 оын 09 сарын 19-ний өдрийн мөн даргын тушаалаар ажлаас чөлөөлж, надтай зөвшилцөхгүйгээр намайг өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсон талаар надад танилцуулсан ч би тушаалыг зөвшөөрөхгүй, хууль зөрчиж байгаа талаар холбогдох албан тушаалтанд хэлсэн. Захиргааны албан тушаалтны хууль бус актын талаар миний бие нь харъяалах албан тушаалтан, газар, шүүхэд гомдол гаргах болно.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 09 сарын 19-ний өдрийн хууль бус шийдвэр төрийн албан хаагч миний эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан би өмнөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахгүй намайг ажилгүй байсан 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 14 сарын хугацааны цалин 17,828,944 төгрөг нэхэмжилж, мөн хугацааны эрүүл мэнд нйигмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгахаар энэхүү нэхэхмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухай:

******* нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн /хуучнаар/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ажлаасаа үндэслэлгүй халагдаж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгон *******г Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа.

Манай байгууллага дээрх хүчин төгөлдөр шүүхийн шйидвэрийн дагуу *******гийн ажилгүй байсан хугацааны олговорт 5,224,896 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүхийн шйидвэр гйүцэтгэлийн журмаар бүрэн төлж барагдуулсан байна.

Мөн *******гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх мөн цалинг нь бууруулахгүйгээр харин ч нэмэгдүүлсэн албан тушаал буюу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаалыг санал болгож 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/267 дугаар тушаалаар уг албан тушаалд томилсон.

Гэтэл ******* нь уг албан тушаалыг эс зөвшөөрч сургалт сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг биелүүлээгүй учир түүнийг ажилд томилсон дээрх тушаалаа 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/113 дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Ийнхүү манай байгууллагын зүгээс гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэх үйлдэл /эс үйлдэхүй/ гаргаагүй, харин ч түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр албан тушаалын зэрэглэлийг дээшлүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэх албан тушаалыг санал болгож байсан болно.

  1. Ажилгүй байсан хугацааны цалин олговрын тухайд:

Иргэний хуулийн ерөнхий ангид зааснаар аливаа үүргийн харилцаа хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Нэхэмжлэгч нь өмнөх шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахгүй намайг ажилгүй байлгасан2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх 14 сарын хугацааны цалин 17,828,944 төгрөгийг мөн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжилжээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хамаарах маргаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч ******* нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноос хойш ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлээгүй байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговрыг нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн байна. Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлйин 69.1-д заасан маргаан нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүх хянан шийдвэрлэх маргаан бөгөөд хуулийн 129.1-д заасан маргаан шийдвэрлэх байгууллага гэдэгт шүүх хамаарч байна.

Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн учир түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ш

 

нь:

 

******* нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 14 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,828,944 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч Ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б/267 тоот тушаалаар ажилд томилсон боловч ******* өөрөө зөвшөөрөөгүй. *******гийн цалингаа нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон тул цалинтай тэнцэх олговор нэхэмжлэх шаардлага болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийх шаардлагыг тус тус зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

1.    Нэхэмжлэгч *******г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн байна /хх-ийн 10-19 дүгээр тал/.

Нэхэмжлэгч ******* нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж холбогдох ажиллагааг эхлүүлсэн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,224,896 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримтын талаар харилцан маргахгүй байна.

 

******* нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 14 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,828,944 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн нэг шаардлагаа тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт шүүхээр шийдвэрлэвэл зохих хөдөлмөрийн маргааныг дурдан жагсаасан байх ба 128.1.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр заасан. Улмаар мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгүүдэд маргааны талаар гомдол гаргах богиносгосон хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байдаг. Эдгээр зүйл, заалтын дагуу Хөдөлмөрийн тухайн хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар үүсгэсэн хөдөлмөрийн маргаан нь эрх зөрчигдсөн буюу зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гаргасан гомдлоор шийдвэрлэвэл зохих маргаанд хамаарна.

 

Нэхэмжлэгч ******* нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хариуцагч талаас биелүүлэхийг шаардах хууль зүйн боломжтой болсон үеэс буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээс хариуцагч татгалзсан эсхүл сайн дураараа биелүүлэх хугацаа дуусгавар болсноос хойших хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гомдол гаргах эрх үүссэн гэж үзэх үндэстэй. Гэвч хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс шаардах эрх нь үүргийн эрх зүйн гэрээнээс үүсэх бусад шаардах эрхээс ялгагдах онцлогтой байдаг. Тодруулбал, тухайн ажилтан бодитойгоор ажиллаж байсан, эсхүл ажиллах эрхтэй байсан боловч өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажиллаагүй өдөр бүрийн цалин хөлсөө шаардах эрх тухайн ажлын өдөр дууссанаар тогтмол давтамжтай үүсэж байдаг. Иймд нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу цалин хөлстэй тэнцэх олговор шаардах хөөн хэлэлцэх хугацааг түүний цалингийн эрх үүссэн тухайн өдөр тус бүрт харгалзуулан ялгаатай тодорхойлох учиртай.

 

Дээр тэмдэглэсэнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дуусгавар болсноор шийдвэр, магадлалыг хэрэгжүүлэхийг шаардах эрх үүссэн өдрийг эрх зөрчигдөж эхэлсэн өдөр гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолбол энэ хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай зөрчигдсөн эрх гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эрх зөрчигдсөн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрх юм. Цалин хөлс шаардах эрх нь хууль ёсоор ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилласаар байгаа, эсхүл ажилласаар байх байсан ажилтанд ажлын өдөр бүр шинээр үүссээр байх эрх учир эдгээр шинээр үүссэн шаардах эрхүүдийн хөөн хэлэлцэх хугацаа тухайн шаардах эрх үүссэн өдөртэй уялдаатай тодорхойлогдох учиртай. Иймд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр биелсэн бол 2017 оны аль нэг өдөр ажиллаж байх байсан ажилтны тухайн өдрийн цалин хөлсөө шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2016 онд эхлэн тоологдсон хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар үгүйсгэгдэх боломжгүй юм.

 

Энэ зүй тогтлоор тайлбарлавал 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа шаардаж 09 дүгээр саырн 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нэхэмжлэгчийн ийнхүү нэхэмжлэл гаргахаас урагш 3 сарын хугацааны доторх цалингаа шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэх үндэслэлтэй. Энэ үндэслэлээр *******гийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроо нэхэмжлэх эрх шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дуусгавар болоогүй байна. Иймд нэхэмжлэгч *******гийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс түүний нэхэмжлэлдээ дурдсан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгчийн шаардсан 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа түүний шүүхэд нэхэмжлэлээ гаргасан өдөр болох 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар дуусгавар болсон гэх үндэстэй байна.

 

Ажил олгогч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/163 тоот тушаалаар нэхэмжлэгч *******г ажилд эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг бодитой хэрэгжүүлсэн явдлыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгохыг зөвшөөрсөн, эсхүл уг олговрыг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэх үндэслэл болохгүй юм. Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлснээр ажил олгогч тус шүүхийн шийдвэрээр түүнд даалгасан үүргийг биелүүлж байгаа хэлбэр бөгөөд ийнхүү ажилд нь буцаан томилсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үүргээ биелүүлэхээ зөвшөөрч байгаа хэлбэр гэж тайлбарлах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэрт түүний нэг сарын дундаж цалинг хэрхэн тодорхойлсноо нарийвчлан дурдаагүй байна. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан *******гийн цалингийн тооцооллоос үзвэл *******гийн нэг сарын дундаж цалин 1,114,309 төгрөг, нэг хоногийн дундаж цалин 51,828 /1,114,309:21.5/ төгрөг байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу *******гийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа 2 сар 19 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 3,213,350 /(1,114,309*2)+(51,828*19)/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

2. Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхтэй холбоотой харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан богиносгосон хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох хөдөлмөрийн маргаанд хамаарахгүй байна. Иймд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргах нэхэмжлэгчийн эрх дуусгавар болоогүй байна. Нэхэмжлэгч эрүүл, мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаа 2016 оны 06 дугаар сараас эхлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс бус мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон холбогдох даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 3,213,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нэг сарын дундаж цалин 1,114,309 төгрөгөөс зохих хувиар бодон нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 66,364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 3,213,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,615,594 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч *******гийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэг сарын дундаж цалин болох 1,114,309 төгрөгөөс зохих хувиар бодон нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгасугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 66,364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох 7 т 14 뿿 , 㿿 㺺 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, 뺺, 㺺 энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

, د .БАЯРМАА