Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2023/00575

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2023/00575

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, 1баг, 01 тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* РД:/*******/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 7 дугаар байрны 20 тоотод оршин суух, ******* овогт //-д холбогдох

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах Сэлэнгэ аймгийн д холбогдох

Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 4 дүгээр хэсэгт байрлах 21-р байрны 01 тоот орон сууцныг чөлөөлүүлэх, ордер гаргуулах тухай

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Л.******* нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн ын Сэлэнгэ аймаг дахь ******* сумын 2 дугаар баг 4 хэсэг 21 байрны 01 тоот орон сууцны шудрага эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус тус хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Д. нь ******* миний нэртэй ордер бүхий Сэлэнгийн Мэдээ сонин байгаа байрыг худалдан авна гэж явсаар сүүлдээ авахгүй байгаа тул тухайн байрыг суллуулж, ордерийг маань авч өгөхийг хүсье!... гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 21 дүгээр байрны 1 тоот нь миний өмч мөн. Би уг байрыг олон жилийн өмнө буюу 2000 оны 03 сард 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. 2000 оны 3 сард бүх мөнгөө өгөөд тооцоо дууссаны дараа засвар хийсэн. Би уг хөрөнгийг орчины газартай нь цуг авсан. Урд талын газрыг гуталын ченж Соёлоо надаас худалдаж авсан. Би байрандаа засвар хийгээд хоолны үйл ажиллагаа бизнесийг үргэлжлүүлсэн. Хэсэг хугацааны дараа би *******аас явж ажиллах завгүй болсон тул цоожлоод 2 жил болсны дараа ын дарга Алтангэрэл надаас түрээслээч гэсэн. Би түрээслэхгүй, харин шинэ сортын будаанаасаа өгөөд ав гэсэн. Будаа ч ирээгүй, би худалдаагүй, гэрээ байгуулаагүй. Гэрээнд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан. шинэ байранд ороод Сэлэнгийн мэдээ сонин орсон байдаг. Би аас будаагаа л өгчих тэгээд ав гэсэн. 2003-2004 оны үед л байх, ам яриа болж байснаас гэрээ хэлцэл хийгээгүй. Сэлэнгийн мэдээ сонины Оюумаа чиний байр юм билээ надад зарчих гэсэн. Бас та надад байраа зарчих гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би ав л гэж хэлсэн. Одоо бол миний хийсэн засвар яг хэвээрээ л байгаа. авна гэж явснаа Хөтөлийн Шийлэг гэх хүн огоос сонссон надад зарчихаач гэхээр нь би шүүхэд өгсөн. Оюумаа с явахдаа цоожлоод явчихсан байсан.

Иймд байр чөлөөлүүлнэ. Энэ байр , гэх хүмүүст ямар ч хамаагүй, би мөнгө төгрөгийг нь өгөөд дууссаны дараа л засвар хийсэн гэрч нар хангалттай нотолно.

, нь сүүлийн 2 жил орчим байраа надад зарчих гэж гуйж байсан. Тэр байр угаасаа Д.******* миний нэр дээр ордер байсан баримт нь байдаг. Д. нь айг шүүхэд хандангуут хууль бус янз бүрийн материал бүрдүүлж эцэст нь хариуцагчийг соль гэж хугацаа хожсон сонин сонин юм яриад байгааг гайхаж байна.

Би одоо нурж унах гэж байгаа байрны талаар явсаар байгаад залхаж байна. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Атарцэцэг өмгөөлөгч чи больё гэж хэлсэн гэж надад хэллээ. Би больё гэж хэлж байсан. Гэхдээ би хууль зөрчиж байгаа хүмүүст зай тавьж өгөх нь хамгийн утгагүй зүйл юм байна гэж бодож байна. Шүүхийн шийдвэрийг сонсчихоод нэг юм болох байх. Энэ хавтаст хэрэгт авагдсан материал бүгд хуурамч шүү дээ. Нотариатын баталгаа байхгүй. Байрны байтугай машин тэрэгний гэрээ хийсэн ч хоёр талын иргэний үнэмлэхийн хуулбар байдаг. Энэ хэрэгтийм зүйл байхгүй. Нэг болохоор ых гээд, нэг болохоор ынх гээд байдаг. Энэ хүмүүс ичээд ирэхгүй байна. ынхан ч одоо ингээд ялагдчихлаа гээд ярьж байна гэсэн. Жагаа гэх хүн Дархан руу шилжиж яваад миний юмыг өгөөгүй нь үнэн. Энэ байр хэнийх вэ? гэдгийг бүх хүн л мэдэж байгаа. Гарын үсгийн баталгааны хувьд Сэлэнгийн шүүхийн шинжилгээний газарт хүргүүлсэн гэдгийг мэдээгүй. Би Болорчимэг гэх туслахаас зөндөө асуухад надад юу ч хэлээгүй. Тэгж удаж удаж байснаа гарын үсэг нь биш байна гэсэн. Шүүхийн шинжилгээний төв байгууллага руугаа явуулахад тэр хүмүүс мөн байна гэж явуулсан байсан. Мөн биш нь гол биш. шударга нийгмийг бүтээхийн тулд явдаг байсан. Жагаа бол ардчилсан ын төлөө явж байгаагүй шүү дээ. Жагаа би аваад ардчилсан д өгнө гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ичих хэрэгтэй хүмүүс нь ичих л хэрэгтэй. Шударга шүүхийн шийдвэр гарсны дараагаар болох байх гэж бодож байна. Үнэхээр ардчилсан ынх юм бол нотлох баримт нь хаана байгаа юм бэ? би хармаар байна. Би байраа буцааж авмаар байна!... гэх.

Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие Сэлэнгэ аймгийн ын хэрэг эрхлэх газарт 2003 онд ажилд орсон. Тухайн үед уг байранд байрлаж байсан. Миний бие энэ байрны талаар худалдаж-худалдаж авсан мэдэх зүйл байхгүй.

Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж үзэхэд хаана байрлалтай ямар байр, хэний нэр дээрх хэдэн төгрөгний үнэтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, байрыг суллуулах тухай бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй үйл явдалд иргэний хэрэг үүсгэсэн ИХШХШтХ-ийн 62-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хүлээн авсан нь хууль зөрчсөн байна. 2000 онд Сэлэнгэ аймгийн Бөс бараа-ны нэртэй дэлгүүрийн хажуу талын 2 өрөө байрыг анх Д.*******аас худалдан авахаар ярилцаж тохиролцоод байрны үнэ гэж 2 удаа түүний данс руу мөнгө шилжүүлж байсныг би санаж байна. Тухайн үед худалдан авсан бөгөөд би энэ байр худалдан авах явдалд ямар нэгэн хамаарал байхгүй. Миний санаж байгаагаар жил хагасын өмнө Д.*******аас худалдан авч байсан 2 давхар цагаан байрны доод давхарын байр яригдаж байрны гэрчилгээг Д.*******аас асуухад тэр энэ байдлыг овжин ашиглаж өөрөө худалдаж байрныхаа мөнгийг тухайн үедээ авчихаад гэрчилгээг асуухаар байр эдний нэр дээр шилжигдээгүй байгаа юм байна гэсэн ойлголтыг авч биднээс байрны гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан байдал үүсчээ. Д.*******аас д худалдсан байрныхаа гэрчилгээг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тэгээд ч 10 гаруй жилийн өмнөх асуудал энд яригдаж байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны асуудалд ч яригдах байх гэж бодож байна. Байрны гэрчилгээ хаана байгааг би мэдэхгүй. Тиймээс энэ асуудал надад хамааралгүй айг байрны гэрчилгээг асуусан гэснээр хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байна. Би аасаа Д.*******т мөнгө шилжүүлсэн баримтыг олсны дараагаар хэн хэзээ, хэдийд шилжүүлсэн энэ хэрэгт хэн хариуцагч болох тухай асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Энэ хэрэгт би биш ******* сумын хариуцагчаар явах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.Иймд миний ашиг сонирхол, эрх зөрчигдөөгүй учир шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна! гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн нь шүүхэд гаргасан тайлбартаа:

...Манай Сэлэнгэ аймаг дахь нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг 4-р хэсэг 21 -р байрны 1 тоот орон сууцыг 2000 оноос эхлэн 20 жилийн хугацаанд эзэмшиж байна. Энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн ******* гэдэг хүн байдаг. ******* шүүхэд өгсөн хүсэлтэндээ бичихдээ: Би энэ орон сууцаа 20 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн д хүлээлгэн өгч байсан, өөрийн энэ байраа бэлэглэлийн гэрээгээр д шилжүүлэн өгнө гэж ын удирдлагад мэдэгдсэн болно гэж хүсэлтэндээ бичсэн юм. Өөрийн өмчлөлийн орон сууцаа манай д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгнө гэж байгаа *******ийн хүсэл зорилгыг манай хүндэтгэн талархалтайгаар хүлээн авч байна.

Манай нь 2000 оноос эхлэн тус орон сууцыг шударгаар эзэмшиж ашиглаж байсан нь: иргэний хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой харагдаж байна.

Тухайлбал: 2001 оны 5-р сарын 16-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээ, ын бичиг баримтанд шүүхээс үзлэг хийсэн 2019 оны 7-р сарын 23-ны өдрийн тэмдэглэл, орон сууцны үнэнд бэлэн мөнгө өгсөн тухай баримтууд, орон сууцны халаалтын талаар зохих байгууллагуудад тухайн үед өгч байсан албан тоотууд, иргэн , ******* нарын тайлбарууд ... зэрэг нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд энэ орон сууц нь манай ын байр гэдэг нь батлагдаж байгаа юм. Энэ байрыг 20 жилийн хугацаанд эзэмшиж байхад ямар нэгэн зөрчил маргаан гарч байгаагүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэн үзэж Манай ыг Сэлэнгэ аймаг дахь ******* сумын 2-р баг 4-р хэсэг 21-р байрны 1 тоот орон сууцны шударга эзэмшигч мөн гэдгийг тогтоож өгнө үү! гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.*******тай иргэн ******* нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг 3-р хэсэгт байрлах 21-р байрны зүүн тийш харсан хаалгатай 2 өрөө дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байраа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгууллаж, гэрээ байгуулмагц Д.******* нь *******т 1 сая төгрөг өгч үлдэх төлбөрийг 2000 оны 03 дугаар сарын 01 ны дотор үйлдвэрийн чанарын шаардлага хангасан 1-р зэргийн 4 сая төгрөгний үнэ бүхий гурилыг өгч төлбөрийг барагдуулсанаар худалдагч ******* нь өөрийн биеэр Д.*******ын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж өгөхөөр гэрээ байгуулласан. Энэ гэрээний хугацаа 2000 оны 3-р сарын 01 ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй байсан ба Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний хугацаа дуусгавар болоод 20 жил болж байна. Уг гэрээтэй холбоотой талууд ямар нэгэн маргаан гаргаагүй тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 14 жил болсон байна. Иргэний хуулийн 46,1, 75.2.2, 112.2, 249.1, 264.1-д тус тус заасан болон бусад хууль тогтоомжинд заасны дагуу 1999 оны 08-р сарын 18-нд талуудын байгууласан гэрээг хүчингүйд тооцууллах зорилгоор энэхүү шаардлага гаргаж байна.

Учир нь: нь өөрийн өмчлөлийн ******* сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэгт байрлах 29 дүгээр байрны зүүн тийшээ харсан 2 өрөө зоогийн газрын зориулалтаар ашиглаж гэж байсан байраа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч ******* нь урьдчилгаа 1,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөөгүй учраас тухайн зээлийн гэрээнд заасан нөхцлийнхөө дагуу хүчингүй болсон. Энэ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Үнэхээр *******ын байр байсан бол хангалттай шаардах эрх нь байсан. 18 жилийн дараа ийм маргаан гаргаж байгаа нь буруу юм. Би үүнийг 3 зүйлээр л нотолно. Нэгдүгээрт эд хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул улсын бүртгэлд бүртгүүлэхдээ уг хөрөнгийн төлбөрийг 100% барагдуулсан баримт нотолгоог улсын бүртгэл шаардан авч хувийн хэрэгт хавсаргах зохицуулалттай. Хоёрдугаарт үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан бол Татварын тухай хуульд заасны дагуу татварын баримт ёстой ба татвар төлсөн баримтыг бүртгүүлэгч этгээд хүсэлтийн хамт гаргаж өгөх ёстой. Харин улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан татвар төлсөн баримт нь борлуулалтын өртгөөс 1,000,000 төгрөгийн 20,000 төгрөгийн татварыг төлсөн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийн татварыг төлж барагдуулаагүй байна гэж татварын байцаагч хэлсэн. Мөн зээлээр худалдах худалдан авах гэрээнд заасанчлан эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний зээлдэгчийн эрхийг а б талууд хөндлөнгийн гэрч байлцуулан байрыг хүлээлгэн өгөх үүргийг талууд хүлээх ёстой. Үүнийг одоо юу гэж үзэх вэ? гэхээр Д.*******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь цуцлагдсан, хүчингүй болсон, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Бид яагаад бие даасан шаардлага гаргасан бэ? гэхээр энэ байрны өмчлөгч нь ******* гэдгийг нотлохоор гаргасан. Өнөөдрийн байдлаар *******т ч тэр, д ч тэр өөрийн эзэмшлийн 2 өрөө байрыг шилжүүлж өгөөгүй байна. Улсын бүртгэлээс шилжүүлсэн талаар нотлох баримт шүүхэд ирсэн байсан. Энэ баримтад нэг ч нотлох баримт хавсаргаагүй байсан шүү дээ. Энэ нь хууль зөрчсөн гэсэн үг. Цаашид өмчлөх эрхээ хамгаалахын тулд хуульд заасны дагуу хандах газарт нь хандана. Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулаад 5,000,000 төгрөгөөр зарсан байхад 1,000,000 төгрөг төлөөд, 4,000,000 төгрөгийг төлөөгүй байж миний өмч гэж байгаа нь буруу.

Иймд *******, Д.******* нарын хооронд дугаар бүхий улсын бүртгэлд бүртгэгдсэн байрыг 1999 оны 08-р сарын 18-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцож өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Уг шаардлага нь хуульд нийцээгүй, ямар ч үндэслэлгүй шаардлага байна. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 4 хэсэгт байрлах 21 байрны 01 тоот орон сууцныг чөлөөлүүлэх, ордер гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Сэлэнгэ аймгийн ыг татан оролцуулжээ.

Хариуцагч Д. болон Сэлэнгэ аймгийн аас нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эс зөвшөөрч маргажээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******, Л.******* нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдах авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай,

Сэлэнгэ аймгийн нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 4 хэсэг 21 байрны 01 тоот орон сууцны шудрага эзэмшигч нь Сэлэнгэ аймгийн мөн болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр болон Сэлэнгийн мэдээ сонинг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлтэй Д.д холбогдох иргэний хэрэгт болон Сэлэнгийн мэдээ сонинг тус тус хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэжлэгч 2021 оны 06 сарын 25-ны өдөр Сэлэнгийн мэдээ сонинг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан байна. /2-р хх-ийн 42-43, 77/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 4 хэсэгт байрлах 21 байрны 01 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай барилгыг анх 1998 оны 5 сарын 21-ний өдөр //-ын нэр дээр бүртгэж баталгаажуулсан байх бөгөөд 1998 оны 06 сарын 11-нийөдрийн худалдах-худалдан авах гэрээгээр ******* /-ын нэр дээр, 1999 оны 11 сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр Д.******* /*******/-ын нэр дээр, 2001 оны 10 сард худалдах худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн /УХ31791/-ын өмчлөлд тус тус эрх шижүүлсэн болох нь Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 960 тоот албан бичиг, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 124 дугаартай гэрчилгээ, эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, ийн орон сууц ашиглах эрхийн бичиг, ийн Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, 1998 оны 06 сарын 11-ний өдрийн *******ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1016 дугаартай мэдүүлэг, 1998 оны 6 сарын 10-ны өдрийн , Л.Эрдэнчимэг нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний баримт, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, Д.******* болон ын хооронд 2001 оны 5 сарын 16-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ,зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 30-31,33, 86,87, 245 тал, ТУ2-р хх-ийн 1, 4 талын ар, 6, 7,8, 10, 15 /

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******тай 2001 оны 05 сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээ байгуулагдах үед 4.000.000 төгрөг төлөх/төлсөн / нөхцөлтэйгөөр орон сууцны эзэмшлийг 2001 оны 10 сарын 01-ний өдөр өөртөө олж авсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн тэрээр 2001 оны 05 сарын 16-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ хуурам гэж маргасан ба түүний хүсэлтээр шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д.*******ынх мөн эсэхийг тогтоолгохоор Сэлэнгэ хйигийн Шүүхийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон.

Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...шинжилгээнд ирүүлсэн эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний зээлдэгч хэсэгт Д.******* гэсний урд хар өнгийн будагчтай бичгийн хэсэгслээр зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирно... гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг дахин шинжээчээр томилж өгнө үү гэх хүсэлт гаргасан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 2720 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ... шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******ын гарын үсгийн загваруудтай тохирч байна ... гэжээ.

Үүнээс үзвэл түүний гэрээ хуурамч гэх тайлбар няцаагдаж байна.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж зааснаас үзвэл Д.******* нь хариуцагчаас маргаан бүхий дээрх орон сууцыг шаардах эрх 2001 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс, гуравдагч этгээд *******ийн шаардах эрх 1999 оны 08 сарын 18-ны өдрөөс тус тус эхэлэх бөгөөд Д.*******ын хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, *******ийнх 1999 оны 8 сасрын 18-ны өдрөөр тус тус дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.******* маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг олж авсан буюу 2001 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсэх ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа дууссан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний эрх, үүрэг зохих ёсоор хэрэгжиж, худалдан авагч талд өмчлөх эрх үүсэж, худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болсон байх бөгөөд энэ үеэс тухайн орон сууц нь Сэлэнгэ аймгийн ардчилсан ын эзэмшилд байгаа болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтуудаар тогтоогдож байна.

          Мөн гуравдагч этгээд *******ийн шаардлагын хувьд нэхэмжлэгч буюу худалдагч ******* нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авагч Л.*******ын эзэмшилд шилжүүлсэн боловч гэрээний төлбөрийг төлөх хэлбэр, хугацааг ямар байдлаар тогтоосноо баримтаар нотлоогүй, гэрээний төлбөр төлөхийг шаардаж, хугацаа тогтоосон, гэрээнээс татгалзах санал гаргаж байсан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

            Дээрхээс үзвэл хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах үндэслэл нэхэмжлэгч талд үүссэн, ийнхүү татгалзах саналаа худалдан авагч буюу үүрэг гүйцэтгэгч талд мэдэгдсэн, хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Д.*******ын ******* сумын 2 дугаар баг 4 хэсэгт байрлах 21 байрны 01 тоот орон сууцныг чөлөөлүүлэх, ордер гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Л.******* нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдах авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 4 хэсэг 21 байрны 01 тоот орон сууцны шудрага эзэмшигчээр Сэлэнгэ аймгийн ыг тогтоож шийдвэрлэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.*******ын Д.д болон Сэлэнгэ аймгийн -д холбогдох Орон сууц чөлөөлүүлэх, ордер гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Л.******* нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 4 дүгээр хэсэг 21 байрны 01 тоот орон сууцны шудрага эзэмшигч нь Сэлэнгэ аймгийн мөн болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч Д.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн аас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ