Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00055

 

 

 

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00055

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2023/00575 дугаартай шийдвэр

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* *******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 4 дүгээр хэсэгт байрлах 21-р байрны 01 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, ордер гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... ******* нь Соёлбаатар миний нэртэй ордер бүхий Сэлэнгийн Мэдээ сонин байгаа байрыг худалдан авна гэж явсаар сүүлдээ авахгүй байгаа тул тухайн байрыг суллуулж, ордерийг маань авч өгөхийг хүсье.

Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 21 дүгээр байрны 1 тоот нь миний өмч мөн. Би уг байрыг олон жилийн өмнө буюу 2000 оны 03 сард 5,000,000 төгрөгөөр худалдан авсан. 2000 оны 3 сард бүх мөнгөө өгөөд тооцоо дууссаны дараа засвар хийсэн. Би уг хөрөнгийг орчины газартай нь цуг авсан. Урд талын газрыг гуталын ченж Соёлоо надаас худалдаж авсан. Би байрандаа засвар хийгээд хоолны үйл ажиллагаа бизнесийг үргэлжлүүлсэн. Хэсэг хугацааны дараа би Шаамараас явж ажиллах завгүй болсон тул цоожлоод 2 жил болсны дараа ******* *******ын дарга Алтангэрэл надаас түрээслээч гэсэн. Би түрээслэхгүй, харин шинэ сортын будаанаасаа өгөөд ав гэсэн. Будаа ч ирээгүй, би худалдаагүй, гэрээ байгуулаагүй. Гэрээнд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан. ******* ******* шинэ байранд ороод Сэлэнгийн мэдээ сонин орсон байдаг. Би ******* *******аас будаагаа л өгчих тэгээд ав гэсэн. 2003-2004 оны үед л байх, ам яриа болж байснаас гэрээ хэлцэл хийгээгүй. Сэлэнгийн мэдээ сонины ******* чиний байр юм билээ надад зарчих гэсэн. Бас Солонго та надад байраа зарчих гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би ав л гэж хэлсэн. Одоо бол миний хийсэн засвар яг хэвээрээ л байгаа. Солонго авна гэж явснаа Хөтөлийн Шийлэг гэх хүн Солонгоогоос сонссон надад зарчихаач гэхээр нь би шүүхэд өгсөн. ******* Солонгос явахдаа цоожлоод явчихсан байсан.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. ...Миний бие Сэлэнгэ аймгийн ******* *******ын хэрэг эрхлэх газарт 2003 онд ажилд орсон. Тухайн үед уг байранд ******* ******* байрлаж байсан. Миний бие энэ байрны талаар худалдаж-худалдаж авсан мэдэх зүйл байхгүй.

...Би *******аасаа *******т мөнгө шилжүүлсэн баримтыг олсны дараагаар хэн хэзээ, хэдийд шилжүүлсэн энэ хэрэгт хэн хариуцагч болох тухай асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Энэ хэрэгт би биш Сүхбаатар сумын ******* ******* хариуцагчаар явах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.Иймд миний ашиг сонирхол, эрх зөрчигдөөгүй учир шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2023/00575 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 110 дугаар зүйлийн 110.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******ын *******д болон Сэлэнгэ аймгийн ******* *******-д холбогдох Орон сууц чөлөөлүүлэх, ордер гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайханы *******, Л.Соёлбаатар нарын хооронд хийгдсэн 1999 оны 08 сарын 18-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 4 дүгээр хэсэг 21 байрны 01 тоот орон сууцны шудрага эзэмшигч нь Сэлэнгэ аймгийн ******* ******* мөн болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан, гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн ******* *******аас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн ******* *******д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00585 тоот шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 30-нд хүлээн авч тухайн шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгч ******* миний эрхийг ноцтойгоор ноцтойгоор хөндсөн тул гомдол гаргаж байна. Үүнд:

1.Сэлэнгэ аймгийн ******* ******* нь миний өмчийг хууль бусаар олж авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгч миний хувьд өнөөдрийг хүртэл миний өмч бусдын эзэмшилд түр хугацаанд ашиглуулж байхдаа өөрийн өмчлөх эрх хөндөгдөж хууль бусаар бусдын өмчлөлд очиж байсныг мэдсэн үеэс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

2.Сэлэнгэ аймгийн ******* *******ыг шударга эзэмшигч гэж тогтоохдоо нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших эрх хэдий үед үүссэн, хөндөгдсөн болохыг тогтоогоогүй нь Соёлбаатар миний эрхийг ноцтойгоор хөндөж ирсэн гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн ******* *******ыг шударга эзэмшигчээр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэв.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Лувсандашын Эрдэнэчимэг нь 1999 оны 08 сарын 18-нд иргэн *******тай өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг 3-р хэсэгт байрлах орон сууцны 21-р байрны зүүн тийш харсан 2 өрөө Зоогийн газрын зориулалтаар ажлуулаж байсан байраа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Гэрээний 6-р заасан нөхцөлөөр Соёлбаатар нь гэрээ байгуулмагц 1,000,000 /нэг сая/ төгрөг *******т өгсөн боловч үлдэх төлбөрийг гэрээний 7- р заасан нөхцлөөр 2000 оны 03 сарын 01-ний дотор 4 сая төгрөгний үнэ бүхий үйлдвэрийн 1-р зэргийн гурил өгч төлж барагдуулах ёстой байсан боловч. үлдэх төлбөрөө төлөөгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3-р заалтыг үндэслэн цуцлаад 23 жил гаруй болж байна.

******* гэрээгээ цуцлаж байраа ******* *******д эзэмшүүлэж байгаа талаар шаардлага гаргаагүй 19 жил болсны дараа Л.Эрдэнэчимгийн өмчлөх эрхэнд халдхаар энэ байрны өмчлөлтэй ямарч хамааралгүй хүн *******той хамааруулж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна.

1.Талууд хоорондоо Эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд уг хөрөнгийн үнийг 100 хувь төлж барагдуулсан *******ын өмчлөлд шилжүүлсэн тухай баримт тодорхойлолтыг улсын бүртгэгч шаардан авч хувийн хэрэгт авч үүнийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлдэг боловч уг эд хөрөнгийн хувийн хэрэгт төлбөр төлсөн баримтыг ******* өгөөгүй тул байхгүй байгаа.

Энэ талаар миний бие Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс энэ талын лавалгаа,баримт гаргуулан авах талаар шүүхэд хүсэлт гаргасан тул Шүүгч 2022 оны 05-р сарын 20-нд 148/Ш320222/011220 захирамж гаргасан ч уг баримт байхгүй байгаа талаар тайлбар лавалгаа гаргаж өгөөгүй тул хувийн хэрэгт байхгүй байгаа нь үүгээр нотлогдсон

2. Үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогийн дүнгээс татварын хуульд заасны дагуу татвар төлсөн байх ёстой ба татвар төлсөн баримтыг бүртгүүлэгч этгээд хүсэлт өргөдөлийн хамт хавсарган өгөх журамтай улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан 1999 оны 08 сарын 13-нд татвар төлсөн баримтанд борлуулалтын өртөгөөс нэг сая төгрөгний татвар 20,000 төгрөг төлсөн үлдэх 4,000,000 төгрөгний төлбөрийг төлж барагдуулаагүй байна татварыг 2000 оны 03 сард төлөх гэрээтэй байна гэж татварын байцаагч тодорхойлсон байгаа нь тухайн үед төлбөрийг бүрэн төлөөгүй байсан нь өмчлөх эрхийг Д,Соёлбаатарт шилжүүлээгүй нь нотлогдсон.

3.Д,Соёлбаатар Л,Эрдэнэчимэг нарын хооронд 1999 оны 08-р сарын18-нд байгуулсан Эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний зээлдэгчийн үүргийн А,Б-д заасан үүргээр Байрыг худалдан авагч талд хөндлөнгийн гэрч байлцуулан тодорхой баримт үйлдэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн боловч гэрээ цуцлагдсан тул уг үйлдэл талуудын хооронд хийгдээгүй 2022 оны 05-р сарын20 өдрийн 148/Ш32022/01220 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу орон сууц хүлээлгэн өгсөн авсан баримтыг шүүхэд хэрвээ байгаа бол ирүүлэх байхгүй бол тайлбар ирүүлэх ёстой ч шүүхэд ирүүлээгүй байрыг *******т шилжүүлэн өгөөгүй нь үүгээр нотлогдож байна

******* ******* нарын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул *******ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримтууд болох худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан баримт, орлогын албан татвар бүрэн төлсөн баримт, гэрээний гол заалт худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримт байхгүй тул өмчлөх эрхийн эрхийн гэрчилгээг д.соёлбаатар, Сэлэнгэ аймгийн ******* *******д олгоогүй /Сэлэнгэ аймгийн УБХ-ээс шүүхэд 2019 оны10-р сарын 03 ирүүлсэн № 1405 тоотоор нотлогдсон/ байхад Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс шүүхэд 2021 оны 01-р сарьан 28-нд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн өмчлөх эрх шилжүүлсэн гэх бүртгэл нь баримтаар нотлогдохгүй хуульд нийцэхгүй байгаа нь нотлогдож байна.

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан 17 жилийн дараа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж зээлээр худалдах худалдан авах гэрээг урдчилан улсын бүртгэлд бүртгэгэсэн баримтыг ашиглан зээлээр худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжүүлэхэд заавал бүрдүүлэх матирал болох худалдан авсан орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримт,татвар төлсөн баримтыг дутуу байхад мөн гэрээний гол заалт байрыг хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримт байхгүй байхад өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл болгож /Сэлэнгэ аймгийн УБХ-ээс Шүүхэд энэ баримтыг гаргаж өгөхөөс зайлс хийж 2 жил гаруй болсон/ өөрчлөн хууль зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдоод байна. Цаашид энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдмэгц ******* хууль бус үйлдэл гаргаж өмчлөх эрхэнд нь халдсан хуурамч тодорхойлолт гаргасан. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудыг Авилгалтай тэмцэх газарт гомдол гарган шалгуулах болно. Байрны өмчлөх эзэмших эрхийн талаар өнөөг хүртэл маргаан гараагүй 20 жил болсон шалтгаан нь ******* ч, Сэлэнгэ аймгийн ******* ******* ч уг байрны хууль ёсны өмчлөгч биш гэдгийг мэдэж байсан болхоор 20 жил аль аль нь маргаан гаргаагүй харин Л,Эрдэнэчимэг ирээдүйд ******* *******д өмчлөх эрхээ шилжүүлэх бодолтой байсан ямар нэг ашиг харсан сонирхол байгаагүй тул өнөөг хүрсэн үүнийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн *******ын болон түүнийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн өмчлөлд одоо байгаа урд нь байсан,өмчлөлд нь шилжин ирсэн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн жагсаалтанд Л,Эрдэнэчимгийн өмч болох энэ байр байхгүй байгаа нь миний тайлбар нотлогдсон болно.

*******ын хүсэлтээр иргэн Нэргүй нь тус байранд засвар хийсэн орон сууцны байрыг үйлчилгээний зориулалттай болгож зүүн тийш хаалга гаргасан гэж шүүхэд гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэдэг нь Л.Эрдэнэ чимэг ******* нарын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээнд зүүн талруу харсан хаалгатай гэж заасан байгаа ба үүгээр гэрчээр худлаа мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдно

1.Зээлээр худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах талаар шүүхэд шаардлага гаргаагүй байхад шаардлага гаргасан мэтээр шүүх тогтоон түүнийгээ үндэслэн шийдвэр гаргасан байна би д.соёлбаатарын нэхэмжлэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

2.Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэсээс *******т ,сэлэнгэ аймгийн ардчилсан *******д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгоогүй хавтаст хэрэгт байхгүй ганцхан л эрдэнэ чимэгт олгосон гэрчилгээ байгаа.

3.*******т уг орон сууцыг ардчилсан *******д шилжүүлэн өгөөгүй Сэлэнгэ аймгийн ******* *******д эзэмшүүлхээр ******* хүлээлгэн өгсөн түүний байр гэдгийг *******ын дарга асан Х.Алтангэрэл шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 09-өдрийн 148/Ш32023/00575 дугаарын шийдвэр бодитой нотлох баримтанд дүгнэлт хийгээгүй огт болоогүй, байхгүй үйл явцыг болсон мэт дүгнэн түүнийгээ үндэслэн шийдвэр гаргасан байна гэжээ.

 

Хариуцагч Д.Солонгийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .Солонго хэлэхдээ ...би бол хариуцагч биш. ******* яагаад *******айг хариуцагчаар татаад байна вэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч гэж хэн юм бэ, хэн нэгний эрх ашгийг хөндсөн, хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулсан хүнийг хэлнэ... гэж заасан. Гэтэл би *******ын өмнө үүрэг хүлээгээгүй, эд хөрөнгөд нь хохирол учруулаагүй. Ийм байхад *******айг хариуцагчааар татаад байна... гэж хэлдэг. Хавтаст хэргийн 1 дүгээр талд шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан гэж байр сууриа илэрхийлдэг. Үүнд нэхэмжлэлийн утга дээр ...Ордер бүхий тухайн байрыг суллуулах, ордерийг авч өгөхийг хүсье... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл бүрдүүлсэн материалыг нь үзэхэд ямар ч бүрдүүлсэн материал байхгүй. Харин хариуцагч Д.Солонгын өмгөөлөгчөөр орж байхад *******ын нэр дээр байдаг юм болов уу, Д.Солонгын нэг дээр байдаг юм болов уу гэж үзээд хүсэлт гарган, хавтаст хэргийн 30 дугаар талд авадсан Улсын бүртгэлээс авсан лавлагаагаар ******* *******ын нэр дээр байдаг.

...Хэнээс энэ байрыг суллуулах гээд байгаа юм бэ. Солонгод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч А.Сарантуяагийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би анхан шатны шүүх хуралд ороогүй, Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр нилээд маргаантай хуралд орж, түр хойшлуулж байгаарай гэж туслахад нь хэлсэн чинь *******айг байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн. Тэгээд ирэхэд хурал нь завсарласан байсан. Ерөнхий шийдвэр манай талд гарахгүй бол гомдлоо гаргана гэж хэлж байсныг гуйвуулж ярьж байна. Намайг оролцуулахгүйгээр хурал эхэлсэн байхад би нилээд бухимдалтай орж ирсэн. Байр сууриа илэрхийлсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.

... нэхэмжлэгч ******* ******* *******ын хооронд 2001 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц худалдан авах гэрээ хийсэн. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд миний гарын үсэг биш гэдэг байдлаар маргасан. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гарын үсэг нь мөн байна гэж дүгнэсэн. Одоо улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа гэрчилгээ хүчинтэй байна. Хэрэгт хавсаргаж өгсөн байрны халаалтын төлбөр, зарцуулалт, зэрэг бүх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Эсрэгээрээ нэхэмжлэгч миний байр гэж нотолсон зүйл байхгүй. 1999 онд зээлээр Эрдэнэчимэг гэдэг хүнээс худалдаж аваад, буцаагаад шилжүүлсэн гэрээ Улсын бүртгэлээс гарсан. Үүнийг ямар баримтаар үгүйсгэж байна вэ. Нотлох баримт байхгүй байна. Амаараа яриад нотлогдохгүй. 20 жилийн хугацаанд шүүхэд хандаад явах эрх нь байсан. Одоо болохоор Эрдэнэчимэг нь өөрт нь гэрчилгээ байгаа болохоор би ч авчих юм бил үү гэсэн байдлаар хандаж, гуравлагч этгээдээр орох гээд байна. Хууль дүрмийн дагуу шийдвэрлэгдээд ******* *******ын өмчид бүртгэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна үзлээ.

 2. Хэргийг судлан үзвэл: нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууц нь гэрээгээр Сэлэнгэ аймгийн ******* *******ын өмчлөлд шилжсэн тухай тайлбарыг хариуцагч *******ос гаргасан байна.

Маргаан бүхий орон сууц нь Сэлэнгэ аймгийн ардчилсан *******ын эзэмшилд байгаа гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг Сэлэнгэ аймгийн ******* ******* гаргаснаар шүүгчийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 586 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этггээдээр хэрэгт оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн иргэн ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэсэн үндэслэлээр өөрийн эрх ашиг зөрчигдсөн хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.

Ингэснээр нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан этгээдээр Сэлэнгэ аймгийн ******* *******, иргэн ******* нар нь оролцож Сэлэнгэ аймгийн ******* ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, ******* нь нэхэмжлэгч Л.Соёлбаатарт холбогдуулан түүнтэй 1999 оны 08 сарын 18-ны өдөр байгуулсан орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.

3. Гуравдагч этгээдүүдээс бие даасан шаардлага гаргасны дараа нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн ******* *******, Сэлэнгийн мэдээ сонины газрыг тус тус хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан ба нэхэмжлэгчээс дахин хүсэлт гаргаж хэрэг хамтран хариуцагчаар Сэлэнгийн мэдээ сонины газрыг хариуцагчаар татах хүсэлтээсээ татгалзсан байна.

Ингэснээр *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэрэгт хамтран хариуцагчаар Сэлэнгэ аймгийн ******* *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр иргэн ******* нар тус тус оролцсон гэж үзэхээр байна.

 4. Гэтэл шүүхээс Сэлэнгэ аймгийн ******* *******ыг тус хэргийн хариуцагч гэж тодорхойлсон атлаа түүний бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох үедээ гаргасан шаардлагыг нь хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн ******* ******* нь нэг хэрэгт хариуцагч, бие даасан шаардлага гаргасан этгээдээр нэгэн зэрэг оролцох боломжгүй, ийнхүү оролцох хууль зүйн үндэслэлгүй байхад шүүхээс энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй гэсэн үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл шүүх Сэлэнгэ аймгийн ******* ******* тухайн хэргийн хариуцагч уу, эсхүл оролцогч уу гэдгийг тодорхойлж чадаагүй.

Нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахыг шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн ******* *******ыг хариуцагчаар татсан тохиолдолд түүнийг бие даасан шаардлага гаргах гуравагч этгээд гэж үзэхгүй тул түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан шийдвэрээ шүүх цуцлахад хүрнэ.

Харин нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан түүний шаардлага нь сөрөг нэхэмжлэл болох эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийснээр хэргийг хянан шийдвэрлэх атал дээрхи ажиллагааг хийгээгүй хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно.

5.Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн ******* *******тай орон сууц худалдах талаар ямар нэгэн хэлцэл хийгээгүй гэж удаа дараа тайлбарласан байхад зохигчдын хооронд байгуулсан гэх гэрээний хүчин төгөлдөр байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ 40.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д ...шүүх өөр хуулийг эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй... гэж заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 7. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч, бие даасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2023/00575 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН