Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00867

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27

130/ШШ2023/00867

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г, Хаяг:Б аймаг, Ө  сум 13 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Б аймаг дахь М төв Хаяг: Ө  сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тус аймаг дахь М төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ну  ,

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч З ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Г  нь хариуцагч Б аймаг дахь М төвийн захирал Ну  д хологдуулан тус төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Миний бие С -иас дуу хөгжийн багш, арга зүйч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. 1996-2006 он хүртэл Б аймгийн Багшийн коллежид дуу хөгжмийн багшаар, 2006-2010 онд Б аймаг дахь М өвд дуу хөгжмийн багш, 2010 оноос 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус төвд нийгмийн ажилтнаар ажилласан.

1.2  Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Тухайн шалгалтаас тэнцсэн ба 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түр хөдөлмөрийн гэрээ байгуулж Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд ажилд орсон. Энэхүү асуудлыг Мэргэжлийн сургалт үндэсний төвийн эрхлэгч Ну  д мэдэгдэж байсан. 3 оюутан сургаж байгаа тул 2023 оны хичээлийг дуустал Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд ажиллаж байя гэж хэлж байсан. Тухайн үед хариуцагч байгууллагын захирал Ну  д Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үндэсний төвийн нийгмийн ажилтнаас чөлөөлөгдөхгүй,одоо зуны амралт эхэлж байгаа тул намар би М төвийн нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлнэ гэж хэлсэн.

1.3 Гэтэл Б аймаг дахь М төвийн захирал Ну   нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй, өөр байгууллагад зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож, тухайн байгууллагатай хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар ажил олгогчтой мэдэгдсэн ба өөрийнхөө үүрэгт ажлаа хэвийн хийж байсан. Ажлын цаг таслаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ба Б аймаг дахь М төвд 18 жил нийгмийн ажилтнаар ажилласан. Ажил олгогчоос миний хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлаагаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна.

1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах 6 үндэслэлийг заасан боловч ажил ологч тухайн 6 үндэслэлийн аль нэгийг нь баримтлахгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал, шийдвэр хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлаагаар цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримтлах ёстой боловч баримтлаагүй байна.

1.5 2023 оны 7 дугаар сард Боловсролын багц хууль батлагдсан ба би Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулиас зохих цалингаа авч чадахгүй хохирч байна. 3 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Багш нар 5 жил тутамд тэтгэмж авдаг. Одоо би Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд 3 жил ажиллаж байж тэтгэмжид хамрагдана. Иймд Б аймаг дахь М төвийн захирал Ну  ий 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, намайг урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэв.

2.Хариуцагч Б аймаг дахь М төвийн захирал Ну  ий хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Г  нь 2023 оны 3 дугаар сард надад: “Би энэ сард зарлагдсан Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн дуу хөгжмийн үндсэн багшийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтад нэгдүгээр байранд шалгарлаа. Цаашид дуу хөгжмийн багш гэсэн өөрийн үндсэн мэргэжлээр ажиллах хүсэлттэй байна. Тус сургуулийн захирал намайг гурван сарын туршилтын хугацаагаар түр томиллоо. Гурван сарын туршилтын хугацаа дуусахаар үндсэн ажилтнаар томилохоор бид хоёр харилцан тохиролцлоо. Миний гурван сарын туршилтын хугацаа дуусаж, тус сургуульд дуу хөгжмийн багшийн үндсэн орон тоонд томилогдох хүртэл та миний орон тоог хадгалж, тушаал гаргахгүй, надад нэг боломж олгож өгөхийг хүссэн.

2.2 Мөн Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирал намайг тус сургуулийн үндсэн багшийн орон тоонд томилсон өдөр би одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтны ажлын байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт тавьсан. Миний бие  нэхэмжлэгчийг тус М төвд олон жил ажилласан багшийн хувьд 2023 оны 4 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулиас нэхэмжлэгчийн бүр тушаал гарах хүртэл ажлын байрыг нь  хэвээр хадгалсан.Харин 2023 оны 6 дугаар сард Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар  сургуулийн захирлаас: “Г  нь манай сургуульд дуу хөгжмийн үндсэн багшаар томилогдсон тул, танай байгууллагаас чөлөөлж өгнө үү" гэх албан бичиг ирүүлсэн учир нэхэмжлэгч Г ын хөдөлмөрлөх эрхийг хангаж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

2.4 Нэхэмжлэгч Г  нь өөрийнхөө хүсэлтээр өөр байгууллагад үндсэн орон тоонд ажилд орохоор сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, тухайн байгууллагаас Г ыг байнгын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон тул ажилтныг чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн учраас ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон эрхийн акт маань хууль ёсны, үндэслэлтэй гэж дүгнэж байна.

2.5 Миний бие ажил олгогчийн хувьд 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр сонсох ажиллагаа хийж,Г д та аль нэг байгууллагыг сонгоорой гэж хэлсэн. Нэхэмжлэгч Г д ямар нэгэн дарамт, шахалт үзүүлээгүй, ажлаас гараарай гэж хэлээгүй. Хувийн хэвшлийн байгууллага биш. Төрийн байгууллага учраас төр түмэн, хуулиа хүндэтгэх ёстой гэдгээ хэлсэн.

2.6 Тухайн үед нэхэмжлэгч надад Б аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирал А У  хотод ажлаар явсан ба захирал ирсний дараа Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулиас жилийн чөлөө авч Б аймаг дахь М төвийн нийгмийн ажилтнаар ажиллана гэж хэлэхэд тухайн долоо хоногийн 5 дахь хүртэл хариугаа ирүүл гэж хэлсэн боловч нэхэмжлэгчээс  надад ямар нэгэн хариу өгөөгүй.

2.7 Харин ч нэхэмжлэгч Г ын ажлын байрыг 3 сар хадгалсан ба Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг ханган ажиллах шаардлагатай болсон тул 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийг Б аймаг дахь М төвийн нийгмийн ажилтнаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

2.8 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н ийн тайлбар, татгалзал:

3.1 Миний бие боловсролын салбарт 30 жил ажилласан багш мэргэжилтэй хүн. 15 жил улсын сургуульд ажиллаж бусад жилүүдэд хувийн сургуульд ажилласан. Хувийн сургуульд ажиллахдаа улсын сургуульд ажилладаг багш нартай адил цалин хөлс авдаг боловч 5 жил тутамд авдаг тэтгэмжийг авдаггүй. Тийм учраас улсын сургуульд ажиллах зорилготой удаа дараа хүсэлт гаргаж байсан. Миний бие хэдэн жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарна. 2022 оны 8 дугаар сард Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирлын орон тоонд У  хотод очиж шалгалтад орсон боловч 3 дугаар байр эзэлсэн. Тухайн үед А Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирлын орон тоонд тэнцсэн. Би улсын сургуульд ажиллах зорилготой байсан ба Боловсрол шинжлэн ухааны сайд Б.Энх-Амгалан, Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захиралд хүсэлтээ гаргаж байсан.

3.2 Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Айнамкөз жирэмсний амралт авсан тул түүний оронд түр 2 сарын хугацаагаар ажилласан. Тухайн үед Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн пэйж хуудасны админ нь байсан тул сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг би тавьсан. Энэхүү шалгалтад 10 хүн хамрагдсан ба нэхэмжлэгч Г  багш тэнцсэн. Би олон жил Г  багштай хамт ажиллаж байсан.

3.3 Нэхэмжлэгч Г   надад таныг дэмждэг ба улсын сургуульд орж ажиллахыг хүсдэг хүний нэг шүү гэж хэлдэг байсан. Дараа нь Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Айнамкөз ажилдаа орсон тул 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас гарсан. Улсын сургуульд ямар сул орон тоо гардаг тухайн байгууллагад өргөдлөө өгдөг байсан. Б аймаг дахь М төвд сул орон тоо гарсан гэдгийг мэдэж өргөдлөө өгсөн ба 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуульд нийгмийн ажилтнаар ажилд орсон. Олон жил нийгмийн ажилтан, хүмүүжлийн эрхлэгчээр ажиллаж байсан тул ажлын туршлагатай гэж үзэж байна.

3.4 Б аймаг дахь М төвийн нийгмийн ажилтны ажлын цаг нь өдрийн 8 цаг ба нэхэмжлэгч яаж 2 байгууллагад 2 албан тушаалд ажиллаж байсан гэж боддог. Нэхэмжлэгч ажилгүй байгаа биш Б аймгийн  Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа. Анх нэхэмжлэгч Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн багш нарын цалин Б аймаг дахь М төвийн нийгмийн ажилтны цалингаас өндөр гэдгийг мэдэж тус сургуульд ажилд орсон. Харин өнөөдрийн байдлаар Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн багшийн цалин бага, харин Б аймаг дахь М төвийн нийгмийн ажилтны цалин өндөр гэж шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна.

3.5 Нэхэмжлэгч Г  өөрөө сонголтоо хийж Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд ажиллахаар хүсэлтээ гаргасан. Зарим хүмүүс ажилгүй байхад нэг хүн 2 байгууллагад зэрэг ажиллана гэдгийг би ойлгохгүй байна.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

4.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай “Г ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 14 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Н тай байгуулсан өмгөөллийн гэрээ зэргийг нэхэмжлэгчээс,

5.Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаар албан бичгээр нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлт, Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 00 дугаартай “Ажилд томилох тухай”, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалуудын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч З тай байгуулсан өмгөөллийн гэрээ, сонсох ажиллагаа явуулсан хурлын тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Б аймаг дахь М төвийн хөдөлмөрийн дотоод журам зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

6.Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 дугаартай захирамжийн дагуу Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 190 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаартай “Ажилд томилох тухай”, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалуудын эх хувь, сургуулийн захирал А , багш Г  нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 153 дугаартай хөдөлмөрийн гэрээний эх хувь, бүртгэл хяналтын карт, Г ын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн захиралд гаргасан өргөдлийн эх хувь, цалин олгох хүснэгт, цалингийн тодорхойлолт зэргийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

7.Шүүхээс талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч Г  нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулиас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэж 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түр хөдөлмөрийн гэрээ байгуулж Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд ажилласан. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх  тухай хүсэлт гаргаагүй, өөр байгууллагад зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож, тухайн байгууллагатай хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар ажил олгогчтой мэдэгдсэн ба өөрийнхөө үүрэгт ажлаа хэвийн хийж байсан. Ажлын цаг таслаагүй, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй байхад ажил олгогчоос миний хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлаагаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэлийн аль нэгийг нь баримтлахгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаад гомдолтой байна. Би Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар  сургуулиас зохих цалингаа авч чадахгүй хохирч байна. 3 жилийн дараа өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Багш нар 5 жил тутамд тэтгэмж авдаг. Одоо би Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд 3 жил ажиллаж байж тэтгэмжид хамрагдах эрх маань зөрчигдөж байна гэжээ.

9.Хариуцагч Б аймаг дахь М төвийн захирал Ну   нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Тус сургуулийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Г  нь 2023 оны 3 дугаар сард надад: “Би энэ сард зарлагдсан Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн дуу хөгжмийн үндсэн багшийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгалтад нэгдүгээр байранд шалгарлаа. Цаашид дуу хөгжмийн багш гэсэн өөрийн үндсэн мэргэжлээр ажиллах хүсэлттэй байна. Тус сургуулийн захирал намайг гурван сарын туршилтын хугацаагаар түр томиллоо, намайг тус сургуулийн үндсэн багшийн орон тоонд томилсон өдөр би одоо ажиллаж байгаа нийгмийн ажилтны ажлын байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт тавьсан. Миний бие  нэхэмжлэгчийг М төвд олон жил ажилласан багшийн хувьд 2023 оны 4 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулиас нэхэмжлэгчийн бүр тушаал гарах хүртэл ажлын байрыг нь хэвээр хадгалсан. Нэхэмжлэгч Г  нь өөрийнхөө хүсэлтээр өөр байгууллагад үндсэн орон тоонд ажилд орохоор сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, тухайн байгууллагаас Г ыг байнгын ажлын байранд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах болсон тул ажилтныг чөлөөлж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн учраас ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Мөн  ажил олгогчийн хувьд 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр сонсох ажиллагаа хийж, Г д та аль нэг байгууллагыг сонгоорой гэж хэлж боломжит хугацааг нь олгож тэгээд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж  маргажээ.

10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд...Миний бие тус аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Айнамкөз жирэмсний амралт авсан тул түүний оронд түр 2 сарын хугацаагаар ажиллаж 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн Тухайн үед тус 3 дугаар сургуулийн пэйж хуудасны админ нь байсан тул сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг би тавьсан. Энэхүү шалгалтад 10 хүн хамрагдсан ба нэхэмжлэгч Г  багш тэнцсэн. Тус М төвийн нийгмийн ажилтны ажлын цаг нь өдрийн 8 цаг ба нэхэмжлэгч яаж 2 байгууллагад 2 албан тушаалд ажиллаж байсан гэж боддог. Нэхэмжлэгч ажилгүй байгаа биш Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд багшаар ажиллаж байгаа. Нэхэмжлэгч Г  өөрөө сонголтоо хийж Б аймгийн Ерөнхий боловсролын Л 0  дугаар сургуульд ажиллахаар хүсэлтээ гаргасан. Зарим хүмүүс ажилгүй байхад нэг хүн 2 байгууллагад зэрэг ажиллана гэдгийг би ойлгохгүй байна гэжээ

11.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:

-Зохигч нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 14 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч Г  нь Б аймаг дахь М төвийн Нийгмийн ажилтан ба, гэрээний 1.5 дахь заалтаар ажлын нэг өдрийн 8 цаг (08.00-12.00, 13.00-17.00), долоо хоногийн нийт 40 цаг байхаар харилцан тохиролцсон байна.

-Нэхэмжлэгч Г  нь Б аймгийн Ө  сумын Л 0  дугаар сургуулийн захиралд “тус сургуулийн дуу хөгжмийн багшийн сул орон тооны сонгон шалгаруулалтад оруулж” өгөхийг хүссэн өргөдөл гаргаснаар сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн бөгөөд Б аймгийн Ө  сумын Л 0  дугаар сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар тус сургуулийн дуу хөгжмийн багшаар томилогдож, мөн өдрөөс  2 сар буюу 2023 оны 6 дугаар сарын 10-ны хүртэл хугацаатай 153 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар мөн захирлын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар дуу хөгжмийн багшаар бүр томилогдон ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан ажил олгогчийн ажилд томилсон эрхийн акт болон цалингийн цэс, талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд түүнд талууд маргаагүй болно.

-Улмаар Б аймгийн Ө  сумын Л 0  дугаар сургуулийн захирлаас 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаар албан бичгээр тус сургуулийн дуу хөгжмийн үндсэн багшаар томилогдсон Г ыг тус аймаг дахь М төвийн үндсэн ажлаас чөлөөлж өгөхийг хүссэнээр 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай тушаалаар ажилтан Г тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 78 дугаар зүйлийн 78.1.8, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.4.6, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5,3 дугаар зүйлийн 3.2.15, 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь хэсэгт заасныг үндэслэн  дуусгавар болгосныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байжээ.

12.Гэвч талуудын хороонд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтад заасан ажилтны үүргийн 3.2.6 дахь заалтад Ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдөөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх, 3.2.15 дахь заалтад Ажилтан өөр байгууллага, ажил албан тушаалд үндсэн ажлын цагтай зэрэгцэн ажил хөдөлмөр эрхэхгүй байх үүргийг мөн гэрээний 5 дахь бүлгийн 5.1 дэх хэсэгт гэрээ дуусгавар болохоор заасан 9 үндэслэлийн 5.1.8 дахь заалтад Өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон тохиолдолд ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болохоор мөн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын  4 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болохоор заасны 4.1.8 дахь заалтад өөр ажил, албан тушаалд томилогдсон, 5 дугаар зүйлийн 5.4.6 дахь заалтад “өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан үүргийг өөр аж ахуйн нэгжид гүйцэтгэхгүй байх, хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажил олгогчтой ажил олгогчтой харилцан тохиролцоогүй өөр байгууллагад ажил хийхгүй байх, түүнчлэн энэ талаар бусадтай ямар нэг гэрээ, хэлцэл хийхгүй байх, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “ажилтны  ердийн ажлын өдрийн үргэлжлэл ажлын 08 цаг байна. Ажлын өдөр 08 цагт эхэлж, 17 цагт дуусах бөгөөд үдийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд байна. Шаардлагатай тохиолдолд ажил үйлчилгээний онцлог байдлаас шалтгаалан өдрийн ажлын цаг эхлэх, дуусах, амрах, хооллох хугацааг Захирлын тушаалаар өөрчлөн тогтоож болно гэж тус тус талууд харилцан тохиролцсон байна.

13.Ажил олгогчоос Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд тус тус заасан дээрх ажилтны үүргийг зөрчсөн, мөн өөр ажил, албан тушаалд томилогдсон гэх мэт үндэслэлээр ажилтан Г тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж, мөн 57.2 дахь хэсэгт ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах 3 тохиолдол заасны 57.2.2 дахь хэсэгт “үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, ... байгууллагад ажиллах бол зөвшөөрөл авахаар, мөн хуулийн 57.3 дахь хэсэгт “Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээтэй ажилтны нийт ажлын цаг энэ хуулийн 84.4-т заасан ажлын цагийн дээд хязгаарт багтах ёстой бөгөөд үүнд ажилтан, үндсэн болон зэрэгцсэн ажил олгогч тус тус хяналт тавина” гэж тус тус зохицуулсан бөгөөд Б аймгийн Ө  сумын Л 0  дугаар сургуулийн захирлаас нэхэмжлэгч Г ыг тус сургуулийн дуу хөгжмийн багшаар бүр томилсны дараа түүний өөр байгууллагад зэрэгцэн ажил хөдөлмөр эрхэхгүй байхыг зөвшөөрөөгүйн улмаас түүний өмнөх ажиллаж байсан тус аймаг дахь М төвийн захирлаас түүнийг ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 101 дугаар албан бичгээр мөн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан өөр байгууллага, ажил албан тушаалд үндсэн ажлын цагтай зэрэгцэн ажил хөдөлмөр эрхэхгүй байх ажилтны үүрэг байхаар талууд харилцан тохиролцсон байх тул ажил олгогчоос ажилтан Г ын Монгол улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчөөгүй байна.

15.Ажил олгогч буюу хариуцагчаас ажилтан Г тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлуулаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтыг ажилтан Г тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалтай үндэслэл болгож баримтлах шаардлагагүй болно.

16.Хөдөлмөрийн тухай хуулийн  123 дугаар зүйлийн  132.3 дахь заалтад ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан мөн хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэхээр зохицуулсан бөгөөд харин хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход ажил олгогчоос ажилтантай сонсох ажиллагаа хийхээр хуульчлаагүй байна.

17.Харин ч хариуцагч тус аймаг дахь М төвийн захирал Ну   нь Б аймгийн Ө  сумын Л 0  дугаар сургуулийн дуу хөгжмийн багшаар нэхэмжлэгч Г  нь томилонгуут түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болохгүйгээр түүний дуу хөгжмийн багшаар бүр томилогдох хүртэл хоёр сарын туршилтын хугацааг нь хүлээж, улмаар тус сургуулийн дуу хөгжмийн багшаар бүр томилогдож тухайн ажил олгогчоос тус төвийн нийгмийн ажилтнаас чөлөөлж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлээд зургаан хоногийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хурал хийж аль байгууллагад ажиллах эсэх, тус аймгийн Ө  сумын Л 0  дугаар сургуулийн дуу хөгжмийн багшаас чөлөө авах бол чөлөө авсан эрхийн актыг ирүүлэх боломжит хугацаа олгож улмаар 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй байна.

18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г ын Б аймаг дахь М төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г ын Б аймаг дахь М төвийн захирлын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/65 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.Ж