Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01982

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 19 өдөр

     Дугаар 102/ШШ2023/01982

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:С.Г 

 

Нэхэмжлэгч: Д.О 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгө хураан авсан тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ц

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч Д.О, С.Г нар 2018 оны 01 дүгээр сард өөрсдийн өмчлөлийн 0 м2 талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаа ахынхаа хүргэн хүү Ц.Ц-т зээлээр худалдахаар тохиролцсон. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэрийг шилжүүлсэн. Үүнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч Ц.Ц- нь байрны мөнгөнөөс нэг ч төгрөг төлөхгүй, удаа дараа шаардсаар байтал гэрчилгээг минь бидний нэр дээр буцаан шилжүүлэхгүй байсан. Тиймээс бид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг бидний нэр дээр буцаан шилжүүлэх шаардлага” бүхий нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаартай захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Ц-ийн нэр дээрээс нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, гүйцэтгэх хуудсыг шүүхээс өгсөн. Ингээд бид НШШГГ-т шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэх хүсэлтээ өгсөн. Энэхүү хүсэлтийн дагуу тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.О 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20250380 тоот “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-ыг гаргаж, төлбөр төлөгч Ц.Ц-т холбогдох гүйцэтгэх баримт бичигтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Бид анх 2019 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаас хойш хариуцагч Ц.Ц- “итгэмжлэгдсэн төлөөлөгч авна, өмгөөлөгч авна” гэх мэт шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр бидний байрыг буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тул “хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж” гарсан. Ц.Ц- нь шүүх хуралдаануудыг дээрх шалтгаануудаар удаа дараа хойшлуулах явцдаа бидэнд огт мэдэгдэлгүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан зээлдүүлэгч Б.Б-ийн өргөдлийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн тус шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдийн 101/ШЗ2020/02689 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж гаргасан байсан. Б.Б гэх иргэн нь 2018 оны 8 дугаар сард Ц.Ц-т 45,000,000 төгрөг зээлдүүлсэн гэх хүн юм. Ц.Ц- нь нэхэмжлэгч нарын байрыг нэр дээрээ шилжүүлэн авангуутаа банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн барьцаанд тавьсан гэх ба уг зээлээ Б.Бэр чөлөөлүүлж, түүнд эргүүлэн барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан.  Б.Б нь энэхүү зээлийн болон барьцааны гэрээгээ үндэслэн эвлэрүүлэн зуучлалд хандаж, харьяа шүүхээс “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжийг гаргуулсан. Энэхүү захирамжид Ц.Ц нь иргэн Б.Бд төлөх зээлээ төлөхгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-00 дугаартай Д.О, С.Г нарын орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байсан. Ц.Ц- эвлэрлийн гэрээний хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс Б.Б 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг захирамжийг биелүүлэх хүсэлт гаргасныг нь бид шийдвэр гүйцэтгэгчээсээ олж мэдсэн. Бид Ц.Ц-ийн нэрээс өөрсдийнхөө нэр дээр орон сууцаа шилжүүлэх авах 20250380 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.Ц-ээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгсөн тайлбар, мэдүүлгээс тэрээр “бидний орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авангуутаа барьцаанд тавьж, уг мөнгөөрөө өр зээлээ дарж, хувийн хэрэглээндээ ашигласан” талаараа мэдүүлсэн байсантай танилцсан. Өөрөөр хэлбэл Ц.Ц- нь анхнаасаа нэхэмжлэгч нарын орон сууцны үнийг төлөхгүй хуурч мэхлэн, биднийг залилж, 2 өрөө орон сууцыг минь нэр дээрээ шилжүүлэн аваад бусдад барьцаанд тавьж, өмнөх өр зээлээ дарах зэргээр өөртөө ашиглах зорилготой байсныг нь ойлгоод Цагдаагийн байгууллагад 2020 оны 9 дүгээр сард өргөдөл гаргасан. Ц.Ц-ийн дээрх үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/323 тоот шийтгэх тогтоолоор Ц.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, биднийг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоосон. Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолд “...хохирогч, шүүгдэгч нарыг иргэний эрх зүйн гэрээний харилцаанд орж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй, харин шүүгдэгч Ц.Ц- нь гэрээгээр халхавчлан бодит байдлыг гуйвуулах, хуурах замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготойгоор бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж залилах гэмт хэрэг үйлдсэн байна” гэж түүний гэм буруутай үйлдлийг дүгнэж, 2 жилийн хорих ял оногдуулсан. Ц.Ц- 1 жил 6 сар орчмын хугацаанд ялаа эдлээд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, уг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн буюу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаартай захирамжаар Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах, 29 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Ц-ийн нэр дээрээс нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэр дээр буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчин төгөлдөр байгаа хэмээн үзсэн болно. Харин бидний удаа дараагийн гомдол, шаардлагыг минь үндэслэн Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх тасгаас бидний өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай 1-161/24415 тоот албан бичгийг дөнгөж 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий байгууллага буюу Баянгол дүүрэг дэх Улсын Бүртгэлийн хэлтэст илгээсэн гэдэг боловч өнөөдрийг хүртэл хариуг нь аваагүй байгаа буюу уг ажиллагааг хийхгүй байгаа болно. Бид өөрсдийн байраа нэр дээрээ шилжүүлж авахтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийлгэхийг шаардаж байхад НШШГГ хариуд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна” гэсэн заалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэрэгжүүлж байгаа гэж “Эд хөрөнгө хураах тухай” 20260425/01 тоот тогтоол үйлдэхдээ төлбөр авагч Д.О, С.Г нарт  “гүйцэтгэх баримт бичигт зааснаар шилжүүлэх зорилгогүй буюу албадан дуудлага худалдаанд оруулах  зорилгоор хураан авч байгаа” гэж хэлсэн. Улмаар Д.О “би дээрх 20260425/01 тоот хураан авах тогтоолыг хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнд хандсаныг тэрээр 784 тоот хариу өгсөн бөгөөд уг хариундаа төлбөр төлөгч Ц.Ц- нь төлбөр авагч Б.Б-д төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгэх баримт бичигт заасан орон сууцнаас төлбөр гаргуулах ажиллагааг таны гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариу өгснийг бид эс зөвшөөрч, ерөнхий гүйцэтгэгч Б.Оюунцэцэгт хандан гомдлоо гаргасан болно. Уг гомдлын хариуг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн 3-2/2838 тоотоор ирүүлснийг бид хүлээн авч нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна. Тус хариунд “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/Ш32020/02689 тоот захирамжаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 158 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна" гэсэн байна. Энэхүү хариунаас үзэхэд тус байгууллага нь зөвхөн төлбөр авагч Б.Б-ийн эрх ашигт нийцүүлсэн ажиллагаа хийж, төлбөр авагч Д.О, С.Г бидний эрх, хууль ёсны эрх ашгийг хангах буюу бидэнд хамааралтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг огт хийхгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Биднийг энэхүү гомдлын хариугаа хүлээж байх хооронд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Ингэхдээ шийдвэр гүйцэтгэгч Ю.Отгонжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр биднийг албан өрөөндөө дуудсан. Тухайн үед Д.О би хүрэлцэн очиход бидний орон сууцыг бусдад дуудлага худалдаагаар худалдах үнийн санал авна гэснийг нь огт хүлээн зөвшөөрөөгүй ч дээрх үнэлгээг хийлгэсэн. Мөн тухайн өдөр Ц.Ц-, Б.Б нараас ч үнийн санал авч байсан. Бодит байдал дээр төлбөр төлөгч Ц.Ц- нь тухайн орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй этгээд биш, харин түүний залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн, өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлсэн байхад тухайн орон сууцны өмчлөгч-үүрэг гүйцэтгэгч гэж, барьцаалагч Б.Б-ийг үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэж үнийн санал авч байгаа нь бидний өмчлөлийн зүйлээр бусдын өр төлбөрийг төлүүлэх гэж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, уг орон сууцны шударга өмчлөгч Д.О, С.Г бидний Үндсэн хуулиар олгогдсон иргэний өмчийн халдашгүй байх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бидний орон сууцыг Албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олж мэдлээ. Уг тогтоолд “Ү-00 дугаарт бүртгэгдсэн 0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 136,519,000 төгрөгийн 70 хувь болох 95,563,300 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсугай” гэж тогтоожээ. Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 6 дугаар байр, 36 тоот хаягт байрлах, 29 м2 талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2205012546 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн 20260425/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 тоот “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/22689 дүгээр захирамжаар Ц.Ц-ээс 70,987,500 төгрөгийг гаргуулж Б.Бд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа гардуулахад төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м2 талбайтай хоёр өрөө орон сууцыг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20260425/04 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20260425/01 дугаартай тогтоолоор хураан авч үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Ц.Ц-, төлбөр авагч Б.Б нар 120,000,000 төгрөгөөр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 820 дугаартай захирамжаар Д.О, С.Г нарыг дээрх орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоогдсон өмчлөгч нар үнийн санал ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/354 дугаартай "Шинжээч томилох тухай” тогтоолоор шинжээч томилоход барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 136,519,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 6 дугаар байрны 36 тоот хаягт байрлах 29 м2 талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 дугаартай тогтоолын хамт талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 102/Ш32023/02145 дугаартай захирамжаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэгчийн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б нь энэ хэрэг маргаанд хариуцагч байгууллага болох НШШГГ-ыг дэмжиж оролцож байна. Д.Б 2018 оны 9 сард Ц.Ц-т 45,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний барьцаанд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээнээс нэг ч төгрөг төлөөгүй учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Улмаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх хүсэлтийг гаргаж захирамжаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ажиллагаанд оролцсон. Ц.Ц- нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөл гэж тайлбарладаг бол хэрэгт авагдсан баримтаас харахад Д.О нарын өмчлөлд байсан. Үүн дээр маргахгүй. Тиймээс хариуцагч болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаагаа зөв хийсэн гэж үзэж байна гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд иргэний хэрэг маргаан дээр анх удаагаа оролцож байна. Эрүүгийн хэрэг дээр би өмгөөлөгчтэй оролцоогүй өөрийн байр сууриа илэрхийлж чадаагүй. Тиймээс би 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гарсан Эрүүгийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байгаа. Тус хохирлыг хэн төлөх вэ гэхээр хэн аль нь гүйцэтгэх боломжгүй болсон гэж хэлж байсан. Миний ойлгож байгаагаар ял авлаа гэхэд хохирол төлбөрийг төллөө гэж бодоход ял эдлээд гарч ирснийх дараа дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм байна лээ. Би алийг нь дэмжиж байгаа вэ гэхээр Д.Б-ийн тал төлөх юм бол нэхэмжлэгч талд шилжиж болно. Би өр төлбөрийг төлнө гэж хэлсэн. Өмнө нь ч бас төлнө гэж хэлж байсан гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7-8/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 дугаар захирамжийн хуулбар /хх 10/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20260425/01 тоот “Эд хөрөнгө хураах тогтоох тухай” тогтоол /хх 11-12/, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123/28 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх 13, 29/, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 784 тоот хариу мэдэгдэх хуудас /хх 14/, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 4-161/21360 тоот мэдэгдэл /хх 15/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 537 тоот хөрөнгө үнэлсэн тухай тодорхойлолт /хх 16/, 2022 оны 11 дүгээр сарын 3-2/2838 тоот албан бичиг /хх 17/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоол /хх 18-26/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 92/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжийн хуулбар /хх 108/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/02304 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн хуулбар /хх 109/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/02304 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 110/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 1/00699 тоот албан бичгийн хуулбар /хх 111/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2020/02764 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн хуулбар /хх 112-114/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/03229 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралааныг хойшлуулах тухай” захирамжийн хуулбар /хх 115-116, 119-121/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2020/03229 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 117/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/00794 тоот албан бичгийн хуулбар /хх 118/, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Ц-ийн хариу тайлбарын хуулбар /хх 122/, Ү-00 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 123/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2020/00820 тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх 124/, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх 125/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2020/05940 дугаар “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар /хх 126/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан Ц.Ц-ийн хүсэлт /хх 127/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/5787 тоот, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4-161/24091 тоот албан бичгүүдийн хуулбар /хх 128/, өмгөөлөгч Ж.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113/20 тоот “Баримтууд хуулбарлан авах тухай” албан бичгийн хуулбар /хх 129/ өмгөөлөгч Ж.Б-ийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хүсэлт /хх 130/, өмгөөлөгч Ж.Б-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хүсэлт /хх 131/, өмгөөлөгч Ж.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт /хх 132-134/, өмгөөлөгч Ж.Б-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гомдол /хх 135-137/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4/920 тоот хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх 138/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04/3499 тоот “Өргөдөлд хариу өгөх тухай” албан бичгийн хуулбар /хх 139/, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Д.Оын хүсэлт /хх 140-142/, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Д.О, С.Г нарын гомдол /хх 143-145/, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Д.Оы, С.Г нарын гомдол /хх 146-149/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00086 дугаар шийдвэрийн хуулбар /хх 150-154/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 210/МА2022/00682 дугаар магадлалын хуулбар /хх 155-158/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00752 дугаар тогтоолын хуулбар /хх 159-162/, Улсын Дээд шүүхэд гаргасан гомдол /хх 163-167/, мэдүүлэг авсан баримт /хх 180/.

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 32/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ГХ2020/00478 дугаар гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/06706 дугаар захирамжийн хуулбар /хх 43-44/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 45, 58/, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар /хх 46/,  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101//ШЗ2020/02689 дүгээр захирамжийн хуулбар /хх 47-48/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20260425 тоот “Шийдвэр гүйцэтгэ ажиллагаа үүсгэх тухай” тогтоолын хуулбар /хх 49/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар /хх 50, 55/, зарлан дуудах хуудасны хуулбар /хх 51/, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх 52-53/, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20260425/04 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын хуулбар /хх 54/, зарлан дуудах мэдэгдэл /хх 56/, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх 57/, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20260425/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолын хуулбар /хх 59/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх 60/, төлбөр авагч Б.Б-ийн хүсэлтийн хуулбар /хх 61/, төлбөр төлөгч Ц.Цогоогийн хүсэлтийн хуулбар /хх 62/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдийн тэмдэглэлийн хуулбар /хх 63/, Д.Оын хүсэлтийн хуулбар /хх 64/, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/354 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолын хуулбар /хх 65/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт, холбогдох баримт бичгүүдийн хуулбар /хх 66-82/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар /хх 83/, мэдэгдэлийн хуулбар /хх 84-86, 88-90/, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 123/28 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын хуулбар /хх 87/, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-161/24639, 4-161/24640, 4-161/24641  тоот мэдэгдлийн хуулбар /хх 88-90/, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх 91/. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /хх 188/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоол /хх 189/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20250380 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хуулбар /хх 193/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20250380/161-01 тоот “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоолын хуулбар /хх 194/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1-161/21008 тоот албан бичгийн хуулбар /хх 195/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 400 тоот албан бичгийн хуулбар /хх 196/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 197-200/.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бэс дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 181/, 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ /хх 201-202/.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Цээс нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №-161/21008 тоот албан бичгийн дагуу холбогдох бүртгэлийн ажиллагаа хийсэн эсэх талаарх лавлагаа.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэг.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/шз2020/02689 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар Б.Б болон Ц.Ц- нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ. Тодруулбал, Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 70,987,500 төгрөгийг хариуцагч Ц.Ц- нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/шз2020/06706 дугаар захирамжийн дагуу 102/ГХ2020/00478 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20260425 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Хоёр.

 

Д.О, С.Г нар хариуцагч Ц.Ц-т холбогдуулж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/шш2020/00820 дугаар захирамжаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай Д.О, С.Гомбүрэн нарын нэхэмжлэлийг хариуцагч Ц.Ц- зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 102/шз2020/05940 дүгээр захирамжийн дагуу дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20250380 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. 

 

Гурав.

 

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.О, С.Г нар хариуцагчаар Б.Б-ийг тодорхойлж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан байна. Үүнд:

1/ 0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг орон сууцны хувьд Б.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгох.   

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс “...Б.Б болон Ц.Ц- нар барьцааны гэрээ байгуулах үед орон сууц Ц.Ц-ийн нэр дээр бүртгэлтэй байсан, ...уг бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг Б.Б мэдэж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй”, “...С.Г, Д.О болон Ц.Ц- нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ‘Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ’ хүчин төгөлдөр бус байх нь Ц.Ц- болон Б.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг дээд шүүхээс хэвээр үлдээсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.О, С.Г нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн 20260425/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах;

2/ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 тоот “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах. 

  

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно. 

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20260425 тоот тогтоолоор үүссэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20260425/04 дүгээр тогтоолоор битүүмжилжээ. 

 

Улмаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 20260425/01 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцон тогтоож болдог.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/354 тоот тогтоолоор шинжээч томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

   

Шинжээч 0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 136,519,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4-161/21360, 4-161/21361 тоот мэдэгдлүүдээр С.Г, Д.О, Ц.Ц- нарт мэдэгджээ. 

 

Дээрх байдлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/шз2020/06706 дугаар захирамжийн дагуу  хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцсэн байна. 

 

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13/28 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” гаргажээ. Уг тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилласан шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 136,519,000 төгрөгийн 70 хувь болох 95,563,300 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийхээр шийдвэрлэжээ. 

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.Ц-, төлбөр авагч Б.Б, мөн С.Г, Д.О нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.  

 

Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

Дээр дурдсанчлан хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэгч Д.О, С.Г нарын “...0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг орон сууцны хувьд Б.Б-ийн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо “...Б.Б болон Ц.Ц- нарын хооронд хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн. 

 

Д.О болон С.Г нар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/шш2020/00820 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон явдал нь Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нөлөөлөхгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхэд нөлөөлөхгүй, эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн “...эд хөрөнгө хураах тухай тогтоол болон албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд хүчингүй болсноор нэхэмжлэгч нарын өмчлөх эрх сэргэнэ”, “...эрүүгийн хэргийн шүүхээс маргаан бүхий байрыг Д.О, С.Г нарын өмч болохыг тогтоосон”, “...хариуцагч Ц.Ц-т холбогдох Д.О, С.Г нарын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түрүүлж үүссэн байхад хариуцагч байгууллага барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсгийг зөрчиж байна” гэсэн агуулга бүхий тайлбарууд үндэслэлгүй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эрхийн улсын Ү-00 дугаарт бүртгэлтэй, 0 тоот хаягт байрлах 29м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн 20260425/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/28 тоот “Албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.О, С.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

     

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Н.ХАНГАЛ