Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/03705

 

 

2023 оны 10 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2023/03705 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: ЕС

...багшаар шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан менежерийн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нөхөн олгох нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч ЕСьд холбогдох ...багшаар шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан менежерийн албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нөхөн олгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А миний бие   ЕС-д 2015 оноос нийгмийн заах аргын нэгдлийн сургалтын менежерээр ажилласан. Гэтэл тус сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот тушаалаар ажлаас чөлөөлж, ... тоот тушаалаар   багшаар ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Ажлаас чөлөөлөх тухай ... тоот тушаалд төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх цахимжуулалт болон инновацыг дэмжих, чиг үүрэг орон тооны давхардлыг арилгах болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай мэдэгдэх хуудаст зааснаар Б.Ад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Чанар үнэлгээ хариуцсан сургалтын менежерээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн байсан. ... тоот тушаалын орон тооны давхардлыг арилгах үндэслэлийн хувьд тус сургуульд 4 менежер ажилладаг. Би чанар үнэлгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан. Орон тооны нормативын дагуу боловсролын салбар 3 менежертэй байх ёстой юм байна, 1 менежер илүү гэж үзэн намайг ажлаас чөлөөлсөн. Ц.Б захирал анх ирэхэд 3 менежер буюу бага, байгалийн, нийгмийн гэсэн менежерийн орон тоотой байсан. Гэтэл Ц.Б захирал 2021 онд сургалтын менежерийг 4 болгон намайг чанар үнэлгээ хариуцсан менежерийн ажлыг хий гээд ямар нэгэн тушаал гаргаагүй. Байгалийн ухааны менежерийн орон тоонд шинэ хүн авсан. Ингээд бид нэг жилийн хугацаанд 4 менежерийн орон тоотой ажилласан. Угаасаа 3 менежерийн орон тоо батлагдсан байхад 4 болгож дараа нь нэг орон тоо илүү гээд намайг ажлаас чөлөөлж ...багшаар ажиллах тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэл гаргасан. 4 менежерийн орон тооноос нэг нь хасагдах ёстой байсан бол сонгон шалгаруулалт зарлах, эсвэл шалгалт авч сонгож авч үлдэх боломжтой байсан. Гэтэл шууд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сургалтын менежер гэх албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Иймд ...багшаар шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өмнө ажиллаж байсан сургалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан 180 хоногийн хугацааны олговорт 15,802,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Ерөнхий боловсролын     ь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мэдэгдэх хуудас өгөөгүй гэсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 27-ны ... тоот мэдэгдэх хуудсыг тус сургуулийн Архив, бичиг хэргийн ажилтан Ж.Э утсаар ярьж мэдэгдэх хуудсаа авах тухай хэлсэн бөгөөд миний бие өөрийн биеэр энэ өдрийн 14.00 цагт Б.Ад өгсөн. Ажил олгогчтой байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-д гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг талууд харилцан тохиролцож эв зүйгээр шийдвэрлэнэ. Хэрэв талууд эв зүйгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 147, 154 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэж заасан. Гэтэл Д.А нь мэдэгдэх хуудас болон тушаал гардан авснаас хойш ажил олгогчтой огт харилцалгүй, гэрээний заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй гэжээ.

3. ЕСийг төлөөлж Л.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар     ийн захирлын ажлыг түр хавсран гүйцэтгэгчээр томилогдсон. Би өөрөө .. дугаар сургуулийн захирал.   ь дээр энэхүү шүүхтэй холбогдсон асуудал гарсан учир тушаалын дагуу үүргээ гүйцэтгэж оролцож байна. Хэргийн материалтай нэг бүрчлэн танилцсан тул миний гаргаж байгаа тайлбар 100 хувь энэ сургуулийг төлөөлнө. Хэрвээ би энэ сургуулийн захирлын ажлыг хийж байсан бол ийм асуудал гаргахгүй байсан гэдгээ хэлье. 2018 онд Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Сангийн яамны сайдын хамтарсан Ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативыг баталсан. Түүнийг ерөнхий боловсролын сургуулиуд заавал баримтлах ёстой эрх зүйн үндсэн акт бөгөөд уг норматив өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Тэрхүү актанд юу гэж дурдсан гэхээр 1501-ээс дээш сурагчтай сургууль сургалтын 3 менежер буюу багын, дундын, ахлахын менежер эсвэл багын, байгалийн, нийгмийн ухааны менежер гэсэн орон тоотой байна гэснээр 858 сургууль энэ жишгээр явж байна. Сургуулийн захирал энэхүү нормативийг баримтлан, батлагдсан төсвийн хүрээнд орон тоо нэмж, хасдаг байсан бол 4 дэх чанарын үнэлгээ хариуцсан менежер гэдэг орон тоо огтхон ч бий болохгүй байсан гэж үзэж байна. 3 менежерийн орон тоо байхад 4 дэх менежерийн орон тоог гаргаж ирсэн нь анхнаасаа эрх зүйн хувьд буруу байсан бөгөөд байхгүй орон тоог бий болгож ажилд авч чөлөөлөөд байгаа буруу нөхцөл үүссэн тул алийг нь зөв, алийг нь буруу гэж хэлэх нь миний хувьд төвөгтэй байна. Би захирал хүний хувьд анхнаасаа ажилд томилж авсан шийдвэр нь буруу байсан учраас ажлаас халсан, оронд нь хүн авсан гэж асуудлууд бүгд буруу болчихож байгаа юм. Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд ав гэсэн шийдвэр гарвал хууль зүйн хүрээнд шийдвэрийг биелүүлэх болохоос хоёр яамны сайдын хамтарсан тушаал байгаа авч чадахгүй гэж хэлэхгүй. Сургуульд багын менежер, дундын менежер, ахлахын менежер гэж орон тоо байхад дахиад Ц.Б захирлын хоёр жилийн өмнөх алдааг гарган дахин чанар үнэлгээний менежер болгож авах уу, сургалтын орчны менежер болгож авах эсвэл багшийн хөгжил хариуцсан менежер болгож авах уу гэдэг асуудал гарна. Б.Аыг эргүүлж томиллоо гэхэд би сайдын нормативыг зөрчинө. Одоо ажиллаж байгаа 3 менежер, Б.Аын ажлын байрыг ямар нэг байдлаар холих солихтой холбогдсон сонгон шалгаруулалт зарлана гэж байхгүй. Ажилд авах, авахгүй байх шаардлагатай холбогдсон шаардлагыг чиг үүргийн хүрээнд биелүүлнэ гэв.

4. Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЕСийн захирлын ... Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, мөн өдрийн дугаар ... Б.Аыг ажилд авах тухай тушаал, Хөдөлмөрийнй гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Ерөнхий боловсролын   ийн МБШУ-ны ҮЭХ-ны хурлын тэмдэглэл, тус хорооноос Б.Аын хүсэлтэд өгсөн хариу,   ийн ҮЭХ-ны хурлын тэмдэглэл,

5. Хариуцагчаас ЕСийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №... мэдэгдэх хуудас,

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр ЕСийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар ... Бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажил албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал хавсралтын хамт, Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дуагар б/02 Б.Аыг ажилд авах тухай тушаал, Б.Ад ... тоот мэдэгдлийг гардуулж өгсөн гэх 2022 оны 12 дугаар сарын явсан бичгийн бүртгэл, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн сургуулийн захирлын дэргэдэх хурлын протокол, одоо ажиллаж байгаа 3 менежерийг ажилд томилсон тушаал, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №207 мэдэгдэх хуудас, Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар ... сул орон тоонд мэргэжлийн хүний нөөц бүрдүүлэх талаар авах арга хэмжээний тухай сайдын тушаал гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 03-нд сургалтын менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Сургууль анхнаасаа 3 менежерийн орон тоотой байхад Ц.Б захирал боловсролын салбарын шинэчлэлд үнэлгээ чухал гээд намайг чанар үнэлгээний менежерээр ажиллуулж миний оронд өөр хүн авсан. Гэтэл сургуулийн хэмжээнд 3 менежер ажиллах норматив байна нэг менежер илүү гээд үндэслэлгүй ажлаас чөлөөлж ...багшаар ажиллах тушаал гаргасан нь хууль бус гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Боловсрол шинжлэх ухаан болон сангийн сайдын хамтарсан тушаалаар сургуулийн багшаас бусад ажилтны орон тооны жишиг нормативийг батлахдаа менежерийн орон тоог 3 гэж баталсан байхад 4 дэх менежерийн буюу чанарын үнэлгээ хариуцсан менежер гэсэн орон тоог анхнаасаа бий болгосон нь эрх зүйн хувьд буруу. Уг норматив одоог хүртэл мөрдөгдөж байна. Анхнаасаа чанар үнэлгээний менежер гэсэн орон тоог гаргах ёсгүй байсан гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Баянгол дүүргийн Үндэсний   ..   ийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар б/02 тушаалаар Б.Аыг Нийгмийн ухаан заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээр томилж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сургалтын менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Сургуулийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ... Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 4.2.10, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.2.6, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, БСШУЯ-ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны ... тушаал, БШУЯ-ны сайдын 2022 оны А/353 тушаал, 2023 оны захирлын А/01 тоот тушаалыг тус тус үндэслэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх цахимжуулалт болон иновацыг дэмжих, чиг үүрэг орон тооны давхардлыг арилгах болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай мэдэгдэх хуудаст зааснаар Б.Ад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Чанар, үнэлгээ хариуцсан сургалтын менежерээс чөлөөлж, хөдөлмөрийг гэрээг цуцалж, мөн өдрийн захирлын дугаар ... Б.Аыг ажилд авах тухай тушаалаар Б.Аыг мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа тул 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс ...багшаар авч хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулах тушаал гарсан. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож, талууд маргаагүй.

4.1.2. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар А/024/11 Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталж, хавсралтаар ерөнхий боловсролын сургууль суралцагчийн тоо 1501-ээс дээш /1-12 дугаар ангитай, 10-12 дугаар ангитай/ бол сургалтын менежер 3 орон тоотой байхаар баталсаныг үндэслэн тус сургууль 3 менежерийн орон тоотой ажиллаж, Б.Аыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээр томилон ажиллуулж, сургалтын менежерийн ажлын байр, албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

4.1.3.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Б/15 тушаалаар ерөнхий боловсролын     ийн захирлаар Ц.Б томилогдон ажиллаж байхдаа 2021 онд сургуулийн менежерийн орон тоог 4 болгож Б.Аыг чанар үнэлгээний менежерээр ажиллуулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар Б/29 тушаалаар М.Бг сургалтын менежерээр авч ажиллуулж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар Б/78 тушаалаар М.Бг өөрийн хүсэлтийг нь харгалзан ажлаас чөлөөлж, Э.Дг Байгалийн ухаан багшийн хөгжил хариуцсан менежерээр түр авч ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан тушаал, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч нь батлагдсан сургалтын менежерийн 3 орон тоонд эдгээр хүмүүсийг тушаал гарган ажиллуулахдаа Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар батлагдсан 3 сургалтын менежерийн орон тоог хэрхэн шийдсэн, Чанар үнэлгээний менежерийн албан тушаалд Б.Аыг томилсон тушаалгүй ажиллуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар А/01 Бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажил албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалаар 2023 онд ажиллах багш, ажилчдын орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар баталж, хавсралтад сургалтын менежер 3 байх ба үүнд Нийгмийн ухаан багшийн хөгжил, үнэлгээ хариуцсан менежер, Байгалийн ухаан багшийн хөгжил, үнэлгээ хариуцсан менежер, бага анги багшийн хөгжил, үнэлгээ хариуцсан менежер гэсэн албан тушаалыг баталж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар Б.Аыг Чанар үнэлгээ хариуцсан сургалтын менежерээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөө ... тушаалаар мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа гэсэн үндэслэлээр ...багшаар томилсон тушаал нь тус тус хуульд нийцээгүй байна.

Учир нь Б.Аыг 2015 онд Нийгмийн ухаан заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээр томилон ажиллуулж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сургалтын менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажилд авсан тушаал хүчинтэй байхад тушаалд дурдаагүй Чанар үнэлгээ хариуцсан сургалтын менежер-ээс чөлөөлж, ямар ажлын байр, ажил үүрэг албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлсэн нь тодорхойгүй, тушаал үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч Б.Аыг батлагдаагүй орон тооноос чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй, өмнөх ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад ...багшаар авч ажиллуулах тушаал гаргасан нь үндэслэлгүй тул ажил олгогчийн тушаалыг хууль бус болохыг тогтоож өмнө ажиллаж байсан сургалтын менежерийн албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Хариуцагчийн тушаал үндэслэлгүй, хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч Б.Аын ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны 180 хонгийг нэг өдрийн цалин 87,493 төгрөгөөр тооцож олговорт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 15,802,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс төлсөн 76,545 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 236,964 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аыг ...багшаар томилсон ЕС захирлын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар ... тушаалыг хууль бус болохыг тогтоож, Б.Аыг сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д заасныг баримтлан хариуцагч ЕС 15,802,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн . төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Ад буцаан олгож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын   20 сургуулиас 236,964 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА

 

 

 

Нэхэ