Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/02637

 

 

 

 

 

 

 

 

                               2023         07            06

                                184/ШШ2023/02637

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ******* дугаар байр, 7 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы *******-******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 хороолол, 9 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ын /РД:/-д холбогдох,

Орон сууц хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөнийг суулцуулан, нэхэмжлэгч Б.*******-*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., гэрч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, ******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд өөрийн өмчөө авах гэхэд тухайн байрыг суллаж өгөхгүй байгаа билээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан. Иймээс Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, ******* тоот орон сууцанд Г. гэх иргэн оршин суудаг болох нь тогтоогдсон учир түүнийг орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Г. нь Б.*******-*******ыг огт танихгүй ямар шалтгааны улмаас миний өмчлөлийн орон сууцнаас намайг гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Манай хүргэн нь Түвшинбаяр гэдэг хүнээс мөнгө зээлж барьцаанд нь миний өмчлөлийн орон сууцыг барьцаалж байна гэсэн түүнээс биш орон сууцаа бусдад худалдсан зүйл огт байхгүй. Мөнгө зээлсэн асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна. Намайг орон сууцнаас албадан гаргуулах ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.*******-*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, хариу тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2023/ дугаартай захирамж.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 473 тоот албан бичиг түүний хавсралтууд, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2-4в/ дугаартай албан бичиг.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******-*******оос хариуцагч Г.т холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Г.ын хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

2. Шүүхээс Б.*******-*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.т холбогдох “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Г.ын хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Б.*******-*******оос хариуцагч Г.т холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Г.ын хууль бус эзэмшлээс албан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн хариу тайлбартаа “*******-******* гэдэг хүнийг огт танихгүй ямар шалтгааны улмаас миний өмчлөлийн орон сууцнаас намайг гаргах гээд байгааг ойлгохгүй байна, манай хүргэн нь гэдэг хүнээс мөнгө зээлж барьцаанд миний өмчлөлийн орон сууцыг барьцаалж байна гэсэн түүнээс биш орон сууцаа бусдад худалдсан зүйл огт байхгүй. Мөнгө зээлсэн асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх ёстой гэж үзэж байна. Намайг орон сууцнаас албадан гаргуулах ямар ч үндэслэл байхгүй” гэж маргадаг.

Хариуцагч Г. нь Т.тай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1802 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдсан гэрээг байгуулсан нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1802 дугаартай Худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-15х, 40х/.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б. нь “ын хүргэн тэй найз нөхөд, ажил хэргийн холбоотой ажилладаг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1802 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед Г.Бадагаравын охин гэх ийн эхнэрийн дансанд 97,000,000 төгрөг шилжүүлж уг орон сууцыг худалдаж авсан, тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах татвар багаар төлөх үүднээс үнийг 30,000,000 төгрөгөөр гэж гэрээнд тусгасан. Уг орон  сууцыг худалдан авахад үеэл дүү ын гадаад улсад суралцах төлбөрийн 20,000 америк долларыг түр авч дээр нь мөнгө нэмж 97,000,000 төгрөгөөр худалдан авсан. Харин дараа нь дүү Австрали улсад суралцахаар явах болсон тул түүнээс зээлсэн мөнгө өгөх, мөн ажил хэргийн холбоотой *******-*******той төлбөр тооцоотой байсан тул уг орон сууцыг *******-*******д 145,000,000 төгрөгийн төлбөрт тооцож, аас олгосон итгэмжлэлийн дагуу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн” гэх тайлбар, нэхэмжлэгч Б.*******-*******ын шүүх хуралдаанд гаргасан “Би аас мөнгөн төгрөгийн авлагатай байсан бөгөөд ын хүсэлтээр уг орон сууцыг 145,000,000 төгрөгийн төлбөрт тооцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Намайг энэ орон сууцыг авахад ын нэр дээр байсан итгэмжлэл өгч надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэж миний нэр дээр шилжсэн. , гэх хүмүүсийг огт танихгүй, өөрийн өмчлөлийн байр эзэмшиж, ашиглаж чадахгүй болсон тул шүүхэд хандсан” гэх тайлбар болон Түвшингийн ын өмчлөлд шилжсэн талаарх Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1238 дугаартай Т.аас Б.т үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх...эрх олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, Т.ын нэрийн өмнөөс Б. нэхэмжлэгч Б.*******-*******ын өмчлөлд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0493 дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн бэлэглэлийн гэрээ, *******ы *******-*******ын өмчлөлд шилжсэн талаарх Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 473 дугаартай албан тоотод Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцын эцсийн өмчлөгч Б.*******-******* гэж тодорхойлсон албан бичиг баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.*******-******* гэдэг нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй”, 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж зааснаар дээрх бэлэглэлийн гэрээгээр аас Б.*******-*******д уг орон сууцыг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.*******-******* тул хариуцагч Г.ыг орон сууцны шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” 106 дугаар зүйлийн 106.1 “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******-******* нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Г.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 202 дугаар зүйлийн 202.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч Б.*******-*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот Ү- улсын бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Г.аас Т., нар хүргэн д мөнгө зээлэх замаар хуурч мэхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн гэж өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1802 дугаартай Г., Т. нарын хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж /хх-96х/ нэхэмжлэлийг хариуцагч Т.т гардуулах ажиллагааг явуулж байгаа тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан ба  Т. гадаад улсад байгаа Монгол Улсын хилээр орж ирээгүй талаарх мэдээлэл нь Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2-4в/ дугаартай албан тоотоор /хх-98х/ тогтоогдож байх тул хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ы хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр шүүх захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******-*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 09 дүгээр байр ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 56 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хариуцагч Г.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.*******-*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******-*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД