Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/02638

 

 

 

 

 

 

 

 

                               2023         07            06

                                184/ШШ2023/02638

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, Алтай 7 гудамж, ******* тоотод оршин суух *******л овогт гийн /РД:/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 3,645,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөнийг суулцуулан, нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Р.ийн хөлслөн амьдарч байсан миний эзэмшлийн ******* дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 87 тоот 2 өрөө байрны төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлөх ёстой мөнгөний 1,573,200 төгрөг, барьцааны үлдэгдэл 450,000 төгрөг, түрээс 900,000 төгрөг, алданги 642,600 төгрөг нийт 3,645,800 төгрөгийг Р.оос гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаа “ ” ХХК-ийн албан бичигт үндэслэсэн байна. Хариуцагчийн хувьд уг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй, өөр хуулийн этгээдийн албан бичгийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр тооцоо нийлсэн баримт байхгүй, алданги тооцсон хувь ойлгомжгүй байна. Алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульд заасан байдаг. Нэхэмжлэлд дурдсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нэг сарын түрээсийн төлбөр буюу 900,000 төгрөг гэж ойлгож байгаа. Алданги тооцсон хувь нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэд дахин илүү байна. Сүүлд 44 хоногийн алданги гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байсан. Нэг өдрийн алдангийг 900,000 төгрөгөөс тооцохоор 4,500 төгрөг болж байгаа. Иймд алданги болон бусад тооцооллыг үнэн зөв эсэхийг хянаж өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, “ ” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичиг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3784 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: итгэмжлэл, хариу тайлбар.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.ид холбогдуулан “Орон сууцны гэрээний үлдэгдэл төлбөрт 900,000 төгрөг, гэрээний алданги 1,573,200 төгрөг, барьцааны үлдэгдэл төлбөр 450,000 нийт 2,983,200 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги 642,600 төгрөгийг нэмж нийт хариуцагч Р.оос 3,625,800 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,*******0,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх үлдэх 2,275,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.ид холбогдуулан “Орон сууцны гэрээний үлдэгдэл төлбөр, алданги, үлдэгдэл төлбөр нийт 3,625,800 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хариуцагч Р.ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлд “ ” ХХК-ийн албан бичгийг үндэслээд орон сууцны түрээсийн төлбөр, алдангийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчид хариуцагч нэг сарын дутуу төлбөр 900.000 төгрөг, алданги хуульд зааснаар 50 хувийн хүртэл төлөх боломжтой” гэж дурддаг. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “шүүхэд нэхэмжлэл анх өгөх болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ түрээсийн үлдэгдэл төлбөрийг нэг сар гэж, байрны ашиглалтын мөнгийг 460,000 төгрөгийг дутуу тооцож нэхэмжлэл гаргасан байна” гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Р.той 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3784 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3784 дугаартай Орон сууц хөлслөх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3784 дугаартай Орон сууц хөлслөх гэрээний 2.1, 2.2, 2.3, 3.1, 3.2, 3.4, 3.6-т зааснаар орон сууцыг хөслөх хугацаа, сарын төлбөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулах анз, дэнчин зэргийг харилцан тохиролцож, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3784 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Гэрээний 3.5-т зааснаар нэхэмжлэгч нь ******* дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байр 87 тоот 30 м.кв 2 өрөө орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч орон сууцыг гэрээний дагуу хөлслөх зорилгоор эзэмшиж, ашиглаж байсан талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь гэрээний 5.2-т заасан орон сууц хөлслүүлсний төлбөрийг төлөөгүйн улмаас гэрээг талууд цуцлаж, хариуцагч тухайн орон сууцнаас 2023 оны 04 дүгээр сард гарч, орон сууцыг суулласан талаар шүүх хуралдаанд зохигчид тайлбарладаг. Харин гэрээний 3.4-т заасан орон сууц хөлслөх гэрээний дэнчинд 900,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид гэрээ байгуулсан өдөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өгсөн бөгөөд энэ нь гэрээний аливаа хохирол, төлбөрийг үл маргах журмаар барагдуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд орон сууцны ашиглалтын зардал болон орон сууцны төлбөрт суутгаж авсан талаар зохигчид маргаагүй байна.

3. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дахь хэсэгт заасан “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4 дэх хэсэгт заасан “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасан байна.

Зохигчийн байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Нэхэмжлэгч нь энэхүү хуулийн зүйл, хэсэг болон Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлөөгүй үлдэгдэл төлбөр, алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.

4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн нэг сарын төлбөр 900,000 төгрөг болон гэрээний алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэг сарын орон сууцны хөлслөсөн төлбөр болох 900,000 төгрөг, алданги 900,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 450,000 төгрөг нийт 1,*******0,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,275,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан алданги 2.215.800 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ....Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалттай зөрчилдсөн хэт өндөр тогтоосон байх тул дээрх хуульд зааснаар орон сууцны төлөөгүй нэг сарын төлбөр 900,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төлөхөөр хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн болно.

Мөн орон сууц хөлслөх гэрээний хохирол, байрны ашиглалтын зардлын төлбөрийг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч дурдаагүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа нэмсэн нь хуульд нийцээгүй буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай зөрчилдөж байх ба энэхүү нэхэмжилсэн төлбөрийн талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, нэхэмжлэгч нь баримтаа жич бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.оос улсын тэмдэгтийн хураамжид 36,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.оос 1,*******0,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,275,800 /хоёр сая хоёр зуун далан таван мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.оос улсын тэмдэгтийн хураамжид 36,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД