Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар  184/ШШ2023/02232

 

 

 

 

 

 

 

 

                               2023         06            02

                                184/ШШ2023/02232

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 10 дугаар хороо, ******* ******* хотхон, 75-44, 1 орц, 1 тоот хаягт байрлах  “******* ******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 16 дугаар хороо, өнөр хороолол, ******* дугаар байр, тоот хаягт оршин суух овогт гийн /РД:/,

Хариуцагч: дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гудамж, байр, 1 тоот хаягт байрлах “ ” ХХК /РД: 57750*******/ нарт холбогдох

 Гэрээний үүрэгт 18,685,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Ш.д, хариуцагч Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.-, хариуцагч “ ” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.төмөр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* Сутай Групп ХХК нь барилгын туслах материал болох хэв хашмал хөлслүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ингэхдээ “Барилгын туслах материал түрээсийн гэрээ” нэршилтэй Иргэний хуулийн 287.1-т заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулдаг. Хариуцагч П. нь ******* Сутай Групп ХХК-иас нийт 442 ширхэг хэв хашмалийг cap сардаа түрээсээ төлөх байдлаар сунгалт хийх нөхцлөөр харилцан тохиролцож, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түүний ажилтан гэх Пүрэвдорж нь хэв хашмалуудыг хүлээн авч, хариуцагч П. нь өөрийн нэрийн Хаан банкны тоот данснаасаа хэв хашмалын түрээсийн болон барьцаа төлбөр болгож 3,672,500 төгрөг, 1,300,000 төгрөг гэх байдлаар нийт 4,972,500 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ******* Сутай Групп ХХК нь бичгээр “Барилгын туслах материал түрээсийн гэрээ” байгуулах гэсэн боловч хэв хашмал хүлээн авсан ажилтнууд нь "... ХХК-иас түрээсэлж байгаа ... захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулчихаад нэг хувийг нь аваад ирье...” гэсэн тул хэв хашмалыг гэрээний хамтаар өгч явуулсан боловч П. нь гэрээний нэг хувийг буцаан өгөөгүй. ******* Сутай Групп ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 224 ширхэг хэв хашмал, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 129 ширхэг хэв хашмалыг хариуцагчийн барилгын талбайгаас анх хэв хашмал хүлээлгэн өгч байсан Пүрэвдорж гэх хүнээс буцаан хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг хариуцагчийн ажилчид нь “...түрээсийн төлбөрөө төлөөд үргэлжлүүлэн түрээслэе. Ашиглаж дуусчаад танай компанид хүлээлгээд өгье” гэсэн тул үлдээгээд явсан ч түүний түрээсийн төлбөр болон 89 ширхэг хэв хашмалыг биет байдлаар өнөөдрийг хүртэл олгоогүй байна.

П. нь ******* ******* ******* ХХК-тай бичгээр гэрээ байгуулаагүй ч Иргэний хуулийн 287.1-т заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн нэрийн Хаан банкны тоот данснаасаа төлбөр тооцоо хийж байсан зэргээс үзэхэд П. нь ИХШХШТХ-ийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна. Иргэний хуулийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” эрхтэй гэж, 289.1.4-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” үүрэгтэй гэж, 288.2.3-т “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” эрхтэй гэж тус тус заасан.

******* Сутай Групп ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 224 ширхэг хэв хашмал, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр 129 ширхэг хэв хашмалыг хариуцагчийн барилгын талбайгаас анх хэв хашмал хүлээлгэн өгч байсан Пүрэвдорж гэх хүнээс буцаан хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг хариуцагчийн ажилчид нь “...түрээсийн төлбөрөө төлөөд үргэлжлүүлэн түрээслэе. Ашиглаж дуусчихаад танай компанид хүлээлгээд өгье” гэсэн тул үлдээгээд явсан ч түүний түрээсийн төлбөр болон 89 ширхэг хэв хашмалыг биет байдлаар өнөөдрийг хүртэл олгоогүй байдаг.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь уг 89 ширхэг хэв хашмалыг ашиглах боломжгүйгээр устсан эсхүл алга болсон гэж үзэн (50*120 хэмжээтэй нэг бүр нь 98,000 төгрөгийн үнэтэй 55 ширхэг хэв хашмал 5,390,000 төгрөг, 30*120 хэмжээтэй нэг бүр нь 98,000 төгрөгийн үнэтэй 34 ширхэг хэв хашмал 3,332,000 төгрөг, нийт үнэ 8,722,000 төгрөгийг нэхэмжилж байсан бөгөөд зөвхөн энэхүү 8,722,000 төгрөгт холбогдох хэсгийг “нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг биет байдлаар гаргуулах” болгож өөрчилж байна. Иймд хариуцагч нараас нийт 9,963,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг биет байдлаар гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү.

Нийт 353 ширхэг хэв хашмалын түрээсийн төлбөр 3,487,*******5 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 224 ширхэг хэв хашмалын 33 хоногийн түрээсийн төлбөр 2,032,800 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 129 ширхэг хэв хашмалын 41 хоногийн түрээсийн төлбөр 1,454,475 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үлдсэн 89 ширхэг хэв хашмалын 461 хоногийн түрээсийн төлбөрт 11,282,975 төгрөг, эвдрэл, гагнуурын зардалд 166,000 төгрөг, Нийт 14,9,250 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс анх хэв хашмалыг хүлээн авахад төлсөн 4,972,500 төгрөгийг хасч тооцсоноор үлдэгдэл 9,963,750 төгрөг болж байна гэв.

2. Хариуцагч П., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... П. нь “ Цамхаг Констракшн” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр барилга хариуцсан захирлын албан тушаалд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд иргэн Л.Нямтулгын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй төсөл дээр ажиллаж байсан. Хэв хашмал түрээсийн гэрээг гүйцэтгэх захирал Л.Цэнд-Аюушийн итгэмжлэлээр нярав Г.Номин хийж хэв хашмал туслах материалыг хүлээн авч буцаан  тушаадаг байсан. Дээрх материалыг “ Цамхаг Констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байсан төсөлд хэрэглэсэн ба дээрх үлдэгдэл төлбөр болон энэхүү нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Барилгын талбай хариуцаж байсан учраас өдөр тутмын зарим шаардлагатай материалын төлбөр надад байдаг байсан. Нярав Г.Номингийн шаардлагатай төлбөрийг өөрийн дансанд байсан байгууллагын мөнгөнөөс төлсөн болно. Нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл материалын тоо ширхэг болон тооцоо нийлсэн актыг нярав Г.Номин нь одоог болтол хийгээгүй, компанид хүлээлгэн өгөөгүй болно. Дутуу материалыг алга болсон эсвэл эвдэрсэн тухай акт гаргаж өгөөгүй.

П. нь иргэнийхээ хувьд болон “ Цамхаг Констракшн” ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч “******* Сутай Групп” ХХК-тай хэв хашмал хөлслөх, түрээслэх гэрээ байгуулж байгаагүй, нэхэмжпэлд дурдсан эд хөрөнгийг хариуцахаар хүлээн авч байгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн талаар нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцож тухайн компаний өмнө үүрэг хүлээхээр тохирч байсан үйл баримт, гэрээ хэлцэл байхгүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 8, 186, 187 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагын хүрээнд нэхэмжлэлд дурдсан мөнгийг хариуцагчаар татагдсан П. нь төлөх үндэслэлгүй байна. Эд хөрөнгө хөлслүүлж түрээслэснээс эрх зөрчигдсөн гэх дээрх харилцаанд П. буруугүй байхад нэхэмжлэгч П.д холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь ИХШХШТХ-ийн 12 дугаар зүйлийн 1.1-д заасан заалтад нийцээгүй байна. Мөн хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан “******* Сутай Групп” ХХК-ийн хэв хашмал хүлээлгэн өгсөн, авсан зарлагын болон орлогын баримтуудаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан хэв хашмалыг барилгыг барьсан “ Цамхаг Констакшн” ХХК хүлээн авч хүлээлгэн өгсөн нь тодорхой байна. Харин П. нь тухайн үед барилга угсралтын ажил хариуцсан захирлаар ажиллаж байсан, барилгын өдөр тутмын үйл ажиллагааны зардлын мөнгийг компаний ерөнхий захирал миний нэрийн дансанд шилжүүлж хийдэг байсан ба энэ зардлын мөнгөнөөс 2021 оны 09 дүгээр сарын 02-нд 2 удаа 3,672,500 төгрөг, 1,300,000 төгрөг гэсэн дүнтэй гүйлгээг ерөнхий захирлын шийдвэрээр хийж “Зайн Сутай Групп” ХХК-д шилжүүлж өгсөн гэж тайлбартаа дурдсан нь үндэслэл бүхий байна. Нэхэмжпэгч П. нь данснаасаа 4,972,500 төгрөг төлсөн гэх үндэслэлээр үүнээс 18,685,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь шаардах эрхийн үндэслэлд нийцэхгүй байна. Иймд П.д холбогдсон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “ Цамхаг Констакшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “Хариуцагч П. нь ******* ******* ******* XXК-иас 442 ширхэг хэв хашмалийг cap сардаа турээсээ төлөх байдлаар сунгалт хийх нөхцлөөр харилцан тохиролцож...” гэсэн байна. Эндээс харвал П.тэй тохиролцжээ. Гэтэл манай компанийн зүгээс 2021 оны 09 сарын 02-ны байдлаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийх эрхийг П.д олгоогүй. Хэрвээ олгосон гэж үзэж байгаа бол холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх нь зүйн хэрэг. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “...түүний ажилтан гэх Пүрэвдорж нь хэв хашмалуудыг хүлээн авч ...” гэж бичдэг. Гэтэл “ ” ХХК-ийн хувьд Пүрэвдорж гэх нэртэй хүн ажилд аваагүй, ажилд авсан тушаал шийдвэр гаргаагүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд “******* ******* ******* ХХК нь бичгээр “барилгын туслах материал түрээсийн гэрээ” байгуулах гэсэн боловч хэв хашмал хүлээн авсан ажилтнууд нь Оргил ХХК-иас түрээслэж байгаа ... захирлаараа гарын усэг зуруулж, тамга даруулчихаад нэг хувийг нь аваад ирье..." гэсэн тул хэв хашмалыг гэрээний хамтаар өгч явуулсан боловч П. нь гэрээний нэг хувийг буцаан өгөөгүй” гэжээ, Байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал. Гэтэл нэхэмжлэгч нь байгууллагын эрх бүхий этгээдтэй харьцаагүй байж одоо хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн гэрээг хэн нэгэнд зүгээр өгөөд явуулаад байдаг зүйл биш шүү дээ. Үнэхээр гэрээ байгуулж байгаа бол тухайн этгээдтэй харьцаж, тохиролцож, үр дагаварыг нь шаардах ёстой. Над дээр ямар нэгэн гэрээ байгуулахаар хэн ч ирээгүй. Надад ямар ч гэрээний төсөл өгөөгүй. Өөрийн хариуцлагагүй үйлдлийнхээ үр дагаварыг нэхэмжлэгч нь өөрөө хариуцах ёстой. Тиймээс “ ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “******* ******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм, итгэмжлэл, Барилгын материалын түрээсийн тооцоо нийлсэн акт, “******* ******* *******” ХХК-ийн Хаан банк дахь дансны хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 95801528 дугаартай зарлагын баримт,  2021 оны 10 дугаар сарын 05, 13-ны өдрүүдийн орлогын баримт, хүсэлт, ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5778 дугаартай прокурорын тогтоол, “******* ******* *******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 2 сарын тайлан, Голомт банкны тодорхойлолт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага,

3.2. Хариуцагч П.гээс шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, итгэмжлэл,

3.3 Хариуцагч “ ” ХХК-иас шүүхэд гаргасан баримт: Компаний улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/03 дугаартай захирлын  тушаал, 20/02 дугаартай П.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “ ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23-024 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/602 тоот хүсэлтийн хариу өгсөн хариу мэдэгдэх хуудас.

3.4 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29/2543 дугаартай албан бичиг, П.гийн хаан банк дахь дансны хуулга.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч П., “

ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 18,685,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гэрээний үүрэгт 9,963,750 /есөн сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, 50*120 хэмжээтэй 55 ширхэг  хэв хашмал, 30*120 хэмжээтэй 34 ширхэг хэв хашмал нийт 89 ширхэг хэв хашмалыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргажээ.

             Хариуцагч П. нь “ ” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр Барилга хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “******* ******* *******” ХХК-иас 442 ширхэг хэв хашмалыг түрээсийн гэрээ байгуулан авч ашиглаж байгаад 353 ширхэг хэв хашмалыг нэхэмжлэгчид буцаан өгч 89 ширхэг хэв хашмалыг буцааж өгөөгүй, түрээсийн төлбөрт 9,963,750 төгрөгийг төлөөгүй энэ мөнгийг болон  89 ширхэг хэв хашмалыг “ ” ХХК хариуцаж төлөх ёстой, би төлөхгүй гэж, хариуцагч “ ” ХХК нь П. тус компанийн барилга хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “ ” ХХК-ийн нэрийг барьж “******* ******* *******” ХХК-иас хэв хашмал, барилгын материал түрээслэн авч хувьдаа зарцуулсан тул П. өөрөө хариуцаж төлөх ёстой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “ ” ХХК-иас  эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт 9,963,750 төгрөг, 89 ширхэг хэв хашмалыг тус тус гаргуулж, “******* ******* *******” ХХК-д олгож, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. “******* ******* *******” ХХК-иас “ ” ХХК-тай Эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулж, хөлслүүлэгч нь хөлслөгчтэй 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зарлагын баримт үйлдэж 50*120 хэмжээтэй пум 255 ширхэгийг өдрийн *******5 төгрөг 30 өдрөөр тооцож 2,103,750 төгрөгөөр, 30*120 пум 121 ширхэгийг өдрийн *******5 төгрөг 30 өдрөөр тооцож 998,250 төгрөгөөр, 1.2 ингель 66 ширхэгийг өдрийн *******5 төгрөг 30 өдрөөр тооцож 544,500 төгрөгөөр  тус тус тооцож, хөлслүүлэх эд хөрөнгийн барьцаа мөнгөнд 1,326,000 төгрөгийг  хүлээлцэж, “******* ******* *******” ХХК-ийн эд хариуцагч Э.Мягмархүрэл, “ ” ХХК-ийг төлөөлж ажилтан н.Пүрэвдорж хүлээж авсан баримтаар эд хөрөнгийн ширхэг, хоногийн түрээсийн төлбөрийг тооцож төлөх, эвдрэх, дутагдах тохиолдолд төлбөрийг төлөхөөр амаар гэрээг байгуулан харилцан тохиролцжээ. /хх-11х/

“******* ******* *******” ХХК-иас “ ” ХХК-тай байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлслүүлсэн эд хөрөнгийг буцаан авахдаа 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орлогын баримт үйлдсэн бөгөөд уг баримтад 50*120 хэмжээтэй пум эвдрээгүй 73 ширхэг, 50*120 хэмжээтэй пум нөхөөс 7 ширхэг, 50*120 хэмжээтэй пум паннер солих 2 ширхэг, 30*120 хэмжээтэй пум эвдрээгүй 37 ширхэг, 30*120 хэмжээтэй пум нөхөөс 10 ширхэг нийт 129 ширхэг хэв хашмалыг,  2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 50*120 хэмжээтэй пум эвдрээгүй 117 ширхэг, 50*120 хэмжээтэй пум нөхөөс 1 ширхэг, 30*120 хэмжээтэй пум эвдрээгүй 35 ширхэг, 30*120 хэмжээтэй пум нөхөөс 1 ширхэг, 30*120 хэмжээтэй пум нөхөөс 2 ширхэг, 30*120 хэмжээтэй пум паннер солих 2 ширхэг, 1.2 ингел эвдрээгүй 66 ширхэг нийт 224 ширхэг хэв хашмалыг тус тус хүлээлцэж, “ ” ХХК-иас эд хариуцагч Номин, Пүрэвдорж нар “******* ******* *******” ХХК-иас ажилтан Э.Баасансүрэн эд хөрөнгийг хүлээж авсан байна /хх-12х/.

Зохигчид “******* ******* *******” ХХК-иас 442 ширхэг хэв хашмалыг зарлагын баримтаар “ ” ХХК-нд хүлээлгэн өгсөн бөгөөд “ ” ХХК-иас 353 ширхэг хэв хашмалыг орлогын баримтаар “******* ******* *******” ХХК-нд хүлээлгэн өгсөн байх ба үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалыг хүлээлгэн өгөөгүй байна.

Дээрх зарлагын болон орлогын баримтуудад “******* ******* *******” ХХК тамгыг дарж, тус компанийн  ажилтан Э.Мягмархүрэл, Э.Баасансүрэн нар, “ ” ХХК-ийг төлөөлж тус компанийн ажилтан н.Номин, н.Пүрэвдорж нар,  гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.   

Иймд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зарлагын баримт үйлдэж Барилга угсралтын материал хөлслөх гэрээний агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

3. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

3.1. Нэхэмжлэгчээс эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт 9,963,750 төгрөг нэхэмжилдэг бөгөөд хөлслүүлсэн эд хөрөнгөөс буцааж авсан 353 ширхэг хэв хашмалын  төлбөрт 3,487,*******5 төгрөг ба үүнд:

а/. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 224 ширхэг хэв хашмалын 33 хоногийн түрээсийн төлбөр 2,032,800 төгрөг.

б/. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 129 ширхэг хэв хашмалын 41 хоногийн түрээсийн төлбөр 1,454,475 төгрөг болж байна.

3.2 Нэхэмжлэгчээс эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эргүүлэн өгөөгүй байгаа үлдэгдэл 89 ширхэг хэв хашмалын төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 461 хоногийн төлбөрт 11,282,975 төгрөг болж байна. /хх-9х/

3.3 Зохигчдын хооронд эд хөрөнгө хүлээлцсэн орлогын баримтад заасан хэв хашмалын эвдрэл, нөхөөс, гагнуурын зардалд 166,000 төгрөг болж байна.

3.4 Ийнхүү хариуцагчаас гаргуулах эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр, хохиролд нийт 14,9,250 төгрөгөөс хэв хашмалыг зарлагын баримтаар зохигчид хүлээлцэхдээ “ ” ХХК-иас барилга хариуцсан захирал П.гээр дамжуулан түүний ХААН банкны тоот данснаас “******* ******* *******” ХХК-ийн ХААН банкны 5653281561 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 4,972,500 төгрөгийг /хх-10х, 11х/ хасч, 9,963,750 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь заалтад заасан “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх” үүрэгтэй гэж заасантай тус тус нийцнэ.

4. Нэхэмжлэгчээс эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хариуцагчид хөлслүүлсэн 442 ширхэг хэв хашмалаас 353 ширхэг хэв хашмалын хариуцагчаас эргүүлэн авсан бөгөөд 89 ширхэг хэв хашмалыг одоог хүртэл аваагүй тул үлдсэн 89 ширхэг хэв хашмалыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3 дахь заалтад “хөлслөгчид урьдчилан сануулсаар байхад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болгосон, эсхүл хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5 дахь заалтад “гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх” үүрэгтэй гэж зааснаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрийг төлөх үүргээ 3 сараас дээш хугацаагаар төлөөгүй байх тул нэхэмжлэгч тал эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлаж, хөлслүүлсэн эд хөрөнгийг буцааж нэхэмжлэгчид өгөх нь зүйтэй байх тул үлдэгдэл 50*120 хэмжээтэй 55 ширхэг  хэв хашмал, 30*120 хэмжээтэй 34 ширхэг хэв хашмал нийт 89 ширхэг хэв хашмалыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй юм.

5. Хариуцагч П. нь хариуцагч “ ” ХХК-нд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр барилга хариуцсан захирлаар ажиллаж байсан болох нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 20/02 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-57х-60х/, П.г “ ” ХХК-ийн барилга хариуцсан захирлаар томилсон “ ” ХХК-ийн Ерөнхий захирлын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/03 дугаартай тушаал /хх-61х/ тушаалаар тус тус тогтоогдож байна.

Мөн П.гийн ХААН банкны тоот дансанд “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэнд-Аюушийн захиалгаар “ ” ХХК-ийн нярав Г.Номин /данс:5753744764/, ажилтан Т.Цэрэнбат /данс:5045421147/, “ ” ХХК-ийн барилга угсралтын захиалагч иргэн Л.Нямтулга /данс:5006608143/ нараас олон удаагийн шилжүүлгээр орлогоор мөнгө шилжүүлсэн нь /хх-71х-80х, 114х/ ХААН банкны дипозит хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч П., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.- нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт  ....“П. нь “ ” ХХК-ийн барилга хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “******* ******* *******” ХХК-иас 442 ширхэг хэв хашмал түрээслэн авч, барьцаа, түрээсийн мөнгийг компаниас авч өөрийн дансаар 4,972,500 төгрөгийг “******* ******* *******” ХХК шилжүүлж өгсөн, “******* ******* *******” ХХК-нд үүнээс хойш түрээсийн мөнгө төлөөгүй, 89 ширхэг хэв хашмалыг эргүүлэн өгөөгүй “ ” ХХК-ийн барилга угсралтын талбайд үлдсэн хэв хашмал байсан. Би “ ” ХХК-нд ажиллахаа больсон тул түрээсийн мөнгө, үлдсэн 89 ширхэг хэв хашмалыг “ ” ХХК нь хариуцаж нэхэмжлэгчид төлнө, би энэ хэргийн хариуцагч биш” гэсэн тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. хариуцагчаар “ ” ХХК-ийг тодорхойлж, П.г “энэ хэргийн хариуцагч биш болох нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нотлох баримтаар тогтоогдож байна” гэсэн тайлбар, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчаар  “ ” ХХК-ийг татсан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагчаар “ ” ХХК-ийг тогтоосон нь хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн гэрээний үүрэгт 9,963,750 /есөн сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, 50*120 хэмжээтэй 55 ширхэг  хэв хашмал, 30*120 хэмжээтэй 34 ширхэг хэв хашмал нийт 89 ширхэг хэв хашмалыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “ ” ХХК-иас 9,963,750 /есөн сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, 89 ширхэг хэв хашмалыг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 18,685,750 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн үнийн дүнд хуульд зааснаар 251,378 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрчилсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө түрээсийн гэрээний төлбөрт 9,963,750 төгрөг, 89 ширхэг хэв хашмалыг тус тус хариуцагч нараас гаргуулахаар тодруулсан. Шүүхээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,378 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний төлбөрт 9,963,750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,370 төгрөг, 89 ширхэг хэв хашмалыг гаргуулахаар нэхэмжилсэн үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 244,570 төгрөгийг хариуцагч “ ” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

7. Шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/01263 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь заалтад зааснаар хариуцагч П.д шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “ ” ХХК-иас 9,963,750 /есөн сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөг, 50*120 хэмжээтэй 55 ширхэг  хэв хашмал, 30*120 хэмжээтэй 34 ширхэг хэв хашмал нийт 89 ширхэг хэв хашмалыг тус тус  гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд олгож, “******* ******* *******” ХХК-ийн 9,963,750 төгрөг, 89 ширхэг хэв хашмал гаргуулах нэхэмжлэлтэй хариуцагч П.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,378 /хоёр зуун тавин нэг мянга гурван зуун далан найм/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагч “ ” ХХК-иас  244,570 /хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* *******” ХХКолгосугай.

3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШЗ2023/051263 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД