Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/05287

 

 

 

 

 

 

 

 

                              2023        11          29

            101/ШШ2023/05287

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: М. Н /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Ш.Т /рд:/-д холбогдох

 

          Газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М овогтой Н миний бие 2005 оноос Сүхбаатар дүүргийн ,,, хорооны нутаг дэвсгэр, Баянбулаг зусланд Сүхбаатар Дүүргийн Засаг даргын 2005 оны 8 сарын 24 өдрийн 226 тоот шийдвэрээр ,,, тоот гэрчилгээтэй 400 м.кв метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж эхэлсэн. Энэ газар дээр зуслангийн зуны жижиг амбаартай. Мөн зүүн тал, хойд тал гэсэн 2 тал хашаатай. Өөрөөр хэлбэл: Би урд тал ба баруун талд хашаа ерөөсөө бариагүй.

Ш овогтой Т нь 2010 оны зун манай хоёрын дундуурх хамар хуучин модон хашаагаа төмрөөр солихдоо хуучин хашааныхаа оромноос хойш буюу манай тал руу зай шахаж төмөр хашаагаа босгосон. Би энэ тухай Ш.Таас учрыг нь асуухад “өөрийнхөө кадастрын зургийн хэмжээг ийм юм” гэж хариулж байсан. Тэр үед нь би юм хэлэлгүй өнгөрөөж байсан.

2020 оны 9 сард миний газар эзэмших гэрчилгээний хугацаа дуусах байсан юм. Иймд би 2019 оны 5 сарын эхээр харьяа дүүргийнхээ газрын албанд гэрчилгээнийхээ хугацаагаа сунгуулах гэж 2005 оны газрын экспликаци зургаа авч очсон. Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн залуу хашааныхаа кадастрын зургаа одоогийн байгаа бодит хэмжээгээр шинэчлүүлж ирэхийг шаардсан.

Би газрын албаны цахим бүртгэлд өөрийн эзэмшил газраа бүртгүүлэхийн тулд кадастрын зургаа хийлгэж 2019 оны 5 сарын 8-нд Сүхбаатар дүүргийн газрын албанд өгсөн.

Улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 11 сарын 09 өдрийн А/441 тоот ,,,, нэгж талбарын дугаар бүхий ,,,, тоот гэрчилгээтэй 310 м.кв газарт хуучин газартаа эзэмших эрх авсан.

Би энэ газрыг 2005 оноос хойш 18 дахь жилдээ эзэмшиж байна. Дээрх хугацаанд Баянбулаг зуслангийн нутаг дэвсгэрийн харьяалал Сүхбаатар дүүргийн ,,,,,хороо байсан нь Сүхбаатар дүүргийн ,,,,,хороо болон шинэчлэгдсэн.

Миний бие 2022 оны зун зусландаа гарах гээд зээ нартайгаа очтол урд талын айл хашаандаа манай хашаатай тун ойрхон шинэ байшин блокоор бариулаад тэр орчимд цагаан тоос ихтэй байснаас бид зусландаа гарч чадаагүй.

Намайг 2023 оны 8 сарын 28-ний өдөр зусландаа очиход урд айлын Ш овогтой Т манай эзэмшил газарт халдаж доорх хууль бус үйл ажиллагааг хийж байсан. Үүнд: Манай зүүн талын хашаанаас нэг хэсэг хашааг буулгаад өөрийнхөө хашааг манай хашааны оронд барьсан, мөн эзэмшил газрын баруун талд 0.6 метрт блокон хашааны суурь, зүүн талд 1.9 метр газар дээр гаражийн суурь, дунд талд бохирын кольцо суулгасан. Бас манай хашаан доторх цахилгааны шон дээр хувийнхаа хяналтын камераа байрлуулаад ашиглаж байна. Энэ нь Ш.Т 2010 онд манай хоёрын хамар хашаагаа манай тал уруу шахаж барьсантай нийлээд манай хууль ёсны эзэмшил газарт халдаж байгаа 2 дахь удаагийн үйлдэл юм.

Тухайн өдөр миний бие Ш овогтой Тд манай газар дээр хийж байгаа ажлаа зогсоож, манай эзэмшил газрыг чөлөөлж, цэвэрлэж өгөхийг хүссэн. Гэвч тэр хүн миний шаардлагыг биелүүлээгүй ба “Явах газраараа явж шийдүүлэхгүй юу?” хэмээн уурласан.

2023 оны 8 сарын 29-ний өдөр Ш.Т бид хоёр өөр, өөрсдийнхөө кадастрын зургаар маргалдаад байгаа 2 цэг дээрээ тус, тусынхаа төлбөрийг төлж кадастрын компаниар хэмжилт хийлгүүлсэн. Хэмжилтээр манай хоёр кадастрын зургийн хоёр цэг давхцаж тохирч гарсан. Ш.Т кадастрын хэмжилт хийсэн ажилтны дэргэд надад хандан уучлаарай, хийж байгаа зүйлсээ буулгана надад 7 хоногийн хугацаа өгчих гэж хэлсэн.

Би Ш.Тд одоо манай газар дээр хийж байгаа ажлаа үргэлжлүүлж битгий хийгээрэй гэж хэлээд фото зургаар баталгаажуулж авсан.

Би Ш.Тын хууль бус ажлын талаар харьяа дүүргийн газрын албаны мэргэжилтэн С-д 2023 оны 8 сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Газрын албаны мэргэжилтэн миний мэдээллийн дагуу Ттай утсаар ярьж түүнийг ажил дээрээ дуудаж уулзсан ч Ш.Т манай хашаанд барьж байгаа зүйлээ буулгаагүй болно.

Би газрын албаны мэргэжилтэн С-н надад зөвлөж хэлсний дагуу Ш овогтой Ттай очиж уулзахад тэрээр надаас өөрийн буруугаа хүлээж уучлалт гуйж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл манай газар дээр барьж буй хашааны болон гаражийн сууриа буулгаж аваагүй байна.

Иймд би Дүүргийн газрын албанд өргөдөл өгсөн, тухайн албанаас надад шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно.

Иймээс Ш.Тын хууль бус эзэмшлээс миний зохих хууль ёсны эзэмшлийн 20.78 кв.м орчим газрыг бүрэн чөлөөлж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшдэг газар дээр хариуцагч нь нэвтэрч баруун талаараа 0,6 метр, зүүн талаараа 1,7 метр халдсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн тайлбартаа холбогдуулан хэлэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар нэвтэрч гаражийн суурь, бохир усны цоног барьсан тул албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Нийт 20,78 м.кв газрыг чөлөөлөх юм. Энэ талаар газрын албанд хүсэлт гаргахад газарт хууль бусаар халдсан гэсэн боловч шүүхэд ханд гэсэн юм гэв.

 

2.             Хариуцагч Ш.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Нийн нэхэмжлэлтэй Ш.Тд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс доорх хариу тайлбарыг гаргаж байна.

Ш.Т миний бие М.Нийн нэхэмжлэлд дурдсан газар эзэмших эрхийн дагуу байрлаж байгаа Сүхбаатар дүүргийн ,,,,,,, Баянбулаг зуслангийн маргаан бүхий газрыг эзэмшдэггүй тул уг иргэний хэргийн хариуцагч биш болно.

Иймээс дээрх маргаан бүхий газрын эрхзүйн байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаа зөв тодорхойлох шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.             Нэхэмжлэгч нь шүүхэд Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17/1012 дугаар албан тоотын хуулбар /хх5/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх7/, кадастрын зургийн хуулбар /хх8/, эргэлтийн цэг хүлээлгэж өгсөн актын хуулбар /хх11/, 6 ширхэг гэрэл зураг /хх12-14/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас бусдын хууль бус эзэмшил, ашиглалтыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, ,,,, хороо, Баянбулаг зусланд байрлах, нэгж талбарын ,,,,, дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ,,,,, дугаарт бүртгэгдсэн, 310 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Ш.Т нь нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын хөрш зэргэлдээ газрыг эзэмшдэггүй гэж маргасан.

 

4.             Нэхэмжлэгч нь дээрх газрыг 2022 оноос эхлэн 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болох нь иргэний газар эзэмших эрхийн ,,,,, дугаар гэрчилгээ, кадастрын зургийн хуулбараар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар түүнийг тухайн газрын шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй. /хх7, 8/

 

5.             Тухайн газарт бусдын барилгын суурь болон бохирын цооног байрлаж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тогтоогдож байна. /хх12-14/

 

6.             Хариуцагч нь маргаж буй газрын хөрш зэргэлдээ газрыг эзэмшдэггүй гэх боловч өөрийн тайлбарыг баримтаа нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байвал уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Харин маргаж буй газарт байрлаж буй эд зүйл нь хариуцагчийнх биш бол хариуцагчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Түүнчлэн хариуцагч нь уг эд зүйл түүний өмчлөлийн эд зүйл биш гэж маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Сүхбаатар дүүрэг, ,,,, хороо, Баянбулаг зусланд байрлах, нэгж талбарын ,,,, дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ,,,,, дугаарт бүртгэгдсэн, 310 м.кв газрыг хариуцагч Ш.Тын эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлсүгэй.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД