Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03441

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/03441

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: П.Х

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:5368138/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

П.Х-ын нэхэмжлэлтэй, Мд холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2020/00510 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Х-ыг замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагчаас 11,553,919 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргасан. Тус тогтоолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтыг үндэслэн 20250855 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцож, тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч, төлбөр авагч нар мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-29.1.7-д зааснаас бусад үндэслэлээр гомдол гаргах эрхгүй болоХ-ыг талуудад мэдэгдэхийг даалгасан байна. Иргэн П.Х 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тогтоолтой холбоотой гомдлыг гаргасан бөгөөд гомдлын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4-183/11338 тоот албан бичгээр Мын дарга Х.Х-д мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд ...ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,873,731 төгрөгийг төлбөр авагчид олгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсан ажилд эгүүлэн томилох шийдвэрийг одоо хүртэл биелүүлээгүй байна гээд ажилд эгүүлэн томилж, томилсон тушаалыг хуулбарыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. Гэтэл М хууль зүйн албанаас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10/313 Хариу хүргүүлэх тухай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтанд ирүүлсэн байх бөгөөд тухайн албан бичигт ...Замын даргын хуулийн зөвлөхтэй адил чанарын ажил болох УБТЗ-ын Хууль зүйн албаны Гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчийн ажил, албан тушаалд Замын даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/I/450 дугаар тушаалаар томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн иргэн надтай холбогдож чадаагүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа албан бичиг өгч байсан гээд маргаж буй тогтоол болох 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай дурдаад иргэн намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд үндэслэл бүхий тайлбар, татгалзлаа УБТЗ-д ирүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсныг мөн дурджээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сард гаргасан гомдлыг хүлээн авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4-183/11338 тоот мэдэгдлийг хүргүүлж холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байгаа гэж ойлгосон боловч 2023 оны 02 дугаар сард хамгийн сүүлд очиж танилцахад 2021 оны 12/741 тогтоолоор дуусгавар болсон тухай мэдэгдсэн ба үүнийг дараах байдлаар зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

1/ Тус тогтоолын үндэслэх хэсэг нь зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 буюу төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх заалтыг баримталсан байдаг бол шүүхээс ажилгүй байсан хугацааны төлбөр буюу 29.1.3-д заасан ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 11 сая төгрөг гаргуулах хэсгийг хангасан тухай ойлголт бол, 29.1.5 буюу тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байХ-ыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн гэх заалтыг анхнаасаа үндэслээгүй шүүхээс ижил төрлийн албан тушаалд ажиллуулах буюу тодорхой төрлийн үйлдэл хийх тухай заасан хэсгийг хангаагүй.

2/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4-183/11338 дугаартай албан бичигт Ажилд эгүүлэн томилох шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй байна гэсэн мэдэгдлийг М даргад хүргүүлсэн.

3/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5-д ...ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан байхад иргэн надтай харилцан тохиролцсон нөхцөл байдал байхгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж өгнө үү. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүй болсноор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа сэргэнэ, улмаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт заагдсан ажилдаа эргэж тогтоогдох боломжтой болно гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэрээр П.Х-ыг М-ын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг хариуцагч М-д үүрэг болгож, 11,553,919 төгрөгийг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Мд даалгаж шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20250855 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлэхэд, төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлж барагдуулж, М-ын даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 дугаар тушаалаар П.Х-ыг хууль зүйн албаны гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчаар ажилд эгүүлэн авсан тушаал гаргасан. Төлбөр авагчийг дээрх ажил албан тушаалд томилсон нь албан тушаалын зэрэглэл бууруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул гүйцэтгэх баримт бичгийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон болоХ-ыг түүний оршин суугаа хаягт 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-183/23474 дүгээр мэдэгдлээр хүргүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч П.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1-3/, тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх4/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэр /хх7-10/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлал /хх11-14/, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/хт2020/00510 дугаар тогтоол /хх15-17/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/183/11338 тоот Мэдэгдэл /хх 18/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх23/, албан бичиг, хавсралт /хх28-29/, хариу тайлбар /хх36/, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх37/, П.Х-ын гомдол /хх38/,

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх19/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/183/11338 тоот Мэдэгдэл /хх39/,

М хууль зүйн албаны НШШГ-т хандсан 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10/313 тоот албан бичиг /хх40-42/,

М даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 тоот П.Х-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай тушаал /хх43/,

М хууль зүйн албаны П.Хт гэсэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10/409 тоот Ажлын байрны талаар албан бичиг /хх44/,

М хууль зүйн албаны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10/420 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар албан бичиг /хх45-46/,

М хууль зүйн албаны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10/429 тоот Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай гэсэн албан бичиг /хх47-48,/

М хууль зүйн албанаас П.Хт хандсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/451 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх49/,

М хууль зүйн албаны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10/509 тоот Тайлбар хүргүүлэх тухай гэсэн албан бичиг /хх50-51/,

Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас П.Хт хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10/3573 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх52/.

 

5. Шүүхээс дараах баримтуудыг цуглуулж, хэрэгт хавсаргасан. Үүнд: Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас лавлагаа авсан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэрээр П.Х-ыг ...Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг хариуцагч Мт даалгаж, ...цалин хөлсөнд 11,553,919 төгрөгийг гаргуулах-аар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас хянаад 001/хт2020/00510 дугаар тогтоол гарган хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

2. Улмаар дээрх шүүхийн шийдвэрт шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20250855 тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, энэ талаар зохигчид маргаангүй байна.

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийг үндэслэн төлбөр төлөгч М-д холбогдох 20250855 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

 

4. 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч П.Х нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгч өөрийн дээрх шаардлагын үндэслэлээ ...шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар дуусгавар болгосон, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүй болсноор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа сэргэнэ, улмаар би шүүхийн шийдвэрт заагдсан ажилдаа эргэж тогтоогдох боломжтой болно гэсэн агуулгаар тайлбарласан.

 

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч П.Х цалин хөлсөнд 11,553,919 төгрөгийг хүлээн авсан талаар маргаангүй. Харин шүүхийн шийдвэрт заагдсан ажилд эгүүлэн томилогдсон, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон эсэх дээр зохигчид маргаж байна.

 

6. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Хуульд заагдсан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдгийг цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дараах үйл явдлууд болжээ. Үүнд:

 

1/ М хууль зүйн албанаас П.Хт хандаж 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10/409 тоот Ажлын байрны талаар гэх албан бичгийг хүргүүлсэн ба уг албан бичигт: ...Хууль зүйн албанд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс Дотоод асуудал хариуцсан ажилтны сул орон тоо гарсантай холбоотойгоор шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар хуулийн 36.2 дахь заалтыг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр таньтай биечлэн уулзаж, ажлын байр санал болгоход эргэж хариу мэдэгдэнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Иймд тухайн ажлын байранд ажиллах эсэх талаар хариуг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариу өгнө үү гэж тусгагджээ.

 

2/ М хууль зүйн албанаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10/420 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичигт: ...шүүхийн шийдвэрээр П.Х-ыг ...адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг ...бидэнд үүрэг болгосон, ...шийдвэрийг биелүүлэхээр шат дараалсан арга хэмжээг авсан боловч П.Х хариу өгөөгүй, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу харилцан тохиролцох ажиллагааг хийх боломжгүй болгож байна, ...Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар УБТЗ ХНН-ээс санал болгож байгаа ажлын байрны саналыг танилцуулж, ажлын байр санал болгосон тухай хоёр албан бичгийг П.Хт биечлэн гардуулж, хариугаа 2021 оны 9 дүгээр сарын 17-ны дотор өгөх талаар мэдэгдэх, дурдсан хугацаанд П.Х нь хариу ирүүлээгүй тохиолдолд УБТЗ ХНН-ийн зүгээс Хууль зүйн албанд Гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчийн ажлын байранд томилсон тушаалыг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргах болоХ-ыг мэдэгдэж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн агуулга тусгагдсан байна.

 

3/ М даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 тоот П.Х-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай тушаал гарчээ. Уг тушаалаар П.Х-ыг шүүхийн шийдвэр, тогтоолд заасны дагуу адил чанарын ажил болох Хууль зүйн албаны гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ажилд эгүүлэн авахаар болжээ.

 

4/ М хууль зүйн албаны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10/429 тоот Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичигт: ...П.Х-ыг ...адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг үүрэг болгож шийдвэрлэсэн ...шийдвэрийг биелүүлэх хүрээнд П.Хт ажлын байр санал болгож байгаа талаар ...2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/413 тоот албан бичгийг хүргүүлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэх зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр П.Хтай биечлэн уулзаж, тухайн өдрөөс хойш утсаар нь ярих, захидал илгээх болон удаа дараа баталгаат шуудангаар гэрийн хаягаар албан бичиг хүргүүлж, ...ажлын байрны талаар харилцан тохиролцох оролдлогыг хийсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу өгөөгүй, ...албан бичгийн дагуу П.Хт ажлын байрны саналын талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар танилцуулж мэдэгдсэн гэж найдаж байна, ...П.Х нь ажлын байрны талаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ний өдрөөс хойш ямар ч хариу өгөхгүй байгаа тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасны дагуу Замын даргын хуулийн зөвлөхтэй адил чанарын ажил болох УБТЗ-ын Хууль зүйн албаны Гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчийн ажил, албан тушаалд түүнийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 дугаар тушаалаар томилсон болоХ-ыг үүгээр мэдэгдэж байна, ...ажилд томилсон тушаалыг гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэн, утсанд нь мессеж илгээж мэдэгдсэн бөгөөд та бүхнийг П.Хт ажилд томилсон тушаал гарсан талаар албан ёсоор мэдэгдэж өгөхийг хүсч байна. Иймд шүүхийн шийдвэрийг ...биелүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн агуулга тусгагджээ.

 

5/ М хууль зүйн албанаас П.Хт хандсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/451 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичигт: ...2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэрийн дагуу ажлын байр санал болгох, ажлын байрны талаар харилцан тохиролцохоор удаа дараа холбоо барих, утсаар мессеж илгээх, баталгаат шуудан хүргүүлэх зэргээр оролдсон боловч саналыг татгалзсан, зөвшөөрсөн эсэх талаар ямар ч хариу өгөөгүй, иймд ...шүүхийн шийдвэрт заасны дагуу Замын даргын хуулийн зөвлөхтэй адил чанарын ажил, албан тушаал болох Хууль зүйн албаны Гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчийн ажилд эгүүлэн томилж, энэ талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10/426 дугаартай албан бичгээр мэдэгдсэн ...боловч та ажилдаа ирэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж өнөөдрийг хүргэлээ. Иймд таныг нэн яаралтай ажилдаа ирж, ажлаа гүйцэтгэхийг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.

 

6/ М хууль зүйн албанаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10/509 тоот Тайлбар хүргүүлэх тухай гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичгээр Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам мөрдөгдөж буй тушаалын ангилал, зэрэглэлийн талаарх мэдээллийг ...П.Х-ыг шүүхийн шийдвэрт заасны дагуу зохих албан тушаалд нь томилж шийдвэрийг биелүүлсэн учир ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийн хамт явуулсан байна.

 

7/ Монгол-оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас П.Х-т 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10/3573 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлжээ. Уг албан бичигт: ...П.Х таныг ...шүүхийн шийдвэрт заасны дагуу Замын даргын хуулийн зөвлөхтэй адил чанарын ажил, албан тушаал болох Хууль зүйн албаны Гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчийн ажилд эгүүлэн томилж, энэ талаар танд удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, гэрийн тань хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн ажилд томилсон тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Х.Энхтулга танд утсаар болон биеэр уулзаж мэдэгдсэн. Гэвч та өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй төдийгүй утсаар болон бусад хэлбэрээр ажилд ирэхгүй хүндэтгэн үзэх шалтгаан гарсан эсэх талаар ямар ч мэдэгдэл өгөхгүйгээр хоёр сар гаруй хугацаанд ажил тасалсан байна. ...Иймд таныг нэн яаралтай ажилдаа ирж, ажлаа гүйцэтгэх, эсхүл тухайн ажлын байранд ажиллахаас татгалзаж байгаа эсэх талаарх хариугаа 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор албан ёсоор ирүүлэхийг хүсье гэжээ.

 

8/ Дээр дурдсанчлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гаргаж, төлбөр төлөгч Мд холбогдох 20250855 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт цугларсан буюу дээр дурдагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогч М нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлтэй ойролцоо шинж чанартай гол нөхцөл бүхий ажлыг П.Хт санал болгосон, улмаар ажилд томилсон тушаалыг гаргасан, ийнхүү гаргахдаа П.Хтай уг албан тушаалын талаар харилцан ойлголцох, урьдчилан тохирох үүднээс холбогдох арга хэмжээнүүдийг шат дараалан авч байсан үйл баримтууд тогтоогджээ.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч буюу М нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн, уг нөхцөл байдлыг үндэслэн тус байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг гарган иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

П.Х нь шинээр томилогдсон ажлаа хүлээн аваагүй, тухайн томилогдсон ажил шүүхийн шийдвэрт заагдсан ажил биш гэж үзсэн тохиолдолд гомдол гаргаагүй явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 6.2 дахь хэсгүүдэд заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэн явагдаж мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-29.1.9 дэх хэсгүүдэд заасан үндэслэлүүдээр дуусгавар болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/183/11338 тоот Мэдэгдэл-ийг шинээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн гэж үзэхгүй.

 

Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсгийг баримтлаагүй явдал нь тухайн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай П.Х-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уг мэдэгдэлд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэрээр Пүрэвдоржийн Х /ПЮ72112665/-ыг М- ын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг хариуцагч М-д үүрэг болгож, 11,553,919 төгрөгийг гаргуулж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Мд даалгахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,873,731 төгрөгийг төлбөр авагчид олгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрт дурьдсан ажилд эгүүлэн томилох шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дотор П.Х-ыг ажилд эгүүлэн томилж, томилсон тушаалын хуулбарыг тус газарт ирүүлэхийг мэдэгдье гэжээ.

 

 

 

 

36.2.Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

ТОХИРОЛЦОХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛСЭН УБТЗ, УЛМААР НШШГ АЖЛАА ДУУСГАСАН БАЙНА:

 

ШШГ -т УБТЗ хүргүүлсэн байна, тэгээд ажиллагааг дуусгасан нь хуульд нийцсэн байна.

 

Сүүл өгсөн албан бичиг нь үндэслэлгүй. УЧИР НЬ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ л дуусна

ТУШААЛЫН ДАГУУ АЖИЛДАА ОРОХ үүрэгтэй, эсвэл тушаалд гомдол гаргах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэлийг буруутгах боломжгүй.

Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн ажиллагаа дууссан /сүүлийн бичгээр нэх-ийн болон, сүүлийн албан бичгээр ажиллагаа эхлэхгүй /.

 

ОТГОНБАЯРЫН АЛБН БИЧИГ ИРТЭЛ ХУГАЦААНЫ ӨМНӨХ АЖИЛЛАГАА ДУУССАН.

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана, 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж тус тус заасан.

 

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/шш2019/02725 дугаар шийдвэрийн дагуу үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон тогтоол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийг баримталсан явдал нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн ...

29.1.3.төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн;

29.1.5.тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байХ-ыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн;

Гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

 

10/ М хууль зүйн албаны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10/313 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг. Уг албан бичигт: Танай байгууллагын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4-183/11338 дугаартай мэдэгдлийн дагуу дараах хариуг хүргүүлж байна. П.Х-ыг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаХ-ыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт үүрэг болгож шийдвэрлэсэн тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2020/00510 дугаар тогтоолыг биелүүлэх хүрээнд тус нийгэмлэгийн зүгээс 2021 оны 9 дүгээр сараас хойш олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг биелүүлэх зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр П.Хтай биечлэн уулзсан бөгөөд тухайн өдрөөс хойш удаа дараа утсаар нь холбогдоХ-ыг оролдсон боловч хариу өгөхгүй, утсаа авахгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу ажлын байрны талаар харилцан тохиролцохоор ажпын байрны санал тавьсан захидал илгээх болон баталгаат шуудангаар гэрийн хаягаар албан бичиг хүргүүлэх зэргээр удаа дараа харилцан тохиролцох оролдлогыг хийсэн боловч ямар нэг хариу өгөөгүй.

Түүнчлэн П.Хт ажлын байр санал болгож байгаа талаар мэдэгдэхийг хүсч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/420 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Гэвч П.Х нь ажлын байрны саналын талаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ямар ч хариу өгөхгүй, утсаа авахгүй, ямар ч холбоо барихгүй зайлсхийж байсан тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолд заасны дагуу Замын даргын хуулийн зөвлөхтэй адил чанарын ажил болох УБТЗ-ын Хууль зүйн албаны Гэрээ хэлцлийн бүртгэл, хяналт хариуцсан хуульчийн ажил, албан тушаалд Замын даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 дугаар тушаалаар томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

Ажилд томилсон тушаалыг гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэн, утсанд нь мессеж илгээж мэдэгдсэн бөгөөд П.Хт ажилд томилсон талаар албан ёсоор мэдэгдэж өгөхийг хүссэн тухай 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3/426 дугаартай бичгийг танай газарт хүргүүлсэн.

Энэ хугацаанд П.Хт 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10/409 дугаартай бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/413 дугаартай бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 дугаар тушаал, 2021 оны 9 дүгээр арын 30-ны өдрийн 10/451 дугаартай бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10/3573 дугаартай албан бичгийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Түүнчлэн П.Х-ын талаар танд болон хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/420 дугаартай бичиг, 2021 оны 9 дүгээр арын 21-ний өдрийн 10/426 дугаартай бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/452 дугаартай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/472 дугаартай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10/487 дугаартай бичиг, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10/496 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 10/509 дүгээр тус тус хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар мэдэгдсэн болно.

Танай газарт хүргүүлсэн албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу П.Х-ыг мэдэгдэх хуудсаар дуудаж, түүнд томилсон ажил, албан тушаалд ирж ажиллах эсэх, эсхүл ажиллахгүй бол татгалзаж буй үндэслэл, шалтгаанаа дурдсан хариугаа албан ёсоор өгөхийг хүссэн тухай албан бичгийг танай газарт даруй тав дахь удаагаа хүргүүлсэн боловч шийдвэр гүйцэтгэх газар болон П.Хаас ямар ч хариу ирүүлээгүй.

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн зүгээс П.Хт холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар бүх төрлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч П.Х нь өөрөө утсаа авахгуй, мессежэд хариу өгөхгүй, холбоо барихаас зайлсхийх болон УБТЗ-аас гэрийн хаягаар нь хүргүүлсэн, улмаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар удаа дараа дуудахад ч ирээгүй болно.

Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор төлбөр төлөгчийн хувьд 20250855 дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

П.Х нь томилсон албан тушаалыг дүйцэхүйц албан тушаал биш гэж үзэж байгаа бол үндэслэл бүхий тайлбар, татгалзлаа УБТЗ-д ирүүлэх, эсхүл нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан боловч өнөөдрийг хүртэл УБТЗ-д ямар ч хариу өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/741 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа болно гэжээ.

 

11/ М хууль зүйн албаны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10/524 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай гэсэн албан бичиг. Уг албан бичигт:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн Ю23.08.08-ны өдрийн Ю2/Ш32023/13680 дугаар захирамжийн дагуу дараахь нотлох >аримтуудыг хүргүүлж байна. Үүнд:

1.3амын даргын 2021.09.20-ны өдрийн Б/1/450 тоот П.Х-ыг шүүхийн иийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авах тухай тушаал болон 2021.11.16-ны өдрийн 0/3573 Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Монгол шуудангаар дамжуулан БЗД-ийн 7-р хороо, 16-р хороолол, 30-р байр 76 тоот Иргэн П.Х -90119009 гэсэн :аягаар хүргүүлсэн дугтуй задраагүйгээр буцаж ирсэн.

Тайлбар: Дугтуйн зүүн дээд буланд Яаралтай гарт нь гэсэн бичлэгтэй, Дугтуйны ^үүрэн талд: Монгол шуудан Р0161498366 МЫ, Үнэ төлөгдсөн, Монгол Оросын ХНН ^БТЗ Шуудан-376 2021-11-16, Монгол шуудан УБ13-20 2021.11.17, Монгол Оросын СНН УБТЗ Шуудан-376 2021-11-21 гэсэн дардас тус тус дарагдсан. Дугтуйны ар талд: Монгол шуудан УБ13-20 14.19.11.2021, Монгол шуудан 51 08.18.11.2021 Монгол иуудан УБ 12 21.11.17 Монгол шуудан УБ12 21.11.21 гэсэн дардас тус тус дарагдсан.

Магадлагаа /Шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгаан/:Хаяганд !үртгэлтэй боловч түр оршин суудаггүй гэсэн тэмдэглэгээтэй Одоогоор Архангайд >айгаа тул буцаав, Шууданч Бямбажаргал 51 газар/салбарын менежер, 2021.11.18.

2.                    Хууль зүйн албаны 2021.09.10-ны өдрийн 10/409 албан бичгийг Монгол цуудангаар дамжуулан БЗД-ийн 7-р хороо, 16-р хороолол, 30-р байр 76 тоот Иргэн ГХ -90119009 гэсэн хаягаар хүргүүлсэн дугтуй задраагүйгээр буцаж ирсэн.

Тайлбар:Дугтуйн зүүн дээд буланд "Яаралтай! гэсэн бичлэгтэй, Монгол шуудан !Е102747147МЫ, Үнэ төлөгдсөн", Монгол Оросын ХНН УБТЗ Шуудан-376 2021-09-10, Монгол шуудан УБ13-20 2021.09.10 гэсэн дардас тус тус дарагдсан. Дугтуйны ар талд: Монгол шуудан УБ13-11 12.15.09.2021, Монгол шуудан 51 09.11.09.2021, Монгол иуудан УБ62 2021.09.15" гэсэн дардас тус тус дарагдсан.

Магадлагаа /Шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгаан/: Хүлээн авахаас рс татгалзлаа", Шууданч Эрдэнэчимэг 51 газар/салбарын менежер, 2021.09.14.

Шуудангийн байгууллагын тэмдэглэл:Явуулсан он, сар, өдөр 09.10, Илгээмжийн дугаар [ЕЮ2747147 /51/, Хундийн жин 0,020 кг, Явуулагчийн нэр хаяг: УБТЗ ХНН-н Хууль зүйн албанаас, Хүлээн авагчийн нэр хаяг: Х БВД 7-р хороо, 30-р байр 76 тоот 90119009.

З.Хууль зүйн албаны 2021.09.10-ны өдрийн 10/451 албан бичгийг Монгол шуудангаар цамжуулан БЗД-ийн 7-р хороо, 16-р хороолол, 30-р байр 76 тоот Иргэн П.Х -90119009 гэсэн хаягаар хүргүүлсэн дугтуй задраагүйгээр буцаж ирсэн.

Тайлбар:Дугтуйн зуүн дээд буланд "Яаралтай!" гэсэн бичлэгтэй, Монгол шуудан ЕЕ103883719ММ /51/, "Үнэ төлөгдсөн", "Монгол Оросын ХНН УБТЗ Шуудан-376 2021-09-30", "Монгол шуудан УБ13-14 2021.09.30", "Монгол Оросын ХНН УБТЗ Шуудан-376 2021-10-07" гэсэн дардас тус тус дарагдсан, баруун доод буланд Хөдөө орон нутагт буцаа. а/татгалзаө гэсэн бичлэгтэй. Дугтуйны ар талд: "Монгол шуудан УБ51 06.01.10.2021" гэсэн дардас дарагдсан.

Магадлагаа /Шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгаан/: Хөдөө орон нутагт байгаа аөах боломжгуй, татгалзав", Шууданч Болд 51 газар/салбарын менежер 2021.10.6.