Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/03893

 

 

 

 

 

 

2023 09 07

101/ШШ2023/03893

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У-ын гаргасан,

 

Хариуцагч: Ш-т холбогдох албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3228 тоот захирамжаар иргэн Г, У, Г ХХК нараас 121,695,836.00 төгрөгийг гаргуулж "К ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь барьцаа хөрөнгө болох ... хаягт байрлах ... м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 325,369,306.00 төгрөг гэж тогтоосон бөгөөд үүүний 70 хувь буюу 227,758,514.00 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж явуулсан атлаа дахин 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3 дахь удаагийн, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4 дэх удаагийн албадан дуудлага худалдааг тус тус явуулж хууль зөрчсөн байна.

Дээрх орон сууц нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч У-ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр тогтоосон. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тус тус зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааг түр зогсоох, хойшлуулаагүй тохиолдолд нэгэнт явагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа нэртэй 2 удаа л дуудлага худалдаа зохион байгуулж явуулах, энэхүү 2 удаа явуулсан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тохиолдолд төлбөр авагчид барьцаа хөрөнгийг санал болох хуулийн зохицуулалттай байхад орон сууцыг заавал хамгийн бага боломжит үнээр нь борлуулахаар улайрч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин 4 дэх удаагийн албадан дуудлага худалдааг 2 дахь албадан дуудлага худалдаа гэж зохион байгуулсан нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуультай нийцэхгүй, илтэд хууль зөрчиж байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.2-д зааснаар анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.1-д зааснаар хоёр дахь дуудлага худалдааг дараахь тохиолдолд явуулахаар тус тус зохицуулсан байдаг.

75.1.1.Дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн;

75.1.2.анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй;

75.1.3.дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад анхны албадан дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тохиолдолд 2 дахь удаагаа албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар зохицуулсан болохоос 2 дахь удаагааийн албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй бол 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа гэсэн нэр томьёог ашиглаж 3, 4 дэх удаа гэж дахин, дахин албадан дуудлага худалдааг явуулахгүй. Мөн 2 дахь удаагаа явагдсан албадан дуудлага худалдаагаар орон сууц бусдад борлогдоогүй байхад анхны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй гэсэн үндэслэл зааж, 3 болон 4 дэх удаагаа албадан дуудлага худалдаа зохион байгуулсан нь ойлгомжгүй бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн энэ мэт хууль бус үйл ажиллагаа нь цаашид аливаа хөрөнгийг хамгийн бага үнээр нь худалдан борлуулахын тулд борлогдох хүртэл нь хэдэн ч удаа 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн аргаар хууль бус дуудлага худалдаа явуулж болох буруу жишиг тогтоосон, хууль зөрчих нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд ямар ашиг сонирхлоор хууль зөрчиж удаа дараа хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсаар байгаа нь ойлгомжгүй байна.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчийн хувьд 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 3, 4 дэх удаагаа дуудлага худалдаа явуулж байгаа нь хууль бус тул тухайн дуудлага худалдааг хүчингүй болгож, хуульд заасны дагуу төлбөр авагчид барьцаа хөрөнгийг санал болгох тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хариу өгөхдөө 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29701 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийг үндэслэн дуудлага худалдааг хүчингүй болгосон, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдааны ялагч нь хөрөнгийг хүлээн авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь заалтыг үндэслэн дуудлага худалдааг хүчингүй болгосон гэсэн байдаг.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүхийн захирамж нь дуудлага худалдааг хүчингүй болгох захирамж биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамжтай тухайн иргэний хэрэг маргаан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00048 тоот нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар эцсийн байдлаар дуусгавар болсон байсан тул тухайн 2 дахь албадан дуудлага худалдаа-г хүчингүй болгох ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүхийн захирамжийн хүчин төгөлдөр үйлчлэл нь хэрэг маргаан дуусгавар болсноор мөн адил дуусгавар болсон байдаг тул тухайн 2 дахь албадан дуудлага худалдааг явагдаж дуусгавар болсон гэж үзэх хуулийн үндэслэлтэй юм.

 

Үүнийг хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч нь мэдсээр байж үндэслэлгүйгээр үйлчлэл нь дуусгавар болж, хүчингүй болсон шүүхийн захирамжийг үндэслэн дуудлага худалдааг хүчингүй болгож хууль зөрчсөн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 3 дахь удаагийн албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3-д зааснаар хүчингүй болгосон нь өөрөө үндэслэлгүй байсан. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3-д зааснаар дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд тус хуулийн 75-р зүйлийн 75.1-д зааснаар хоёр дахь дуудлага худалдааг тус тус явуулахаар зохицуулсан хуулийн зохицуулалт нь анхны албадан дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахаар зохицуулсан болохоос 2 дахь удаагийн албадан дуудлага худалдааны ялагч нь төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тохиолдолд 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 3 дахь дуудлага худалдааг буюу дахин дахин дуудлага худалдаа явуулахыг зохицуулсан зохицуулалт биш болно.

 

Иймд, хариуцагч Ш удаа дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд 2 дахь албадан дуудлага худалдаа-г нэгэнт явуулсан байхад тухайн явуулсан дуудлага худалдаа бүрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, улмаар орон сууцыг хамгийн бага үнээр худалдан борлуулах нөхцөлийг хууль бусаар хүчээр шахуу бүрдүүлэн байж 2 дахь албадан дуудлага худалдаа гэсэн нэрийдлээр 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин 4 дэх удаагийн албадан дуудлага худалдааг зохион байгуулж, барьцаалуулсан орон сууцыг хамгийн бага үнэ болох 166,700,000.00 төгрөгөөр худалдан борлуулсан нь илтэд хууль зөрчсөн, хуульд нийцэхгүй үйлдэл байх тул энэхүү дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3228 тоот захирамжаар Г ХХК, Г, У нараас 121,695,836.00 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Бид, төлбөр төлөгч Г ХХК, Г, У нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... хаягт байрлах ... м.кв талбайтай улсын бүртгэлийн ... дугаартай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 21380849/5 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/13 дугаар тогтоолоор хураасан.

 

Талуудаас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10/337 тоот Д ХХК-ийг шинжээчээр томилсон ба тухайн компани энэхүү орон сууцыг зах зээлийн үнэ болох 325,369,306.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг талуудад танилцуулсан.

 

Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасныг тус тус үндэслэн анхны дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 325,369,306.00 төгрөгийн 70 хувь буюу 227,758,514.00 төгрөгөөр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оруулсан.

 

Гэтэл шүүх болон төлбөр төлөгч нараас манай байгууллагад шийдвэр гүйцэтгэх ажиллагаага түдгэлзүүлсэн захирамжийн талаар мэдэгдээгүй байсан бөгөөд дуудлага худалдаа явагдсан дууссан тэр өдөр энэ талаар мэдсэн. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32022/29701 тоот захирамжаар гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул дээр дурдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагатай болсон.

 

Мөн манай байгууллага нь шинжээчийн тогтоосон 325,369,306.00 төгрөгийн 50 хувь буюу 162,684,653.00 төгрөгөөр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд хөрөнгийг оруулахад худалдан борлогдсон боловч дуудлага худалдааны ялагч этгээд хөрөнгийг худалан авахаас татгалзсан тухай хүсэлт ирүүлж, төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.3 дахь заалтыг үндэслэн хоёр дахь албадан дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2/17 тогтоолоор хүчингүй болгосон ба үүний дараа дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 166,700,000.00 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

 

Бид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хууль зөрчөөгүй, хоёрдахь албадан дуудлага худалдааг 2 удаа хүчингүй болсон үндэслэлийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийн талаар мэдээгүй байх тэр үед дуудлага худалдааг зохион байгуулсан тул анхнаасаа явуулах ёсгүй байсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, харин сүүлд хүчингүй болгосон дуудлага худалдааны хувьд оролцогч этгээд өөр үл хөдлөх эд хөрөнгийг андуурсан гэсэн үндэслэлээр дуудлага худалдааны төлбөрийг төлөхөөс татгалзсан тул хүчингүй болгох шаардлага үүссэн.

 

Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

2.  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1166 тоот шийдвэр,

3.  Иргэний үнэмлэхийн хуулбар,

4.  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

5.  Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/32 тоот тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.  Ш-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-166/21497 тоот мэдэгдэл, мөн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/24111 тоот мэдэгдэл, 2023 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 4-166/2690 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

7.  Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/18 тоот тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.  Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/2 тоот тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.  Ш-ын 2023 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 4-166/4031 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.         Ш-ын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Нд хандан гаргасан У-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн гомдол,

11.         Ш-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 4-166/336 тоот хариу мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа От хандан гаргасан У-ын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гомдол,

13.  Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/877 тоот албан бичиг болон 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-166/5188 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

14.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00048 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

15.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03228 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

16.  Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар тогтоол,

17.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

18.  Ш-ын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-166/9532 тоот мэдэгдэл, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-166/9531 тоот мэдэгдэл, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-166/9533 тоот мэдэгдэл,

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

1.  Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

2.  Хариу тайлбар,

3.  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ГХ2020/01767 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2020/21856 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

5.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03228 тоот захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

6.  2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21380849 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

7.  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21380849/02 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 21380849/4 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21380849/6 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

8.  2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21380849/01 тоот Зарлан дуудах мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн 21380849/3 тоот Зарлан дуудах мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21380849/7 тоот Зарлан дуудах мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

9.  Ш-ын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21380849/5 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

10.  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

11.  2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21380849/8 тоот Зарлан дуудах мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 21380849/18 тоот Зарлан дуудах мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/13 тоот Зарлан дуудах мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.  2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 21380849/97 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21380849/9 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21380849 тоот Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/12 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/16 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

13.  2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 21380849/13 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

14.  К ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дуудлага худалдааны үнийн санал хүргүүлэх тухай 22/168 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

15.  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 166/18 тоот Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

16.  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 166/17 тоот Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

17.  Ш-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2-466/19158 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, Ш-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/19132 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, Ш-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/18913 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, Ш-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2-166/19158 тоот мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

18.  Г ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 78 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

19.  У-ын үнийн санал хүргүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

20.  Г, У-ын нарын үнийн санал,

21.  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/337 тоот шинжээч томилох тухай тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

22.  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

23.  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

24.  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол гаргуулан өгөх актын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

25.  Д ХХК-ийн итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, тусгай зөвшөөрлийн хугацааны сунгалт хийсэн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

26.  Тийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

27.  Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

28.  2022 оны 11 сарын 01-ний өдрийн хөрөнгө үнэлсэн тухай баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

29.  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ш22-50 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх актын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

30.  Ш-ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2-166/20756 дугаартай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-166/20746 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-166/20748 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-166/20749 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4-166/20747 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

31.  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

32.  2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/132 дугаартай Анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

33.  Ш-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-166/21494 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-166/21497 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-166/21495 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-166/21534 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-166/21493 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

34.  Г ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 85 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

35.  2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-166/22112 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

36.  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл-ын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

37.  Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2113 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

38.  Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/12 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

39.  Ш-ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/24110 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/24111 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/24109 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/24112 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-166/24149 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

40.  Д.Гүнсоронзод 4-166/24112 дугаартай мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гардуулан өгч танилцуулсан баримтын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

41.  Ш-ын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

42.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хүсэлт хянан шийдвэрлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/29701 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

43.  Ш-ын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгох тухай 22/12/42 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

44.  Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/18 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

45.  Ш-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-166/2686 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-166/2690 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-166/2687 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

46.  2023 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

47.  С.Төмөртулгын дэнчингийн мөнгө буцаан авах тухай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

48.  Ш-ын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

49.  2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2/17 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

50.  К ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар хөрөнгө борлуулах тухай хүсэлт-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

51.  Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/2 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

52.  Ш-ын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4-166/4029 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4-166/4031 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4-166/4030 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4-166/4033 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

53.  Ш-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчингүй болгох тухай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/17 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

54.  Ш-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны тэмдэглэл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

55.  Ш-ын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-166/5187 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-166/5189 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-166/5185 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4-166/5188 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 4166/336 дугаартай хариу мэдэгдэх хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

56.  2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3/4 дугаартай Өмлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

57.  Мэдэгдэл танилцуулсан тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

58.  Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

59.  У-аас Б-д олгосон 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн хувь,

60.  Нийслэлийн шүүхийн шийдвцэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 5/18 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хувь,

61.  К ХХК-аас Шт гаргасан төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах тухай хүсэлт,

62.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 101/ШЗ2022/29701 тоот захирамжийн хуулбар,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.  Ш-ын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг,

2.  У-ын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтийн хуулбар,

3.  Гын гаргасан хүсэлтийн хуулбар,

4.  Г ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 8 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Уас хариуцагч Шт холбогдуулан дуудлага худалдаа хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Ингээд шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03228 тоот захирамжаар нэхэмжлэгч К ХХК-ийн гаргасан хариуцагч Г, У, Г ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 121,695,836.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосон байна /х.х-ийн 31-35 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжилсэн 121,695,836.26 төгрөгийг хариуцагч Г, У, Г ХХК нар төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд эвлэрлийн гэрээнд заасан хэмжээгээр төлөх, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Гын өмчлөлийн ... тоот улсын бүртгэлийн дугаартай ... хаягт байрлах ... м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас гадна бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирчээ /х.х-ийн 12 хуудас/.

 

2.            Гэтэл У, с, Б, Ү, М нарын нэхэмжлэлтэй Год холбогдох үл хөдлөх эд хөрөнгө, газар, тээврийн хэрэгслийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1166 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болоод төлбөр төлөгчийн хувьд тухайн нэхэмжлэлийг гаргаж байна гэсэн /х.х-ийн 6-10 хуудас/.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч У-ыг төлбөрт хураагдсан барьцааны зүйлийн өмчлөгч болоод төлбөр төлөгч мөн эсэх талаар маргаангүй гэж үзнэ.

 

3.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс төлбөр төлөгч Г, У, Г ХХК нар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/03228 тоот захирамжийг сайн дураар биелүүлээгүйг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2020/21856 тоот захирамжийн дагуу 101/ГХ2020/01767 тоот дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өгсөн нотлох баримтаар тус байгууллага нь төлбөр төлөгч нараас 121,695,836.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн захирамжийг албадан биелүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21380849 тоот тогтоол гаргаж, улмаар хуульд заасан ажиллагааг явуулсан байна /х.х-ийн 48-53 хуудас/.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ш нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдэнтэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн эсэх талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 54-71 хуудас/.

 

4.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гээд 55.2.2үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө гэж заасан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч, аль эсхүл өмчлөгч нарын санал болгосон буюу тэдгээрийн тогтоосон үнэлгээг төлбөр авагч этгээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд талуудын маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.

 

Энэ талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаас үзвэл дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох ба тийнхүү тохиролцоогүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг тогтоох үндэслэл бий болдог.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ш нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Г, У, Г ХХК нарт барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг төлбөр авагч К ХХК-тай тохиролцож ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч нарын зүгээс ... хаягт байрлах орон сууцыг 600,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 74-81 хуудас/

 

Харин төлбөр авагч К ХХК-иас дээрх орон сууцыг 325,875,000.00 төгрөгөөр үнэлсэн бөгөөд талууд барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч Ш нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/337 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцэж байна /х.х-ийн 72, 83 хуудас/.

 

5.            Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Д ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч У-ын хамтран өмчилдөг ... хаягт байрлах ... м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 325,369,306.00 төгрөгөөр үнэлсэн байна /х.х-ийн 101-105 хуудас/.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч У нь Д ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг үл хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тэрээр нэхэмжлэлээсээ татгалзсан учир тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/00048 тоот захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд, шүүхээс төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон болон үнэлгээ тогтоохтой холбоотой үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан эсэх талаар тухайлан дүгнэхгүй.

 

6.            Гэвч нэхэмжлэгч У нь хариуцагч Ш-ын зохион байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албадан дуудлага худалдааны ... хаягт байрлах орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгох шаардлага гаргасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Ш-ын 2022 оны 11 дүгээр сарын 04-нйи өдрийн 12/32 тоот тогтоолоор зохигчдын маргаж буй барьцаалуулсан буюу төлбөрт хураагдсан орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10:00 цагт оруулахаар шийдвэрлэсэн байна /х.х-ийн 119 хуудас/.

 

Ингээд Д ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 325,369,306.00 төгрөгөөр үнэлэгдсэн уг орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг үндэслэн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 227,758,514.00 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааанд оруулсан боловч 1 /нэг/ ч үнийн санал ирээгүй тул хариуцагч байгууллагын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/12 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгийг 325,369,306.00 төгрөгийн 50 хувь болох 162,684,653.00 төгрөгөөр 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасантай нийцсэн байна /х.х-ийн 128, 129, 131 хуудас/.

 

7.            Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч нарын барьцаалуулсан тухайн үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаанд оролцсон оролцогч нараас Г.Цэцэгээ гэж хүн 230,000,000.00 төгрөгөөр худалдан авах санал гаргаж, дуудлага худалдааны ялагч болсон боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/29701 тоот захирамжаар уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан учир хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/12 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна /х.х-ийн 138-140, 143 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно гээд 27.1.4гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол гэж зааснаар нэгэнт төлбөр төлүүлэхээр хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс гомдол гаргасан, түүний гомдлыг шүүх шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад албадан дуудлага худалдааг зохион байгуулах ёсгүй ба хариуцагч Ш нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 101/ШЗ2022/29701 тоот захирамжийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдааны дээрх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй /х.х-ийн 141-143 хуудас/.

 

8.            Үүний дараа хариуцагч Ш-ын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/18 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын барьцаалуулсан дээрх үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн бөгөөд дуудлага худалдааны ялагчаар 236,000,000.00 төгрөгөөр худалдан авах санал гаргасанТ гэж хүн тодорсон байна /х.х-ийн 144, 148-151 хуудас/.

 

Гэтэл дуудлага худалдааны ялагч тэрээр дуудлага худалдаанд оруулсан орон сууцыг андуурч оролцсон гэсэн шалтгаанаар 236,000,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзсныг хариуцагч байгууллагын зүгээс үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/17 тоот тогтоолоор 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдсан хэсгийг хүчингүй болгож, улмаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/2 тоот тогтоолоор хоёрдахь албадан дуудлага худалдааг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахад 166,700,000.00 төгрөгөөр худалдан авах санал гаргасан Т ялагчаар тодорч, түүнд өмчлөх эрхийг шилжүүлэх тухай 3/4 тоот тогтоол 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарчээ /х.х-ийн 152, 153, 154, 156, 162-164, 173/.

 

9.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1Дараахь тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна гээд 75.1.1дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн гэж, 75.1.2анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй гэж, 75.1.3дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, анхны албадан дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн, аль эсхүл санал болгосон буюу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувьд хүрэх санал гараагүй, мөн дуудлага худалдааны ялагч төлбөрийг төлөхөөс татгалзсан тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах бөгөөд харин хоёрдахь албадан дуудлага худалдааг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, дахин явуулахгүй.

 

Гэтэл хариуцагч Ш нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагт хоёрдахь албадан дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны ялагчаар тодорсонТ гэж хүн 236,000,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзсан байхад тухайн дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёрдахь дуудлага худалдааг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин зохион байгуулсан нь хуульд нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаанд оролцсон ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөс татгалзахдаа дуудлага худалдаанд оруулсан орон сууцыг андуурсан гэсэн шалтгаанаар 236,000,000.00 төгрөгийг төлөөгүй нь хоёрдахь дуудлага худалдааг анхнаасаа зохих ёсоор зохион байгуулаагүй гэсэн ойлголт биш, энэ нь ялагч этгээдийн зүгээс төлбөрийг төлөхөөс татгалзаж буй үндэслэл бөгөөд дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүйд тооцогдоно.

 

Гэвч энэ тохиолдол нь хоёрдахь дуудлага худалдааг анхны дуудлага худалдааны нэгэн адил хүчингүй болгож дахин явуулах үндэслэл болохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалт нь гагцхүү анхны албадан дуудлага худалдаанд хамаарах ба хоёрдахь албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тохиолдолд /төлбөрийг төлөхөөс татгалзсан/ тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар төлбөр авагчид санал болгох зохицуулалт үйлчилнэ.

 

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж заасан байдаг.

 

10.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж, мөн 6 дугаар зүйлийн 6.1Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна гээд 6.1.1иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэх/ гэж тус тус заасан.

 

Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хуульд заасан байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа болохын хувьд энэ хуулиар тогтоосон журмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж дагаж мөрдөх ёстой бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим хамаарахгүй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д заасан үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулах тухай харилцааны зохицуулалт 197.26Энэ зүйлд заасан журам шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явуулах дуудлага худалдаанд нэгэн адил хамаарна гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлэх боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт хураагдсан барьцааны зүйлийг худалдан борлуулах хоёрдахь албадан дуудлага худалдааг хэдэн ч удаа зохион байгуулж болно гэсэн үг биш, барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тухайлан зохицуулсан тул үүнийг баримтлах учиртай.

 

Иймээс хариуцагч Ш нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдааг хууль зөрчиж зохион байгуулсан байх тул нэхэмжлэгч У-ын нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

 

11.         Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа анхны болон хоёрдахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгосон нь дуудлага худалдааг хүчингүй болгосон гэсэн ойлголт биш гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж, 66 дугаар зүйлийн 66.3Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж, мөн 68 дугаар зүйлийн 68.2Дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна гэж, 69 дүгээр зүйлийн 69.1Дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь мэдээллийг тусгана гэж тус тус заасныг үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гаргах бөгөөд хожим тухайн тогтоолыг хүчингүй болгож байгаа нь тогтоолын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн адил хүчингүй болох тул заавал албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тогтоол гаргах шаардлагагүй. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч У-ын гаргасан хариуцагч Шт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдааны ... тоот улсын бүртгэлийн дугаартай ... хаягт байрлах ... м.кв талбайтай 4 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчингүй болгосугай

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР