| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/01929/И |
| Дугаар | 101/ШШ2023/03951 |
| Огноо | 2023-09-12 |
| Маргааны төрөл | Даалгавар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/03951
| 2023 09 12 | 101/ШШ2023/03951 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э-ийн гаргасан,
Хариуцагч: А-д холбогдох 153,427,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч А, өмгөөлөгч Б, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Аэс самар худалдан авч байхаар харилцан тохиролцсон бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгө шилжүүлж эхэлсэн. Энэ үеэр самрын үнэ өдөр, өдрөөр харилцан адилгүй нэг тогтсон үнэтэй байдаггүй байсан тул тухай бүрд нь мөнгийг төлж авч байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1,209,750,000.00 төгрөгийг хариуцагч А-ИЙН ... тоот дансанд өөрийн “Х” ХХК дахь ... дансаас 585,950,000.00 төгрөгийг, ээж Т-ИЙН ... дансаар дамжуулж 25,000,000.00 төгрөгийг, дүү Ч-ЫН дансаар дамжуулж 317,100,000.00 төгрөгийг, найз нар болох А-ЫН дансаар дамжуулж 35,700,000.00 төгрөгийг, Б-ЫН дансаар дамжуулж 300,000,000.00 төгрөгийг, Д-ЫН дамжуулж 50,000,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн юм.
Харин хариуцагч А нь дээрх мөнгөнөөс надад 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн буцааж өгсөн ба үүнийг тодуулбал 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 131,000,000.00 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 03 өдөр 112,000,000.00 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 80,000,000.00 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15,000,000.00 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000.00 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 09 өдөр 5,000,000.00 төгрөгийг тус тус өгсөн. Ингээд тооцоод үзэхэд миний бие хариуцагч Аэс самар худалдан авахад зориулж 1,209,750,000.00 төгрөгийг түүнд өгсөн, үүнээс 57,366 кг самрыг 710,323,000.00 төгрөгөөр худалдан авч, бэлэн мөнгөөр надад 346,000,000.00 төгрөгийг буцаан өгчээ.
Би, хариуцагч Аэс самраар болон бэлэн мөнгөөр нийт 1,056,323,000 төгрөгийг авсан боловч хариуцагч нь дээр дурдсан дансаараа авсан 1,209,750,000.00 төгрөгийн зөрүү болох 153,427,000.00 төгрөгийг өгөх ёстой болж байна. Миний бие энэхүү мөнгийг хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэж эхэлсэн ба тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 125,000,000.00 төгрөгийг төлөх баталгааг өөрийн гараар бичиж өгсөн. Иймд, хариуцагчаас 153,427,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хэргийг хэлэлцэх явцад хариуцагчийн тайлбарт дурдсан мөнгөн гүйлгээнээс 2022 оны 10 дугаар 08-ны өдөр шилжүүлсэн 6,250,000.00 төгрөгийг самар ачуулах зорилгоор тээврийн хөлж гэж бусдад төлсөн, мөн 2022 оны 10 дугаар 13-ны өдөр шилжүүлсэн 8,700,000.00 төгрөгийг хүлээн аваагүй гэсэнтэй маргахгүй, дээрх самрын нийт 14,950,000.00 төгрөгийн тээврий хөлс төлж Улаанбаатар хотод авчирсэн” гэв.
Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Миний бие ... хуш модны самар бэлтгэх ажлыг 2020, 2021, 2022 онуудад буюу 3 жил дараалан хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж 70,000,000.00 төгрөгийн зээл аваад тус суманд амьдардаг хамтран ажилладаг хүмүүст самар бэлтгэх урьдчилгаа болгож өгсөн байсан. 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр найз Н над руу утасдаж уулнаас машинаараа самар буулгаад өгөөч гэхэд нь очиж А гэх газраас 3 тонн самар ачсан. Уг 3 тонн самар нь нэхэмжлэгч Э-ИЙНХ бөгөөд 1 тонн миний машинд, 1 тонн найз Н-ИЙН машинд, 1 тонныг өөрийнхөө машинд хийж зөөвөрлөхдөө нэхэмжлэгч Э-ТЭЙ анх танилцаж, самраа түүний зуслангийн байшинд буулгахдаа цаашид хамтарч ажиллахаар болсон.
Тухайн үед нэхэмжлэгч Э “... ахад нь 400,000,000.00 төгрөг байгаа, Хсумаас самар авмаар байна, би хөрөнгө оруулж самар бэлтгэх хүмүүсээ хүлээж цаг алдаж байхаар эртхэн ажлаа эхлүүлье” гээд хамтарч ажиллахаар тохиролцсон юм. Бидний тохиролцоогоор миний хийх ажил ... нэхэмжлэгчийн мөнгөөр самар бэлтгэж Улаанбаатар хотод хүргэх, нэхэмжлэгч нь самрыг зарж борлуулан олсон ашгаа ижил тэнцүү хуваахаар тохиролцсон.
Би, ганцаараа нэхэмжлэгчийн хүссэн шиг их хэмжээний самрыг бэлтгэх боломжгүй тул Хсуманд очоод ченж Г-ТЭЙ хамтарч самар худалдан авах, бэлтгэх ажлыг хийж эхэлсэн ба нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд самар бэлтгүүлэхээр 587,700,000.00 төгрөгийг надад шилжүүлэхдээ У гэх Хятадаас авсан гэж хэлсэн. Миний бие тус мөнгөөр 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 24,969 кг самар ачаад 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хотод ирсэн. Энэ 25 тонн орчим самрыг 1 кг-ыг 9,951 төгрөгөөр худалдан авч бэлтгэсэн бөгөөд нийт 248,483,000.00 төгрөг болсон. Намайг самраа хот руу авч ирэх гэхэд нэхэмжлэгч нь миний данс руу шилжүүлсэн мөнгийг самар хамтарч бэлтгэхээр тохиролцсон ченж Г-Т самраа бэлтгэж байгаарай гээд түүний эхнэр С-ИЙН дансанд зөрүү мөнгийг шилжүүлсэн.
Би, хотод орж ирээд нэхэмжлэгч Этэй уулзах гэтэл архи уусан шартаад гээд тэр өдөр ирээгүй ба түүний самар буулга гэсэн газар руу очиход над руу залгаж 1 кг-ыг нь 13,800.00 төгрөгөөр авъя гэж байна яах уу гэж асуухад “та өөрөө мэд” гэж хэлээд заасан газарт самраа буулгасан. Нэхэмжлэгч нь надад хэлэхдээ 1 кг самрыг 13,800.00 төгрөгөөр тооцож, ашиг нь 340,860,000.00 төгрөг болно гэж зарсан гэсэн ба түүний хэлснээр тооцоолоход 92,377,000.00 төгрөг болсон. Гэтэл энэ ашгаас нэхэмжлэгч нь надад мөнгө өгөөгүй, эхний самраа буулгаж байхад Г над руу утасдаж самар бууж байна, мөнгө хэрэгтэй гэхэд нь нэхэмжлэгчид хэлж 155,000,000.00 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг Гийн эхнэр С, хүргэн З нарт өгөөд самар бэлтгэсэн. Ингээд 2 хоногийн дараа буцаж Х-Точоод Гийн болон өөрийн бэлтгэсэн самрыг нийлүүлээд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 32,666 кг самрыг хот руу авч явсан. Дээрхи 32,666 кг самрыг нэг кг тутмыг 14,138.00 төгрөгөөр тооцож нийт 461,840,000.00 төгрөгөөр худалдан авч нэхэмжлэгч Э-Д өгөх гэтэл үнэ тохироогүй гээд өөр үйлдвэрт 1 кг-ыг 15,400.00 төгрөгөөр өгсөн гэж надад хэлсэн. Тус 32,666 кг самрын ашиг 41,216,400.00 төгрөг болсон ба бидний тохиролцсоноор ашгийн 50 хувийг надад өгөх байтал өгөөгүй.
Эрдэнэсүх 1,209,750,000 төгрөгийг биш, 1,194,300,000.00 төгрөгийг дараах данснуудаас шилжүүлсэн. /зөрүү 18,350,000 төгрөг тээврийн зардал/ Тодруулбал, ... тоот харилцах данснаас 300,000,000.00 төгрөгийг (Б), ... тоот харилцах данснаас 474,000,000.00 төгрөгийг (Э), ... тоот харилцах данснаас 309,600,000.00 төгрөгийг (Ч) ... тоот харилцах данснаас 35,700,000.00 төгрөгийг (эхнэр Аын данс руу А шилжүүлсэн), 508408 8493 тоот харилцах данснаас 50,000,000.00 төгрөгийг (Д), ... тоот харилцах данснаас 25,000,000.00 төгрөгийг (Т) нар тус тус 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шилжүүлэн авсан ба үүнээс 710,323,000.00 төгрөгийг самраар, (57,366 кг самар бэлтгэж өгсөн) 347,645,009.00 төгрөгийг бэлэн мөнгөөр буцаан өгсөн.
Нэхэмжлэгч Э нь 27 хоногийн дотор хариуцагч А надаар бэлтгүүлсэн 57,366 кг самраас 133,593,400.00 төгрөгийн цэвэр ашгийг олсон. Гэтэл ийм хэмжээний ашгийг 27 хоногийн дотор хэн ч олохгүй. Миний бие боолын хөдөлмөр эрхлээгүй, мөн тэнэг хүн биш учир нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж, олсон ашгаа ижил тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Эрүүл саруул ухаанаар бодоход ямар ч ашиггүй байсан бол хэн ч хамтарч ажиллахгүй байсан болов уу.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж, мөн 476.2-т “Хэрэв өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Э бид нар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, самар бэлтгэж ашиг олохоор хамтран ажилласан тул би өөрт ногдох ашгаа авна, нэхэмжлэнэ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнд самрыг ... Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан тээврийн зардлыг надаас нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй. 2022 оны 11 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Э бид нар уулзаад тооцоо хийхээр болсон. Ингээд манай ээжийнд очиж тооцоо хийгээд 125,000,000.00 төгрөгийн тооцоо байна, чи энэ мөнгийг өгнө гээд бичээд өгчих би Уд үзүүлэх гэсэн юм гэхэд нь миний бие бичиж өгсөн. Тухайн үед манай ээж болон миний төрсөн эгч, Эийн дүү Ч нар байсан бөгөөд тэдгээр хүмүүс гэрчүүд болно. Энэ бичиг бол мөнгө төлөх баталгаа биш, зөвхөн Уд үзүүлэх зорилгоор бичүүлсэн зүйл юм. Тиймээс нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эээс хариуцагч Ад холбогдуулан 153,427,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,209,750,000.00 төгрөгийг шилжүүлж аваагүй, харин 1,194,300,000.00 төгрөгийг самар бэлтгэн нийлүүлж, бусдад худалдан борлуулах зорилго бүхий хамтран ажиллах гэрээний дагуу авсан, ингээд өнгөрсөн хугацаанд 57 тонн, 366 кг самар авсан бөгөөд үүнээс 24,700 кг самрыг 1 кг-ыг 10,060.00 төгрөгөөр тооцож, үлдэх 32,666 кг самрыг 1 кг-ыг 14,138.00 төгрөгөөр тус тус тооцож нийт 710,323,000.00 төгрөгийн үнэтэй самрыг нэхэмжлэгчид өгснөөс гадна бэлэн мөнгөөр 347,645,000.00 төгрөгийг буцааж өгсөн, гэхдээ миний бусдаас авсан самрыг нэхэмжлэгч тал цааш нь дамжуулан худалдаж, олсон орлогоос 50:50 хувийн ашиг хувааж авахаар харрилцан тохирсон байхад нэхэмжлэгч нь үүнийг худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Үүнээс гадна талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э нь Ч-ЫН дансаар дамжуулан хариуцагч Ад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 179,600,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 130,000,000.00 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000.00 төгрөг, нийт 310,100,000.00 төгрөг, түүнчлэн А-ЫН дансаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 35,700,000.00 төгрөгийг хариуцагчийн эхнэрийн дансанд, бас Б-ЫН дансаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000,000.00 төгрөг, Д-ЫН данснаар дамжуулан 2022 оны 10 дугаар 07-ны өдөр 50,000,000.00 төгрөг, мөн Т-ИЙН дансаар дамжуулан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 25,000,000.00 төгрөг, бүгд нийлээд 1,209,750,000 төгрөгийг шилжүүлжээ /х.х-ийн 5-26 хуудас/.
Гэвч хариуцагч А нь эдгээр мөнгөн гүйлгээнээс 2022 оны 10 дугаар 08-ны өдөр шилжүүлсэн 6,250,000.00 төгрөгийг самар ачуулах зорилгоор тээврийн хөлж гэж бусдад төлсөн, 2022 оны 10 дугаар 13-ны өдөр шилжүүлсэн 8,700,000.00 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлсэн байх тул хүлээн аваагүй, нэхэмжлэгчид 347,645,000.00 төгрөгийг бараа бүтээгдэхүүн буюу 710,323,000.00 төгрөгийн үнэтэй самрын хамт өгсөн гэсэн.
Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.
Тиймээс зохигчид өөрийн болон бусад хүний дансаар дамжуулан мөнгө хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагч А-ИЙГ өөрийн эхнэрийн дансаар шилжүүлэн авсан 35,700,000.00 төгрөгийг, мөн нэхэмжлэгч Эийг Ч-ЫН дансаар буцаан шилжүүлэн авсан 242,000,000.00 төгрөгийг тус тус хүлээн авсан гэж үзнэ.
Харин шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Эийн 2022 оны 10 дугаар 13-ны өдөр шилжүүлсэн 8,700,000.00 төгрөгийг хариуцагч А-ИЙН эзэмшлийн ... тоот дансанд болон түүний хүлээн зөвшөөрсөн этгээдийн данс руу шилжүүлээгүй байх тул үүнийг хариуцагчийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчид 1,209,750,000.00 төгрөгийг бус, харин 1,201,050,000.00 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч үүнээс нэхэмжлэгчид 710,323,000.00 төгрөгийн үнэтэй самар, мөн 346,000,000.00 төгрөгийг бэлнээр өгч, одоо 144,727,000.00 төгрөгийг буцааж өгөх эсэх нь зохигчдын маргаан зүйл болсон ажээ.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээний талууд хамтын үйл ажиллагааг нэгдмэл ашиг сонирхолтойгоор хамтран хэрэгжүүлэх бөгөөд бусдын өмнө эсрэг-тэсрэг чиг үүргийг гүйцэтгэхгүй, ийм ашиг сонирхлыг илэрхийлдэггүй ба хамтран /нэг тал болж/ үйл ажиллагаагаа явуулж, олсон орлого, үүсэх эрсдэл, хүлээх хариуцлага зэргийг хуваарилдаг байна.
Үүний тулд талууд хамтын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай /хөрөнгийн эх үүсвэр/ хураамжийг бүрдүүлж, түүгээр холбогдох үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ба хураамжийг мөнгө, эсхүл тодорхой төрлийн эдийн болон эдийн бус хөрөнгө, түүнчлэн ажил үйлчилгээгээр төлж болох хэдий ч хураамжийн хэлбэрээр өгсөн үйлчилгээ нь хамтын үйл ажиллагааны оролцооноос ялгагдах учиртай ба талууд хамтын үйл ажиллагаа явуулах үүрэгтэй байдаг.
Гэтэл хариуцагч А нь нэхэмжлэгч Этэй ямар зорилготой хамтран ажиллах гэрээ байгуулсан, хамтын ажиллагаагаа хэрхэн зохион байгуулж явуулах, хураамжийг ямар хувь хэмжээгээр тохирсон, мөн орлого, эрсдэл зэргийг хэрхэн хуваарилсан, түүний самар авах үйл ажиллагаа нь хураамжийн хэмжээний хэдэн хувийг эзэлж байгаа, хураамжийн хэлбэрээр өгсөн үйлчилгээ нь хамтын үйл ажиллагааны оролцооноос чухам яаж ялгарч байгаа тухай тодорхой үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцсон гэсэн тайлбар, татгалзлаа баримтаар нотлохгүй байх тул талуудыг хамтын үйл ажиллагааны зорилго, ажил үүрэг, хураамжийн хэмжээ, удирдлага зохион байгуулалт, гадаад-дотоод харилцаанд төлөөлөх, шийдвэр гаргах, үйл ажиллагааны оролцоо зэргийн талаар тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байна.
Гэвч худалдах, худалдан авах гэрээ нь аливаа хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх хэлцлийн төрөл болохын хувьд өөрийн өмчийн зүйл /гуравдагч этгээдээс авах/-ийг тодорхой үнээр өөр этгээдэд шилжүүлэх, тухайн этгээд худалдан авах сонирхолтой байх, түүнд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой эрсдэл шилжих, үнэ тодорхой байх, тийнхүү тодорхой биш байх тохиолдолд үнэ тодорхойлох арга хэрэгслийн талаар тохиролцох, худалдагч нь доголдолтой холбогдуулан хариуцлага хүлээх зэрэг эрх, үүргийн нэгдлийг агуулдаг.
Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч Эийн шилжүүлсэн мөнгөөр хариуцагч А нь уулнаас самар түүж ирсэн хүмүүсээс тухайн өдрийн ханшаар тооцож самар авч, улмаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгч байгаа нь худалдах, худалдан авах гэрээний дээрх онцлог шинжийг илэрхийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний үнэ болон үнэ тодорхойлох аргачлалын талаар тохироогүй, худалдагч гэх хариуцагч этгээд энэхүү харилцаанаас ашиг /заавал ашиг олох шаардлагагүй/ орлого олох хүсэл зоригтой байсан, мөн тухайн самрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр самартай холбоотой гомдлын шаардлагыг хүлээх эсэх нь тодорхойгүй байх тул худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Тайлбарлавал, хэн нэгэн бусад этгээдээр өөрийн болон өөр этгээдийн тусын тулд тодорхой үйлдэл хийх талаар тохиролцох, тийнхүү тохиролцсон бол хийж гүйцэтгэх, хэрэв талууд тохирсон бол хөлс төлж болох бөгөөд тухайн даалгаврыг биелүүлэхийн тулд гарах зардлыг даалгавар өгөгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч болох даалгавар гүйцэтгэгчид өгч байгаа нь түүний хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд тооцогддоггүй байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Ээд самар хэрэгтэй болсон, тэрээр самрыг олж авахын тулд хариуцагч Ад 1,201,050,000.00 төгрөгийг өгсөн, хариуцагч нь энэхүү мөнгөөр ...аймгийн Хсуманд уулнаас самар түүж авч ирсэн хүмүүсээс тухайн өдрийн ханшаар тооцож 710,323,000.00 төгрөгийн үнэ бүхий 57 тонн, 366 кг самрыг худалдан авч нэхэмлэгчид өгсөн, мөн нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөнөөс самрыг тээвэрлүүлэх, хоол, хүнсний зардлыг төлсөн зэргээс тус тус дүгнэвэл талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс тухайн үйлдлийг гүйцэтгэх бөгөөд хариуцагч А нь нэхэмжлэгч Эийн зардлаар уг ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь даалгавар өгөгч буюу нэхэмжлэгчийн тусын тулд түүнд хийж өгсөн ажилд тооцогдох учир нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гэх зүйлд хамаарах ба 1,201,050,000.00 төгрөгийг өгсөн нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ биш юм.
Энэ талаар тус хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-д “Даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Мөн ажиллагчийн гүйцэтгэх ажил үүрэг нь ажлын тодорхой үр дүн биш, үйл ажиллагаа байдаг бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол уг ажил үүрэгт ажиллуулагч нь оролцдоггүй, тэрээр ажиллагч этгээдийг үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй ба талууд бие биеийнхээ өмнө гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд эсрэг-тэсрэг ашиг сонирхолтой /тохирсон ажлыг зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хөлс төлөхөөс татгалзах/ байдаг, ажиллагч нь өөрийн хүч, хөдөлмөрөө гаргах идэвхитэй байр суурьтай байдаг бол ажиллуулагч буюу захиалагч нь илүү үйлчилгээ авч буй шинж чанартай байдаг байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э болон хариуцагч А нар хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаар тохироогүй, гагцхүү хариуцагч нь нэхэмжлэгчийн даалгавраар түүнд хэрэгтэй байсан самрыг олж өгөх, уулнаас самар түүж ирсэн хүмүүст өгөх төлбөрийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр төлөх, улмаар ачиж тээвэрлүүлэн хүргэх үр дүнд чиглэсэн даалгаврыг хийж гүйцэтгэсэн байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч А нь нэхэмжлэгч Ээд 710,323,000.00 төгрөгийн үнэ бүхий 57 тонн, 366 кг самрыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар хариуцагчийн хүлээн аваагүй гэх 8,700,000.00 төгрөг дээр хүлээн авсан 6,250,000.00 төгрөгийг нэмж нийт 14,950,000.00 төгрөгийг тээврийн хөлсөнд төлж хүлээлгэн өгсөн болон 346,000,000.00 төгрөгийг бэлнээр өгсөн талаар маргахгүй байна.
Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн, тийм болохоор нэмж самар аваагүй, одоо үлдэгдэл мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу олсон орлогод тооцож өгөхгүй гэж маргасан. Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4-т “Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс даалгаврын гэрээний дагуу шилжүүлэн авсан 1,201,050,000.00 төгрөгөөс нэхэмжлэгчид 710,323,000.00 төгрөгийн үнэ бүхий 57 тонн, 366 кг самрыг 6,250,000.00 төгрөгийн тээвэрлэлтийн зардал гаргаж хүргүүлсэн буюу нийт 716,5730,000.00 төгрөгийн зардал гаргасан ба үлдэх 484,477,000.00 төгрөгөөс 346,000,000.00 төгрөгийг өгсөн байх тул одоо 138,477,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх үүрэгтэй байна.
Хэдийгээр зохигчид нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн самрын хэмжээ, үнийн дүнгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн болон хариуцагч нь авсан мөнгөний хэмжээний талаар зөрүүтэй тайлбарласан бөгөөд шүүх хуралдаанд тэдгээрийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 138,477,000.00 төгрөгийг буцаан өгөх ёстой байна.
Харин энэхүү хэрэг маргаанаар зөвхөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар эрх зүйн харилцаа бий болсон, хариуцагч нь нэхэмжлэгчид даалгаврын гэрээний дагуу шилжүүлэн авсан боловч гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэг бий эсэхийг тус тус тогтоож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч буюу даалгавар гүйцэтгэгч нь хөлс шаардах эрхтэй талаар тухайлан дүгнэлт хийгээгүй болно.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 138,477,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,950,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР