Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 143/ШШ2023/00427

 

 

 

2023 оны 09 сарын 21 өдөр Дугаар 143ШШ202300427 Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******, 

Хариуцагч:*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: 148 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр*******-ийн*******тай Автомашин түрээслэх гэрээ байгуулан тухайн компанийн 5585413324 тоот ХААН банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 130 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг мөн өдөр 20 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэвч хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар 2022 оны 10 сар хүрсэн тул арга буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Гэрээний төлбөрийг буцаан төлөх гэрээ байгуулан энэхүү гэрээндээ гэрээний үүргээ биелүүлэхгүй хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн компани 2022 оны 11 дүгээр сарын 30-нд 70 000 000 төгрөгийг миний тоот дансанд шилжүүлснээс хойш дахин төлбөр төлөөгүй бөгөөд тухайн гэрээний төлбөр нь алдангитайгаа нийлээд 135 000 000 төгрөгт хүрсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, гэж мөн зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тул нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу алдангийг тооцсон болно.

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулсан автомашин түрээслэх гэрээ болон 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл 90 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-наас хойш төлөгдөөгүй алданги 45 000 000 төгрөг нийт 135 000 000 төгрөгийг*******-аас гаргуулж надад олгон иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээний дагуу гэрээний үлдэгдэл 90 000 000 төгрөг, мөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлөгдөөгүй алданги буюу 45 000 000 төгрөг гээд нийтдээ 135 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Алданги нь яагаад 45 000 000 төгрөг гарсан бэ гэхээр Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үндсэн үүрэг болох 90 000 000 төгрөгийн 50%-аас хэтэрч болохгүй гэсэн учраас 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нэмж нэхэмжлэх эрхтэй. Тийм учраас нийт 135 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний төлбөр буцаан төлөх гэрээний дагуу өмгөөллийн хөлс шаардсан байгаа. Өмгөөллийн хөлс нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд заавал төлөх ёстой үүрэг байгаа учраас холбогдох баримтуудыг хавсаргасан. Энэ дээр өмгөөллийн Онч нүүдэл хуулийн фирмтэй байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 13 500 000 төгрөгийг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт, өмгөөллийн Онч нүүдэл хуулийн фирмийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол зэргээр өмгөөллийн хөлсийг гэдэг хүн төлсөн нь тогтоогдоно. Тийм учраас нийт 148 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль бөгөөд гэрээнд заасан үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын товч агуулгыг дэлгэрүүлж ярих юм******* болон иргэн нар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Автомашин түрээслэх гэрээ байгуулснаар автомашин түрээслэх гэрээнд зааснаар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нүүрс тээвэр хийх зориулалттай автомашиныгийн хувьд үлдэгдэл төлбөрөө төлөөд өөрийн өмчлөл болох агуулга бүхий гэрээ байгуулагдсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болоод хариуцагч******* энэ автомашин нийлүүлэгдэх ямар ч боломгүй боллоо. Ийм нөхцөл байдал үүссэн учраас төлбөрийг бид*******-ийн данс руу 130 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг гээд 3 удаагийн гүйлгээгээр тухайн гэрээ байгуулагдах үед шилжүүлсэн учраас бид төлбөрөө авах зүй ёсны шаардлага бий болсон. Төлбөрийг тухайн үед бэлэн өгөх боломжгүй байсан учраас нотариат дээр очоод төлбөр буцаан төлөх гэрээ байгуулсан. Төлбөр буцаан төлөх гэрээгээр 160 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 80 000 000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 80 000 000 төгрөгийг төлөөд дуусгана гэсэн. Гэтэл харамсалтай нь энэ гэрээний дагуу 70 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 90 000 000 төгрөг төлөгдөөгүй өнөөдрийг хүртэл явж байна. Ийм учраас 90 000 000 төгрөгийг бид 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан төлбөр буцаан төлөх гэрээний дагуу шаардах эрхтэй. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч 90 000 000 төгрөгөөсөө мөнгө авч чадаагүй байгаа. Нэгэнт талууд гэрээ байгуулсан учраас үүрэг хүлээх ёстой. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас бид алдангийг нэхэмжилж байгаа. Мөн өмгөөллийн хөлс, хохирлоо Иргэний хууль болон талуудын хооронд тохиролцсон гэрээний дагуу нэхэмжилж байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн автомашин түрээслэх гэрээний дагуу******* үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд компанийн данс руу шилжүүлсэн 160 000 000 төгрөгийг буцааж өгье гэдэг гэрээ байгуулчихсан. Тэгэхээр 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнээсээ татгалзаад******* үүргээ биелүүлж чадахгүй нь гээд мөнгийг нь буцааж өгье гэдэг асуудал яригдчихсан. Ийм үйл баримтууд, гэрээнүүд хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл хариуцагчийн зүгээс энэ гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэг болон 56.1.9 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх шиг байна. 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу ямар хууль зөрчсөн нь тодорхойгүй байх шиг байна. 56.1.9 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт талуудын хооронд байгуулсан автомашин түрээслэх гэрээ хамаарахгүй. Энэ гэрээ нь тусгай зөвшөөрөл шаардагдахгүй. Тухайн хуулийн этгээд болох компанийн үндсэн зорилго нь өөрөө ашиг олох байдаг. Тэгэхээр ашиг олох зорилгынхоо хүрээнд байгуулсан гэрээ учраас энэ 56.1.9 дэх хэсэгт заасанд хамаарахгүй. Мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах гэж компанийн үйл ажиллагааны чиглэл дээр авагдсан байгаа. Тэгэхээр энэ 2 үндэслэлээр Иргэний хуулийн 56.1.9 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш. Мөн гэрээний нэг тал болох******* гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй гээд сайн дураараа татгалзаад тооцоо нийлүүлэх гэрээ байгуулагдсан учраас логикийн хувьд ингэж яригдах нь үндэслэлгүй байна гэж харж байгаа. Ийм учраас Иргэний хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу гэж үзээд байгаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн энэ гэрээ ч Иргэний хуулийн 56.1.10 биш. Энэ нь ямар ч хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл биш. Өмнөх гэрээнийхээ үүргийг биелүүлж чадахгүй болоод талууд өгсөн, авснаа буцаах харилцаа байгаа юм. Өгсөн, авсан гэдэгт юу хамаарч байна вэ гэхээр 160 000 000 төгрөг байгаа. Үүнийгээ буцаая гэсэн харилцаа явагдсан байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд анх байгуулагдсан автомашин түрээслэх гэрээ байгаа. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 318.1-д заасан түрээсийн гэрээний аль аль харилцааг багтаасан гэрээ байгаа. Гэрээгээр 2 агуулга дурдагдаж байгаа. Нэгдүгээрт, нийт 360 000 000 төгрөгийн автомашиныг БНХАУ-аас худалдаж авна. Гэрээн дээр******* үүнийг захиалсан гэж байгаа юм. Тэгээд 160 000 000 төгрөгийг нь гаргаж өгөөд үлдэгдэл 200 000 000 төгрөгийг буюу оруулж ирсэн машиныг******* өөрийнхөө үйл ажиллагаанд буюу нүүрс тээврийн үйл ажиллагаанд ашиглана. Ингээд нүүрс тээврийн үйл ажиллагаанд ашиглаад явах үедээ рес тутмаас 60%-ийг нь******* 200 000 000 төгрөгийн үлдэгдэл болох төлбөрийг барагдуулах зорилгоор түрээсэнд авч үлдэнэ. Машиныг өөрийнхөө үйл ажиллагаанд ашиглаад машины үнийг барагдуулах зорилгоор түрээсэнд авч үлдэнэ. Үүнээс үлдсэн 40% нь бензин тосны зардлыг хасаад дээд талд шилжүүлж өгнө гэдэг гэрээ хэлцэл байгуулагдсан. Гэтэл уг гэрээний 1.3-д заасан гол зүйл нь*******-ийн үйл ажиллагаанд ашиглуулах байдлаар төлөгдсөний дараа автомашиныг бүтнээр ньийн өмчлөлд шилжинэ гэдэг гэрээ хэлцэл байгуулагдсан. Гэтэл******* гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн.******* гэрээний үүрэг зөрчсөн, гэрээ биелэгдээгүй талаар талууд хожим энэ талаар дүгнээд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний төлбөрийг буцаах тухай гэдэг гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол 52 тоот гэрээ. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 466-д заасан тооцоо нийлэх гэрээний шинжтэй гэрээ. Тооцоо нийлэх гэрээгээр ямар төлбөр тооцоо талуудын хооронд үүссэн, ямар хугацаанд, хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг үндсэн асуудлуудаа зохицуулсан гэрээ хэлцэл мөн. Энэ гэрээний 4 дүгээр зүйл дээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 160 000 000 төгрөгийн 80 000 000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл 80 000 000 төгрөгийг гээд гэрээ байгуулснаас хойш нийт 3 сарын дотор төлөгдөөд дуусах байдлаар гэрээ байгуулсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 80 000 000 төгрөг биш 70 000 000 төгрөгийг******* шилжүүлсэн. Төлөгдөөгүй үлдсэн 90 000 000 төгрөгийг огт төлөөгүй. Үүнийг төлүүлэх талаар миний үйлчлүүлэгч нь*******, түүний*******д удаа дараа шаардлага хүргүүлж, утсаар, we чат, и-мэйлээр хандсан боловч амжилтад хүрээгүй учраас шүүхэд хандахаас өөр аргагүй болж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга нь тус тооцоо нийлүүлэх гэрээний үлдэгдэл 90 000 000 төгрөгийг зохих ёсоор төлүүлж гүйцэтгүүлэх тухай, мөн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн төлбөр буцаах гэрээний 5.1-д зааснаар гэрээний төлбөрийг зохих ёсоор төлөөгүй бол хэтрүүлсэн хугацаа тутамд 0,5%-ийн алданги тооцно гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсанаар алданги 50%-аас хэтрэхгүй байна гэх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслээд үндсэн алдангийг тооцоход 50%-с хэтэрсэн байсан учраас 50% буюу 45 000 000 төгрөгөөр тооцож нийт 135 000 000 төгрөгийг алдангитай цуг нэхэмжилсэн байгаа. Мөн гэрээний 5.2-д******* тус үүргийг зохих ёсоор биелүүлээгүй бол гарсан зардал гээд энэ дотроо өмгөөллийн хөлс, шатахуун, түлшний холбогдох зардлуудыг буруутай тал төлнө гэж заасан.******* энэ үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага үүссэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Онч нүүдэл хуулийн фирмтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 13 500 000 төгрөгийг төлсөн зардлууд гарсан. Энэ зардлыг барагдуулах зорилгоор гэрээний 5.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа.

Иймд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээний төлбөр буцаах тухай гэрээний үүргийг биелүүлж шүүхээс Иргэний хуулийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон 9.4.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан анз төвлөрүүлэх гэсэн үндсэн гэм хорын иргэний эрх зүйн хамгаалалтыг үзүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сөрөг нэхэмжлэлийн тухайд 56.1.1 дэх хэсэг гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байна. Бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 56.1.1 дэх хэсэг гэж байхгүй. Зөвхөн 56.1.9 дэх хэсэгт гэснийг анхаарч үзнэ үү. Талууд 2 гэрээ байгуулсан. Эхлээдийн мөнгөөр БНХАУ-аас авто машин худалдаж авчраад тэрнийхээ үлдэгдэл төлбөрийг ресээр нь суутгуулан тооцох урьдчилгааг ньээр төлүүлээд үлдэгдлийг нь өөрийнхөө ачаа тээврийн үйл ажиллагаанд ашиглаад 200 000 000 төгрөгийг ресээр хувааж тооцох гэдэг гэрээ байгуулсан боловч******* гэрээнийхээ зорилго, үүргийг биелүүлээгүй. Энэ гэрээнд байгууллагынхаа үйл ажиллагааны зорилгыг зөрчсөн гэх шинж байхгүй.*******-ийн автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдуулж хийж байгаа хэлцэл, гэрээ. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадаагүйн улмаас хожим нь мөнгийг буцааж өгөх тухай хугацаа хувиар батлаад, алданги тооцох тухай гэрээ байгуулаад дахиад тэр гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа гэрээнийхээ зарим хэсгийг нь биелүүлчихсэн байгаа юм. Үлдэгдэл 90 000 000 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас тэрийг нь шүүхийн журмаар шаардсан. Хариуцагч талын тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч буруутай юу, эсхүл хөндлөнгийн гуравдагч этгээд буруутай юм шиг тайлбар гаргаад байна. Энэ гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо байгуулсан гэдгийг нотариатын байгууллага гэрчилж байгаа юм. Энд нотариатын байгууллагатай мэтгэлцэж байгаа юм шиг тайлбар хэлээд байх үндэслэл байхгүй. Буцаад 56.1.9 дэх хэсэг рүү оръё. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолд Иргэний хуулийн 56 дугаар зүйл заалтуудыг тайлбарласан байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарын 5.6-д энэ зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт хуулийн 4 дүгээр бүлгийн 2 дэд бүлэгт заагдсан төрөлд хамаарах хуулийн этгээд нь үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үүсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно. Хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч энэ зохицуулалтад хамаарахгүй гэж тодорхой заачихсан байгаа. Үндсэндээ 56.1.9 дэх хэсэгт заасан гэдэг гэрээ хэлцэл ямар тохиолдолд байгуулагддаг вэ гэхээр, байгууллагынхаа бүх үндсэн хөрөнгийг хэн нэгэн хувьцаа эзэмшигчдээ 100% бэлэглэх гэдэг ч юм уу, байгууллагаа дампууруулах үр дагаварт хүрэх гэрээ хэлцлүүд. Эсхүл, нийтийн сайн сайхны төлөө байгуулагдсан төрийн бус байгууллага ашиг орлогын төлөө байгууллагынхаа үндсэн зорилгыг зөрчсөн хэлцэл гэдэгт хамаарагддаг. Ингэж шийдэгддэг Монгол улсын шүүхийн жишиг байна. Нэгэнт 56.1.9 дэх хэсэгт заасан гэдэг энэ гэрээний шинж 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээн дээр үгүйсгэгдэж байгаа учраас талуудын хооронд хожмоо байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тооцоо нийлэх гэрээний төлбөрийг буцаах хэлцэл гэрээ бол хүчин төгөлдөр юм. Энэ дээр Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тайлбарын 5.7 дээр мөн зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар харилцан хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалт зохицуулалт үгүйсгэхгүй гэж маш тодорхой зохицуулалт хийж тайлбар хийсэн байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цо миний бие Хятад улсын иргэн Б*******ын санал тавьсны үндсэн дээр өөрийн ойр тойрны болон найз нөхдөөс NORD машины урьдчилгаанд нэхэмжлэгчээс 160 000 000 төгрөгийг А******* ХХК-ний дансаар дамжуулан авч Б******* луу шилжүүлсэн болно. Гэвч Хятад улсын иргэн Б******* хэлсэн хугацаандаа машин оруулж ирэхгүй удаж байсан тул Б*******ыг Улаанб******* хотод мөрдөн байцаах албанд гомдол гаргаж шалгуулж байгаа. Гэвч миний дансаар мөнгө дамжсан нь үнэн тул би энэ хүмүүсийг гомдолгүй болгож өгөхийн тулд би төлж өгөх нь үнэн болно. Иймд Гт 70 000 000 төгрөг хийж үлдэгдлийг нь хийж өгөхөөр ажилласан боловч ажил зогсонги байдалд орж үлдэгдлийг нь төлж чадахгүй өдий хүрсэн. Иймд үлдэгдэл мөнгө 90 000 000 төгрөгийг би төлж өгнө. Харин тэр алданги 45 000 000 төгрөгийн 20 000 000 төгрөгийг төлж өгье гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн автомашин түрээслэх гэрээг байгуулахдаа А******* ХХК-ийн******* нь өөрийн компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгасан талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, барилгын засал чимэглэл, замын тэмдэг, тэмдэглэгээ үйлдвэрлэх, авто машинаар ачаа тээвэрлэх, зэргээс өөр чиглэлээр буюу Авто машин түрээслэх үйл ажиллагаа эрхлэж ашиг олох зорилгоор байгуулсан хууль зөрчсөн үйлдэл нь Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.9 дэх хэсэгт заасан ...хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл... хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулаад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл. Ийм гэрээ байх боломжгүй. Хэлбэрийн хувьд ч тэр, агуулгын хувьд ч тэр. Яагаад гэвэл, гэрээ өөрөө хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа. Хавтаст хэргийн 4 дүгээр нүүрэнд тус гэрээ байгаа. Тус гэрээний заалт дээр цэг таслал, цэг таслал гээд мэдээлэл байхгүй. БНХАУ-аас цэг, цэг, цэг оруулж ирээд цэг, цэг, цэг, арлын дугаартай цэг, цэг, цэгийг түрээсэлнэ. Юуг түрээслэх нь мэдэгдэхгүй байгаа. Гэрээ өөрөө тодорхой байх ёстой. Яагаад хуульд гэрээг нэг бүрчлэн тусгасан байдаг юм бэ?. Арилжааны гэрээ, худалдах, худалдан авах, зээлээр худалдах, худалдан авах, хөлслөх, түрээслэх гэх мэтчилэн бүгд өөр өөр эрх зүйн үр дагавар бий болгодог учраас бүгд өөр өөр эрх зүйн харилцаануудыг зохицуулдаг, гэрчилдэг учраас гэрээний эрх зүй дээр бүх зүйл тус тусдаа нэршилтэй, тус тусдаа агуулгатай, тус тусдаа хэлбэрийн шаардлага хангасан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь өөрөө тус шаардлагад нийцэхгүй, хангах боломжгүй гэрээ. Хэрвээ******* нь иргэнт хөдлөх хөрөнгө буюу автомашин түрээслэх юм бол Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар хуулийн дагуу арга хэрэгслээр олж авсан өмчөө өөрийнхөө үзэмжээр захиран зарцуулах, худалдах, борлуулах, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлсний үндсэн дээр энэ гэрээг байгуулах боломжтой. Гэтэл өөрийн өмчлөлийн биш хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн, ямар марк дугаартай, ямар арлын дугаартай, хэзээ Монгол Улсад хил гаалиар орж ирэх гэдэг нь ямар ч баталгаа мэдээлэл байхгүй гэрээ байгаа юм. Гэрээг 2 тал, 3 тал гээд талууд оролцоод хүсэл зоригоо илэрхийлээд байгуулж болдог. Манай кейсийн хувьд 2 тал байна. 2 тал маань санаа нь гуравдагч этгээдийн автомашиныг түрээслээд байгаа юм шиг байгаа юм. Гэрээ нь түрээсийн автомашин түрээслэх гэрээ байгаа юм бол хуульд зааснаар аль нэгнийхээ эд хөрөнгийг, өмчлөлийг шилжүүлж авах зорилготой эсхүл, тодорхой гэрээний үндсэн дээр хуулийн хязгаартайгаар эзэмшиж, ашиглах зорилготойгоор хүсэл зоригоо илэрхийлээд, үүндээ таарсан хөлс мөнгөө төлөөд гэрээгээ байгуулаад үйл ажиллагаа явуулах ёстой байх. Гэтэл 2 тал нийлж байгаад гуравдагч этгээдийн машиныг хоорондоо түрээсэлье гээд байх шиг байгаа юм. Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, маркетингийн дугаар нь байхгүй, хаана байгаа нь үл мэдэгдэх, 05 дугаар сард орж ирээд 07 дугаар сард эхэлнэ гээд байгаа юм.

Гэрээ нь хуулийн хэлбэрийн шаардлага огт хангаагүй. Хоёрдугаарт, агуулгын хувьд ч гэсэн шаардлага хангах боломжгүй гэрээ байгаа юм. Нэхэмжлэгч талын хүсэл зоригийг би ойлгохгүй байгаа. Хүсэл зориг нь автомашин зээлээр худалдах, худалдан авах юм уу, эсхүл түрээсэлж ашиглах гээд байгаа юм уу, зээлээр худалдаж, худалдан авах гээд байгаа юм уу, хөрөнгө оруулаад хамтарч ажиллах гээд байгаа юм уу?. Нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компанитай нүүрс тээврийн үйл ажиллагаа дээр нь хамтарч ажиллая, хөрөнгө оруулъя, аль аль нь эрсдэлээ ойлгож байгаа гэж хамтарч ажиллаж байгаа гэж ойлгосон. Тухайн үед илэрхийлж байсан хүсэл зоригийн зарим нэг зүйлүүдээс харахад иймэрхүү байдал харагдаад байгаа юм. Гэтэл үүнийгээ нотариатын байгууллагаар батлуулчихсан. Нотариатын байгууллагаар батлуулсныгаа хүчин төгөлдөр болчихсон, чи гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байгаа учраас чамаас мөнгөө авна. Бүр 10 дугаар сарын 04-ний өдөр Э.Шинэчимэг гэдэг нотариатч дээр очоод 2 дахь гэрээгээ байгуулчихсан. Үүнийгээ хуульд зааснаар тооцоо нийлэх гэрээ гэж тайлбарлаад байна. Агуулгын хувьд тооцоо нийлэх гэрээ байгаа ч гэсэн энэ гэрээ нь өөрөө мөн хүчин төгөлдөр бус. Яагаад гэвэл, эхний гэрээ нэгдүгээрт хэлбэрийн шаардлага хангаагүй, агуулгын хувьд ойлгомжгүй, хүсэл зоригийн илэрхийлэл нь мөн тодорхой бус. Үүнийг нь нотариатын байгууллагын нотариатч гэх хүн гэрчилчихсэн. Үүнийгээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Гэтэл нотариатч мөн хуульд нийцүүлээгүй хууль зөрчөөд үүнийг нотолчихсон. Яагаад гэвэл, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд гэрээ, хэлцэл гэрчлэх гээд энэ дотор ямар ямар гэрээ хэлцлийг, яаж яаж гэрчлэх вэ, ямар ямар шалгууруудыг хангах вэ, хянах вэ, дүгнэх вэ гээд биччихсэн байгаа. 46.7 дугаар зүйлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотолно. Энэ эд хөрөнгийн өмчлөгч нь энэ компани, хуулийн этгээд мөн үү, компанийн гэрчилгээ, түүний дүрэм, шаардлагатай бичиг баримтуудыг бүгдийг нь нотлоод нягтлаад дүгнэсний үндсэн дээр гэрээ чинь ийм байна гээд нотолж байх ёстой.

Хоёрдугаарт Нотариатын тухай хуульд нотариатчидад үүрэг байна, үйл ажиллагаа явуулах зарчим байна, хууль дээдэлнэ, зөвхөн хуульд нийцсэн хүсэл зоригийн илэрхийллийг батална, нотолно. Батлахын хажуугаар үйлчлүүлж байгаа иргэд болон аж ахуй нэгжүүдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй юм байна лээ. Тэгэхээр үүргийнхээ дагуу энэ гэрээний алдаа дутагдал энд байна, энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус байх боломжтой, энэ хүний өмчлөлийн биш эд хөрөнгийг та энэ хүнээс түрээслэх боломжгүй гэдэг ч юм уу тодорхой зөвлөгөөнүүд өгөх байсан байх. Ингэлгүй шууд батлуулчихсан. Тэгээд баталсныгаа үнэн зөв байна гээд мөрдөөд явчихсан. Тэгээд энэ нь асуудал болоод түүгээрээ мөнгө нэхээд байгаа. 2 дахь гэрээ мөн ижил. Гэрчээр асуугдсан Э.Шинэчимэг нотариатчийн хариултууд байгаа. 2 дахь гэрээг байгуулахдаа алданги, анз гэх мэт асуудлуудын талаар өмнөх гэрээний агуулга дээр тулгуурлаад байгуулчихсан. Өмнөх гэрээгээ чи биелүүлэхгүй байгаа учраас дараагийн гэрээг чинь байгууллаа гэж гэрчээр асуугдахдаа энэ талаар өөрөө тайлбарласан. Өмнөх гэрээг дүгнэсэн үү, хянасан уу гэж асуухаар дүгнэсэн, хянасан гэж хариулсан. Дүгнэсэн, хянасан, энэ нь бид нарын үүрэг, би хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн, гэрээний хувьд хэлбэрийн шаардлага болон бусад шаардлагуудыг хангасан, хуульд нийцсэн гэрээ байсан учраас би дараагийн гэрээг байгуулсан, би өмнөх гэрээг нь харсан гээд байдаг. Нотариатч нь хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, хуульчийн гэрчилгээтэй мэргэшсэн хүн байх юм байна лээ. Тэгээд өмнөх гэрээг нь хараад шүүхээр маргах боломжтой, 100% баталгаатай байх боломжгүй, эрсдэлтэй гэрээг батлахаас татгалзах боломжтой. Нотариатын тухай хууль дээр бас байгаа. Нотариат үйлдэл хийхээс татгалзах жагсаалтад байж байгаа. Хэдий 2 талын хүсэл зоригийг илэрхийлээд аваад ирсэн болгоныг баталдаг ч тэр хүсэл зориг нь өөрөө хуульд нийцсэн байх хэрэгтэй. Хуульд нийцсэн байгаа эсэхийг хянаж, шалгаж, хуулийн зөвлөгөө өгч, энэ гэрээг байгуулснаар үүсэх эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж, хуульд харшлах зүйлүүдийг хянаж, шалгасны дараа гэрээнүүдийг байгуулдаг. Ингээд 2 дахь гэрээг нотариатч нь өөрөө нотлохдоо, батлахдаа, гэрчлэхдээ хууль зөрчөөд гэрчлээд, нотлоод, баталчихсан. Мөн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Өмнөх гэрээ байхгүй бол 2 дахь гэрээ байхгүй. Гэтэл 2 дахь гэрээг өмнөх гэрээн дээр үндэслэж байгуулсан. Өмнөх гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус байх боломжтой, маргах боломжтой, хуулийн хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байсан. 2 дахь гэрээг нотариатч мэдээд, ойлгоод, хянаад, дүгнээд гэсэн хэр нь ингээд байгуулчихсан. Тэгэхээр энэ нэхэмжлэл нь хуулийн хэлбэрийн шаардлага хангаагүй, агуулгын хувьд тодорхой бус, хүсэл зориг нь тодорхой бус гэрээний үндсэн дээр гаргасан нэхэмжлэл. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус байх ёстой гэж үзэж байгаа. Ийм гэрээний үндсэн дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 56.1.1, 56.1.9 дэх заалтуудыг зөрсөн. 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчиж хийсэн, шаардлага хангаагүй, аль аль тал нь эрх зүйн үр дагавраа бүрэн гүйцэд ойлгоогүй, хүсэл зоригоо тааруулж илэрхийлж чадаагүй ийм л ойлгомжгүй асуудал байгаа. Өөр хэн нэгний эд хөрөнгийг хоорондоо түрээслэхээр байгуулсан. Эрх зүйн мэдлэггүйн үр дагавар ингэж гарсан байх. Өөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй байх. Эрх зүйн мэдлэггүйгээс болоод ярьсан хүсэл зориудыг тухайн үед юу гэснийг би байгаагүй учраас мэдэхгүй байна. Надад хэлсэн, ярьсан зүйлээр ийм л байгаад байна. Үүнийгээ мэдэхгүйн улмаас хоёулаа нотариат орчихъё, найдвартай нь дээр. Нотариат төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж байгаа, эрх хэрэгжүүлж байгаа байгууллага мөн. Тийм учраас очоод гэрчлүүлье, зөвлөгөө авъя гэсэн. Зөвлөгөө өгсөн нотариатчийн зөвлөгөө өгсөн зүйл нь ийм л байсан. 56.1.9 дэх заалт дээр хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл байгуулсан гэж байгаа. Энэ нь ямар утгатай, асуудалтай байгаа вэ гэвэл, хуулийн этгээдийн зорилго нь, үйл ажиллагааны чиглэл нь хуулийн этгээдийг анх байгуулахад хамгийн гол, чухал баримт бичиг дээр бичигддэг буюу компанийн дүрэм дээр заагддаг. Компанийн дүрэм нь Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээд байгуулахад үндсэн бичиг баримт мөн гээд заачихсан. Энэ үндсэн бичиг баримт дээр юу байдаг вэ гэхээр компанийн ерөнхий бүх мэдээллүүд байдаг. Хэн үүсгэн байгуулж байгаа, хаана байрлаж байгаа, ямар үйл ажиллагаа явуулах гэж байгаа, ашиг олох юм уу, олохгүй юм уу, хэнтэй хамтрах юм, хамтрахгүй юм уу гэх мэтчилэн. Энэ бичиг баримтыг бүрдүүлээд компани нь хуулийн этгээдийн гэрчилгээ аваад үйл ажиллагаагаа тус дүрэм дээр заасан эрх хэмжээнийхээ дагуу хуулийн хязгаарлалттай үйл ажиллагаагаа явуулж ашиг орлого олдог. Компани ашгийн төлөө бус байж болдог. Манай байгууллагын хувьд дүрэмдээ тусгасан үйл ажиллагааных нь дунд автомашин түрээсэлье, худалдъя, автомашиныг ямар нэгэн байдлаар борлуулах, түрээслэх, эзэмшүүлэх гэх мэт ямар нэгэн байдлаар ийм үйлчилгээ үзүүлдэггүй. Талх, нарийн боовны үйлчилгээ, замын тэмдэг, тэмдэглэгээ хийх, тээвэр хийх гэх мэтчилэн. Компанийнхаа дүрэмд тусгаагүй буюу үйл ажиллагааныхаа чиглэл зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулаад ашиг хонжоо олохын тулд ийм асуудал болсон байна гэж байгаа юм. Үүнийг Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар дээр тод жишээгээр тайлбарлаад биччихсэн байдаг юм. Би энэнээс нэг жишээ дурдах гэсэн юм. А ХХК-ийн үүсгэн байгуулах гэрээнд үйл ажиллагааны гол зорилгоор төрөл бүрийн ундаа худалдаалах хэмээн тодорхойлжээ. А ХХК нь агуулах түрээслэх тухай гэрээ байгуулж мөн түүнчлэн мод модон эдлэлийн наймаа эрхлэх болов. А ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцэж байгаа тул түрээсийн гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ байна. Харин модны наймааны тухайд асуудал өөр. Ундаа зарна гээд эрхээ авсан бол зарчмын хувьд ундаагаа л зарна. Ундаа зарахын хажуугаар зайлшгүй шаардлагатай ундааг гадаа зарах юм уу, дотор зарах юм уу. Хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахын тулд шаардлагатай агуулахыг түрээсэлсэн байна. Энэ байдлыг хууль зөвшөөрч байгаа. Ундаа зарна гээд дүрэм дээрээ тусгаад, би ундаа зарж ашиг орлого олоод татвараа төлнө, надад зөвшөөрөл олгооч гээд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ мэдүүлчхээд тавилга зараад байж болохгүй гэж байгаа юм. Яг үүнтэй ижилхэн манай байгууллага үйл ажиллагаа явуулна гээд тодорхой чиглэлийнхээ үйл ажиллагаануудыг бүгдийг нь бичиж тайлбарлаж явуулчхаад хойноос нь өөр ажиллагаа явуулсан байна гэдэг л асуудал байгаа юм. Үүнийг тухайн үед хууль зүйн мэдлэггүй, мэдээлэлгүй иймэрхүү асуудлуудаас болоод ийм асуудлууд гарсан байдаг байх. Энэ дээр хамгийн гол нь зөвлөх, зааварлах шаардлагатай зүйлүүдийг гэрчлэх, нотлох үндсэн үүрэгтэй, эрхтэй, эрх хэрэгжүүлж байгаа нотариатын байгууллага, нотариатч гэдэг хүмүүс хуулийн зөвлөгөө өгсөн ямар нэг зүйл байхгүй. 2 талаас нэг юм сараачаад аваад ирэнгүүт батлах ёстой гэдэг үүрэгтэй юм шиг бүгдийг нь нотолчихдог. Батлах эрхтэй боловч мөн татгалзах эрхтэй. Энд заавал үүрэг болгосон зүйл нотариатчид байдаггүй. Ингээд нотариатаар батлуулчихаар талууд юу гэж бодсон бэ гэхээр үүнийгээ жинхэнэ юм байна, ямар ч асуудалгүй юм байна гээд бодчихсон. Үүнээс үүсэх эрх зүйн үр дагавар, хойших асуудлууд дээр огт санаа сэтгэл зовоогүй, бат итгэлтэй явсан. Тийм учраас энэ гэрээний хувьд өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл. 56.1.9 дэх хэсэгт заасан байгаа хуулийн этгээд өөрийнхөө үйл ажиллагааны зорилгоос өөр үйл ажиллагаа явуулаад асуудал гаргасан байна. Тийм учраас энэ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл юм, энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. 10 дугаар сард байгуулагдсан гэрээ нь 56.1.10 дахь хэсэгт зааснаар өмнөх хууль бус хүчин төгөлдөр хэлцэл дээр хийгдсэн учраас мөн хүчин төгөлдөр бус байх ёстой гэж үзэж байна. Хуульд зааснаар гэрээ байгуулахад хэдий талууд хүсэл зоригийн илэрхийлэл мөн байна гээд заадаг ч тодорхой хүсэл зоригууд нь өөрөө хуульд нийцсэн, зайлшгүй бичгээр байгуулах шаардлагатай гэрээнүүд бас байдаг. Мөн аман хэлцлээр хэлцэл байгуулагдсанаар тооцогдох болон янз янзын төрлийн гэрээнүүд байгаа. Манай гэрээний хувьд талууд ямар гэрээ байгуулах, хүсэл зоригийн илэрхийлэл нь юу байх, ямар эрх зүйн үр дагаварт хүргэх талаар тооцоолол огт хийгээгүй гэж ойлгоод байгаа. Эндээс тэгж харагдаад байгаа юм. Хэзээ, хаана, хэний үйлдвэрлэсэн, ямар техник хэрэгслийг хэн яаж, хэдэн төгрөгөөр яаж түрээслээд байгаа юм. Түрээсийн гэрээ гэдэг нэртэй боловч дотор агуулга нь зээлээр худалдах, худалдан авах юм болов уу. Эсхүл, хөрөнгө оруулалт юм болов уу, хамтын ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм болов уу, хамтдаа Хятад улсаас машин оруулж ирээд тээвэр хийе, ашгаа хуваагаад авъя гэж байх юм болов уу гэх мэт ойлгомжгүй агуулгууд гэрээг нэг бүрчлэн сайн уншвал байгаа. Гэтэл гэрээ хүсэл зоригийн илэрхийлэл байхаас гадна маш тодорхой, зайлшгүй тусгагдах ёстой гол нөхцөлүүд байдаг. Маш тодорхой заасан байхыг зарим зүйлүүд шаарддаг. Гэтэл тийм тодорхой зүйлүүд байхгүй байгаа юм шиг харагдаад байгаа юм. Тэгэхээр тодорхой бус хэлцэл байгуулаад түүнийхээ үр дагавраар мөнгө нэхэмжлээд байгаа юм. Тухайн үед гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус байна, энэ гэрээг ингэж байгуулахгүй байсан юм байна, энэ гэрээг өөрөөр байгуулах байсан юм байна гэдгээ мэдсэн, мэдэх боломжтой, эсхүл ямар нэгэн байдлаар зөвлөгөө авсан, ямар нэгэн байдлаар тухайн үед зөв хийсэн бол энэ гэрээний нэршил, гэрээний агуулга бүх зүйлүүд өөр байх байсан байх. Хариуцагчийн зүгээс тухайн үед хамтарч ажиллаж байна, асуудал ийм байна, ямар ч байсан машин оруулж ирэх ёстой юм байна, манайх тээврийн үйл ажиллагаа явуулдаг юм байна, хоёулаа үүнийгээ нийлүүлээд ашиг олъё гэдэг асуудал яригдаж байгаа юм.ийн хувьд манайх боломжгүй, боломжтой болохоороо эргэж ярья, холбогдъё ийм асуудлууд байна гээд удаа дараа ярилцсан, тэр талаар мессеж бичилцсэн байдаг юм байна лээ. Тэгээд ашигтай гэдгийг нь олж харсан болохоор завсаргүй залгаж ярьж, уулзаж учирсаар байгаад гэрээг байгуулсан байх. Мэдээж хэн аль нь энэ гэрээнээс ашиг олох зорилготой байсан байх. ч гэсэн энэ гэрээнээс ашиг олох зорилготой энэ гэрээг байгуулъя гэсэн байх. Тэгээд харахаар хамтран ажиллаад байгаа юм болов уу, эсхүл хөрөнгө оруулж байгаа юм болов уу гэх мэт тун ойлгомжгүй хүсэл зоригийн илэрхийлэл яваад байгаа юм. Хүсэл зоригийн илэрхийлэл өөрөө тодорхой байх ёстой. Учрах эрсдэл, бусад асуудлыг хэн аль нь тооцоолж мэдэхгүй, тооцоолж чадаагүй, тооцоолж чадахгүй 2 хүн гэрээ байгуулчихсан. Түүнийг нь нотариатын байгууллага гэрчлээд өгчихсөн. Тэрийгээ өнөөдөр үнэн зөв гээд яриад явж байна. 2 дахь гэрээний хувьд сөрөг нэхэмжлэл дотор байгаа. 100% хүчин төгөлдөр бус хэлцэл мөн. Өмнөх гэрээ хүчин төгөлдөр бус байхад яаж 2 дахь гэрээ хүчин төгөлдөр байх юм. 2 дахь гэрээг байгуулахдаа гээд нотариатч гэрчээр асуугдаад хэлэхдээ өмнөх гэрээг нь би хянасан, дүгнэсэн, хууль эрх зүйн шаардлага хангасан, хуульд нийцсэн байсан гэдгийг нь би өөрөө уншаад үзчихсэн. Өмнөх гэрээг нь авчрахгүй бол батлахгүй, өмнөх гэрээгээ авчрахаар батлаад өгье гээд авчруулаад уншсан гэдгээ өөрөө гэрчийн мэдүүлгээр маш тодорхой хариулсан байсан. Тэгэхээр уншаад дүгнэсэн бол үүргийнхээ дагуу хууль зүйн зөвлөгөө өгөөд үйлдэл хийхээс татгалзах боломжтой, эрхээ эдлэх боломжтой байхад ямар асуудлаас болоод гэрчилснийг би мэдэхгүй байна. Надад байгаа мэдээллээр нь нутгийн хүн учраас тэр нотариатчийг таньдаг, мэддэг. Яг үнэндээ гуйсаар байгаад нотариатчаар батлуулчихсан. Энэ хүн ямар ч байсан өгнө, зарим юмыг нь өгье гэсэн гэдэг ч юм уу иймэрхүү хувийн байдлаар энэ асуудалд хандсан гэдэг мэдээлэл надад байгаа. Гэрч өөрөө бол үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ логикоор харахад ийм л байдал тогтоогдоод байгаа юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь*******-д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан автомашин түрээслэх гэрээ болон 2022 оны 10 сарын 04-ний өдөр байгуулсан төлбөр буцаан төлөх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 148 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зарим хэсгийг алданги хүлээн зөвшөөрөхгүй маргаж, гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг.

 

,******* нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Автомашин түрээслэх гэрээ байгуулагдаж, NORD маркийн нүүрс тээврийн автомашиныг******* нь хятад улс руу захиалж, нийт үнэ нь 360 000 000 төгрөг байхаар тохиролцон нь урьдчилгаанд 160 000 000 төгрөг төлөх, үлдэгдэл 200 000 000 төгрөгийг******* машинаа оруулж ирсний дараагаар өөрийнхөө компанийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд ашиглаж рес тутмаас 60%-ийг нь төлбөр барагдуулах зорилгоор авч үлдээд төлбөр төлөгдсөний дараа автомашиныг бүтнээр ньийн өмчлөлд шилжинэ гэж тохиролцон улмаар урьдчилгаа болох 160 000 000 төгрөг шилжүүлсэн. А******* ХХК нь хятад талаас машин захиалгаар ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэжийн шилжүүлсэн мөнгийг буцааж өгөхөөр болж тэрээр 70 000 000 төгрөгийг эгүүлэн төлсөн. Үлдэгдэл 90 000 000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцон талууд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төлбөр буцаан төлөх гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

нь А*******ХХК-иас Автомашин түрээслэх болон төлбөр буцаан төлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 000 000 төгрөг, алданги 45 000 000 төгрөг, өмгөөлөх үйлчилгээний зардал 13 500 000 төгрөг, нийт 148 500 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Аливаа гэрээ, хэлцэл нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагддаг.

 

Иргэний хуулийн 41.1 дэх хэсэгт заасанчлан, А******* ХХК нарын хооронд NORD маркийн хүнд даацын автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байна.

Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго сэдлийн хувьд хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр******* болон нарын хооронд Автомашин түрээслэх гэрээ нэртэйгээр байгуулагдсан гэрээний ерөнхий агуулга болон бусад нөхцөл байдлаас үзвэл******* нь NORD маркийн автомашиныгийн өмчлөлд шилжүүлэх, нь 360 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

А******* ХХК-д NORD маркийн нүүрс тээврийн автомашиныгийн өмчлөлд шилжүүлэх,т хэлэлцэн тохиролцсон үнийг төлж уг машиныг хүлээн авах үүрэг үүссэн.

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасан.

 

А нь NORD маркийн нүүрс тээврийн автомашиныгийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэний улмаас нь төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх болон машин хүлээж авах үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй байна.

 

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 1-д Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

 

А ньийн урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөнөөс 70 000 000 төгрөгийг эгүүлэн төлсөн нь түүнийг гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлийг бий болгож байх бөгөөд тэрээр гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нь үлдэгдэл төлбөр 90 000 000 төгрөгөө шаардах эрхтэй байна.

 

Улмаар талууд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний төлбөрийг буцаан төлөх гэрээ байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасанчлан гэрээний гол нөхцөлийн талаар тухайлбал төлбөр төлж барагдуулах талаар талаар тохиролцож гарын үсэг зурж, хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байх тул уг гэрээ нь хүчинтэй гэрээ байна.

 

Тус гэрээний 4.1.1 болон 4.1.2-т Б тал ХХК нь 2022-11-30-нд 80 000 000 төгрөг, 2022-12-30-нд 80 000 000 төгрөг төлөхөөр тохиролцон мөн гэрээний 4.2-т Б тал нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөх-өөр тохиролцсон байна.

 

А нь 2022-11-30-нд 70 000 000 төгрөгийгт төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогддог.

Нэхэмжлэгч тал төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнд 90 000 000 төгрөг алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанчлан алдангид 45 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал баримтаар няцаахгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн Гэрээний 5.2-д Б тал нь энэхүү гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд хандсан тохиолдолд гарсан бүх зардал Улсын тэмдэгтийн хураамж, нотариатын хөлс, өмгөөлөгчийн зардал, бичиг баримтын зардал, түлш, шатахууны зардал-ыг бүрэн хэмжээгээр хариуцаж А талд төлөх-өөр тохиролцжээ.

 

Ийнхүү өмгөөлөх үйлчилгээний зардал 13 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч талд дээрхи зардал гарсан болох нь Онч нүүдэл ХХН-ийн орлогын баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байх тул*******-аас гаргуулахаар шийдвэрлэв.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Сөрөг нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гаргадаг.

Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдсан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэл гаргагч нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар тухайн компани үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл, хоёр дахь хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэсэн агуулгаар тайлбарлаж мэтгэлцдэг.

А******* ХХК нь талх нарийн боовны үйлдвэрлэл, цайны газар, барилгын засал чимэглэл, замын тэмдэг тэмдэглэгээ үйлдвэрлэх, худалдааны зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болох нь А******* ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр нотлогдож байна.

А-ийг өөрийн үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэгч нь үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар тухайлбал төлбөр төлж барагдуулах талаар харилцан тохиролцож гарын үсэг зурж, хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Тус гэрээ нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр байгуулагдсан, хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 1 058 400 төгрөг, сөрөг нэхэмжлэгч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг тус тус төлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 148 500 000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 900 450 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч*******-аас 900 450 төгрөг гаргуулжт олгож, түүний илүү төлсөн 157 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул*******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******-иас 148 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчт олгож,*******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 058 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 900 450 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 157 950 тус тус гаргуулж нэхэмжлэгчт олгож,*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Р.УРАНЧИМЭГ