Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/01886

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2017/01886

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

: Д.Ц-ын ,

 

 Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-нд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,250,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай .

 

ؿ : нэхэмжлэгч Д.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, шүүх ху С.Тэмүүлэн .

 

нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-д байцаагчаар ажилд орсон. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан юм.

 

Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,534,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гарсан. Хариуцагч тал буюу Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь нийслэлийн иргэний хэргйин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, нэхэмжлэгч тал болох ******* миний бие Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан билээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2017/00452 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул 2016 оны 11 дүгээр сарын 17-аас 2017 оны 04 сарын 18-ыг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 452 дугаар тогтоолоор нэхэмжлэгч *******г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1,534,000 төгрөгийг олгох шийдвэр гарсан.

Тухайн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ******* нь байцаагчийн ажилд эргэн орохоос татгалзсан хүсэлтээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн тул эргүүлэн ажилд нь томилоогүй болно. Ажилгүй байсан хугацааны цалин болох 1,534,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүрэн барагдуулсан болно.

Нэхэмжлэгч ******* нь шүүхийн шатанд хянан шйидвэрлэгдэж байх хугацааны цалинг нэхэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. мөн хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дугаар заалтын дагуу ажилтан ажлаас буруу халсан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой ба нэхэмжлэгчийн уг хугацаа хэтэрсэн байна гэжээ.

Ш

 

нь:

 

******* нь Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-нд холбогдуулж ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,250,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Х Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ******* өөрөө ажилдаа орохоос татгалзсан бөгөөд энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичиж өгсөн байдаг. Түүнчлэн энэ хүний оронд нэгэнт өөр хүнийг ажилд авсан тул цалинг өгөх боломжгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлд суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч *******г Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01063 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд тус шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны журмаар хянаж, улмаар хяналтын шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн байна /хх-ийн 5-24 дүгээр тал/.

Нэхэмжлэгч ******* нь шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан ажилд эргэж орохоос татгалзаж байгаагаа илэрхийлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгөхийг хүссэн баримт хавтаст хэргийн 45, 46 дугаар талд авагдсан байна.

Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа бөгөөд хяналтын шатны шүүхээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй хэвээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлтээсээ 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр татгалзсан явдал нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хангахад саад болох үндэслэл болохгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтдээ ... цаашид ямар нэг гомдол байхгүй ... гэж тэмдэглэсэн явдал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаанд хамаарахаас бусад асуудлаар маргаан үүсгэх, гомдол гаргах эрхээсээ татгалзсан явдал гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухайн хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаарх гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан богиносгосон хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэрт түүний нэг сарын дундаж цалинг 450,000 төгрөгөөр тогтоосон байх ба нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 5 сарын хугацааг хамарч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг 450,000 төгрөг гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-аас 50,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох үндэстэй байна.

 

115 115.1, 115.2.1, 116, 118 뿿

 

:

1.  պ 69 69.1-д заасны дагуу хариуцагч Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-аас 2,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-аас 50,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох 7 т 14 뿿 , 㿿 㺺 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, 뺺, 㺺 энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

, د .БАЯРМАА