Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/03245

 

 

                                                                                                     

 

 

 

 

               2023        11        17

182/ШШ2023/03245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Б.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  М.Х.С ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.У,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А,

Гэрч: М.Г /онлайнаар/, Н.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баярзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. *******-ийн Сэлэнгэ аймгийн газрын даргаар ажиллаж байсан ******* миний хөдөлмөрлөх эрхийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаал гаргаж зөрчсөн. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан бүх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийсний эцэст Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1.2. Миний ажил, албан тушаалтай хамааралгүй үйл баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаалын үндэслэл болсон эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглан өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг хувийн хэрэгцээндээ ажиллуулсан гэх үйл баримт нь 2023 оны 2 дугаар сард болсон. Манай ам бүл зургуулаа амьдардаг бөгөөд Голомт банкны 6%-н ипотекийн зээлээр шинээр байр худалдан авч засвар үйлчилгээ хийх шаардлага гарсан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажилтан, талийгаач Н.тай коридорт тааралдсан ба том өрөөнд уналттай тааз хийх хүн байна уу, тийм хүн олох хэрэгтэй байна гэж асуухад би хувиараа болон хэдэн найзуудтайгаа хамтдаа хийдэг. Ажлаас бусад амралтын өдрүүдэд халтуур хийчихдэг юм, нэг метр квадрат нь 30,000 төгрөг байдаг танайх нийт 18 метр квадрат байдаг, би хийе гэдэг саналыг тавьсан. Ингээд ажлын хөлс тохирон уналттай тааз хийлгэхээр болсон. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хийж эхлээд удаагүй өөрийн авч ирсэн шатнаас унаж гараа багажинд цохиж гэмтээсэн бөгөөд, би харгалзах хүнтэй нь эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа ярьхад сарвууны араар цуурсан, шохойдуулсан байна гэсэн ба өөр хүнээр битгий хийлгээрэй би хүн олж хийлгэж дуусгаж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш би гэрийнхээ таазыг өөр хүмүүсээр хийлгэж ажлын хөлсөнд 300,000 төгрөг төлсөн. Дээрх үйл баримт нь би өөртөө хувийн ашиг хонжоо олох зорилгоор үнэ хөлсгүй ажиллуулж, мөлжсөн, манай гэрийн хана, таазны ажлыг хийхгүй бол ямар нэгэн арга хэмжээ авна гэх мэт дарамт, шахалт үзүүлээгүй, хүч хэрэглээгүй, Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг бий болгосон юм. Гэтэл дээрх үйл баримтыг Сэлэнгэ аймгийн газрын даргын үүрэгт ажилтай холбож, ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

1.3. Тушаалын хууль зүйн үндэслэл нь ойлгомжгүй салаа утгатай байна. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаалын нэр нь Б. *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах тухай гэсэн салаа утгатай тушаал гаргасан. Сахилгын шийтгэл ногдуулах гээд байгаа юм уу, ажлаас чөлөөлөх гээд байгаа юм уу ойлгомжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.7 хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор компанийн нэр төр болон албан тушаалын эрх мэдэл, давуу байдлаа ашиглах гэсэн заалтыг үндэслэсэн. Миний бие Сэлэнгэ аймгийн газрын даргын эрх мэдлээ ашиглан, далайлган, өөртөө ашиг олж, түүний улмаас 4 ажилтанууддаа давуу байдал бий болгосон үйлдэл хийгээгүй, эдийн засгийн, эрх мэдлийн ашигтай байдлыг бий болгоогүй юм. Тушаалын үндэслэл болгосон албан тушаалын эрх мэдлээ ашигласан гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; 3.1.3. албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4. давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ хэмээн тайлбарласантай зөрчилдөж байна. Тухайн цаг үед Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу амаар тохиролцон, ажлын урьдчилгаа хөлс 50,000 төгрөг төлж байрны уналттай тааз хийлгэх процесс л болсон. Айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хүсэл зоригийнх нь эсрэг ажил, үйлчилгээ хийлгээгүй болно.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасныг хэрэгжүүлээгүй. *******-иас хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох, ямар нэгэн арга хэмжээ авах талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбарлаагүй, миний тайлбар, саналыг аваагүй шууд л ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

1.5. *******-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн хариу хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн 20 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл байгуулан, ажилтнуудын өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй зөвлөл. Гэтэл хууль зүйн үндэслэлгүй, орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг байгуулахад компанийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс өөрийн төлөөлөлд нэр дэвшүүлэх, комиссын бүрэлдэхүүнийг эцэслэн сонгох ажлууд хийгдэж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэж үндэслэлгүй хариу өгсөн. Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрмээр өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй. Байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалт, ажлын хариуцлагын асуудлаас үүдэлтэй гомдлыг шийдвэрлэхгүй байгаа нь субьектив байдлаар хандсан үйлдэл гэж үзэж байна.

1.6. Хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас халсан нь буруу. Учир нь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг жилийн хугацаатай байгуулсан нь дүр үзүүлж хийсэн хэлцэлд тооцогдоно. Энэ нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус.

1.7. Дотоод хяналт шалгалт хийх журмаа зөрчсөн. Хүний нөөц нь 11-11 дугаар дээр ирсэн дуудлагыг үндэслээд илгээсэн албан бичгийг үндэслээд хяналт шалгалт хийхээр 6 хүн Сэлэнгэ аймагт очсон. Удирдамж гарсан гээд байгаа ч удирдамж өгөөгүй. Зүгээр л 11-11 дээр ирсэн баримтыг үндэслээд Сэлэнгэ аймагт очсон байгаа юм.

1.8. Сахилгын зөрчил тогтоогдсон гэж байгаа ч энэ талаар дүгнэлт байхгүй. Сэлэнгэ аймагт очиж ажиллаад бичлэгийг баримтжуулсан байна. Тэрийг сонсоход дандаа талийгаач н. гэдэг хүнтэй холбож ярьдаг. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирсэн баримтууд байгаа. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд нас барсан шалтгаан нь ******* гэдэг хүнтэй холбоотой гэсэн үг, өгүүлбэр байдаггүй.

1.9. Иймд *******-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. *******ыг манай компанийн Сэлэнгэ аймгийн газрын даргын албан тушаалд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гүйцэтгэх захирлын Б/332 дугаартай тушаалаар томилж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаартай тушаалаар түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3 дахь заалтууд зааснаар ******* нь *******-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан, компанийн Сэлэнгэ аймгийн газрын ажилтнуудын хувьд ажил олгогч гэсэн статустай албан тушаалтан юм.

2.2. *******ын гаргасан сахилгын зөрчлийн талаар. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А-1/585 дугаартай албан бичгээр Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд хандан ирүүлсэн *******-ийн Сэлэнгэ аймгийн газрын дарга *******тай холбоотой иргэний гомдлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг яаралтай ирүүлэхийг үүрэг болгосон. Засгийн газрын 11-11 төвд хандсан иргэн “тус салбарын дарга ******* нь хүнд хортой нөхцөлд ажилладаг ажилчидаа хувийн ажилдаа албадан ажиллуулдаг, 10 хоног ажиллаад 10 хоног амардаг ээлжийн ажилтай ажилчдыг амралтын үед нь дуудаж хувийн хэрэгцээндээ ажиллуулаад илүү цагийн хөлс болон нэмэлт цалин өгөхгүй, дарга гэдэг албан тушаалаараа далайлгаж айлган сүрдүүлдэг. Энэ асуудлаар хандсан хүмүүсийн цалинг хууль бусаар хасаж ажлын байрны дарамт ихээр үзүүлдэг тул шалгаж арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэсэн гомдлыг гаргасан байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн дээрх албан бичгийн хүрээнд манай компанийн Захиргаа, удирдлагын газрын захирал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэй баг 2023 оны 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд компанийн Сэлэнгэ аймгийн газарт ажилласан бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Үүнд:

1. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 04-10-ны өдөр өөрийн гэрийн засварын ажилд компанийн Сэлэнгэ аймгийн газрын ЦТМ Н. гэдэг ажилтныг татан оролцуулж уналттай тааз хийлгэсэн. Н. нь *******ын гэрт уналттай тааз хийж байхдаа 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шатнаас унаж гараа гэмтээсэн.

2. *******ын гэрт засварын ажил хийж байх явцдаа шатнаас унаж гэмтсэн Н.ыг илт гэмтэлтэй байхад нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилд гаргасан. Энэхүү ажилтан нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлын байранд байхдаа нас барсан.

3. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд компанийн Сэлэнгэ аймгийн газрын худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч , , нарыг өөрийн гэртээ засварын ажилд ажиллуулсан.

4. Гэрт нь ирж ажиллаагүй худаг сувагчлал, кабелийн байгууламжийн техникч гийн 2023 оны 02 дугаар сарын цалин, хөлснөөс 1 өдрийн цалин хөлсийг хасч тооцсон.

2.3. Компанийн Сэлэнгэ аймгийн газрын дарга *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.9-д Компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, техник технологийн болон бусад журам горимыг чанд сахин биелүүлнэ гэж заасан байх бөгөөд ******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй. *******ын гэрийнхээ засварын ажилд өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудыг ажлын өдөр, ажлын цагаар, үнэ хөлсгүй ажиллуулсан үйлдэл нь *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын Гуравдугаар бүлгийн 3.1.7 дахь заалтад заасан Хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор Компанийн нэр төр болон албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглах гэсэн ажилтны хориглох зүйлийг зөрчсөн үйлдэл юм.

2.4. ******* нь хэдийгээр нэхэмжлэлдээ Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг бий болгосон гэж дурдаж байгаа боловч гэртээ засварын ажилд ажиллуулсан ажилтнуудад болон талийгаач ажилтны ар гэрт нь ажил гүйцэтгэсний хөлс өгөөгүй. Өөрөө л талийгаач ажилтанд 50,000 төгрөг өгсөн гэж ярьдаг боловч үүнийгээ нотолж чадаагүй. Өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудыг хувийн хэрэгцээндээ ажиллуулж, цалин хөлс олгоогүй нь албан тушаал, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ компанийн эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан, хийх ёсгүй үйлдэл хийсэн, өөртөө давуу байдал бий болгосон, хувьдаа ашиг хонжоо олсон үйлдэл юм.

2.5. ******* нь *******-ийн дүрмийн 9.1 дэх заалтад зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогддог бөгөөд төрийн өмчит хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах этгээд. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэсэн хориглох зүйлийг зөрчсөн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна, урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчилсан.

2.6. Сэлэнгэ аймагт барилгын засварын ажил хийдэг хуулийн этгээд, хувь хүн байсаар байтал өөрийн удирдлагад ажилладаг ажилтныг гэрийнхээ засварын ажилд ажиллуулсаныг нь албан тушаалын байдлын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзнэ. Мөн тохирсон цалин хөлс олгоогүй нь өөртөө материаллаг ашиг хонжоо олсон гэж үзнэ. Өөрийнх нь гэрт ажиллаагүй ажилтны 1 өдрийн цалин хөлсийг хасч тооцсон үйлдлийг нь албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан гэж үзсэн.

2.7 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 123 дугаар зүйлд Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн талаар хуульчилж өгсөн байдаг. *******ын үйлдсэн эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглан өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг 2023 оны 02 дугаар сард хувийн хэрэгцээндээ ажиллуулсан, хувийн хэрэгцээнд нь ажиллаж байсан нэр бүхий 1 ажилтан шатнаас унаж бэртэл авсан, хувийн хэрэгцээнд нь ажиллаагүй нэр бүхий ажилтны 1 өдрийн цалинг хасаж тооцсон сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх “... эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн заалтад хамаарч байна. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.6-д албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, 6.3.10-д компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг зөрчсөн бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зааж өгсөн. Мөн компаний хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр бүлгийн 11.1.4.6 дахь албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, 11.1.4.10 дахь компанийн ажилтны ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйлийг зөрчсөн заалтуудад заасан зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

2.8. ******* нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “...сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасны дагуу хуулийн 123.2.5 дахь заалтад заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэсэн болно.

2.9. ******* нь *******-иас хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгох талаар, ямар нэгэн арга хэмжээ авах талаар урьдчилан мэдэгдээгүй, тайлбарлаагүй, миний тайлбар, саналыг аваагүй шууд л ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байгаа үндэслэлгүй. Учир нь компанийн Сэлэнгэ аймгийн газарт 2023 оны 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд томилолтоор ажилласан бүрэлдэхүүн *******аас өөрийнх нь зөвшөөрснөөр дууны бичлэг хийж томилолтоор ажилласан ажлын үр дүн, илэрсэн нөхцөл байдал, хариуцлага ногдуулах талаар ярилцаж түүнээс эхний тайлбарыг авсан. *******-д ажилтныг компанийн хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох дүрэм журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэх талаар, хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой аливаа гомдол, саналыг хүлээн авч дүгнэлт гаргах үйл ажиллагаа бүхий Хүний нөөцийн зөвлөл ажилладаг. Компанийн Хүний нөөцийн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар *******ыг цахимаар оролцуулан, түүний гаргасан хувийн хэрэгцээндээ өөрийн удирдлагад байдаг ажилтнуудыг ажиллуулсан тухай сахилгын ноцтой зөрчилтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тайлбарыг нь авсан. Хүний нөөцийн зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар *******ыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, Хүний нөөцийн зөвлөлийн дүгнэлтийг Гүйцэтгэх захиралд танилцуулахаар шийдвэрлэсэн болно.

2.10. Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Компанийн Хүний нөөцийн зөвлөлийн дүгнэлт болон холбогдох бусад эрх зүйн актыг үндэслэн Гүйцэтгэх захирал 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаартай тушаалаар *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

2.11. Манай хөдөлмөрийн гэрээнд хугацаа огт тавиагүй. Аймгийн газрын дарга нь байнгын ажлын байр учраас бид нар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна. 2022 оны хөдөлмөрийн гэрээ, 2023 оны хөдөлмөрийн гэрээний 1.5 дахь заалт дээр энэхүү гэрээг жил бүрийн нэгдүгээр улиралд хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмын дагуу дүгнэнэ гэж заасан байдаг. 2022 он 2023 оны Хөдөлмөрийн гэрээний хавсралтыг харах юм бол бид нар ажил олгогчоос ажилтанд дараах хөрөнгийг хариуцуулав гээд үзүүлэлтийг гаргаж өгсөн байдаг. 2022 оны гэрээнд 5,705,000,000 төгрөг тооцуулж байсан бол 2023 оны гэрээнд 6,298,000,000 төгрөг гээд энэ бүх хариуцуулж байгаа үндсэн хөрөнгө, орлого, зарлага, цалингийн сан, ажилчдын тоо зөрдөг учраас 2022 оны хөдөлмөрийн гэрээг дүгнээд дахиад хугацаагүй гэж хөдөлмөрийн гэрээг байгуулсан байгаа учир нэхэмжлэгч талын энэ тайлбар үндэслэлгүй.

2.12. Иймд *******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 5/,

3.2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 6/,

3.3. Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан  зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар шийдвэр /хх 10-13/,

3.4. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын дарга *******тай байгуулах 2021, 2022 оны хөдөлмөрийн гэрээ  /хх 42-46, 188-199/

3.5. *******гийн шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 134/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Итгэмжлэл /хх 17/

4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааний хуулбар /хх 18/,

4.3. *******аас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол /хх 29-31/,

4.4. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын 2023 оны 02 дугаар сарын ажлын цагийн тооцоо /хх 32/,

4.5. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын ажилтан гийн 2023 оны 02 дугаар сарын цалингийн карт /хх 33/,

4.6. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын ерөнхий нягтлан бодогч Ц.Сансарсайханы тодорхойлолт /хх 36/,

4.7. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А-1/585 тоот Иргэний өргөдөл гомдлын тухай албан бичиг /хх 37/,

4.8. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/589 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг  /хх 38/,

4.9. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/332 дугаар Ажилд томилох тухай тушаал /хх 39/

4.10. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаар *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх 40-41/

4.11. 4.9. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын дарга *******тай байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 42-46/

4.12. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн хүнийн нөөцийн зөвлөлийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх 47-56/

4.13. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/112 дугаар Хүний нөөцийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай тушаал, Хүний нөөцийн зөвлөлийн ажиллах журам /хх 57-61/

4.14. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын гэрчилгээ /хх 62/

4.15. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/89 дугаар хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам /хх 63-74/

4.16. Мэдээлэл холбооний сүлжээ Төрийн өмчит ХХК-ийн дүрэм /хх 75-83/

4.17. Мэдээлэл холбооний сүлжээ ХХК-ийн 2021, 2022, 2023 оны Удирдах ажилтны үеийн зөвлөгөөний үеийн фото зураг /хх 201-203/ зэрэг баримтууд болно.

 

5. Шүүх дараах нотлох баримтыг нэхэмжлэгч талын хүсэлтээр бүрдүүлсэн.

1. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт /хх 107-108/

2. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын ажилтны 2023 оны 02 дугаар сарын ирцийн дэлгэрэнгүй тайлан /хх 168-183/

3. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын ажилтан гийн 2023 оны 02 дугаар сарын цалингийн тооцооны хуудас / хх 184/

4. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын 2023 оны 02 дугаар сарын ажилчидын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл /хх 185-186/ баримтууд болно.

 

5Б. Шүүх дараах нотлох баримтыг хариуцагч талын хүсэлтээр бүрдүүлсэн.

1. Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 115/,

2. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх 116-118/,

3. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар албан бичиг /хх 119/,

4. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /хх 120-122/ баримтууд болно.

 

5В.  Нэхэмжлэгчийн хүсэлтээр *******г гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан, хариуцагчийн хүсэлтээр хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн *******тай ярилцсан ярианы бичлэг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэх Си ди бичлэгч үзлэг хийж, тэмдэглэлээр баримтжуулсан /хх 127-133/, , , , нарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. /хх 149-158/

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч ******* нь Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын  эрх мэдэл, давуу талаа ашиглан сахилгын ноцтой зөрчил гаргасан үйл баримт тогтоогдоогүй, нэр бүхий ажилтантай Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон, тушаалын үндэслэл салаа утгатай, хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээг баримталж хууль бусаар ажлаас халсан гэж тодорхойлно.

 

1.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан ******* нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон учир ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. *******-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/332 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн газрын даргаар *******ыг томилсон, тэрээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тус газрын даргаар ажилласан болох нь зохигчдийн тайлбар, талуудын хооронд 2021, 2022, 2023 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

  

2.2. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагт байрлах 308 дугаар телефон дамжуулагч станцын гадна 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө иргэн Н. тодорхой бус шалтгааны улмаас нас барсан тухай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн 233100089 дугаар хэрэг нээсэн байна.

 

2.3. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А-1/585 тоот Иргэний өргөдөл, гомдлын тухай гэх албан бичгийг *******-д хүргүүлсэн байна.

Албан бичигт: Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга *******тай холбоотой гомдлыг 11-11 төвд хандан ирүүлснийг хүргүүлж байна. Гомдолд “тус салбарын дарга ******* нь хүнд хортой нөхцөлд ажилладаг ажилчдаа хувийн ажилдаа албадан ажиллуулдаг. 10 хоног ажиллаад 10 хоног амардаг ээлжийн ажилтай ажилчдыг амралтын үед нь дуудаж хувийн хэрэгцээндээ ажиллуулаад илүү цагийн хөлс болон нэмэлт цалин өгөхгүй, дарга гэдэг албан тушаалаараа далайлгаж айлган сүрдүүлдэг. Энэ асуудлаар хандсан хүмүүсийн цалинг хууль бусаар хасаж ажлын байрны дарамт ихээр үзүүлдэг тул шалгаж арга хэмжээ аван, албан тушаалаас нь чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэснийг тэмдэглэсэн байна.

 

2.4. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******тай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт хийж дууны бичлэг хийж баримтжуулсан байдал шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан.

Тус уулзалтаар ажилтан н.ын ажлын байран дээрээ нас барсан асуудал болон талийгаачийн ар гэрээс байгууллагад гаргасан өргөдөл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичигт дурдсан хүнд хортой нөхцөлд ажилладаг ажилчидаа хувийн ажилдаа албадан ажиллуулдаг, ажилчид 10 хоног ажиллаад 10 хоног амардаг ээлжийн ажилчдаа хувийн ажилдаа ажиллуулчихаад илүү цагийн хөлс болон нэмэлт цалин өгдөггүй, дарга гэдэг албан тушаалаараа далайлгаж айлгаж сүрдүүлдэг, энэ асуудлаар хандсан хүмүүсийн цалинг хууль бусаар хасдаг, ажлын байрны дарамт ихээр үзүүлдэг гэх асуудлыг ярилцаж, *******аас тайлбар авсан байна.

 

2.5. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Хүний нөөцийн зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, тэмдэглэл гарсан байна. Компанийн Сэлэнгэ аймгийн газрын дарга *******ын гаргасан сахилгын зөрчил, түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар хэлэлцэж,  тус хуралд ******* онлойнаар оролцжээ.

Хуралд: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирсэн албан бичгийн хүрээнд ажиллахад РРС-308 гэдэг станц дээр үүрэг гүйцэтгэж байсан н. гэдэг хүн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 10-ны өдрүүдийн хооронд газрын дарга *******ын гэрт хувийн ажилд нь буюу орон сууцных нь таазны ажлыг хийж байсан нөхцөл байдал тогтоогдсон. н. гэдэг хүн ******* даргын гэрт нь ажиллаж байхдаа шатнаас унаж гараа хугалж гэмтээсэн гэдэг тогтоогдоод байна. Мөн дээрээс нь кабель шугамын инженер н.Гансүхэд үүрэг болгоод Сэлэнгэ аймгийн газрын худаг сувагчлал, кабел шугамын байгууламжийн техникч н.Тэгшбаяр, н.Батжаргал, н.Энхбүрэн нарыг 2023 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд өөрийнхөө гэрт уналттай тааз хийлгэх ажил ажилууллсан. Эхний өдөр гэрт нь ажиллаагүй худаг сувагчлал кабелийн байгууламжийн техникч н.Энхбүрэнгийн цалинг хасаж тооцохыг кабель шугамын инженер н.Гансүхэд үүрэг болгосон. энэ чиглэл, үүргийг биелүүлээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажиллаагүй гэж цагийн бүртгэлд бүртгээд цалин хөлснөөс нэг өдрийн цалин хөлсийг нь хассан нь газрын санхүүгийн баримтаар тогтоогдсон. н.Тэгшбаяр, н.Батжаргал, н.Энхбүрэн нартай бид уулзсан. Газрын даргынд ажил хийсэн, газрын дарга ажил хийлгүүлээд тодорхой хэмжээний цалин хөлс өгөөгүй гэж ярьдаг. ... Дүгнээд үзэхэд энэ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичиг үндэслэлтэй байна” гэж үзсэн талаар танилцуулсан. Хурлаас Сэлэнгэ аймгийн газрын дарга *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах саналыг гүйцэтгэх захиралд танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

 

2.6. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаалаар “Компанийн Сэлэнгэ аймгийн газрын дарга ******* нь хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдэл, давуу талаа ашиглах гэсэн хориглох зүйлийг зөрчиж, эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглан өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг 2023 оны 02 дугаар сард хувийн хэрэгцээндээ ажиллуулсан, хувийн хэрэгцээнд нь ажиллаж байсан нэр бүхий 1 ажилтан шатнаас унаж бэртэл авсан, хувийн хэрэгцээнд нь ажиллаагүй нэр бүхий ажилтны 1 өдрийн цалинг хасаж тооцсон сахилгын ноцтой зөрчил үйлдэж Компанийн хөдөлмөрийн дотоод журмын Гуравдугаар бүлгийн 3.1.7 дахь, Арван нэгдүгээр бүлгийн 11.1.4.6, 11.1.4.10 дахь, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.6, 6.3.10 дахь заалтыг зөрчсөн” гэж *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

2.7. Нэхэмжлэгч ******* 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ажлаас  үндэслэлгүй халсан талаар гомдол гаргасныг ******* нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгчээс дээрх гомлын хариуг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-ийн 02/695 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр авсан. Албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн хууль зөрчсөн 20 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулан, ажилтнуудын өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалт, ажлын хариуцлагын асуудлаас үүдэлтэй шийдвэрлэхгүй байгаа нь субьектив байдлаар хандсан үйлдэл. Миний өргөдлийг шийдвэрлээд хариу өгөх эрхгүй этгээд хариу өгсөн гэж тайлбарласан.

Хариуцагч талаас энэ үйл баримтад маргаагүй.

 

2.8. Нэхэмжлэгч ******* Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 53 дугаар шийдвэрээр ******* нь гаргасан шийдвэрээ хэвээр хадгална гэснээр талууд тохиролцоогүй гэж хөдөлмөрийн эрхийн маргааныг дуусгавар болгосон байна.  

 

 

2.10. Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, хөдөлмөрийн эрхийн маргааныг хуульд заасан хугацааны дотор урьдчилан шийдвэрлүүлсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

3. Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/152 дугаар тушаал нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.  

 

3.1. ******* нь өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг 2023 оны 02 дугаар сард хувийн хэрэгцээндээ ажиллуулсан болох нь:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А-1/585 дугаар албан бичиг, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, гэрч гийн шүүхэд өгсөн “... *******ын гэрт манайхан нийтдээ 3 хоног очиж ажилласан. 2 сарын 7, 8, 9 гэж санаж байна. Би 2 дахь өдөр нь очоогүй юм, эхний өдөр обой хуулсан, 3 дахь өдөр нь н. ахтай ирээд уналттай таазны төмрийг нь далд нь хийсэн байсан. Тэрийг гүйцээж дуусгаад шохой хавтанг дээш нь босгосон. ******* дарга цалин хөлс өгөөгүй, цалин хөлс өгөх талаар яриагүй ... очоогүй болохоор л хассан юм шиг байна лээ. Өглөө нүүрээ харуулчихаад дээшээ гарсан чинь Энхбүрэнгийн цалингаас хасаарай гэж хэлж байсныг сонссон. ...” гэх мэдүүлэг, гэрч ын шүүхэд өгсөн “... ******* даргын гэрт дүүжин тааз хийсэн, 3 өдөр ажилласан. Эхний өдөр би хийж чадахгүй гэдгээ хэлсэн. 2 дахь өдөр нь энэ хүмүүс очоод 3 дахь өдөр нь би очсон, цалин хөлс өгөөгүй, өгөх талаар яриагүй, гэрт нь ажилласан өдөр нь ажлын өдөр ажлын цаг байсан ...” гэх мэдүүлэг, гэрч ын шүүхэд өгсөн “... ******* даргын гэрт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр обой хуулах гэж нэг очсон. Обой хуулаад орой 16:30 гээд дууссан. Тэгээд маргааш нь уналттай тааз хийнэ гэж байсан. Бид нар өдөр очиж ажилласан. Надтай манай жолооч ширээ зөөж өгсөн. Тэр өдөр би уналттай тааз хийж ажилласан. 3 дахь өдөр нь өглөөнөөс орой хүртэл ажилласан. Бид гуравыг ажиллуулна гэдгийг н.Гансүх ахаас сонссон. Даргадаа үгүй гэж хэлэх хэцүү шүү дээ, яаж даргадаа үгүй гэх юм бэ. Ажлын хөлс өгөөгүй ...” гэх мэдүүлэг, гэрч ийн шүүхэд өгсөн “... Цалин хөлсний талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач Н. *******ын гэрт ажиллаж байгаад унаад гараа гэмтээгээд тааз нь дутуу байсан. ******* даргын гэрт туслаадах гээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр , , нарыг явуулсан. Дарга хэлсэн болохоор явуулсан. Энэ өдөр ажлын өдөр байсан ...” гэх мэдүүлэг, *******ын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст ажлаас  үндэслэлгүй халсан талаар гаргасан гомдолд дурдсан өөрийн удирдлагад ажилладаг нэр бүхий 4 ажилтныг хувийн хэрэгцээндээ ажиллуулсан талаар гаргасан тайлбар хэсэг, *******ын хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******тай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн уулзалт болон *******-ийн хүнийн нөөцийн хурлын хуралд тус тус гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

3.2. Хувийн хэрэгцээнд нь ажиллаагүй нэр бүхий ажилтны 1 өдрийн цалинг хасаж тооцсон болох нь:

Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын ажилчдын 2023 оны 02 дугаар сарын ирцийн дэлгэрэнгүй мэдээлэлд нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажилласан бүртгэл авагдсан буюу бүртгэлээр бүх ажилчид амарсан гэх 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс бусад өдөр ажилласан бүртгэл байна.

Харин гийн 2023 оны 02 дугаар сарын цалингийн тооцооны хуудсанд тасалсан 1 гэж 28,000 төгрөг суутгасан, цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл дээр тасалсан 1, ажлын цагийн тооцоонд тасалсан 1 өдөр 8 цаг гэж тус тус тэмдэглэсэн байна.

Сэлэнгэ аймгийн газрын Ерөнхий нягтлан Ц.Сансарсайхан “гийн 2023 оны 02 дугаар сарын цалин хөлс олгохдоо кабель шугамын инженер ийн гаргаж өгсөн цаг бүртгэлтийн тооцооны дагуу ажлын нэг өдөр буюу ажлын найман цаг тасалснаар цалин хөлс тооцсон” гэж тодорхойлолт гаргасан, гэрч шүүхэд гаргасан “... 02 дугаар сарын 08-нд байсан байх. бол очоогүй юм шиг байна лээ. Дарга болохоор г өнөөдөр гэмтэлд явсан уу гэхээр нь өнөөдөр гэмтэл гараагүй байгаа гэхэд яагаад манайд очоогүй юм бэ гэж байгаад нэг өдрийн цалинг нь хасаарай гэж даалгасан юм. Тэгээд бид гийн цалинг 08-нд хассан ...” гэх мэдүүлэг нь гэрч гийн “... гэрт нь очиж юм хийгээгүй болохоор тэгсэн юм уу очоогүй болохоор  хассан юм шиг байна лээ. Өглөө нүүрээ харуулчихаад дээшээ гарсан чинь Энхбүрэнгийн цалингаас хасаарай гэж хэлж байсныг сонссон ...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цалин хасах талаар эд хэлсэн буюу цаг хугацаа болон цалин хасах талаар хэлсэн үйл баримтад маргаагүй болно.

Дээрхээс дүгнэхэд ******* нь хувийн хэрэгцээнд нь ажиллаагүй гэх шалтгаанаар ажилтан гийн нэг өдрийн цалинг хассан тооцсон болох нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр ******* нь ажил олгогчийг төлөөлж байх ба ажилтан гийн нэг өдрийн цалинг хасах болсон үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.   

3.3. Хариуцагч ******* нь талийгаач Н. түүний гэрт ажиллаж байхдаа шатнаас унаж гараа бэртээсэн үйл баримтад маргаагүй хэдий ч Н.тай Иргэний хуульд заасан ажил  гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үнэ хөлс тохирч уналттай тааз хийлгүүлэхээр тохиролцсоны үндсэн дээр ажлыг хийлгүүлсэн гэж маргаж, нотлох баримтаар *******гоос гаргасан тодорхойлолтыг гаргасан. Иймээс шүүх нотлох баримтад тулгуурлан дараах дүгнэлтийг хийлээ.

Гэрч *******гийн шүүх хуралдаанд өгсөн “... Манай нөхөр Н. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр надад хэлж байсан юм. *******ын дүүжин тааз хийх болсон, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр очоод ажил хийж байгаад унаад гэмтсэн нь үнэн. Эд нар аман гэрээ хийж ажлын хөлс ярьсан юм байна лээ. Тэрийг тухайн үед аваагүй. Хэдэн төгрөгөөр ажил хийхээр тохиролцсоноо тухайн үед надад хэлээгүй. Хөлс авна гэж хэлсэн. Би *******тай уулзаж энэ асуудлыг талаар ярьсан. Би гомдолтой байсан. Би ажлын хөлс авсан. Би *******ыг шүүхэд өгөх гэж байгаад болиод *******тай ярилцаад нэгэнт гомдол гаргаар миний нөхөр босч ирэхгүй учраас тохиролцсон мөнгөө өгчих өөр ярих юм алга. Би үр хүүхдийнхээ амьдралыг бодоод больё. Чи өгөх гэж байсан хөлсийг нь өгчих гээд авсан нь үнэн. 1,000,000 төгрөг авсан. Надад ******* хүүхдийн сургалтын нэг жилийн төлбөрийг нь даая гэж хэлсэн. Тэр нь 5,000,000 төгрөг. Ажлын хөлс өгсөн талаар нотариатаар батлуулж өгсөн тэр өдөр ажлын хөлс авсан ...” гэх мэдүүлэг өгсөн ба түүний мэдүүлгээс үзэхэд  шууд талийгаач тай тохирсон ажлын хөлс тохирсон, түүнийг авсан гэж үзэх учир дутагдалтай, түүний мэдүүлгийг нотлох баримтгүй байна.

Түүнчлэн талийгаач Н.тай хамт ажилласан гэх гэрч , , нар нь ажлын хөлс тохиролцсон талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч ******* ажилтан Н.тай хөлс тохирсон гэж тайлбарласаар ирсэн байх хэдий ч хэдэн төгрөгөөр тохирсон талаар мэдүүлээгүй зэрэг байдлаас дүгнэхэд түүний Н.тай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон гэх байдал нотлогдохгүй байна.

4. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт буюу Хөдөлмөрийн гэрээний 6.3 дугаар зүйлийн 6.3.6, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1.7-д, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан “... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заалтууд нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байна.

 

5. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******тай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт хийсэн, Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Хүний нөөцийн зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хурал хийсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн дотоод хяналт шалгалт хийх журмаа зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, Хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч *******ын хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсэгт заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 157 дугаар зүйлийн 157.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/152 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       О.АЗЗАЯА