Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/51

 

Х.Хүдэржамцад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2020/0400/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Д.Буянжаргал, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой Хөхөөгийн Хүдэржамцад холбогдох 2018000000417 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 27-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид гудамж, 776 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Га бошигт овогт Хөхөөгийн Хүдэржамц. /Регистрийн дугаар НО92062719/

Шүүгдэгч Х.Хүдэржамц нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04.00-05.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дархан Баптист” сүмийн урд талын зам дээр 23-82 УБВ улсын дугаартай “Хьюнда Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн З.5.а, 3.5.б, 3.4.а, 12 дугаар бүлгийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн С.Жаргалсайханы амь насыг хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3., 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Га бошигт овогт Хөхөөгийн Хүдэржамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.2.т тус тус зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг суллаж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Боржигон овогт Должингийн Жингүү /РД: НИ55051217, утас: 91151530/-ээс 4.136.616 /дөрвөн сая нэг зуун гучин зургаан мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 3 дугаар баг, 15 дугаар гудамж, 12 тоотод оршин суух Сайд овогт Самдангийн Чанцалдиймаа /РД: ЙН91052008, утас: 95010932, 91168010/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 3.447.180 /гурван сая дөрвөн зуун дөчин долоон мянга нэг зуун ная/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 962974 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хүдэржамцад буцаан олгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хүдэржамцад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2.т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3., 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үйлдсэн хорих ялаас 2 жилийг хасна” гэж заасан байна.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д “...6.2.т...” зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.т тус тус зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 4 дэх заалтад “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2- т тус тус зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж гэснийг, мөн тогтоолын 7 дахь заалтад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 962974 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Х.Хүдэржамцад буцаан олгосугай гэснийг тус тус зөвтгүүлж, өөрчлөлт оруулах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгчид оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зөрчсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Хөхөөгийн Хүдэржамцад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Х.Хүдэржамцыг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 04.00-05.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дархан Баптист” сүмийн урд талын зам дээр 23-82 УБВ улсын дугаартай “Хьюнда Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн З.5.а, 3.5.б, 3.4.а, 12 дугаар бүлгийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн С.Жаргалсайханы амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар, мөн осол гаргаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хүдэржамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.2.т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг суллаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй   болохыг дурдаж, иргэний хариуцагч Д.Жингүүгээс 4.136.616 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чанцалдиймаад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлээс 3.447.180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 962974 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хүдэржамцад буцаан олгох, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл 2020 оны 8 сарын 26-ны өдөр иргэний хариуцагч Д.Жингүү нь Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу хадлан бэлтгэх ажлаар “Приус 30” маркийн 33-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хино” маркийн 63-95 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8 тонны даацтай “Хьюндай” маркийн 50-89 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг удирдан Улаанбаатар хотоос гарсан ба замдаа Сэлэнгэ аймгийн Баруунхараа суман дээр “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч н.Нацагдорж нь Дархан-Уул аймаг руу орох болон аймгаас гарах зам мэдэхгүй, шөнө зам сайн харахгүй, хараа муутай гэх шалтгаанаар шүүгдэгч Х.Хүдэржамцад жолоогоо шилжүүлснээр шүүгдэгч Х.Хүдэржамц нь “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хамт яваа бусад тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч нарт зам зааж 2020 оны 8 сарын 27-ны өдрийн үүрээр 4-5 цагийн үед Дархан-Уул аймагт орж ирээд Дархан сумын 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Хээтэй хорооллын урд талын төв засмал замаар явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.а.д заасан “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тормозны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт, З.5.а.д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5.д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх” гэсэн заалт,  3.5.б.д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг аль ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” гэсэн заалт, 12 дугаар бүлгийн 12.2.т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, 12.3.т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж авто замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд согтуу хэвтэж байсан иргэн С.Жаргалсайханыг дайрсан зам тээврийн ослын улмаас С.Жаргалсайханы биед үнхэлцэг хальсны урагдал, баруун уушгины дээд дэлбэнгийн язрал, зүрхний баруун тосгуурын доод хэсгийн урагдал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, цээжний хөндийд 1.5 литр нөжирсөн цус, хэвлийд 1.2 литр нөжирсөн шингэн цус, гол судас, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт, дунд чөмгийн хугарал, цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга суга урд шугамаар, цээжний зүүн талын хавирга 1, 2 дугаар хавирга хоёрлосон хугарал, 3 дугаар хавирга гуравласан хугарал, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, багана нуруу дагнасан цус хуралт, баруун чихний дэлбэнгийн урд хэсэгт зулгаралт, шарх, хуйхны баруун чамархайн хэсэгт цус хуралт гэмтэл үүсэж, зүрхний баруун тосгуурын урагдлын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн ослын үед шүүгдэгч Х.Хүдэржамцын жолоодож явсан “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаар тээврийн хэрэгслийн дуут дохио, зогсоолын тоормос ажиллахгүй, хойд тоормосны барабан элэгдэлтэй, их гэрлийн тохиргоо алдагдсан зэрэг гэмтэлтэй, цаг агаарын нөхцөл байдал бүрхэг, бороотой, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болох нь тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч Л.Лхагвасүрэнгийн 28 дугаар дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн тодорхойлолт зэргээр нотлогджээ.

Тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нь замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул, хохирол учруулахаас сэргийлж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; үзэгдэх орчин хязгаарлагдмал болон замын гэрэл асаагүй, харанхуй үед өөрийн нүдэнд үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явах, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан байхад үүнийг зөрчиж хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан гэмтэлтэй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс замын зорчих хэсэг дээр согтуу хэвтэж байсан иргэн С.Жаргалсайханыг дайрч зам тээврийн осол гаргасан үйлдэл нь ослын улмаас талийгаачид зүрхний баруун тосгуурын урагдал гэмтэл үүсч үхэлд хүргэсэнтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч Х.Хүдэржамцын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч Х.Хүдэржамц нь дээрх зам тээврийн осол гаргаснаа мэдсээр байж Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а.д заасан “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5.д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;”, 3.5.б.д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” зэрэг үүргээ биелүүлэлгүй ослын газрыг орхин явсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон, шүүгдэгч Х.Хүдэржамцын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүх шүүгдэгч болон иргэний хариуцагчийг зөв тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тооцсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч нөхөн төлөх үүрэгтэй, харин гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс гэм хор учирсан, эсхүл хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол тээврийн хэрэгслийг эзэмшигч нь гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

Хэргийн үйл баримтаас үзвэл Д.Жингүү нь Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хадлан бэлтгэхээр хүмүүс хөлсөлж, “Приус-30” маркийн 33-19 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Хино” маркийн 63-95 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8 тонны даацтай “Хьюндай” маркийн 50-89 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг удирдан бусад тоног төхөөрөмжийг бэлтгэн Улаанбаатар хотоос гарсан ба замдаа Сэлэнгэ аймгийн Баруунхараа суман дээр “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч н.Нацагдорж нь Дархан-Уул аймаг руу орох болон аймгаас гарах зам мэдэхгүй, шөнө зам сайн харахгүй хараа муутай гэх шалтгаанаар шүүгдэгч Х.Хүдэржамцад жолоогоо шилжүүлснээр шүүгдэгч Х.Хүдэржамц нь “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дархан-Уул аймагт ирсэн болох нь тогтоогдсон.

Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд Д.Жингүүгийн эзэмшлийн “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан н.Нацагдорж нь жолоогоо шүүгдэгч Х.Хүдэржамцад шилжүүлснийг Д.Жингүү нь мэдсэн боловч Х.Хүдэржамцаар машин бариулахыг болиулах, зөвшөөрөхгүй байх, таслан зогсоох ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр цааш үргэлжлүүлэн жолоодуулж Дархан-Уул аймаг хүртэл хамт явцгаасан болох нь тогтоогдсон тул Д.Жингүүг шүүгдэгч Х.Хүдэржамцаар өөрийн эзэмшлийн “Хьюндай Бонго пронтер” маркийн 23-82 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Х.Хүдэржамц нь дээрх “Хьюндай Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч болох Д.Жингүүгийн зөвшөөрөлгүйгээр жолоодсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир Д.Жингүүг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.  

Дээрх зам тээврийн осол хэрэг гарахад шүүгдэгч Х.Хүдэржамцын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл, иргэний хариуцагч Д.Жингүүгийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг зохих ёсоор хангаагүй хөдөлгөөнд оролцуулсан үйлдэл, талийгаач С.Жаргалсайханы Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.6, 5.12.б.д заасныг зөрчиж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар авто замын зорчих хэсэгт хэвтэж байсан үйлдэл тус тус нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон, эдгээрийг харгалзан шүүх хохирлыг хэнээс, ямар хэмжээгээр гаргуулахыг хуулийн үндэслэлтэй нарийвчлан тооцжээ. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хүдэржамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3., 27.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа   Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хүдэржамцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхдээ 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2.т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэсэн заалтад энэ хуулийн 6.2 багтсан бөгөөд 6 дугаар зүйлийн 6.2.т хамаарч буй гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн ял болох хорих ялаас л хоёр жилийг хасахаар хуульчилсан.

Иймд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т оногдуулсан нэмэгдэл ялыг өршөөн хасахаар заагаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг өршөөн хэлтрүүлж, 962974 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Хүдэржамцад буцаан олгохоор шийдвэрлэсэн нь буруу, харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнийг сулласан нь үндэслэлтэй, зөв, оногдуулсан шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Иргэний хариуцагч Д.Жингүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Чанцалдиймаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нар давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1., 2., 39.1 дүгээр зүйлийн 7.5.д зааснаар давж заалдах гомдлуудаасаа татгалзсан тул мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.д заасныг үндэслэн тэдний давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4., 7 дугаар заалтыг: 

            -Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.2.т тус тус зааснаар шүүгдэгч Х.Хүдэржамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, түүнийг сулласугай., гэж.,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Хүдэржамцын 962974 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай., гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                         ШҮҮГЧИД                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                                              Ц.АМАРЖАРГАЛ