Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2017/00089

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2017/00089

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо,******* ******* *******, ******* тоотод оршин суух ******* овогт*******ын ******* /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, ******* хороо, ын гудамж, -78 тоотод оршин суух, овогт ын /РД: УУ92022354/ холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй .

ؿ : Нч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , Б.Даваахишигмаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1 800 000 төгрөгийг Л.ээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргсан.

Л.тэй*******016 оны 5 сард онлайн интернет худалдааны сайт бүтээн хамтран ажиллахаар тохиролцож*******016 оны 5 ******* сарын 6-ны өдөр 1,800,000 төгрөг Л.ийн картанд бэлнээр хийсэн.*******016 оны 7 ******* сарын 8-ны өдөр хүртэл гэрээ байгуулалгүй хамтран ажилсаар ирсэн.

 

Уг хугацаанд Л.т хамтын эзэмшлийн данс нээх хүсэлт удаа дараа гаргаж байсан ч үйл ажиллагааны хөрөнгийг зөвхөн өөрийн дансаар явуулж байсан,*******016 оны 5 сарын 6-ны өдрөөс*******016 оны 7 ******* сарын 8-н хүртэл тайлан тбоцоо гаргаж өгөхййг хүссэн ч мөн гаргаж өгөөгүй, шилжүүлсэн 1,800,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л. миний бие нь*******016 оны 5-р сарын эхнээс Б.*******той хамтран БНХАУлсаас хувцас, өргөн хэрэглээний бараа захиалгаар оруулж ирж худалдан олсон ашгаа хуваалцахаар тохиролцсон. Дээрх ажлын хүрээнд захиалгын зКе/цахим хуудас/ нээж ажиллуулахын тулд ОХУ-аас онлайн худалдааны тусгай ОТ Соттегсе программыг худалдан авахад зориулж 1,800,000 төгрөгийг Б.*******, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга зэрэг бусад зардлыг миний бие гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Ингээд цахим сайтын орчуулга, засвар зэрэг ажлыг өдөр шөнөгүй хийсээр, бараа захиалгаа аваад******* сар болж ажил жигдэрч эхлээд байхад*******016 оны 7-р сарын 08-ны орой Б.******* архи үнэртүүлсэн байдалтай ирж "ажиллахаа болилоо, миний өгсөн мөнгийг гаргаж өг" гэх зүйл ярьсан.

 

Б.******* нь тэр шөнөдөө цахим сайтын бүх нэвтрэх эрх, нууц үгийг сольж, ашиглаж болохооргүйгээр болгосон байсан бөгөөд захиалгын мөнгө орж ирдэг дансыг ч надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн өөрийн дансаар сольсон байсан. Үүний улмаас бараа захиалгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ямарч боломжгүй болсон.

Дараа нь юмаа авахаар ирэхэд нь сайт нээж өгөхийг учирлаж гуйсан боловч ярилцахыг хүсээгүй. Энэ шалтгаанаас болж олон хүмүусийн бараа буцаалт гарч, нэр хүндээ асар ихээр алдсан.

Иймд*******016 оны 7 сарын 18-ны өдөр дахин БНХАУлсаас 1,980,000 орчим төгрөгийн үнэ бүхий программ авч, холбогдох орчуулга, засварын ажлуудыг хийсээр*******016 оны 8 сарын эхээр захиалгын сайтаа нээн ажиллуулж байна.

 

Б.*******ын хувьд хүн шиг ирээд ярилцаад мөнгө төгрөг хэрэгтэй байна цаашид хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн бол оруулсан мөнгийг нь гаргаад өгч болох байсан. Гэвч өөрөө энэ үйлдлээрээ намайг төдийгүй маш олон хүнийг мөнгө санхүү, цаг хугацаагаар хохироосон тул би алдагдал, хохирлоо тооцож сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй.

Нэгэнт би тэр программыг ашиглаагүй, ашиглах ч боломжгүй байх бөгөөд программыг ашиглах, захиран зарцуулах бодит эрх нь өнөөдрийг хүртэл Б.*******од өөрт нь байгаа тул түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНХУ-аас ашиг хуваах гэрээ контракт байгуулаагүй.

ОХУ-ын харилцсан нотлох баримтаар гаргаж өгсөн. Л. тэр сайт руу би үүнийг ашиглах эртэй надтай хаалгах хүсэлт ирсэн 07, 10 өдөр төлбөр мөнгөний хувьд бол хаагдсан давуу эрхийн хүрээнд ажиллах боломжгүй болсон тул боломжгүй өөрөө ашиглаад явж байгаа.

Өмнөх сарын ашиг гэж байсан боловч одоо бармимтгүй байна гэсэн.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Б.******* нь 1,800,000 төгрөг гаргуулахаар хариуцагч Л.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж дараах байдлаар шийдвэрлэв.

 

Үүнд: Нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л. нар нь 2016 оны 5 сард хуулийн этгээд байгуулахгүйгээр БНХАУ-аас хувцас, өргөн хэрэглээний бараа онлайн захиалгаар оруулан худалдаж, олсон ашгаа хуваахаар, уг ажлын хүрээнд захиалгын цахим хуудас нээж ажиллуулахын тулд ОХУ-аас онлайн худалдааны тусгай ОТ Соттегсе цахим хуудсыг худалдан авахад зориулж 1,800,000 төгрөгийг Б.*******, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга зэрэг бусад зардлыг Л. гаргаж хамтын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 476 ******* зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж үзнэ.

 

Цахим сайт худалдан авах мөнгийг Б.*******оос Л.т шилжүүлсэнд талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.******* 1.800.000 төгрөг, хариуцагч Л.ээс ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга хийх ажил болон бусад зардлуудыг талуудаас оруулсан хөрөнгө, үйл ажиллагаа нь гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгө болох юм.

 

Гэвч хариуцагч Л. өөрийн явуулсан үйл ажиллагаа хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт болохыг нотлоогүй мөн бусад зардлын талаар баримтгүй байна.

 

Нөгөөтэйгүүр талууд******* сарын хугацаанд хамтран ажилласнаар олсон ашиг байсан гэсэн боловч үүнийг талууд баримтаар нотлоогүй тул ашиг олоогүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л. хамтын үйл ажиллагааны хөрөнгийг зөвхөн өөрийн дансаар явуулж, тайлан тооцоо гаргаж өгөөгүй, хамтран ажиллах боломжгүй байсан гэж гэрээнээс татгалзаж 1.800.000 төгрөгийг буцаан шаардаж гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагч Л.т мэдэгджээ.

 

Хариуцагч Л. нэхэмжлэгч Б.*******од дахин сайтаа нээн хамтран ажиллуулахыг санал болгосон боловч нэхэмжлэгч Б.******* татгалзсан тайлбар гаргасан нь Иргэний хуулийн*******04 дүгээр зүйлийн*******04.2-т заасан гэрээнээс татгалзах эрхтэй болсон байна.

 

Хариуцагч Л.ээс программыг ашиглаагүй, программыг ашиглах, захиран зарцуулах бодит эрх нь өнөөдрийг хүртэл Б.*******од өөрт нь байгаа тул түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Б.******* худалдан авсан цахим сайтын нэвтрэх эрх, нууц үг, дансыг сольсон байдлаа үгүйсгээгүй боловч уг цахим сайтыг Л. худалдан авсанд талууд маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн*******05 ******* зүйлийн*******05.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг ббиет байдлаар буцааж өгөх үүрэг хүлээдэг тул Л.ээс 1.800.000 төгрөгийг гаргуулж Б.*******од олгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагч Л. нэхэмжлэгч Б.******* нь цахим сайтын бүх нэвтрэх эрх, нууц үгийг, захиалгын мөнгө орж ирдэг дансыг ч дур мэдэн өөрийн дансаар тус тус сольж хохироож байсан гэсэн боловч хохирлыг баримтаар нотлоогүй сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 56 ******* зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 43,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 ******* зүйлийн 1.1, 1.2.1, 116, 118 ******* зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 ******* зүйлийн 476.1-д зааснаар Л.ээс 1,800,000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Б.*******од олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 56 ******* зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс 43,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ