Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/05088

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 21

101/ШШ2023/05088

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод оршин байрлах, Т э т ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод оршин суух, Э овогт О.Г-О /рд:0000/-т холбогдох

Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийх, уучлал гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч О.Г-О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, иргэдийн төлөөлөгч О.Оюунтуяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

6.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т э т ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш манай компани АНУ болон бусад улс орнуудаас олон төрлийн хүний бие махбодид сайн бүтээгдэхүүнүүдийг зохих журам болон тээврийн горим алдагдуулалгүй импортлосоор ирсэн билээ. Нэхэмжлэгч нь АНУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг болох органик хүнсний B брэндийн албан ёсны дестрибютерээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Нэхэмжлэгч нь B М фэйсбүүк хуудсаараа дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилж, хэрэглэгчид мэдээллээ хүргэдэг. Нэхэмжлэгчийн албан ёсоор Монгол улсад оруулж ирж, борлуулдаг B брэндийн алимны цууг гарган авах процесс нь органик тариалангийн талбайд тариалсан органик сортын алимыг органик хөрөнгөөр исэлдүүлэн дээр нь асето бактер холин аситик асид буюу цууны хүчлийг органик устай холин гарган авдаг. Уг технологийн дагуу гарган авсан цууг шүүдэггүй, пасгеризац хийдэггүйгээрээ онцлог юм. Ингэхдээ бусад төрлийн цуунд агуулагддаггүй ашигтай элементүүдийг өөртөө агуулдаг. Моthег буюу охь нь бактер хөрөнгийн тусламжтайгаар үүсдэг охь юм. Охьд агуулагдах ашигтай нян, энзим ба бусад эрдэс бодис нь эрүүл мэндэд сайн үзүүлэлтүүдийг нь бий болгодог. Дэлхий дээр маш олон төрлийн түүхий эдээс цуу гарган авч болдог бөгөөд эдгээрх цууны үндсэн ялгаа нь алимны цуу шиг аль нь ч дотроо байгалийн амьд организмууд буюу энзим, менаралууд агуулдаггүй. Тийм учраас бусад төрлийн цууг эрүүл мэндийн чиглэлээр устай шингэлэн ууж хэрэглэдэггүй, ихэнх нь тунгалаг цагаан өнгөтэй зарим тохиолдолд сентитик буюу химийн аргаар гарган авдаг. Харин B брэндийн органик алимнаас гарган авсан цуу нь дотроо тунадастай, бор шаргал өнгөтэй байдаг. Түүнийг бүтээгдэхүүнээс харж болно. Хариуцагч нь алимны цууг ууж болохгүй гэж нийтлэл болон лайв бичлэгээрээ ярьсан. Тэгвэл ууж хэрэглэж болно гэдэг нь дараах тайлбараар нотлогдоно. B брэндийн 1 литрийн органик алимны цуунд агуулагдах цууны хүчил нь 5 хувь байдаг. Тухайн алимны цууг 15 мл хэмжээгээр 230 мл устай найрагдахад цууны хүчлийн хэмжээ 0.3 хувь болж буурдаг ба энэ нь РН 2.7 болдог байна. Хүний гэдэс нь РН үзүүлэлтийн хувьд алимны цуунаас ойролцоогоор 20 дахин илүү хүчиллэг байдаг бол нимбэгний шүүс нь ойролцоогоор 10 дахин илүү хүчиллэг байдаг байна. Иймд ч B брэндийн алимны цууг өөрийи шилэн дээрх зааврын дагуу хэрэглэхэд хүний гэдэс ходоодыг түлнэ гэдэг тайлбар нь боломжгүй зүйл юм. Америкийн нэгдсэн улсын болон бусад улсуудын доктор, профессорууд B брэндийн алимны цууг зөв хооллолтын дэглэмдээ ашиглахыг санал болгож, биеийн жин бууруулдаг, дотор өөх хайлуулдаг, хоол шингээх чадвар зэргийг дээшлүүлдэг гэдгийг сурталчилан таниулдаг. Алимны цуу нь дэлхий дээр шинээр гарч ирсэн бүтээгдэхүүн биш бөгөөд нэхэмжлэгч өөрийн шинээр гаргасан бүтээгдэхүүнийг судалгаа, шинжилгээгүй сурталчилаад хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулаад байгаа зүйлгүй. Зөвхөн бид дэлхийн чиг хандлагыг даган үйлдвэрлэгчийн заавар зөвлөгөөг даган реклам зар сурталчилгаагаа хийж ард иргэддээ эрүүл чанартай хүнсийг санал болгосоор ирсэн билээ.

Иргэн О.Г-О нь B Sa гэх хуудсаар дамжуулан 2023 оны 01 сарын 12-ны өдөр дамжуулан ярилцлага хийхдээ алимны цууг хэрэглээд хавдар болтлоо ужгирвал яана. ...аюултай бодис, иргэдийн эрүүл мэндэд ч хохирол учруулж байгаа, санхүүгээр ч хохирол учруулж байгаа гэсэн үг хэллэг ашиглан ярилцлага өгсөн бөгөөд уг бичлэгийг 5.3 мянган хүн үзэж, 1.3 мянган удаа сэтгэгдэл бичигджээ. Тэрээр яриандаа ... За энэ алимны цуу буюу цууны хүчил дотроо 5-6 хувийн цууны хүчил агуулж байгаа. Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нөөшлөгч одоо ариутгагч бодисын ангилалд явж байдаг нөөшлөгч 260 кодтойгоор явж байдаг ийм бүтээгдэхүүн байгаа юм, ... Яагаад гэхээр энэ чинь цууны хүчил, Одоо энэ чинь нөөшлөгч ариутгагч бодис гэхээр ямар учиртай вэ гэхээр ерөөсөө бактери тэр ногооны гадуурх бактерийг устгах зорилготой. ... Усанд найруулж уулаа ч энэ чинь цууны хүчил. Хүчил гэдэг чинь ерөөсөө тэр шүдний эрдсийг уусгана. Тийм биздээ. Ходоод руу орох зам улаан хоолойг шархлуулна Нэгэнт шархалсан юм чинь үрэвсээд хавдар болвол яана, ...Цээж хорсдог болчихсон, улаан хоолой шархалсан, адгийн наад зах нь 4-5 шүд маань үүрээд ийм болчихлоо гэх ийм асуудлууд өдөр болгон надад ирж байна. Энэ чинь ерөөсөө аюултай бодис. Эрүүл мэнд ч хохирол учруулж байгаа одоо биед санхүүгээр ч хүмүүст хохирол учруулж байгаа байхүй юу энэ чинь, ... Ногоо нөөшилж дарахад байцааны салат хийдэгдээ, нөгөө укус гээд байсан шдээ. 60-70 хувийн укус. Энэ чинь ерөөсөө шингэүүлчихсэн л укус. Цууны хүчлээр хүчлийг янз бүрийн зэв арилгадаг, одоо ямар ч зэв арилгасан болно тэгэхдээ нөгөө хүчлийг зэв арилгаж байгаа юм шиг гэх байдлаар буруу мэдээлэл тарааж, нотлогдоогүй зүйлийг ярьж манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан.

Мөн О.Г-О нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр У.мн гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан ярилцлага хийхдээ Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн үг хэллэг ашиглан ярилцлага өгсөн бөгөөд уг бичлэгийг 10 мянган хүн үзэж, 28 удаа сэтгэгдэл бичигджээ. Тэрээр яриандаа ... цууны хүчил ууна гэдэг бол ерөөсөө бараг амиа хорлож байгаатай адилхан байхгүй юу. Аан зүгээр шүдээ шүд цууны хүчил чинь ерөөсөө хүчил ш дээ тиймээ цууны хүчил нөгөө шүд чинь өөрөө эрдсээс тогтож байгаа хамгийн эхлээд ерөөсөө шүднийхээ пааланг гэмтээсэн шүд нь үүрч унасан хүмүүс жишээлбэл хэлж байна. Ходоод нь хоолой нь шархалсан хүмүүс хэлж байна, ... хүнсний нэмэлтийн Е кодтой хүнсний нөөшлөгч бодис байхгүй юу энэ чинь, ... энэ чинь хүнсний нөөшлөгч бодис хүнсний нөөшлөгч бодис чинь бактерийг дарангуйлах энэ устгалын ариутгалын бодис болохоор энийг яг хэм хэмжээнд нь л хэрэглэх ёстой, ...санхүүгээр ч хохироож байна эрүүл мэндээр ч хохироож байна энэ чинь маш олон юмаар хохироож байна. ...хүнсний хадгалалтад цууны хүчлийн исэлт явагдана гэдэг чинь өөрөө хорт бодис үүсгээд байдаг байхгүй юу гэх зэргээр ярьсан.

Дээрх ярианд дурдсан хорт хавдар, аюултай бодис, хорт бодис, иргэдийн эрүүл мэнд, санхүүд хохирол учруулж байгаа гэсэн уг хэллэгүүд нь нэхэмжлэгч Т э т ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан сөрөг утга агуулсан илэрхий худлаа мэдээлэл болно. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй гэж заасны дагуу Т э т ХХК-ийн худалдан борлуулдаг алимны цуу гэсэн нэртэй органик хүнсний бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэдэг эсэх, аюултай бодис мөн эсэх, уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаар иргэдийн эрүүл мэнд, санхүүд хэрхэн яаж хохирол учруулж байгаа эсэх нөхцөл байдлыг хариуцагч О.Г-О нь шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Дээрх байдлаар алимны цуу нь хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй болохыг баримтаар нотлоогүй атлаа олон нийтэд буруу мэдээлэл тарааж байгаа нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Иймд худал мэдээллийг олон нийтэд тараах байдлаар компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааныг үндэслэн гаргасан худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр У.мн гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн ярилцлагатай холбоотой хэсгээс татгалзаж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би хүнсний инженер, технологич мэргэжилтэй хүн. B брендын алимны цууг ууснаар турж жин хасна, дотор өөх хайлуулна, биеэс хорт бодисыг гадагшлуулна, эрүүлжүүлнэ, дархлааны систем сайжруулна, ханиадны эсрэг үйлчилнэ, үрэвслийн эсрэг, ходоодны хямралаас сэргийлнэ, цусан дахь сахрын хэмжээг бууруулна, хлострений хэмжээг бууруулна, зүрхны өвчний эсрэг, хорт хавдраас сэргийлнэ, элгийг хоргүйжүүлнэ, нойр булчирхайн өвчинд сайн, толгойн өвдөлтийг намдаана, хоолойн үрэвслийг дарна, жирэмсэн болон хөхүүл хүн ууж болно, хүчил уугаад шүлтлэг болгоно гэж тайлбарладаг, цөсний чулууг хайлуулна, хөгшрөлтийг удаашруулна гэх мэт өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан маш удаан хугацаанд сурталчилгаануудыг хийж худалдан борлуулж ирсэн. Хэрэгт хавсаргасан байна. Энэ бүтээгдэхүүний шошгон дээр 5 хувийн цууны хүчлийн агууламж агуулагдана гэсэн байдаг. Энэ нь хүнсний тухай хуулиар хүнсний нэмэлтийг хүнсний бүтээгдэхүүнд тооцдог нь үнэн. Гэхдээ цууны хүчил нь өөрөө хүнсний бүтээгдэхүүнийг хамгаалаад нөөшлөөд маргааш, сарын дараа жилийн дараа идэх боломжийг олгохын тулд хүнсэндээ нэмж өгдөг бүтээгдэхүүн билээ. Тэрийг ууж хэрэглэнэ гэх ойлголт байхгүй. Алимны шүүс нь өөрөө сахар ихтэй, үүнийг цуун хүчлийн бактериар исгээд үүсгэсэн цууны хүчлийг л A c v гэж нэрлэдэг. Органик хүнс гэдэгт маргаагүй. Яагаад гэвэл илүү цэвэр гарал үүсэлтэйг л хэлж байгаа. Органик байлаа гээд ерөөсөө ууж хэрэглэнэ гэж сурталчилж болохгүй. Эрүүл мэнд, санхүүд үзлэг хийгдсэн Будрагчаа сэтгүүлчийн ярилцлагад тодорхой байгаа. Нүүрс ус агуулсан бүхий л хүнсээс цууны хүчил гаргаж авч болно. Будаанаас гаргаж авсан яг адилхан 5 хувийн цууны хүчил агуулсан цууны хүчил нь 4500 гэж байхад, Bragg брендын алимны цуу нь 24 төрлийн сурталчилгаа хийн 20.000, 25.000 төгрөгөөр зардаг. Энэ нь өөрөө санхүүгийн өндөр эрсдэлд орж байгаа. Өглөө, өдөр, орой нэг аяга уухыг сурталчилдаг. Би үг үсгийн алдаа байх гэж бодсон. 5 хувийн цууны хүчлийг дангаар уух боломж байхгүй. Хүчил гэдэг нь эрдэстэй урвалд ороод давс үүсгээд, түүнийгээ хайлуулдаг шинж чанартай. Шүд нь кальци буюу эрдсээс тогтсон хүний хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор 5 хувийн цууны хүчлийг шууд уувал шүдээ хайлуулах эрсдэлтэй. Цаашаа улаан хоолойг түлнэ, ходоод хүчиллэг орчин тул ходоод хүртэлх замыг түлж байгаа тул буцаад үрэвсэнэ. Би Т э т ХХК-тай маргаагүй B M гэдэг пейжид буруу мэдээлэл тавиад байна, та нар залруул гэдгийг л хэлсэн. Бүтээгдэхүүнээ буруу сурталчилж, хүн амын эрүүл мэндэд аюул учрахаар зарж, сурталчилж болохгүй. Тухайн үед 11 дүгээр сарын 06-ны өдөр байсан. Шинэ жил ойртож байсан. Эмэгтэй хүн бүрийн хүсэл нь плаж өмсхийг хүсдэг. Энэ үеийг далимдуулан тур, тураад эрүүлж гэсэн сурталчилгааг B M пейж хуудас хийсэн. Т эХХК-ийн алимны цууг битгий авч уугаарай гээд нэг ч удаа хэлээгүй. Уксус нь оросоор цууны хүчил гэсэн үг хэдэн хувь байна уу хамаагүй. Усаар саармагжуулж уугаарай гэдэг. Саармагжих гэдэг нь нэг бодис өөр бодистойгоо нийлээд өөр бодис үүсгэхийг хэлдэг. Цууны хүчил дээр ус нэмэгдэнэ гэдэг нь цууны хүчлийн концентрацийг л багасгаж байгаа болохоос саармагжих үйл явц болохгүй. Хэрвээ цууны хүчил дээр кальци хийвэл ацитат кальци гэдэг бодис үүсэн саармагжина гэж үзнэ. Хувь иргэн миний болон компани хоорондын асуудал гэхээс илүү энэ дунд олон хүний эрүүл мэнд, санхүү явж байгаа тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Яг энэ 24 асуултад мэргэжлийн үүднээс хариулна уу хэмээх. Бүх асуултад хариулсан. Ямар ч нотолгоо байдаггүй. НҮБ-ийн хүнсний асуудал хариуцсан байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх аль ч эрх бүхий байгууллага шууд уухыг зөвлөхгүй, хүнсний нэмэлт байдлаар ногооны нөөш хийх байдлаар хэрэглэнэ гэсэн заалт байдаг. Энэ алимны цууны талаар л нийтэд зөв мэдээлэл хүргэхийг зорьсон ярилцлага хүргэсэн болохоос нэхэмжлэгч компанийн нэр хүндэд халдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 01 тоот дүгнэлт /хх-8/, алимны цууны талаар интернэт сайтад нийтлэгдсэн нийтлэлүүд /хх-9-42, 2-р хх-8-115/, B Sa гэх хуудсаар дамжуулан 2023 оны 01 сарын 12-ны өдөр дамжуулан ярилцлагыг бичгийн хэлбэрт буулгасан бичвэр /хх-79-83/, ШӨХТГ-ын 2023 оны 01 сарын 04-ний өдрийн 01/14 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-185-186/, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн /хх-187/, хилийн мэргэжлийн хяналтын албаны мэдэгдэл /хх-188/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1319 тоот албан бичиг /хх-245/, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр У.мн гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн ярилцлагыг бичгийн хэлбэрт буулгасан бичвэр /2-р хх-1-3/, Хүнс, хөдөө аж ахуйн яамны бүтээгдэхүүний хяналтын мэдээлэл /2-р хх-150-153/, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 тоот тогтоол, хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/34, А/43, А/50 тоот тушаал, хавсралт,

3.2 хариуцагчаас гаргасан B Моngolia фэйсбүүк хуудаст нийтэлсэн нийтлэл, сэтгэгдэлүүд /хх-106-123/ алимны цууны талаар интернэт сайтад нийтлэгдсэн нийтлэлүүд /хх-124-155/,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн B Sa гэх хуудсаар дамжуулан 2023 оны 01 сарын 12-ны өдөр дамжуулан ярилцлагад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-98-101/, шинжээчийн дүгнэлт /хх-224-232/, B Моngolia фэйсбүүк хуудаст нийтэлсэн нийтлэлүүд болон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр У.мн гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэсэн ярилцлагыг бичгийн хэлбэрт буулгасан бичвэрт тус тус үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-122-125/, Хүнс, хөдөө аж ахуйн яамны бүтээгдэхүүний хяналтын мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-156-158/, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

6.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т э т ХХК нь хариуцагч О.Г-От холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ш з х Х и гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл хийхдээ компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан тул нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулга хийх, уучлал гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа өөрчилж, B Sa фэйсбүүк хуудсаар дамжуулан 2023 оны 01 сарын 12-ны өдөр хийсэн ярилцлагадаа худал мэдээлэл тарааж компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан тул худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалгахаар тодруулсан.

Улмаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа U.mn фэйсбүүк хуудсаар дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч О.Г-О нь Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэх мэдээлэл гаргасан нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул дээрх мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалгахаар нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь U.mn фэйсбүүк хуудсаар дамжуулан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч О.Г-Оын Алимны цуу ууна гэдэг амиа хорлож байгаагаас ялгаагүй гэх мэдээлэл гаргасан нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалгах тухай шаардлагаасаа татгалзсан.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар B Sa фэйсбүүк хуудсаар дамжуулан 2023 оны 01 сарын 12-ны өдөр хийсэн ярилцлагадаа худал мэдээлэл тарааж компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан тул худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалгана гэж тодруулж байна.

2. Нэхэмжлэгч Т э т ХХК нь АНУ-д үйлдвэрлэгддэг B брэндийн A c vнэртэй алимны цууг Монгол Улсад импортоор оруулан худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Уг үйл ажиллагааныхаа хүрээнд Т э т ХХК нь B Моngolia гэх нэртэй фэйсбүүк хуудас үүсгэж, уг фэйсбүүк хуудсаар дамжуулан B брэндийн A c vнэртэй алимны цууны бүтээгдэхүүнийг сурталчилж, хэрэглэгчдэд мэдээллээ хүргэдэг байна.

Хариуцагч О.Г-О нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Б гэх сэтгүүлчид B брэндийн A c vнэртэй алимны цууны талаар ярилцлага өгсөн байх ба уг ярилцлагыг B Sa фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд хүргэсэн болох нь шүүхээс явуулсан үзлэгээр тогтоогдсон. Хариуцагч О.Г-О нь дээрх ярилцлагыг өгсөн үйл баримтад маргаагүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Б гэх сэтгүүлчид ярилцлага өгөхдөө B брэндийн A c vнэртэй алимны цууг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх байдлаар мэдээлэл өгөх замаар манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ тараасан. Ажил хэргийн нэр хүндэд халдсанаар бүтээгдэхүүний борлуулалт буурсан гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ... алимны цууг шууд ууж хэрэглэж болохгүй, шууд ууж хэрэглэвэл хүний биед сөрөг нөлөөтэй болон уг цууг ногоо нөөшлөх, ариутгал хийх, хүнсний ногооны бактери устгаж хэрэглэдэг болохыг нийтэд мэдээлсэн. Нэхэмжлэгч компанийн нэр төрд халдах санаа зорилго байгаагүй, зөвхөн алимны цууг юунд яаж хэрэглэдэг болохыг мэдээлсэн гэж тус тус тайлбарлаж маргасан.

3. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, 230 дугаар зүйлийн 230.1-т Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж тус тус заасан.

3.1 Хариуцагч О.Г-О нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Б гэх сэтгүүлчид B брэндийн A c vнэртэй алимны цууны талаар ярилцлага өгөхдөө тухайн бүтээгдэхүүнийг шууд ууж хэрэглэвэл хүний эрүүл мэндэд аюултай, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй талаар мэдээлэл гаргаж, шууд ууж хэрэглэж болно гэж сурталчилгаа явуулж байгааг буруутгасан агуулга бүхий мэдээлэл гаргасан байна.

3.1а Уг ярилцлагыг нэг бүрчлэн үзэхэд B Моngolia гэх нэр дурдагдаж, уг ярилцлага бүхэлдээ бүтээгдэхүүнд чиглэсэн буюу алимны цууг ууж хэрэглэвэл бүхий биед хэрхэн сөргөөр нөлөөлж болох талаар болон уг бүтээгдэхүүнийг монгол улсад импортлогч компани нь нийтэд буруу сурталчилгаа явуулж байна гэх агуулгатай байна.

3.1б Хариуцагч О.Г-О нь дээрх ярилцлагыг өгөхдөө нэхэмжлэгч Т э т ХХК гэх оноосон нэрийг бүтнээр нь дурдаж хэлээгүй, Т э т гэж 1 удаа, Т эгэж 2 удаа дурдаж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т э т ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд шууд чиглэсэн агуулга бүхий мэдээлэл гаргаагүй байна.

3.2 Монгол Улсад B брэндийн A c vнэртэй алимны цууг зөвхөн нэхэмжлэгч Т э т ХХК нь АНУ-аас нийлүүлж оруулж ирдэггүй, өөр олон иргэн, хуулийн этгээд оруулж ирдэг болохыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тайлбарласан.

3.2а Нэхэмжлэгч Т э т ХХК нь албан ёсоор тухайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэгчийг төлөөлөх эрхтэй болон худалдан борлуулах зөвшөөрөлтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар гаргаж нотлоогүй.

Иймд Монгол Улсад Т э т ХХК-иас гадна өөр иргэн, хуулийн этгээд маргааны зүйл болох алимны цууг гадаад улсаас нийлүүлэх замаар худалдан борлуулдаг байх ба уг алимны цууны талаар сөрөг мэдээлэл бүр нь шууд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил хэргийн нэр хүндэд нь халдсан үйлдэл гэж үзэхгүй.

3.3 Хууль зүйн тайлбар толинд ажил хэргийн нэр хүнд гэж иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй байгууллага, аж ахуйгаа үр ашигтай эрхлэн хөтөлж, үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээрээ тодорхой зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг тогтвортой хангаж, тэдний таашаалыг нь хүлээх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг үнэлэх үнэлэмж юм гэжээ.

Нэхэмжлэгч Т э т ХХК нь хариуцагч О.Г-Оын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Б гэх сэтгүүлчид B брэндийн A c vнэртэй алимны цууны талаар өгсөн ярилцлагаас үүдэн борлуулалтын орлого буурсан, хэрэглэгч уг бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байна гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Тодруулбал, уг маргаан бүхий ярилцлага нийтлэгдэхээс өмнө бүтээгдэхүүний орлогын хэмжээ хэд байсан, нийтлэгдсэнээс хойш хэд болж буурсан талаарх баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй.

Иймд уг ярилцлагаас үүдэн нэхэмжлэгч Т э т ХХК-ийн зах зээлийн харилцаанд тогтвортой байсан ажил хэргийн нэр хүндэд хэдий хэмжээгээр ямар байдлаар муугаар нөлөөлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

3.4 Шинжээч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд ...эрүүл зохистой хооллолтын зарчмаар ДЭМБ-аас шинэ хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Харин цуу, төрөл бүрийн амтлагч бүтээгдэхүүн нь улаан хоолой, ходоодны салт бүрхэвчийг цочроох, харшил өвчнийг сэдрээх зэрэг сөрөг нөлөөтэй тул ууж хэрэглэхийг зөвлөдөггүй. Зөвхөн салат амтлах буюу хүнсний нэмэлтийн зориулалтаар бага хэрэглэхийг зөвлөдөг. Дэлхийн олон улсын судалгаануудын үр дүнгүүд олон байдаг ч баталгаат эх үүсвэр болох олон улсын сэтгүүлүүдэд алимны цууны хүний эрүүл мэндтэй холбож судалсан ямар нэг судалгаа байхгүй байна гэжээ.

3.4а Нэхэмжлэгчээс хэрэгт баримтаар цуглуулж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 тоот тогтоол, хавсралтаас үзэхэд алимны цууг эмийн болон хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой талаар заасан байх ба үүгээр тухайн бүтээгдэхүүнийг шууд хүнсэнд хэрэглэх зөвшөөрлийг олгоогүй байна. Үүнээс үзвэл хариуцагч О.Г-Оын алимны цууны талаар нийтэд тараасан мэдээлэл нь бүхэлдээ үндэслэлгүй, худлаа мэдээлэл гэж шууд үзэхээргүй байна.

3.4б Нэхэмжлэгч Т э т ХХК нь ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот дүгнэлт, алимны цууны талаар интернэт сайтад нийтлэгдсэн нийтлэлүүд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн, Хилийн мэргэжлийн хяналтын албаны мэдэгдэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/1319 тоот албан бичгийг баримтаар цуглуулж, уг яамны бүтээгдэхүүний хяналтын мэдээлэлд үзлэг хийлгэх замаар B брэндийн A c vнэртэй алимны цуу нь Монгол Улсад бүртгүүлсэн болохыг тогтоолгосон боловч эдгээр баримтад мэдээлэлүүд нь маргааны зүйл болох алимны цууг устай шингэлж уувал хүний биед эерэг нөлөөтэй гэдгийг хөдөлбөргүй тогтоосон баримт биш байна.

Эдгээр баримтуудаас дүгнэвэл зохигчдын хэн аль нь B брэндийн A c vнэртэй алимны цуу нь хүний биед эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг баримтаар нотлоогүй.

4. Иргэдийн төлөөлөгчөөс ...сошиал орчинд тухайн бүтээгдэхүүний талаар маш олон тайлбар маргаан байдаг. Хариуцагч О.Г-О нь хүний эрүүл мэндийн талаар санаа зовнин мэргэжлийнхээ хүрээнд тайлбар хийсэн гэж үзэж байгаа учир гэм буруугүй гэж үзэж байна. Т э т ХХК-ийн нэр хүндэд онцгойлж халдаагүй байна гэх дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй, хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудаас гаргасан тайлбартай нийцэж байна.

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч О.Г-О нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Б гэх сэтгүүлчид өгсөн ярилцлагаараа нэхэмжлэгч Т э т ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, B брэндийн A c vнэртэй алимны цуу нь хүний биед үзүүлж болох нөлөөллийн талаар мэдээлэл гаргасан байх ба уг мэдээллийг гаргахдаа нэхэмжлэгч компанийн нэрийг бүтнээр нь дурдаагүй, нэхэмжлэгч компанид шууд чиглэсэн мэдээлэл биш байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 210,600 /140,400+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Г-От холбогдох B Sa фэйсбүүк хуудсаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн ярилцлагаар худал мэдээлэл тарааж компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгуулах тухай Т э т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

Т.ГАНЧИМЭГ