Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/01247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2023/01247 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн*******,*******,******* тоот хаягт оршин суух,**************-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух,-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 761 304 550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

хариуцагчийн өмгөөлөгч,

гэрч,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 761 304 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би хариуцагчтай 2018.03.26-ны өдөр 82 255 ам.долларыг сарын 2.7 буюу 2 220 ам.долларын хүүтэй байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2018.04.26-ны өдрөөс 2018.10.26-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатай байсан. Үндсэн зээл 82 255 ам.доллар, түүний хүү 15 540 ам.доллар ниит 97 795 ам.доллар төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй байх үедээ зээлдэгч дахин нэмж 28 000 ам.доллар зээлэх хүсэлт гаргасан. Улмаар 2018.09.28-ны өдөр тухайн гэрээ дээр бид гараар бичиж нэмж 28 000 ам.долларыг зээлдүүлж, гэрээний бусад заалт буюу, хүү, хугацааны хувьд анхны гэрээтэй ижил нөхцлөөр харилцан тохиролцсон. Энэ үеэс түүний нийт зээлсэн үндсэн зээл анх авсан 82 255 ам.доллар дээр 28 000 ам.долларыг нэмээд нийт 110 255 ам.долларын үндсэн зээлтэй 2018.09.28-ны өдрөөс 2019.04.28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү сарын 2 976.8 ам.доллар буюу нийт 20 838 ам.доллар болсон. 2019.04.17-ны өдөр нийт зээлийн үлдэгдэл 140 675 ам.доллар дээр харилцан тохиролцож, гэрээ дүгнэсэн актыг бичгээр байгуулсан. Мөн өдрөө зээлийг хэрхэн төлж барагдуулах талаар зөвшилцөөд 2019/04/17-1 тоот зээлийн гэрээг 2019.04.17-ны өдрөөс 2020.10.17-ны өдрийн дуустал буюу 18 сарын хугацаатай, 140 675 ам.доллараас сарын 3 хувийн хүүтэй буюу 1 сард төлбөл зохих хүүгийн хэмжээг 4 220.25 ам.доллар байхаар харилцан тохиролцож, гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Энэхүү гэрээний хүрээнд үндсэн зээл 140 675 ам.доллар, хүүнд нийт 75 964.50 ам.доллар төлөх үүргийг зээлдэгч буюу хариуцагч хүлээсэн. Гэвч энэхүү нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлийн 4-т заасан гэрээний хүрээнд зөвхөн хүүг тооцохдоо 140 675 ам.доллараас биш 110 255 ам.доллараас сарын 3 хувийн хүү буюу 3 307.65 ам.доллараар тооцож, нийт 18 сарын 59 537,7 ам.долларыг нэхэмжилж байна. Учир нь энэ нэхэмжлэлийн үндэслэлийн 3-т заасан гэрээ дүгнэсэн акт үйлдэж, 140 675 ам.доллар гэж тооцоо нийлсэнийг задалж үзвэл 110 255 ам.доллар нь үндсэн зээл байсан. Харин 30 420 ам.доллар нь зээлийн хүү байгаа учраас хамгийн сүүлд байгуулсан зээлийн гэрээний хүрээнд дахин хүүгээс хүү бодохгүй байх, хариуцагчид бизнесийн ёс зүйтзй хандах үүднээс 110.255 ам.доллараас хүүг тооцлоо. Үндсэн зээл 110 255 ам.доллар, 2018.04.26-ны өдрөөс 2019.04.17-ны өдөр хүртэлх талуудын тооцоо нийлсэн хэмжээгээр хүү 30 420 ам.доллар, 2019.04.17-ны өдрөөс 2020.10.17-ны өдрийг хүртэлх хүү 59 537.7 ам.доллар нийт 200 212.7 ам.доллар болсон. Зээл төлөлтийн тухайд: Хариуцагч нь 2021.01.26-ны өдрөөс 2022.08.25-ны өдрийн хооронд дараах 9 удаагийн төлөлт хийсэн. 2021.01.26-нд 10 000 000 төгрөг буюу 3509.3 ам.доллар, 2021.02.10-нд 10 000 000 төгрөг буюу 3509 ам.доллар, 2021.05.6-нд 15 000 000 төгрөг буюу 5263.5 ам.доллар, 2021.12.29-нд 10 000 000 төгрөг буюу 3510.4 ам.доллар, 2022.02.09-нд 5 000 000 төгрөг буюу 1752,6 ам доллар төлсөн. 2022.04.13-нд 10 000 000 төгрөг

буюу 3288.5 ам.доллар, 2022.04.27-нд 5 000 000 төгрөг буюу 1627.1 ам.доллар, 2022.07.28-нд 10 000 000 төгрөг буюу 3158.8 ам.доллар 2022.08.25-нд 10 000 000 төгрөг буюу 3130.8 ам.доллар, нийт 28 750 ам.доллар төлсөн бөгөөд төлбөр төлсөн өдрийн ам.долларын төгрөгтэй тэнцэх ханшаар хөрвүүлэн тооцсон. Үндсэн зээл 110.255 ам.доллар, хүү 89.957.7 ам.доллар бүгд 200 212.7 ам.доллар төлөх үүрэгтэй байсан. Хүү 89 957.7 ам.доллараас хариуцагчийн төлсөн 28 750 ам.долларыг хасвал 61 207.7 ам.долларын хүү төлөх үүрэгтэй байна. Одоо нийт үндсэн зээл, зээлийн хүү 171 462.7 ам.доллар төлөх үүрэгтэй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах /2022.10.10-ны/ өдрийн банкнаас зарласан валютын ханшаар тооцоход 171 462.7 ам.доллар нь 576 085 523 төгрөг болно. Алдангийн тухайд: 2019.04.17-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т зааснаар алдингийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоногт 0.25% (110255$/100%*0.25%*723 хоног=) байхаар харилцан тохиролцсон. Зээлийг төлөх сүүлийн хугацаа нь 2020.10.17-ны өдөр байсан ба үндсэн зээл 110 255 ам.долларыг төлөлгүй 723 хоног хугацаа хэтрүүлсэн. Энэ хугацаагаар алданги тооцоход 199 285,9 ам.доллар гарч байх буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /үндсэн зээл/-ийн 50 хувиас хэтэрч байх тул 110 255 ам.долларын 50 хувь болох 55 127,5 ам.доллар буюу 185 219 028 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 370 438 056 төгрөг, зээлийн хүү 205 647 466 төгрөг, алданги 185 219 028 төгрөг, нийт 761 304 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч П.Сүхбаатар нь малын ноос ноолуур, арьс шир боловсруулах бизнес, үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2018 онд нэхэмжлэгч гэх хүнээс их хэмжээний Узбекистан хонины ноос худалдан авахаар ярилцаж тохиролцсон. Тус тохиролцооны дагуу нэхэмжлэгчээс 400 000 000 төгрөгний хонины ноосыг худалдан авсан бөгөөд ноосны төлбөрт 204 528 154 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн үлдэгдэл 197 019 643 төгрөгийг хугацаатайгаар хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу хариуцагчийн зүгээс 106 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Гэвчгоос авсан хонины ноос нь удаан хадгалагдсан чанараа алдсан доголдолтой байснаас шалтгаалж хариуцагчийн зүгээс ашиглаж чадахгүй их хэмжээний алдагдал хүлээсэн байдаг. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчээс 71 459 640 /тухайн өдрийн долларын ханшаар 28 000 доллар/ төгрөгийг 2018 оны 09-р сарын 28-ны өдөр зээлсэн нь дээрх ноос худалдах худалдан авах харилцаанаас тусдаа харилцаа бөгөөд уг зээлийг талууд тохиролцохдоо хүү, алдангийн хэмжээг тохиролцоогүй тул хариуцагчаас хүү, алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ энэхүү ноос худалдах худалдан авах харилцаа болон зээлийн гэрээг тайлбарлан хүү, алданги тооцон 761 304 550 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт их хэмжээний мөнгө шаардаж байгаа нь Иргэний хуулийн 281.1, 282.3-т заасан заалт болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоог үндэсний мөнгөн дэвсгэртээр хийх гэх заалтыг тус тус зөрчиж байна. Талуудын хооорнд 2018 онд 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь бодитоор байгуулагдаагүй, зээл гэрээнд дурдсан зээлийг аваагүй, зээлийн хариу төлбөрт зээлийг буцаанд төлөх үүрэг хүлээгээгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэрээ бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу хүү, алданги тооцож их хэмжээний төрбөрийг хариуцагчаас нэхэмжилж байгаа үйлдэл нь хууль бус болно. Иймд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэгчд холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагчгоос 2018 онд Узбекистан хонины ноос худалдан авахаар тохиролцож үүний дагуу ноосны төлбөрт 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэвч үлдэгдэл төлбөрийг ноосны чанар доголдолтой байсан тул хэрхэн тооцоо нийлэх талаар харилцан тохиролцоогүй, ноос худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болоогүй хэвээр үргэлжилж байсан. Учир нь худалдаж авсан ноос нь чанарын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй нэхэмжлэгч тал хохирсон бөгөөд ноосны чанар шалгагч мэргэжилтнүүд гааль дээр уг ноосыг хүлээж авахдаа ашиглах боломжгүй, шаардлага хангахгүй ноос ирсэн гэдгийг мэдэгдэж энэ тухай хариуцагчд удаа дараа хэлж тайлбарлаж байсан. Гэтэл хариуцагч 2023 оны 01-р сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ноос худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр төлөх үүргийг дуусгавар болгож талууд зээлийн гэрээний үүрэг болгон сольсон мэтээр тайлбарлаж байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал нэхэмжлэгчээс ноос худалдах худалдан авах гэрээний үүргийг дуусгавар болгож, үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний үүргээр сольсон мэтээр үндэслэлгүй тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч худалдан худалдан авах гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо бодитой илэрхийлж байгаагүй болно. Харин худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хариуцагчид 2021 онд 65 000 000 төгрөгийг төлсөн байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ноос худалдах худалдан авах гэрээг зээлийн гэрээний үүргээр талууд харилцан тохиролцон сольсон мэтээр тайлбарласан үндэслэлгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 282.3 хуульд шаардлагаас үзвэл зээлийн гэрээ нь 2 талын хариу төлбөртэй, зээлдүүлэгч зээлдэгчид зээлийг бүрэн шилжүүлснээр байгуулагдсанд тооцдог байтал талуудын хооронд байгуулсан 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь дээрх шаардлагыг зөрчсөн, зээл бодитой олгогдоогүй. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн талууд зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийхэд тавигдах шаардлагыг зөрчсөн тул нэхэмжлэгчээс энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Хариуцагч нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа өндөр хүү тооцож, нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж бодитой байгуулсан мэтээр тайлбарлан, зээл олгосон учир хариу төлбөрийг гадаад валютаар тооцон түүний зөрүү дээрээс хэт өндөр ашиг олох зорилгоор МУ-ын Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-р дүгээр зүйлийн 4.4-т заасан заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулж, мөнгөн төлбөр нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл болно. Иймд 2018 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөх бөгөөд шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анх бидний хооронд ноос худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь үнэн. Ноос чанарын шаардлага хангахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаар надад нэг ч удаа хандаж байгаагүй, өөрсдөө худалдаад дуусгасан. Ноосны төлөгдөөгүй төлбөрт зээлийн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, цахим үнэмлэхний хуулбар, 2018.03.06-ны өдрийн зээлийн гэрээ, хавсралт, 2019.04.17-ны өдрийн зээлийн гэрээ, хавсралт, гэрээ дүгнэсэн акт, төлбөрийн баримт, банкнаас зарласан ханшийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-27 ху, /

 

6. Хариуцагчаас: болон банкны орлогын мэдүүлгүүд, банкны шилжүүлгийн мэдээлэл гэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 61-66 ху, хх 81-87 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 761 304 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:ай 2018.03.26-ны өдөр 82 255 ам.долларыг сар тутам 2.7 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ гэрээний дагуу үндсэн зээл 82 255 ам.доллар, хүү 15 540 ам.доллар ниит 97 795 ам.доллар төлөх үүргийг хүлээсэн. Дараа нь 2018.09.28-ны өдөр дахин 28 000 ам.долларыг нэмж зээлдүүлж, нөхцлийг эхний гэрээтэй адилхан байхаар тохиролцож, гэрээнд гараар нэмэлт заалт оруулсан. Нийт үндсэн зээл 110 255 ам.доллар, /82 255$+28 000$/ 2018.09.28-ны өдрөөс 2019.04.28-ны өдрийг хүртэлх хугацааны хүү сарын 2 976.8 ам.доллар, нийт 20 838 ам.доллар болсон. Бид 2019.04.17-ны өдөр нийт зээлийн үлдэгдэл 140 675 ам.доллар гэдийг харилцан тохиролцож, гэрээ дүгнэсэн актыг бичгээр байгуулж, зээлийг хэрхэн төлөх талаар зөвшилцөөд 2019/04/17-1 тоот зээлийн гэрээг байгуулж, 2019.04.17-ны өдрөөс 2020.10.17-ны өдрийг дуустал буюу 18 сарын хугацаатай, 140 675 ам.доллараас сарын 3 хувийн хүүтэй буюу 1 сард төлбөл зохих хүүгийн хэмжээг 4 220.25 ам.доллар байхаар харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэхдээ бид хүүг тооцохдоо 140 675 ам.доллараас биш 110 255 ам.доллараас сарын 3 хувийн хүү буюу 3 307.65 ам.доллараар тооцож, нийт 18 сарын 59 537,7 ам.долларыг нэхэмжилж байна. Учир нь 140 675 ам.долларын задаргаа нь 110 255 ам.доллар нь үндсэн зээл, үлдэх хэсэг болох 30 420 ам.доллар нь зээлийн хүү байгаа учраас хүүгээс хүү бодохгүй үндэслэлээр 110.255 ам.доллараас хүүг тооцоод 2018.04.26-ны өдрөөс 2019.04.17-ны өдөр хүртэлх талуудын тооцоо нийлсэн хэмжээгээр хүү 30 420 ам.доллар, 2019.04.17-ны өдрөөс 2020.10.17-ны өдрийг хүртэлх хүү 59 537.7 ам.доллар нийт 200 212.7 ам.доллар төлөхөөс хариуцагчийн төлсөн 28 750 ам.долларыг хасч үндсэн зээл, зээлийн хүү 171 462.7 ам.доллар төлөх үүрэгтэй. Мөн алдангийг хуульд заасанд нийцүүлэн 10 255 ам.долларын 50 хувь болох 55 127,5 ам.доллар гаргуулна. Эдгээр мөнгөн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах /2022.10.10-ны/ өдрийн банкнаас зарласан валютын ханшаар тооцоход үндсэн зээл 370 438 056 төгрөг, зээлийн хүү 205 647 466 төгрөг, алданги 185 219 028 төгрөг, нийт 761 304 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Бидний хооронд 400 000 000 төгрөгийн өртөг бүхий Узбекистан хонины ноос худалдах худалдан авах гэрээ аман хэлцлийн хэлбэрээр байгуулагдаж, ноосны төлбөрт 204 528 154 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэгдэл 197 019 643 төгрөгийг хугацаатайгаар хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон ба хариуцагчийн зүгээс 106 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Нэхэмжлэгчээс нийлүүлсэн хонины ноос их хэмжээний доголдолтой байсны улмаас худалдан борлуулах боломжгүй нөхцөл бий болсон бөгөөд одоо ч уг гэрээ дуусгавар болоогүй үргэлжилж байна. 2018 оны 09-р сарын 28-ны өдөр 28 000 ам.доллар буюу 71 459 640 төгрөгийг зээлдсэн тухайд маргахгүй, энэ нь ноос худалдах худалдан авах харилцаанаас тусдаа харилцаа бөгөөд уг зээлийг талууд тохиролцохдоо хүү, алдангийн хэмжээг тохиролцоогүй тул хариуцагчаас хүү, алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Худалдах худалдан авах гэрээний харилцааг зээлийн гэрээний үүргээр солиогүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан хэлцэл хичин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлдүүлэгч зээлдэгчид зээлийг бүрэн шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдох шаардлагыг зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн талууд зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэлд тавигдах шаардлагыг зөрчсөн. Хариуцагч нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа өндөр хүү тооцож, нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй, зээл олгосон учир хариу төлбөрийг гадаад валютаар тооцон түүний зөрүүнээс хэт өндөр ашиг олох зорилгоор Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4-р дүгээр зүйлийн 4.4-т заасан заалтуудыг тус тус зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулж, мөнгөн төлбөр нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Анх зээлийн төлбөрөөс 110 000 000 төгрөг төлсөн гэсэн. Одоо 197 000 000 төгрөг төлсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг банкин дээр очоод баримтаа шүүгээд харах боломжтой. 197 019 643 төгрөг гэдэг нь талуудын хооронд байгуулагдаж байгаа эхний зээлийн гэрээ юм. Үүнийг тухайн өдрийн валютын ханшаар 2395.23 төгрөгтэй нэг доллар тэнцэж байсан учраас, 82 255 ам долларыг талууд бодож гаргасан. Төлбөр тооцоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс валютын ханшийг монгол мөнгөн төгрөг шилжүүлэн төлбөр тооцоог шилжүүлж гаргасан тул сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5,6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1 2018.03.26-ны өдөр, нарын хооронд 82 255 ам.долларыг сар тутам 2.7 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлэхээр, алдангийг хоног тутам 0.25 хувиар тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан, /хх 6-8 ху/

 

6.2 2018.09.28-ны өдөр талууд гэрээний үргэлжлэл гэх баримтыг үйлдэж,...1 гэрээний үргэлжлэл болгож, 1 гэрээний бүх заалтыг хэвээр мөрдөж, нэмж 28 000 ам.доллар зээллээ /хүү алданги хэвээр/... гэх утгатай гар бичвэр үйлдсэн, /хх 8 ху/

 

6.3 2019.04.17-ны өдөр зохигч 140 675 ам.долларыг сар тутам 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, алдангийг хоног тутам 0.25 хувиар тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулж, зээл эргэн төлөх хуваарийг баталсан, /хх 10-14 ху/

 

6.4 2019.04.17-ны өдөр зээлдэгч 140 675 ам.долларын үндсэн зээл, хүүгийн өглөгтэй тухай гэрээ дүгнэсэн актыг талууд үйлдсэн, /хх-15 ху/

 

6.5 2018.09.28-ны өдөр банкны дугаарын гэх данснаас банкин дахь дугаарын данч руу 71 344 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 17 ху/

 

6.6 2018.06.31-ний өдөргийн дугаарын данс руу ХХК-иас ноосны үнэ гэх утгатай 12 000 000 төгрөг, 2018.05.04-ний өдөр ХХК ноосны үнэ гэх утгатай 20 000 000 төгрөг, 2018.04.26-ны өдөр // ноос ирээдүй ХХК-с ноосны үнэ гэх утгатай 20 000 000 төгрөг, 2020.12.23-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021.05.16-ны өдөр 15 000 000 төгрөг, 2021.12.29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2022.02.09-ний өдөр 5 000 000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022.07.28-ны өдөр 10 000 000 төгрөгийг ХХК-иас тус тус шилжүүлсэн, /хх 81-86 ху/

 

6.7 2018.05.08-ны өдөр банкны дугаарын данс руу 10 000 2018.05.17-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2018.04.25-ны өдөр 25 000 000 төгрөг, 2018.0423-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус тус ноосны төлбөрт ноос ирээдүй ХХК-с гэх утгатай шилжүүлсэн, /хх 61-63, 66 ху/

 

6.8 2022.05.28-ны өдөр 1 000 000 төгрөг банкин дахь дугаарын данс руу шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 87 ху/

 

6.9 Хэргийн 64-65 дугаар талд авагдсан баримтыг хэрэгт хамааралгүй үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй.

 

7. Зохигч 400 000 000 төгрөгийн ноос худалдах худалдан авах гэрээ анх байгуулагдсан, худалдах худалдан авах гэрээний төлбөрт 204 528 154 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй, харин худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, ам.доллараар гэрээний үүргийг шаардах нь хуульд нийцэж байгаа эсэхэд болон нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 106 000 000 төгрөг хүлээн авсан гэж, хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүрэгт 308 980 357 төгрөг төлсөн гэж тус тус маргаж байна.

 

8. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

8.1 Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор заасан байна.

Хэргийн баримтаар зохигчийн хооронд 2018.03.26-ны өдөр 82 255 ам.долларын зээлийн гэрээ, 2018.09.28-ны өдрийн 28 000 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан, 2019.04.17-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн зэрэг үйл баримт тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч ноос худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэж, хариуцагч худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болоогүй, өөр үүргээр солихоор тохиролцоогүй гэж тус тус маргасан.

Талуудын хооронд анх 400 000 000 төгрөгийн ноос худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх маргаангүй үйл баримтыг дээр дурдсан зээлийн гэрээнүүд, гэрээ дүгнэсэн акт зэрэгтэй харьцуулан дүгнэвэл өмнөх үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх ба хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.

Иймд зохигч тэдний хооронд байгуулагдсан ноос худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон нь 2018.03.26-ны өдрийн зээлийн гэрээ, 2019.04.17-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт зэрэг баримтаар нотлогдож байна.  

   Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн, талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор худалдах худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж, зээлийн гэрээний харилцаа шинээр үүссэн, хүү алдангийг хуульд нийцүүлэн гэрээнд тусгасан байх тул тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

Тодруулбал, нэхэмжлэгч үндсэн зээл 110 255 ам.доллар, 2018.04.26-ны өдрөөс 2019.04.17-ны өдөр хүртэлх хугацааны хүү 30 420 ам.доллар, 2019.04.17-ны өдрөөс 2020.10.17-ны өдөр хүртэл хугацааны хүү 59 537 ам.доллар гаргуулахаар шаардахдаа хүүг талуудын хооронд 2019.04.17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд дурдсан 3 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна.

2019.04.17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлээгүй, гэрээний зорилго нь талуудын хооронд зээлийн харилцаа бий болгох зорилготой бус байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд уг гэрээний дагуу хүүгийн хэмжээг нэмэгдүүлж шаардах эрх зээлдүүлэгчид бий болохгүй, харин дээрх гэрээгээр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх хугацааг сунгасан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг 2018.03.26-ны өдрөөс 2020.10.17-ны өдөр хүртэл хугацааны хүүг сар тутам 2.7 хувиар тооцон шаардах эрхтэй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийг үндсэн зээл 110 255 ам.доллар, 2018.03.26-ны өдрөөс 2019.04.17-ны өдөр хүртэлх зээлийн хүүг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 30 420 ам.доллар, 2019.04.17-ны өдрөөс 2020.10.17-ны өдөр хүртэлх 18 сарын зээлийн хүүг сар тутам 2.7 хувиар тооцож 53 568 ам.долларыг зээлийн гэрээний үүрэгт төлөх үүрэгтэй гэж дүгнээд үүнээс 36 090 ам.долларын төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдэх 158 153 ам.долларыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчийг 2021.01.26-ны өдрөөс 2022.08.25-ны өдрийг хүртэлх хугацаанд 85 000 000 төгрөг буюу 28 750 ам.долларыг төлсөн гэж шаардлагадаа дурдсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед 2022.12.23-ны өдөр 20 000 000 төгрөг, 2022.05.28-ны өдрийн 1 000 000 төгрөгийг тус тус хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул уг 21 000 000 төгрөгийг харгалзах өдрийн ханшаар хөрвүүлэн тооцож, 7 340.84 ам.долларыг гэрээний үүрэгт хүлээн авсан гэх 28 750 ам.доллар дээр нэмснийг тайлбарлах нь зүйтэй. /20 000 000*2849.09=7019.85$, 1 000 000-2849.09=320.84$/

8.2 Алдангийн хувьд, 2018.03.26-ны өдрийн зээлийн гэрээний 3.4-т алданги хоног тутам 0.25 хувь гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд хамаарах ба гүйцэтгээгүй үндсэн үүргийн 50 хувьтай тэнцэх 55 127.5 ам.долларыг гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байх тул уг алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, 2018.09.28-ны өдөр 28 000 ам.доллар зээлдүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээнд өмнөх гэрээний хүү, адангийн талаар заалт нэгэн адил үйлчлэх агуулгыг талууд гар бичмэлээр тэмдэгдэж, хэн аль нь гарын үсгээр баталгаажуулсан байх тул хүү, алдангийг хэмжээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэснийг дурдаж байна.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч 2018.03.26-ны өдрийн болон 2018.09.28-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 110 255 ам.доллар, зээлийн хүү 47 898 ам.доллар, алданги 55 127.5 ам.доллар, нийт 213 280.5 ам.долларыг 2022.10.10-ны өдрийн банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай тэнцэх ханшаар хөрвүүлэн тооцож, 717 098 096 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгохоор нэхэмжлэийн шаардлагаас үлдэх 44 206 454 төгрөгийг хэрэгсэхгүй болгохор шийдвэрлэлээ.

9. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй, хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгох бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог хэлцэл хамаарах юм.

Талуудын хооронд байгуулагдсан 2018.03.26-ны өдрийн болон 2018.09.28-ны өдрийн зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дээрх шинжийг агуулаагүй буюу 82 550 ам.долларын зээлийн гэрээ нь гэрээний үүргийг сольсон тул зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгсөн байхыг шаардахгүй бөгөөд ийнхүү гэрээний үүргийг сольсон нь дүр үзүүлсэн хэлцэлд хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн талууд зээлийн гэрээний мөнгөн дүнг ам.доллараар тохиролцож, зээлдүүлэгч гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг ам.долларын төгрөгтэй тэнцэх албан ханшаар тодорхойлон шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасанд нийцэж байх тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг тайлбарлах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулж, сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн сөрөг шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус баримтлан овогт-аас 717 098 096 /долоон зуун арван долоон сая ерэн найман мянга ерэн зургаан/ төгрөг гаргуулан овогт**************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 44 206 454 /дөчин дөрвөн сая хоёр зуун зургаан мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 964 472 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 143 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3 743 440 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ