Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2023/01382

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2023/01382 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух,**************-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,*******,*******, 1 давхарт байрлах, ХХК-д холбогдох

 

Орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах, алданги 71 300 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 

хариуцагчийн итгэмждлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Өлзийбаяр нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ч.Өлзийбаяр нь ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 29-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2021 оны 06 дугаар сард багтаан Хан-Уул дүүргийн*******нд байрлах, тоот орон сууцыг хүлээлгэх өгөх, харин Ч.Өлзийбаяр нь компанийн дансанд 142 600 100 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд үнийн дүнг компанийн данс руу хугацаанд нь шилжүүлсэн байдаг. Үүний дараа 2020 оны 10 дугаар сард авто машины 2 зогсоол авах санал тавьсан. Тухайн үед тохиролцсон боловч 2021 оны 06 дугаар сард, ХХК нь авто машины зогсоол зарахгүй, зарсан ч нэг автомашины зогсоолыг зарах боломжтой, үнийн хувьд өссөн гэх хариуг өгсөн байдаг. Ингээд талуудын хооронд маргаан үүссэн. Гэтэл уг маргаантай холбоотой орон сууц ашиглалтад ороод, улсын комисс хүлээн авчихсан байхад, нэхэмжлэгчийг тухайн орон сууцанд нэвтрүүлэхгүй, байрны түлхүүр, ордерыг өгөхгүй байсан. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл болох орон сууцыг, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-т заасан алданги 71 300 050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү шаардлагаа дэмжиж байна гэв.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн,*******нд байрлах, 909/2 байрны 11 давхрын тоот орон сууц болох 102,59 м.кв 4 өрөө байрыг хүлээлгэн өгөх гэрээг хийсэн. ХХК нь 2022 оны 05 дугаар сар гэхэд орон сууцыг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Энэ хооронд ямар асуудал гарсан бэ гэхээр 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олон нийтийн сүлжээнд буюу цахим орчинд Монгол хүмүүн гэсэн хуурамч хаягаас нэхэмжлэгч Ч.Өлзийбаяр нь компанийн үйл ажиллагаа, нууцтай холбоотой гэрээнд заасан үүргээ зөрчиж, олон нийтэд буруу мэдээлэл тараасан. Үүнтэй холбоотой, борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа тухай гомдол шалгагддаг. Зөрчлийн шинжтэй уг асуудлыг шийдэж өгнө үү гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Ч.Өлзийбаяр нь үүнээс хойш манай компани дээр дахин ирж уулзаагүй. Хариуцагч талын зүгээс үндсэн шаардлага болох орон сууц гаргуулах тухайд хүлээн зөвшөөрч байгаа, одоо ч гэсэн орон сууцанд оруулах өгөх боломжтой. Харин нэмэгдүүлсэн шаардлага болох алдангийгхүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй байгаа тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж заасан. Тэгэхлээр тухайн заалтын шууд утгаар нийт үнийн дүнгийн 0,01 хувийн хэмжээний алдангийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхлээр энэ аргаар алдангийг тооцоод үзвэл 142 600 төгрөг болж байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Энэ заалт нь иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан агуулгатай нийцэхгүй байна .Иймд алдангийг төлөх үүрэг нь хоног тутамд гэж гэрээнд заагаагүй бөгөөд шүүх 142 600 төгрөгийн хүрээнд алдангийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн барилга угсралтын явцад ковидын нөхцөл байдлын улмаас барилгын үйл ажиллагаа зогссон. Энэ нь яагаад зогссон бэ гэхээр 2021 оны 11 дүгээр сарын 14- ны өдөр хөл хориог 2 сар гаруй хугацаанд тогтоосон бөгөөд нэг жил гаруй хугацаанд барилгын үйл ажиллагаа үргэлжлээгүй, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинж чанартай учраас дээрх хугацааны алданги тооцоолох нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.Орон сууц ашиглалтад орсон өдрөөс хойш байрны түлхүүрээ авах боломжтой байсан, түлхүүр авах нь нэхэмжлэгчийн өөрийн үүрэг юм. Мөн нэхэмжлэгч үнэхээр орон сууц хүлээлгэн өгөх боломжгүй байна гэх хариуг авсан бол яагаад тухай үед шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм бэ, тэр үед нь шүүхээр шийдвэрлүүлэх боломж байсан гэв.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж, итгэмжлэл, орон сууц захиалах бариулах гэрээ, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-8 ху, /

 

4. Хариуцагчаас ямар нэгэн бичгийн нотлох баримт ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.Өлзийбаяр нь хариуцагч ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн*******, Дээдсийн өргөө хотхоны 909-2 байр, 11 давхрын тоот хаягт байрлах 102.59 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшилдээ шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, алданги 71 300 050 гаргуулахаар шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК-тай 2020.08.29-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцны үнэ 142 600 100 төгрөгийг төлсөн. Үүний дараа 2020 оны 10 дугаар сард авто машины 2 зогсоол авах санал тавьсныг хариуцагч эс зөвшөөрснөөр маргаан гарч үл ойлголцол үүссэн. Маргаан гарснаас болоод орон сууцыг улсын комиссод хүлээлгэн өгсөн атлаа нэхэмжлэгчийг тухайн орон сууцанд нэвтрүүлэхгүй, байрны түлхүүр, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгөхгүй байгаа тул орон сууцыг өмчлөл эзэзмшилдээ шилжүүлэхийг даалгах, гэрээний 3.7-т заасны дагуу 71 300 050 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 29-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн,*******нд байрлах, 909/2 байрны 11 давхрын тоот орон сууц болох 102.59 м.кв 4 өрөө байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцож, 2022 оны 05 дугаар сард орон сууцыг ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд Монгол хүмүүн гэх хуурамч хаягнаас буруу мэдээлэл тарааж, компанийн үйл ажиллагаа, нууцтай холбоотой гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Энэ талаар хариуцагчийн зүгээс цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан бөгөөд үүнээс хойш Ч.Өлзийбаяр компанитай уулзаагүй юм. Бид үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги 71 300 50 төгрөгийг эс зөвшөөрч байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-т гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд захиалагчийн төлсөн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагч талд үл маргах журмаар төлөх үүрэгтэй гэж заасан нь 142 600 төгрөг болж байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба тул хуульд заасан алдангийг тохиролцсон гэж үзэхгүй. Мөн ковидын нөхцөл байдлын улмаас барилгын үйл ажиллагаа зогссон нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинж чанартай тул алданги тооцох үндэслэлгүй. Орон сууц ашиглалтад орсон өдрөөс хойш түлхүүрээ авах боломжтой байсан бөгөөд өөрөө ирж аваагүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2020.08.29-ний өдөр Ч.Өлзийбаяр, ХХК нарын хооронд Хан-Уул дүүргийн*******,, 11 давхрын тоот хаягт байрлах, 102.59 мкв талбай бүхий 4 өрөө сууцыг 142 600 100 төгрөгөөр захиалан бариулах тухай орон сууц захиалан бариулах 20-/30 дугаар гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 5-6 ху/

4.2 Ч.Өлзийбаяр орон сууцны үнэд 2021 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 43 600 100 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 99 000 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 7-8 ху/

5. Зохигч, орон сууц захиалгын гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр төлөгдсөн, орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үндэслэлтэй эсэх зэрэг үйл баримтад маргаангүй, гэрээний 3.7 дахь хэсгийн заалт нь алданги мөн эсэх, гэрээний үүргийн зөрчилд хэн буруутай талаар маргаж байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан 2020.08.29-ний өдрийн орон сууц захиалан бариулах 20-/30 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Эрх зүйн харилцааны төрлийн хувьд гэрээний агуулга, барилга ашиглалтад орсон хугацаа зэргийг харгалзан үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 343 дугаар зүйлийн 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж, 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байна.

Хэргийн баримт болон талуудын тайлбараар гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг нэхэмжлэгч төлсөн, хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд ...хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй.. тайлыарлаж байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

6.2 Алданги 71 300 050 төгрөг гаргуулах шаардлагын заримыг хангав. Учир нь:

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж, 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд Захиалагчийн төлсөн нийт төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг үл маргах журмаар захиалагч талд төлөх үүрэгтэй гэж тохиролцсон байна.

Дээрхээс үзэхэд зохигч гэрээгээр алданги гэж дурдсан байх боловч гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон торгуулийг тохиролцсон байх тул хуульд нийцүүлэн 146 200 төгрөгийн торгуулийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Боржигон овогт**************-ыг Хан-Уул дүүргийн*******,,, тоот хаягт байрлах, 102.59 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч ХХК-д даалгасугай.

 

2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 142 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71 157 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 385 402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 875 879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ