Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/02022

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2023/02022 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн, 5-р хороо, **** тоот хаягт оршин суух *** овогт Сүхбаатарын *****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн, 15 дугаар хороо, ******** тоот хаягт байрлах ******** ББСБ ХХК /РД:********

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Х******** тоот хаягт оршин суух, ******** овогт ******** РД:******** нарт холбогдох,

 

10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, ********, хариуцагч ******** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагч ********итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******** нь ********ББСБ ХХК, ******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр DOOSUNG BULK TRAILER маркийн ******** улсын дугаартай ачааны машины чиргүүлийг нийт 35 000 000 төгрөгөөр иргэн ********ээс худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ нь********, ******** нарын хооронд байгуулагдсан байдаг. Уг чиргүүлийн урьдчилгаа төлбөр 10 500 000 төгрөгийг ******** хаан банкны эзэмшлийн ********  тоот данс руу шилжүүлсэн. Үлдэх 24 500 000 төгрөгийг ******  би ******  ББСБ ХХК-ийн Сонгинохайрхан дүүгийн 32 дугаар хороо, ******  төвд байрлах салбарт хандан 24 сарын хугацаатай, 1 сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ******  дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлдэгчээр ******  , хамтран зээлдэгчээр ******  гэрээнд оролцож талууд гарын үсэг зурсан бөгөөд ******  нь уг зээлийг төлөхөөр тохирсон. Гэтэл зээлийн мөнгийг ******  , ******   бидэнд огт шилжүүлээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохдоо зээлдэгчид бодитоор шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл******  ББСБ ХХК нь зээлийн мөнгийг бодитоор шилжүүлээгүй атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль бус юм. ******  ББСБ ХХК нь хууль зөрчин 35 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 24 500 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд захиран зарцуулсан атлаа дээрх хөрөнгийн зөрүү болох 10 500 000 төгрөгийг буцаан төлөхгүй байгаад гомдолтой байна. Иймд 10 500 000 төгрөгийг ******  ББСБ ХХК, ******  нараас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******  ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлдэгч ******  болон ******  нар нь 2021.05.30-ны өдөр манай байгууллагад хандаж, 24 500 000 төгрөгийн зээл авахыг хүссэн. Зээлийн зорилго нь ******  маркийн ******  улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж авах байсан. Ийнхүү зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Нэг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 хугацаатайгаар 24 500 000 төгрөгийг зээлж авсан. Зээлдэгч нь нэхэмжлэлдээ зээлийн мөнгийг ******  , ******  нарт шилжүүлээгүй гэж байна. Гэтэл зээлийн гэрээ байгуулсан өдөр ******  д нь зээл болох 24 500 000 төгрөгийг худалдан борлуулагч ******  данс руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу ******  н данс руу шилжүүлж өгсөн байдаг. Зээлдэгч нь зээлээ авснаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй бөгөөд фидуцийн зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангахаар болж 2021 оны 10 сард чиргүүлийг ******  нь манай салбар дээр өөрөө авч ирсэн. Ийнхүү 2021 оны 11 дүгээр сарын хурлын шийдвэрээр зээлийн хүүг зогсоосон. Фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авч ирэх үед чиргүүлийн ар тал цөмөрсөн гэмтэлтэй, эд хөрөнгийн бүрдэл болох моторыг нь авсан, хэвийн ажиллах боломжгүй байсан. Моторыг ******  нь салгаж авсан байсан бөгөөд авч ирж өгнө гээд удаа дараа холбогдсон боловч өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор тус чиргүүлийн үнэлгээ буурсан ба 25 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Худалдан борлуулсны дараа зээлдэгч нар нь 2 686 143 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Манайх яагаад шууд машиныг хурааж авсан бэ гэхээр, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэг, 6.2.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу ноцтой зөрчил гаргасан тохиолдолд манайх үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Мөн фидуцийн гэрээний 3.11, 5.1.3, 6.3-т тус тус заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад фидуцийн зүйлээ бодитоор гаргуулсан байдаг. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал нь зээлдэгчийн өөрийнх нь хариуцлагагүй байдлаас үүссэн. Мөн зээлийн үлдэгдэл болох 2 686 143 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй, манайх хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3. Хариуцагч ******  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******  ын нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Учир нь иргэн ******  миний бие 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж ******  улсын дугаартай Цистерн чиргүүлийг 35 000 000 төгрөгөөр иргэн *****  од зарж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу төлбөрийг зээлдэгчид олгоогүй учир банк бус байгууллага хариуцна гэх байдлаар хууль зүйн үндэслэлээ тайлбарласан байна. Гэвч энэ бол үндэслэлгүй тайлбар юм. ******  ББСБ ХХК-иас 24 500 000 төгрөг зээлсэн зориулалт нь ****** тэй тохиролцсоны дагуу чиргүүлийг худалдан авах зорилготой байсан. Энэ зориулалтын дагуу ******  нь хүсэлтээ өөрийн биеэр гаргасан байдаг. Энэ хүсэлтэд, Э******  миний бие 24 500 000 төгрөгийг авто машиныг барьцаалан зээл авч байгаа тул тус мөнгийг Д******  данс руу шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Дээрх хүсэлтийн дагуу миний үйлчлүүлэгчийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Тэгэхээр энэ мөнгийг бодитоор олгоогүй гэдэг маргаан огт гарах боломжгүй. Энэ хэргийн маргааны гол асуудал нь гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал болж байна. Зээлийн гэрээгээр энэ хүн ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр, түрүүний дурдсан зээлийн гэрээний 2.4, 2.6-д маш тодорхой зааж өгсөн байдаг. Сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар эргэн төлөлт хийхээр зээл авсан. Зээлдэгч буюу ******  ХХК нь үүргийн гүйцэтгэлийг бүрэн биелүүлж, зээлийг олгосон, гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй таг алга болсон. Зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тул фидуцийн гэрээний дагуу гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулсан. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн арга бөгөөд гэрээ болон процессын дагуу явагдсан байдаг. Тухайн үед Д.******  гэх хүн нь 2021.05.28-ны өдөр иргэн Э******  худалдах, худалдан авах гэрээгээ байгуулаад, үүний дагуу чиргүүлийг хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Э.******  той байгуулсан гэрээний үүргээ Д.******ийн хувьд бүрэн биелүүлсэн ба энэхүү гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд энэ хэрэгт Д.******  гэдэг хүн хариуцагчаар оролцох ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн маргаан нь зээлдэгч Э.******  , хамтран зээлдэгч С.******  , зээлдүүлэгч ******  ББСБ ХХК нарын хоорондын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаан юм. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар тухайн чиргүүлийн өмчлөх эрх нь 2021.05.28-ны өдөр Э.******  д бүрэн шилжсэн гэсэн үг. Энэ үеэс тухайн хөрөнгийн ашиг шим, эвдрэл гэмтэл, эрсдэлийг худалдан авагч буюу Э.******  д бүрэн шилжсэн. Иймд Д.****** н хувьд энэ хэрэгт хариуцагчаар татагдах ямар ч үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, Л.******  ийн иргэний үнэмлэхний хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-11 хуу, 52-54 хуу/

 

5. Хариуцагч ******  ББСБ ХХК-иас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, ******  ББСБ-д 2021.05.30-ны өдөр ******  , ******  нарын гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021.05.28-ны өдрийн ******  , ******  нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, гэрээний талуудын иргэний үнэмлэхийн хуулбар болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, авто машины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн гэрээ, ******  , ******  нарын 2021.05.28-ны өдөр гаргасан хүсэлт, зээлийн гүйлгээний хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 26-42 хуу/

 

6. Шүүх, нэхэмжлэгчийн хүсэлтээр ******  ББСБ ХХК-иас /****** / улсын дугаартай, Doosung bulk trailer маркийн ачааны машины чиргүүлий ******д хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаар шилжүүлгийн баримт, Авто тээврийн үндэсний төвөөс Doosung bulk trailer маркийн ******  арлын дугаартай, ******  улсын дугаартай ачааны машины чиргүүлийн өмчлөгч нарын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон өмчлөх эрх шилжүүлэхэд хавсаргасан баримтууд, Хаан банк ХХК-иас ******  ББСБ ХХК-ийн Хаан банкин дахь ******  тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны хуулгыг болон Хаан банкин дах ******  тоот дансны эзэмшигчийн талаарх лавлагаа, ******  Хаан банкин дах ******  тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 122-139 хуу, 145-170 хуу,184-189 хуу/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******  нь хариуцагч ******  ББСБ ХХК, ******  нарт холбогдуулан 10 500 000 төгрөг гаргуулахаар шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлыарлаж байна. Үүнд: 2021.05.28-ны өдөр ******  маркийн ******  улсын дугаартай ачааны машины чиргүүлийг нийт 35 000 000 төгрөгөөр иргэн ******  ээс худалдан авахаар тохиролцож, ******  , ******  нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 10 500 000 төгрөгийг ******  хаан банкны эзэмшлийн ******  тоот данс руу шилжүүлж, үлдэх 24 500 000 төгрөгийг ******  миний бие ******  ББСБ ХХК-иас 24 сарын хугацаатай, 1 сарын 2.5 хувийн хүүтэй зээлдэж, 2021.05.30-ны өдөр ******  дугаар зээлийн болон фидуцийн гэрээ байгуулсан. Гэрээнд ******   ,******  нар гарын үсэг зурж, ******  зээлийг төлөхөөр тохирсон. Хариуцагч ******  ББСБ ХХК нь зээлийн гэрээний биелүүлээгүй үндэслэлээр фидуцын зүйл болох ******  улсын дугаартай чиргүүлийг 25 000 000 төгрөгөөр худалдсан тул зөрүү төлбөр 10 500 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахар шаардаж байна. Хэрэгт авагдсан баримтаар чиргүүлийн өмчлөх эрх ******  ээс шууд ******  ХХк-ний өмчлөлд шилжсэн, чиргүүл 35 000 000 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдож байна. Иймд өмчлөх эрхгүй этгээдээс фидуцийн гэрээний дагуу шилжүүлж авсан хөрөнгийг өмчлөгч болох нэхэмжлэгч ******  зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, 35 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг ******  гэх хамаарал бүхий этгээдийн хамт 25 000 000 төгрөгөөр худалдсан байх тул зөрүү төлбөр 10 500 000 төгрөгийг ******  ББСБ нь төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч ******  ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу ******  машины чиргүүл худалдаж авахад зориулсан зээлийг олгож, фидуцын гэрээг байгуулсан. ******  данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх зөвшөөрлийг бичгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар чиргүүлийг эзэмшилдээ авахад чиргүүлийн ар тал цөмөрсөн гэмтэлтэй, эд хөрөнгийн бүрдэл болох моторыг нь авсан, хэвийн ажиллах боломжгүй байсан тул үнэлгээ буурч ******  дамжуулан 25 000 000 төгрөгөөр худалдаж, хүүгийн үлдэгдэл 2 686 143 төгрөг байсан хэдий ч гэрээний үүргийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4. Хариуцагч ******  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлыарлаж байна. Үүнд: Д.Рэгзэн миний бие 2022.05.28-ны өдөр *****,  ******  улсын дугаартай ******  чиргүүлийг 35 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж чиргүүлийн хүлээлгэн өгснөөр бидний хоорондын харилцаа дуусгаар болсон. Биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар тухайн чиргүүлийн өмчлөх эрх нь 2021.05.28-ны өдөр ****** д бүрэн шилжсэн гэсэн үг. Энэ үеэс тухайн хөрөнгийн ашиг шим, эвдрэл гэмтэл, эрсдэлийг худалдан авагч буюу ******  д бүрэн шилжсэн. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас фидуцын гэрээний дагуу эд хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан нь надад хамааралгүй. ******  ББСБ ХХК-ний хүсэлтийн дагуу уг чиргүүлийг худалдаж төлбөр 25 000 000 төгрөгийг ******  ББСБ ХХК-д шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4,5,6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2021.05.28-ны өдөр ******   , ******  нарын хооронд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ******  арлын дугаартай, ******  улсын/гаалийн мэдүүлгийн дугаартай, цистерн чиргүүл маркийн, улаан алаг өнгөтэй тээврийн хэрэгслийг 35 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 31-32 ху/

 

5.2 2021.05.28-ны өдөр ******  , ******  д нар нь ******  ББСБ ХХК-д ******  ******  маркийн тээврийн хэрэгслийг авахад зориулж 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 24 500 000 төгрөгийн зээлийг авах хүсэлтэй байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд ******  улсын дугаартай ******  маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавих хүсэлтийг гаргасан, /хх 38,39 ху/

 

5.3 2021.05.30-ны өдөр зээлдэгч ******  24 500 000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгчээр ******  оролцуулах, ******  нь өөрөө хамтран зээлдэгчээр оролцох хүсэлттэй байгаагаа тус тус илэрхийлэн өөрсдийн гараар бичиж  ******  ХХК-д өгсөн, / хх 27-28 ху/

 

5.4 2021.05.30-ны өдөр ******  ХХК болон зээлдэгч ******  , хамтран зээлдэгч ******  нарын хооронд ******  дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, 24 500 000 төгрөгийг

-24 сарын хугацаатай,

-сарын 2.5 хувийн хүүтэй, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 360 хоногоор тооцно,

-нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцно,

-авто машин худалдан авах зориулалттай,

-зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний Хавсралтын 1-т зааснаар харилцан тохиролцож, талууд тамга тэмдэг гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 36-37 ху/

 

5.5 2021.05.30-ны өдөр талуудын хооронд ******  дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдаж, D******  маркийн K******  арлын дугаартай, 2******  улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдээд 2021.05.19-ний өдөр Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг 24 500 000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож, тамга тэмдэг гарын үсэг зурж баталгаажуулсан, / хх 35 ху/

 

5.6 ******  д нь ******  ББСБ ХХК-д 24 500 000 төгрөгийн автомашин барьцаалан зээл авч байгаа тул, зээлийг худалдан борлуулагч ******  н Хаан банкны ******  тоот дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, /хх 42 ху/

 

5.7 ******  ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч ******  той 2021.07.08, 2021.07.20, 2021.08.10, 2021.08.11, 2021.08.12, 2021.08.18, 2021.08.20, 2021.08.25, 2021.09.02, 2021.10.07, 2021.10.27, 2021.11.01, 2022.02.17, 2022.02.19-ний өдрүүдэд тус тус утсаар холбоо барьж тэмдэглэл үйлдсэн, / хх 26 ху/

 

5.8 2022.04.20-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар ******  ББСБ ХХК-ны 2022.03.02-ны өдрийн 22/587 дугаар барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон тул ******  маркийн ******  арлын дугаартай, ******  улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн улаан алаг өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Л******  ийг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн эзэмшигчээр Л******  бүртгэгдсэн болох нь тогтоогдсон, /хх 50 ху/

 

5.9 2022.03.02-ны өдөр ******  ББСБ ХХК болон ******  нарын хооронд Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ******  маркийн ******  арлын дугаартай, ******  ОЧ улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн улаан алаг өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 25 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, талууд тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан, /хх 52-54 ху/

 

5.10 ******  н Хаан банкны ******  тоот данс руу 2022.02.20-ны өдрийн 13 цаг 59 минутад ******  тоот дансны дугаартай харилцагчаас ******  гэх гүйлгээний утгатай 5 000 000 төгрөгийн орлого хийсэн, тус өдрийн 18 цаг 58 минутад ******  данснаас ******  ББСБ ХХК-ийн Хаан банкны ******  тоот данс руу цемент бааз чиргүүлийн үнэ ******  ОЧ гэх гүйлгээний утгатай 5 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн, /хх 145, 186, 152 ху/

 

5.11 ******  Хаан банкны ******  тоот данс руу 2022.03.01-ний өдрийн 16 цаг 23 минутад ******  тоот дансны дугаартай харилцагчаас Ч гэх гүйлгээний утгатай 20 000 000 төгрөгийн орлого хийгдсэн, тус өдрийн 16 цаг 23 минутад ******  данснаас ******  ББСБ ХХК-ийн Хаан банкны ******  тоот данс руу цемент бааз чиргүүлийн үнэ ******  ОЧ гэх гүйлгээний утгатай 20 000 000 төгрөгийн зарлага хийсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 145, 186 дугаар хуудасны ар тал, 156 дугаар хуудасны ар тал/

6. Зохигч, зээлийн болон фидуцын гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй, чиргүүлийг худалдсанаар зээлийн болон фидуцын гэрээ дуусгавар болсон зэрэгт маргаангүй, маргааны зүйл болох чиргүүлийг зах зээлийн үнээс багаар худалдан борлуулсан эсэх, зөрүү төлбөр 10 500 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхэд маргаантай.

 

7. Талуудын хооронд 2021.05.30-ны өдөр байгуулагдсан ******  дугаар зээлийн гэрээ болон үргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасанд хамаарах, хуульд заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 235 дугаар зүйлийн 235.1Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж 235.4Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан фидуцын гэрээний 2.1-д талууд үнэлгээг 24 500 000 төгрөг байхаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч ******  үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүрэгт ямар нэг төлбөр төлсөн болох нь нотлогдохгүй байна.

 

Фидуцын гэрээний онцлог нь үндсэн үүргийг гүйцэтгэхтэй салшгүй хамааралтай бөгөөд үндсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдлээ өөрсдөө хүлээдэг онцлогтой.

Иймд нэхэмжлэгч үндсэн үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болохоо нотлоогүй тул хариуцагч ******  ББСБ ХХК-ийг үүрэг гүйцэтгэгчээс фидуцын зүйл болох ******  ОЧ улсын дугаартай чиргүүлийг бодитоор гаргуулан авч хариуцагч ******  дамжуулан худалдсан нь хууль болон гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

 

8. Түүнчлэн нэхэмжлэгч ******  хариуцагч нарыг үгсэн тохиролцож чиргүүлийг зах зээлийн үнээс хэт бага үнээр бусдад худалдсан гэх тайлбар хэргийн баримтаар нотлогдохгүй байх бөгөөд ******  төлбөрийг хариуцагч ******  ББСБ ХХК-ийн Хаан банкны ******  тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******  Хаан банкин дахь ******  тоот дансны 2022.02.20-ны өдрийн 5 000 000 төгрөг, 2022.03.01-ний өдрийн 20 000 000 төгрөгийн гүйлгээний баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Хариуцагч ******  нь нэхэмжлэгч ******  хариуцагч ******  ББСБ ХХК нарын хооронд үүссэн зээлийн болон фидуцын гэрээний оролцогч биш байх тул хариуцагч ******  д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг баримтлан хариуцагч ******  , хариуцагч ******  ББСБ ХХК нараас 10 500 000 /арван сая таван зуун мянган/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******  ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсыг тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ