Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/02475

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/02475

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Ууганбаяр, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: СБДПГ ,

Хариуцагч:  СБДЦНХ т холбогдох

хохиролд 870 000 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5093 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М , хариуцагч СБДПГ ын итгэмжпэгдсэн төлөөлөгч З.О , СБДЦНХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, иргэдийн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжпэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Истана маркийн” автомашины мотор зарах гэж байтал 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Д нь ирж уулзан бэлэн 870.000 төгрөг өгч, мотороо шалгаад аваад явсан.

Гэтэл хагас сарын дараа нөгөө мотор чинь асахгүй байна ирээд асаагаад өг гэхээр нь би өөрийн ажлын засварчин болон найз засварчин И нарыг явуулан үзүүлэхэд Б.Д нь уг моторыг задалж оролдуулаад асааж чадсангүй гэж байсан ба моторын галын тохиргоо алдагдсан учраас тэсрэхгүй байна гэж манай хоёр засварчин хэлсэн.

Би Д т чи өөрөө янз бүрийн хүнээр оролдуулснаас болж галыг нь алдагдуулсан байна гэхэд чи надад эвдэрхий мотор өгсөн байна наадахаа буцааж ав гэсэн. Би буцаахгүй гэтэл үг хэлээр дарамталж эхэлсэн.

 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр СБДЦНХ ийн мөрдөн байцаагч Гантөгс утсаар ярьж намайг дуудсан, очиход Б.Д намайг залилан хийсэн мэтээр өргөдөл өгсөн байсан. Би 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 870.000 төгрөгийг байцаагч Гантөгсөд бэлнээр баримт үйлдэн хүлээлгэж өгөөд моторыг минь буцаан өгүүлээрэй гэдгээ хэлсээр байхад байцаагч моторыг буцаан  өгүүлээгүй өнөөдрийг хүрч байна.

Намайг Б.Д ын утас руу залгахад авдаггүй, гэрт нь 4 удаа очиход эхнэр нь 1 удаа байхдаа надад өгөөгүй. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед утас нь холбогдож мотороо авъя гэтэл хог дээр хаясан гэж хэлээд өгөхгүй байгаа юм.

Улсын ерөнхий прокурорын аюулгүй байдал, дотоод хяналтын хэлтэсийн прокурор Энхтуяа  нь дүүргийн прокурор Энхбаттай уулз гэсний дагуу түүнтэй уулзахад хурал дээр энэ асуудал яригдсан, хохирлыг чинь барагдуулах үүрэг даалгавар өгсөн, ирэх 7 хоногт шийдвэрлэгдэх байх утсаар лавлаж асуугаарай гэсэн боловч шийдэгдээгүй.

Прокурор Б.С мөрдөн байцаагч Гантөгсөд моторыг чинь авч ирүүлэх үүрэг өгсөн гэхээр нь байцаагч Гантөгстэй очиж уулзахад Б.С прокурор загнаж байна гэдэг. Энэ мэтээр хохирлыг барагдуулах нь тодорхойгүй нэг нэг рүүгээ түлхсээр өнөөдрийг хүрлээ.

 Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй ажил үүргээ хайнга, хангалтгүй гүйцэтгэсэн төрийн тусгай албан хаагч, СБДПГ ын Хяналтын прокурор Б.С , СБДЦНХ ийн хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Б.Г нарын шууд буруутай үйлдлээр хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн айлган сүрдүүлж, иргэн Б.Д т 870 000 төгрөг төлүүлж, иргэн намайг эд хөрөнгөөр минь хохироосон тул моторын үнэ болох 870.000 төгрөгийг СБДЦНХ ээс нэхэмжлэхгүй зөвхөн  СБДПГ аас нэхэмжилж байна.

Мөн  Б.С прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2014250007473 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5093 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч СБДПГ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хяналтын прокурор Б Соёлсайханы баталсан Б.М ад холбогдох эрүүгийн 2014250007473 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Прокурорын 5093 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.М ад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дахь хэсэгт заасан  анх удаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг бүртгэгч Б.Гангантөгс нь Б.Д ын гомдлыг хүлээн авсанаас хойшхи хугацаанд Б Мөнхбатыг 98099696 дугаартай утсаар дуудсан боловч утас нь холбогдоогүй, түүний ажилладаг Нийслэлийн түргэн тусламжийн авто баазаас асуухад өвчний учир чөлөөтэй байгаа талаар хэлсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсанаас гадна эрүүгийн хэрэг үүсгэн. Мөнхбатъг сэжигтнээр тооцон байцаахад гомдол шалгах хугацаанд өвчтэй байсан талаараа мэдүүлсэн байна.

 Д ын гомдол, өгсөн тайлбар нь гэмт хэргийн шинжтэй учраас эрүүгийн  хэрэг үүсгэн шалгасан нь хэрэгт авагдсан байгаа болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.М нь эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, СБДЦНХ т өргөдөл гаргахдаа Б.М би иргэн Б.Д т моторын мөнгө болох 870.000 төгрөгийг буцаан өгч мотороо хүлээн авсан. Би Б.Д аас уучлалт гуйж эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, 2014.12.16 гэж өөрийн гараар бичиж  өгсөн нь хэрэгт авагдсан.

Мөн нэхэмжпэгч Б.М нь прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоо хүлээн авсан атлаа энэ талаар дээд шатны прокурорт гомдол гаргаагүй. гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Эрүүтийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлд заасны дагуу “хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, доод шатны прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хүчингүй болгохоор заасан байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Б.М ад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дах хэсэгт зааснаар ”хохирогч ялпагдагч нар нь сайн дураараа эвлэрсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байсныг номдлын дагуу хянаж тогтоолд өөрчлөлт оруулан 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа юм

Прокурорын гаргасан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа тул Б.М ын  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон 870.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү

 Б.М ыг хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 870.000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэлийг хангах үндэсгүй.    

Нэхэмжлэгч Б.М нь СБДПГ , СБДЦНХ т холбогдуулан хохиролд 870 000 төгрөг гаргуулах, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2014250007473 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5093 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн СБДПГ т холбогдуулан гаргаж, СБДЦНХ ээс татгалзсан болно.

Хариуцагч СБДПГ нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 77а-07б тоотод оршин суух Б.Д нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт хандан Б.М ын талаар гаргасан гомдыг шалгаад 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2014250007473 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг гаргасан байна. /хх-ийн 42,44-р хуудас/

СБДЦНХ нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж, тус эрүүгийн хэргийг шалгах явцад Б.Д нь  2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “870.000 төгрөгийг буцаан авсан тул  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн, Б.М нь 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “моторын мөнгө болох 870.000 төгрөгийг буцаан өгч мотороо хүлээн авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан байна./хх-ийн 54-64-р хуудас/

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Прокурорын 5093 дугаар тогтоолоор Б.М ад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-ийн 67,198-199-р хуудас/

Энэ бүхнээс дүгнэхэд Прокурорын буруутай ажиллагааны улмаас Б.М ад 870.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь Прокурорын дарамт шахалтаас болж 870.000 төгрөгийг Б.Д т шилжүүлсэн гэж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2014250007473 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5093 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн харъяалан шийдвэрлэх хэрэг биш байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7., 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2.,498.4 дэх хэсэгт заасныг баримтлан СБДПГ т холбогдуулан гаргасан 870 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт заасны баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2014250007473 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5093 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Б.М ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь СБДЦНХ т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 25 430 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

      6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шийдвэрийг  гардаж авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО

 

                        ШҮҮГЧИД                                     Б.УУГАНБАЯР

 

                                                                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ