Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/02935

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 27 өдөр   Дугаар 183/ШШ2023/02935   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, **** тоотод оршин суух *** ******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, **** тоотод оршин суух ******-д холбогдох

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 28 м.кв нэг өрөө байр, эсхүл байр худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****,  ****** хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ****, ****** нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би хариуцагчийн нагац дүү болох *тай 2014 ******оноос 2017 оны эхэн хүртэл хамтарч амьдарч байсан. Тэр хугацаанд 2016 онд бид хоёр хариуцагчийн төрсөн дүү болох ******нд, ******гийн ээжид амьдардаг байхад ******би эгчийнхээ байрыг зараад мөнгөөр нь өөр зүйл хийе гээд 2016 оны намар буюу 8 дугаар сар өөрийн байранд *****ийг оруулсан. 2018 оны 02 дугаар сард би тэднийхээс хөөгдөж гарснаас хойш орох орон байхгүй манайхаас энэ хүн гарахгүй байна. ******* 35 000 000 төгрөгөөр уг орон сууцыг зараад татвараа хасаад 34 300 000 төгрөгөөс ***** 20 000 000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч одоо надаас чи бүх мөнгийг өг эсвэл шинэ байр, эсвэл өөрийнхөө байрыг надад өг гэсэн шаардлага тавьдаг. Би хөөгдөөд явахдаа байр ч үгүй, мөнгө ч үгүй болох юм байна гэдгээ мэдээд 14 300 000 төгрөгийг аваад явсан. Би авсан мөнгөө төлөөд буцаад байрандаа оръё гэсэн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ****** намайг вокзалын хойд талын 4 давхар ягаан байрны нотариат гэсэн нэртэй газарт хүрээд ир гэж хэлэхээр нь очиж, гэрээнд гарын үсэг зурсан. Үүний урд орой над руу залгаад танай байр зарагдах болсон би хүнтэйгээ тохироод ярьсан гэж хэлсэн. Би нэг төгрөг ч аваагүй, нэг төгрөг авсныг нь ч хараагүй гараад явсан. Миний 2 өрөө орон сууцанд ор. Би таныг сайхан амьдруулна. Байрыг чинь томсгож өгнө гэж хэлээд л энэ хүний байранд би орсон бөгөөд би хүчээр ороогүй. Гэтэл өнгөрсөн 2022 оны 12 сард намайг гар гэж шүүхээс бичиг ирэхээр би гайхсан чинь хүүхэд шүүхэд бичиг өгсөн юм байна. Орсноосоо эхлээд энэ байрны бүх зүйлийг би төлсөөр ирсэн. Би энэ хүүхдэд нэг өрөө байраа өгсөн юм чинь нэг өрөө байраа энэ хүүхдээс авч байж энэ хүнээс сална. Би 70 гарсан хөгшин хүн өөр амьдрах газар байхгүй. Энэ хүн бол залуу хүн ямар ч ажил төрөл хийгээд яасан ч байр сав авах байх. Тэрнээс гадна хүний юмыг авч хэрэглэчихээд хэдэн саяыг өгнө гээд ярьж байдаг ичдэггүй хүүхэд байна. Би 70 гарсан хөгшин хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Тэтгэвэрт 500 000 төгрөг авдаг. Би ямар ч байсан энэ хүүхдээс байраа авч байж сална. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

3. Хариуцагч ***** нь нэхэмжлэгчид ******д холбогдуулан 28 м.кв нэг өрөө байр, эсхүл байр худалдан авахад дүйцэх хэмжээний мөнгө буюу 80 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гаргасан. Шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ***** болон ***** нарын хооронд 2016 онд тухайн үед ***** амьдралыг нь сайжруулж өгнө. Эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна. Орон сууцаа худалдаад мөнгийг нь надад өгчих гэсэн зүйл яриад байрнаас нь 2016 оны 08 дугаар сард байрыг нь ***** худалдаад, 35 000 000 төгрөг авч ашигласан. Үүний оронд дараагийн байр авч өгөх хугацаанд миний байранд амьдарч байгууллага гэдэг нөхцөлийг тавьсан. Одоогийн нөхцөлд *****ийн зүгээс байр авч өгсөн зүйл байхгүй. Тийм учраас эдний байранд амьдарч байгаа бөгөөд шинжээч 1 өрөө байр худалдаж авах үнэ ханшийг 80 505 000 төгрөг гэж үнэлсэн тул 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

4. Нэхэмжлэгч ******  нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч ****** надаас 28 м.кв нэг өрөө байр эсхүл байр сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч энэхүү сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд: Намайг байрыг нь зараад мөнгийг нь ашиглаж байгаад буцаагаад байр авч өгнө гэсэн гэж байна. Энэ нь намайг үндэслэлгүйгээр гүтгэж байгаа бөгөөд би хэзээ ч Ч.Оюунгэрэлтэй байрыг нь зарах болон мөнгө зээлэх талаар уулзаж ярилцаж байгаагүй. Би тухайн үед хамтран амьдарч болох *****ийн ээж *ий*****н төрсөн эгч болох ******тэй жилд баяр ёслол болон бусад үед хальт таардаг, мэддэг төдий тиул угаас тийм юм асуух хэмжээний ойр дотно биш. Хэзээ ч тэр хүнтэй мөнгөний талаар асуудал ярьсан удаа байхгүй. Харин ****** тухайн үед ээж болон эгчтэйгээ үгсэн хуйвалдан байрыг нь заруулаад, манайд амьдруулах, улмаар намайг луйвардах талаар ярьсан болохыг сүүлд *******аас салсныхаа дараа олж мэдсэн. Би 2016 онд ******тай хамтран амьдардаг байсан тул хамт явж байрыг нь зарж өгсөн дээр маргадаггүй. Намайг өөрөө зар тавиад, ******д мэдэгдэхгүйгээр маш бага мөнгө болох 35 000 000 төгрөгөөр зарсан гэж харуицагч тал маргадаг. Гэвч үл хөдлөх болон гэрчийн мэдүүлгээр ****** хамт байсан болон өөрөө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь батлагддаг. Мөн хариуцагчийн нагац дүү ***** энэхүү байр зарсан мөнгөнөөс 20 000 000 төгрөг авснаа нотлох баримт дээр өөрөө хэлсэн байдаг ба тэрхүү өөрийн бичгээр гаргасан мэдүүлэг дээр хариуцагчийн төрсөн дүү Ч.Хэрлэнгийнд амьдарч байхад намайг тэжээдэг байсан гэж хэлсэн байдаг. Гэвч энэхүү хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлэгээсээ буцаж харин эсрэгээс намайг ******ийн гэр бүлийн бүх санхүүг мэддэг, захиран зарцуулдаг байсан гэж байгаа нь энэ гэр бүлийн гишүүд санаатайгаар үгсэн хуйвалдаж, бие биедээ ашигтайгаар гэрчийн мэдүүлэг албаар худал эгч байгаа нь батлагдаж байгаа юм. Намайг одоо хүртэл орон сууц авч өгөхгүй, амьдарч байгаарай гэсэн байрнаас хөөж гаргах гэж байна гэсэн байна. Дахин хэлэхэд би хэзээ ч ******ийг байранд минь суугаач гэж гуйгаагүй. Би ******гийн гэрээс хөөгдөх үед, ****** нэгэнт ******ийн байрыг зарсан мөнгөнөөс 20 000 000 төгрөг авсан байсан тул би үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувий татварыг хассан дүн болох 14 300 000 төгрөг авч явсан нь үнэн. Үүн дээр маргадаггүй. Салсны дараа байр суллах талаар ******д удаа дараа хэлсэн боловч намайг шинэ байр авч өг эсхүл энэ байраа ******* өг гэж хэлдэг. Би өөрийн сар бүр ипотекийн зээлийн төлбөр төлдөг байрандаа сүүлийн 7 жил гаран амьдарч чадахгүй, өөрийн эцгийн гэрт газраар унтаж амьдарч байгаа. Хэрэв энэ гэр бүл үгсэн хуйвалдаж, намайг луйвардах гээгүй байсан юм бол яагаад харуицагчийн дүү ****** өөрөө хажууд байсан юм шиг, бүх процессыг мэддэг юм шиг, өөрийн эгчийг төлөөлж ярьж чадаж байгаа юм бэ. Нэг удаа ***** шүүхийн тамхимд шүүгчийн албадлагаар ирэхэд, би тантай би нэг удаа байрыг чинь заръя, миний байранд суу гэж хэлсэн үү гэж асуухад, та нар наадахаа өөрсдөө шийд гэж хэлсэн нь шүүхийн хурлыг бичлэг дээр байгаа. Өдөр бүр шахуу хажууд амьдарч байгаа тул тааралддаг, эв эрүүл хүн гэнэт яагаад шүүх хурал болдог өдөр л өвдөж таараад оронд нь дүү нь хуралд ороод байгаа юм бэ? Хавтаст хэргийн хамгийн анхны сөрөг нэхэмжлэл дээр яагаад ******ийн гарын үсгийн оронд ***** зурсан байдаг юм бэ? Иймд энэхүү сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, ********** иргэний үнэмлэхийн хуулбар, Ү****** дугаартай *******ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн үзлэх хийлгэх хүсэлттэд хавсарган өгсөн чаи бичсэн зургийн хуулбар,********* ээжүүдийн холбоо гэх танилцуулга, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/00804 дүгээр шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01062 дугаар магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Давж заалдах гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /1хх 2-4, 161-179, 2хх 32-33/

 

6. Хариуцагчаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ****** иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *********** олгосон итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *****, ********нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтэд хавсарган ирүүлсэн ******ийн тайлбарын хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн баримтын хуулбар, ******* хаяг руу чат бичсэн зургийн хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээний хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээний хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн enkhnaran мейл рүү бичсэн бичвэрийн хуулбар, ********ийн ********* тоот дансны хуулга, ******ийн ******* тоот дансны хуулга, ХҮТ-1-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Давж заалдах журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлий шаардлага, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/02911 дүгээр шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн. /1хх 12-13, 14-17, 21, 33-35, 97-99, 185-191, 206-207, 213-224, 227-235, 237-240, 241-250, 2хх 1-5, 27-31, 97-98, 104-105 ху/

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.04.24-ний өдрийн 5/3765 тоот албан бичгийг ирүүлсэн ба уг албан бичигт, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо 16 давхар барилгын 10 давхрын 1003 тоот гэж дурдсан, албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, *******тоот хаягт байршилтай, 8398 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дутуу барилгын өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаарт ******* ХХК-ийн өмчлөлд байна. Эрхийн улсын бүртгэлд бүхэлдээ бүртгэгдсэн 6/2 дугаар байр нь захиалагч иргэдийн өмчлөлд тоот тус бүрээр жагсаартаар салж бүртгэгдэгүй бөгөөд уг байрны 1003 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2023.08.15-ны өдрийн 4/7428 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******** тоот хаягт байрлалтай, 38.6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 3 гэрчилгээг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******лд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2014 оноос 2017 оныг хүртэл *****тай гэр бүл болон хамтран амьдарч байсан бөгөөд хамт амьдарч байх хугацаанд ***** нь ээжийн төрсөн эгч *******ээс мөнгө зээлээд чиний байранд түр амьдруулъя, зээлсэн мөнгөөрөө би би мама апп гэдэг гар утасны цэс хийж бизнесийн үйл ажиллагаа эрхэлье гэх санал гаргасан. Үүний дагуу *******ийг өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 48 дугаар байр, 39 тоот хаягт байрлах орон сууцанд амьдруулаад ******ийн орон сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдсан. Татвар хассан үнийн дүн 34 300 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг *******н авсан бөгөөд би 14 300 000 төгрөгийг авсан. Үүнээс хойш 7 жилийн хугацаанд ******* миний үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэг гэрээ хэлцлийн бус хууль бусаар эзэмшилдээ байлгаж амьдарч байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******ийг Хан-Уул дүүрэг, ******* тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Орон сууц худалдсан төлбөрөөс 14 300 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь миний эзэмшлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ***** тоот орон сууцыг худалдаж, оронд нь өөрийнхөө байранд намайг амьдруулаад хэсэг хугацааны дараа мөнгөө буцаан авахаар болзол тавьсан аман хэлцэл байгуулсан. Миний орон сууцыг худалдсан мөнгийг би захиран зарцуулаагүй. Иймд миний өмчлөлийн дээрх орон сууцтай ижил орон сууцыг надад буцаан худалдан авч өгөх, эсхүл орон сууц худалдан авах 80 000 000 төгөргийг надад төлсөн тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч ****** нь нэхэмжлэгч ******* холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ***** тоот орон сууцыг ****** нь 2016 онд бусдад худалдан борлуулсан ба үнэ 35 000 000 төгрөгийг өөрөө авч хэрэглээд мөнгийг надад өгөөгүй, намайг орон сууцгүй болгосон атлаа орон сууц чөлөөлөхийг шаардаж байна. Иймд өөрийн өмчлөлийн орон сууцтай ойролцоо орон сууцыг худалдан авахад 80 000 000 төгрөгийн үнэ ханштай гэж шинжээч тогтоосон тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

4. Нэхэмжлэгч ********** нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд ******ийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан 34 300 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг түүний дүү ******* авсан. Энэ нь хэргийн баримтаар нотлогдоно. Үлдэх 14 300 000 төгрөгийг би авсан тул өөрийн авсан мөнгийг буцаан төлөхөд татгалзахгүй. Харин уг орон сууцны оронд өөр орон сууц өгөх, эсхүл үнийг бүхэлд нь төлөх талаар тохиролцоогүй, харилцан тооцогдох үүрэг үүсээгүй учраас орон сууны үнийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ********* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 38.6 мкв орон сууцны өмчлөгчөөр ****** 2016.04.25-ны өдөр бүртгэгдсэн, /1хх 4 ху/

 

5.2 2016.08.26-ны өдөр ****, ****** нарын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ****** тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 15-16 ху/

 

5.2 *******ийн нэхэмжлэлтэй *********д холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 183/ШШ2022/00804 дүгээр шийдвэр, 2022.06.03-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01062 дугаар магадлалаар хүүхдүүдийг эх ******ийн асрамжид үлдээж, эцэг *******ээр тэжээн тэтгүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх 185-192 ху/

 

5.3 2023.07.31-ний өдрийн **** ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ******н №23/0033 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ****** тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэ ханшийг 80 505 800 гэж үнэлсэн, /2хх 63-83 ху/

 

5.4 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ***** тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх нь 2015.12.22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү******** дугаарт иргэн ******* өмчлөлд бүртгэгдэж, 2016.04.04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн ******* өмчлөлд, 2016.04.25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн ******* өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2хх 91-95 ху/

6. Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

Нэхэмжлэгч өөрийн эхнэр байсан *******ийн ******лийн орон сууцыг худалдаж мөнгийг нь хувийн бизнесийн үйл ажиллагаанд авч хэрэглэнэ гэх хүсэлтээр түүнийг төлөөлөн хариуцагчийн орон сууцыг худалдах ажиллагаанд оролцож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, мөнгийг ***** авч хэрэглэсэн, орон сууцны үнийг буцаан төлөх талаар хариуцагчтай ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй тул хариуцагч хууль бус эзэмшигч гэх агуулгаар, хариуцагч өөрийн эзэмшлийг хууль ёсны буюу ******миний өмчлөлийн орон сууцыг худалдаж, мөнгийг нь захиран зарцуулсан, орон сууцны мөнгийг буцаан өгөх хүртэл өөрийн орон сууцанд амьдруулахаар аман хэлцэл хийсэн гэх агуулгаар маргасан.

 

7. Зохигч, хариуцагчийн өмчлөлд байсан Баянгол дүүрэг, ******** тоот орон сууцыг худалдсан, орон сууцны мөнгийг хариуцагч өөрөө захиран зарцуулаагүй үйл баримтад маргаангүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоот 2 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшилд гэрээний үндсэн дээр шилжүүлсэн эсэхэд маргаантай.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заасан байна.

 

Хэргийн баримтаар маргаан бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь *** мөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хариуцагч **** амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигч орон сууцны эзэзмшил шилжүүлсэн үйл баримтыг зөрүүтэй тайлбарласан бөгөөд хэн аль үндэслэлээ баримтаар эргэлзээгүй нотлоогүй.

 

Иймд шүүх, хэрэгт авагдсан гэрч ****ийн ...орон сууцны үнийг хэнтэй тохирсон бэ гэхэд тэр залуутай нь тохирсон, ****** байх, байрны үнийг хэнд ямар хэлбэрээр өгсөн бэ гэхэд бэлнээр залууд нь өгсөн, 2 банкнаас хувааж аваад залууд нь 35 000 000 төгрөгийг өгсөн, *****д өгсөн... гэх агуулгатай мэдүүлэг, нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрөөс 14 300 000 төгрөгийг захиран зарцуулсан гэх тайлбар, 2016 оноос хойш нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаагүй зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнээд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанд хамаарах эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг анх шилжүүлэх үед талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн аман хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

8. Сөрөг шаардлагын тухайд,

Хариуцагч, миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ***** тоот орон сууцыг ****** нь 2016 онд бусдад худалдан борлуулсан ба үнэ 35 000 000 төгрөгийг өөрөө авч хэрэглээд мөнгийг надад өгөөгүй, намайг орон сууцгүй болгосон атлаа орон сууц чөлөөлөхийг шаардаж байгаа тул өөрийн өмчлөлд байсан орон сууцтай ойролцоо орон сууцыг худалдан авахад шаардагдах 80 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж, хариуцагч орон сууцыг худалдсан үйл баримтын тухайд маргахгүй боловч *****ийн хүсэлтээр орон сууц худалдах ажиллагаанд түүнийг төлөөлөн оролцсон, орон сууцны төлбөрөөс 20 000 000 төгрөгийг *******захиран зарцуулсан тул орон сууцны үнийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар маргасан.

Зохигч, үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан төлбөрийг нэхэмжлэгч **** захиран зарцуулсан, эсхүл **** 14 300 000 төгрөг, ****** 20 000 000 төгрөгийг захиран зарцуулсан эсэх, орон сууц болон орон сууцны үнийг хариуцагчид буцаан төлөх талаар тохиролцсон эсэх үйл баримтад маргаантай.

 

Шүүх хариуцагчийг эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ цуцалсан үр дагаварт орон сууцны үнэ 80 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэв. Тодруулбал,

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж гэж заасан байна.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараар 2016.08.26-ны өдөр Ч.***** өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ****** тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр Б.Ц**** худалдаж, мөнгөн хөрөнгийг Ч.Б*хүлээн авсан, уг хугацаанаас хойш хариуцагч Ч.О* маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгаж байгаа гэх үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1.1-д эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол тухайн зорилгоор ашиглахад зайлшгүй шаардагдах хугацаа өнгөрсний дараа, хэрэв зорилгыг нь тодорхойлоогүй бол хэдийд ч, 341.1.2-т тухайн эд хөрөнгө өөрт нь зайлшгүй шаардлагатай болсон тохиолдолд эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд гэрээг цуцлахаар шаардах эрхтэй гэж, 342.4Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа тал нь нөгөө талын зөвшөөрөлтэйгээр тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн ч гэсэн эд хөрөнгийг ашиглуулахаар шилжүүлсэн талын өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж тус тус заасан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах тухай гэрээний хугацаа, нөхцөл зэргийг хэрхэн тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч Ч.Б* нь хариуцагч Ч.О* садан төрөл Э.Ж*ас гэрлэлтээ цуцлуулснаар амьдрах орон сууц хэрэгтэй болсон гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.28-ны өдрийн 183/ШШ2022/00804 дүгээр шийдвэр, 2022.06.03-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01062 дугаар магадлалаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрт зайлшгүй шаардлагатай болсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 341.1.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах тухай гэрээг цуцлахаар шаардах эрхтэй бөгөөд гэрээ цуцалсан үр дагаварт талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө заасан.

 

Хэргийн баримтаар хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдсан нь тогтоогдсон тул үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөх ба Ч.О*н өмчлөлийн Баянгол дүүргийн ****** тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 35 000 000 төгрөгөөр худалдсан хэдий ч өнөөгийн зах зээлийн ханш 80 505 800 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Ч.Б***ээс шаардлагын хүрээнд 80 000 000 төгрөгийг гаргуулан Ч.О***д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн, Э.Ж* хүсэлтээр хариуцагчийн орон сууцыг худалдахад Э.Ж* төлөөлөн оролцсон гэх татгалзал хэргийн баримтаар нотлогдоогүй, орон сууцны үнээс 20 000 000 төгрөгийг Э.Ж* авч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбар нь цаг хугацааны хувьд маргаан бүхий орон сууцыг худалдахаас өмнөх буюу Э.Ж эзэмшлийн 2016.02.27-ны өдрийн 2 000 000 төгрөгийн, 2016.04.15-ны өдрийн 2 000 000 төгрөгийн, 2016.05.11-ний өдрийн 2 000 000 төгрөгийн, 2016.07.05-ны өдрийн 1 000 000 төгрөгийн мама аппны төлбөр, аппликейшны төлбөр гэх зэрэг утгатай дансны зарлагын гүйлгээгээр үгүйсгэгдэж байна гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 341.1.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бат-Эрдэнийн хариуцагч Ч.О*н хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.О*н нэхэмжлэгч Ч.Б*с нэг өрөө орон сууцны үнэ 80 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О*н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715 950 төгрөгийг /457 950+258 000/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б*с гаргуулан хариуцагч Ч.О*д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ЭНХЦЭЦЭГ