Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03065

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2023/03065 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, ***** тоотод оршин суух ***** овогт ******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух ***** овогт ******/-д холбогдох

 

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 93.51 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Э-ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э 

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Ч.Э холбогдуулан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 93.51 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Э хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.Э 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр н.С аас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ***** тоот хаяг байршилтай 93,51м.кв талбайтай 3 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлийн газраас авч хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл тус орон сууцыг Ч.Э  нь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Ж.Э ын зүгээс тухайн орон сууцыг удаа дараа ирж Ч.Э д мэдэгдсэн боловч шаардлага биелүүлэхээс татгалзаж, өөрийн өмчлөлийн орон сууцанд оруулахгүй байх, утсаа авахгүй байх зэргээр зайлсхийж өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхөөс татгалзсаар ирсэн. Иймээс тухайн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Э ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

2. Хариуцагч Ч.Э  нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бичгээр тайлбар ирүүлээгүй боловч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх агуулгаар тайлбар гаргаж татгалзлаа дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг Ж.Э ын нэр дээр шилжүүлэн өгч зээл авсан бөгөөд уг зээлийг буцаан төлснөөр орон сууцыг орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Уг орон сууцны зах зээлийн үнэ зээлсэн мөнгөн дүнгээс их ба Ч.Э ийн орон сууц юм. Мөн А  ХХК нь Д.С аас түүний өмчлөлийн Хан-Уул дүүгийн 2-р хороо, ***** тоот 93.51 м2 орон сууцыг авто зогсоолын хамт шилжүүлэн авахдаа өөрийн компанийн ажилтан А.Б ийн нэр дээр 2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Э  худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгсөн гэрээг байгуулах үед Ж.Э нь орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа үлдэгдэл төлбөр болох 230 000 000 төгрөгийг өгнө гэж хэлээд шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй гэрээг 190 000 000 төгрөгөөр хийсэн биздээ гэх байдлаар асуудалд хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байна.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү- ****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2022.09.09-ний өдрийн 0145 дугаар итгэмжлэл, 2022.12.12-ны өдрийн 0491 дүгээр итгэмжлэл, 2023.08.30-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 2-8 хуу, 65 хуу, 70 хуу, 78-81 хуу/

 

4. Хариуцагчаас: 2023.01.30-ны өдрийн итгэмжлэл, 2023.09.18-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2022.04.11-ний өдрийн 22/04-5 дугаар А ХХК-ийн захирлын тушаал, 2016.10.22-ны өдрийн 000241661 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.10.02-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хх 23 хуу 37-44 хуу, 78-81 хуу/

 

5. Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсынэ бүртгэлийн ерөнхий газраас 2023.05.24-ний өдрийн албан бичиг, 2020.05.13-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, мемориалын баримт  , 2019.04.22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Д.С , Д.Э  нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.05.05-ны өдрийн А  ХХК-ийн хүсэлт, 2019.12.17-ны өдрийн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэнгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар хаягийн тодорхойлолт, кадастрын зураг, барилгын эскиз зураг, фото зураг, Ү-а дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.09.28-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийэн мэдүүлэг, 2022.09.26-ны өдрийн орлогын ордер, 2022.09.28-ны өдрийн татвар төлбөрийн шимтгэл төлсөн баримт, 2022.09.28-ны өдрийн 0782 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.С , Д.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.09.15-ны өдрийн 0145 дугаар итгэмжлэл, Д.С  иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэсэн тухай баримт, Ү-  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 32-61 хуу/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Э  нь хариуцагч Ч.Э д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19-р хороолол, ооо тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-  дугаартай, 93.51 м.кв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Э ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үндэслэлээ тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ч.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Зээл авах зорилгоор өөрийн орон сууцаа Ж.Э ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн орон сууцны үнийг гүйцэд төлөөгүй, энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан, хууль ёсны өмчлөгч биш гэх агуулгаар маргаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 А  ХХК, Д.С  нарын хооронд 2019.04.22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******** тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 257 152 500 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууцны өмчлөгчөөр Д.С   2020.05.22-ны өдөр бүртгэгдсэн, /хх 36-49 ху/

 

4.2 Д.С , Ж.Э  нарын хооронд 2022.09.28-ны өдөр 782 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ***** тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцыг 190 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, орон сууцны өмчлөгчөөр Ж.Э  2022.09.28-ны өдөр бүртгэгдсэн, худалдагч талыг төлөөлж гэрээнд А.Б гарын үсэг зурсан, /хх 54-61 ху/

 

4.3 2023.06.18-ны өдөр А  ХХК-ний Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, *****А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууц, Б1 давхарт байрлах автозогсоолыг бусдад 430 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн боловч мөнгийг өгөхгүй залилуулсан гэх гомдолд 23002167 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, /хх 70 ху/

 

4.4 А ХХК-ний 2022.04.11-ний өдрийн 22/04-5 дугаар тушаалаар А.Б ийг гүйцэтгэх захирлаар томилох тухай тушаал гарсан, /хх 78 ху/

 

4.5 А ХХК-ний захирлаар У.Б  бүртгэлтэй, зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 79/

 

5. Зохигч хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн хуулийн дагуу үүссэн эсэхэд маргаантай.

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 93 дугаар зүйлийн 93.1Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч, маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй өөрийнх нь орон сууц бөгөөд зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг А ХХК-иас худалдан авсан төлбөрөө гүйцэд төлөөгүй гэх агуулгаар маргасан.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 1***** тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ж.Э  мөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Ч.Э маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн бөгөөд зээлийн гэрээний үндсэн нэхэмжлэгч Ж.Э т шилжүүлсэн, Ж.Э нь маргаан бүхий орон сууцыг А ХХК-иас худалдан авсан төлбөрөө төлөөгүй залилан мэхэлсэн гэж маргасан.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байна.

 

Хариуцагчийн маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн бөгөөд зээлийн гэрээний үндсэн нэхэмжлэгч Ж.Э т шилжүүлсэн гэх татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Э нь маргаан бүхий орон сууцыг А  ХХК-иас худалдан авсан төлбөрөө төлөөгүй залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж татгалзах боловч хэрэгт ирүүлсэн 2023.06.18-ны өдрийн А ХХК-ний Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,****** тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууц, Б1 давхарт байрлах автозогсоолыг бусдад 430 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн боловч мөнгийг өгөхгүй залилуулсан гэх гомдолд 23002167 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолоор орон сууцыг Ч.Э эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хэргийн баримтаар орон сууцны өмчлөх эрх А  ХХК-иас Д.С д, Д.С аас Ж.Э т худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн болох нь нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэйг дурдаад, хариуцагч улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ****** тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч мөн болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгчийг хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөх байтал 1 107 950 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 1 037 750 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******** тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Э хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 107 950 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 037 750 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч Ч.Э ээс 70 200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Э т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ   Д.ЭНХЦЭЦЭГ